Монголын нийгэмд болж, бүтэж байгаа зүйл нэг ч алга. Бүгд л тэр болохгүй, энэ ч биш гэцгээн шүүмжилдэг. Тэгэхгүй л бол сэтгэл нь амардаггүй шиг байгаа юм. Хэний ч сэтгэлд таарч, таашаалд нь нийцэх зүйл алга гэхээр танд ямар санагдаж байна вэ. Хааяа ч гэсэн та тэгж бодож үзсэн үү.
Манайхны жишиг бол ямар нэг зүйлийг нэг хэсэг тэнгэрт тултал магтана. Удалгүй “Сониноо буурахаар соохолзоно” гэгчээр амаа олохгүй магтаж байсан нөгөө зүйлээ, баатар хэмээн өргөж залж байсан хүмүүсээ элдвээр хэлж шүүмжлээд эхэлнэ. Зах хязгаар нь үл үзэгдэх цахим ертөнцөд бол “цаазаар авч”, тэр чигээр нь яллаад дуусна. Доромжлуулж байгаа нөгөө хүн нь сэтгэлийн хаттай нэгэн биш бол бараг л амиа хорлочихмоор, тийм их гадуурхал, доромжлол, гүтгэлгийг тоох ч үгүй чулуудна. Дөрвөн жилд нэг удаа тохиодог олимпийн өдрүүдэд энэ байдал улам ч тод мэдрэгдэв.
Олимпод оролцож байгаа тамирчдаа эхлээд “Манай тэр мундаг, хэн ч таарсан аваад шиднэ. Гайхалтай, хүчтэй, хурдтай, авьяаслаг” гээд л магтав. Ерөөсөө дэлхийд зөвхөн Монголын тамирчид л олимп, дэлхийн аварга болж байх ёстой, “босоо” төрсөн мэт сэтгэгдлээр булах. Ялагдахаар нь “Ганц удаа унаа л биз яадаг юм. Яршиг л байна. Дараагийн тэмцээнд нь амжилт хүсч байна” гээд л давалгаална. Төд удалгүй төрийн зардлаар явчихаад медальгүй ирлээ, хариуцлага тооцох ёстой гээд шуурна. Тэгснээ “хөгширчээ, больжээ, харьсан байна”, “энийг яах гэж явуулсан юм бэ” хэмээн харааж зүхнэ. Бас болоогүй бие биеэ “дутуугийн комплекс”-той энэ тэр хэмээн цоллож талцах ч энүүхэнд.
Гэтэл “дутуугийн комплекс” хэмээх үг сэтгэл судлал, философийн бүтээл дундаас гарсан нэр томъёо учраас хүний стрессийн түвшинг тодорхойлохоос ялгаатайг судлаачид хэлдэг юм байна. Хүмүүс аливааг өөртөө “авах” гэж хичээсээр дуусдаг нэг ёсондоо дуусашгүй шуналтай. Өөрт дутуу байгаа зүйлээ дүүргэх, хэрэгцээгээ нөхөх гэж зүтгэх нь хүний амьдралын жам. Зарим талаар хүнийг зорьсон зорилго, хүсэл мөрөөдөлд нь хүргэж өгдөг хүчин зүйл болдог. Үүгээрээ давуу талтай байж болох юм. Мэдээж бусадтай өрсөлдөх, өөрийгөө хөгжүүлэхэд муу зүйл үгүй. Харин байнгын ийм хямралтай байж, болж бүтэж байгаагаа голоод зогсохгүй, өөрийгөө бусдаас илүү, хүч чадалтай гэж төсөөлөх, ингэж ойлгох, сурталдахыг мэргэжилтнүүд “дутуугийн комплекс” гэж томъёолдог ажээ. Өөрийгөө дөвийлгөж, бусдаас илүү хэмээн тунхаглаж таашаал авах нэг ёсны эмгэг өвчин. Тэгвэл монголчууд нийтээрээ энэ өвчинд нэрвэгдчихжээ.
Уг нь “Токио-2020” зуны олимпийн наадам бүх улс орон, оролцож буй тамирчид адил тэгш эрхтэйг нээлтээсээ эхлэн тунхагласан. Олон өнгө нэгдэн нийлж нэгэн дэлхийг бүтээж байгааг харуулсан олимпийн бэлгэдэл нэгийг хэлж, хоёрыг ухааруулсан бус уу.
Түүнчлэн олимпийн бүхий л үйл ажиллагаа нь хүний эрхийг дээдэлдсэн түвшинд зохион байгуулагдаж байна. Харин Монголд болж бүтэж байгаа зүйл нэг ч алга. Уг нь монголчууд “Амны билгээс ашдынх” гэж үздэг ард түмэн. Сэтгэл дундуур байсан ч түүнийг дүүрэн хэмээн сэтгэж аливаад бэлгэдлийг эрхэмлэдэг. “Дутуугийн комплекс”-оо гайхуулсан сошиал орчны пост, комментын давалгаа нь олимпт оролцож байгаа тамирчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө үү гэхээс сайн зүйл авчирахгүй нь мэдээж. Ганц олимпийн наадам ч биш ерөөс бүх зүйл дээр монголчуудын “дутуугийн комплекс” илэрсээр. Сонгууь болохоор хөөсөрч, туйлширч байгаад аль нэг улс төрийн хүчинд давуу эрх өгч саналаа өгцгөөнө. Төд удалгүй огцруулна гээд жагсана. Өчигдөр гоё байсан нь маргааш муухайд тооцогдоно. Хоёр туйлын дунд ямар ч жаргалгүй ард түмэн зовлонд живлээ л гэнэ. Юу ч болсон хэзээ ч сэтгэл ханахыг мэдэхгүй, үргэлж дутууг мэдэрч, муу санаж байхад бүтэх зүйл гэж байх болов уу.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
СЭТГЭЛГЭЭНИЙ ХООСРОЛ АЖИЛ ХИЙХГҮЙ ХЭРҮҮЛ ХАЙЖ ГҮЙЛДЭЭД БАЙХААР АНЫ ОЛХИОГҮЙ УЛС ТӨРЧИД ТОГЛОЛТ ХИЙЖ ТЭНЭГРҮҮЛЖ БАЙГАА ЮМ
ААНШ
Амьдрал санаснаар болдоггүй юм.
Оросуудын өмнө комплекстой Цэндээ юу? Мэрэгжлийн боксод орно гэж дурактаад байгаа гэсэн биз дээ.
Ajilgyi xymyyst oor xiix umnyyd ygyi boloi
Зотол чи бодит байдалд дүгнэлт өгч чаддаггүй юм байна. Чиний энэ бичвэр чамайг баталж байна. Монголд тэгвэл юу бүтэж болж байгаа юм бэ, яагаад хүмүүс аз жаргалгүй, ядуу өлмөн зэлмэн амьдралаар амьдарч байгааг чи юу гэж хэлэх вэ? Аан? Чинийхээр дутуугийн комплекс уу?
Нийгмийн гол суурь чинь эдийн засаг. Энэ хөрс муу байхад горьдох юм байдаггүйг батлаад л байгаа хэрэг.Эндээс бүх юм ургана даа.
Монголчуудад байдаг нийтлэг 3 дутуугийн комплекс байна. 1 нь багадаа дутуу гуцуу өссөн юм үзэж, нүд тайлаагүй өссөн. Илрэл нь өлөн, шуналтай. 2 нь оюуны болон сэтгэлзүйн дарагдмал байдалд өссөн. Илрэл нь авьяас, чадвартай хүнд дургүй, атаархдаг, муулдаг. 3 нь гэр бүл, эцэг эхийн хайр, халамжаар дутуу өссөн. Илрэл нь аз жаргалтай хүнийг үзэн яддаг, ёс суртхуунгүй, харилцааны соёлгүй, албан тушаал, эд хөрөнгөөр өөрийгөө болон бусдыг үнэлдэг г.м
Yag unen tiim
Биднийг олон мянган жил сайн мэдэх ойрын хершууд мангуу гэж нэрлэж ирсний учир энд л байж дээ
Оросуудын гутлын алчуур буриадууд та нар ханз мэдэхгүй бол зүгээр л дуугүй бай л даа дуракууд. Задалж тайлбарлахаас түдгэлзлээ та нарын голова хүрэхгүй. Монголчуудыг ингэж турхирдаг гээд боолууд та нарыг Оросууд чинь хүн гэж үздэг юм уу? 10 уулаа ч та нар ганц Оросын өмнө шээсээ гоожуулаад номхон зогсдог гөлөгнүүд. Бичсэн ханз чинь Монгол үндэстэнийг тэмдэглэдэг юм. Үндэстнийхээ нэрнээс Монголыг нь авч хаян Оросууддаа доль хамсан та нарыг ч гэсэн 蒙古人 гэж Хятадууд нэрлэдгээрээ биднийг Халха Ойрат Казах гэж хагалж турхирдаг Оросуудаас чинь ялгаатай.Оросууд та нар л Монгол гэж үндэстэн байхгүй.Халха Бурят Дербет гэж хоорондоо уралцдаг үндэстнүүд л Монголд байдаг гэж улайхгүй баталж чадна.
Юм мэддэггүй атлаа мэддэггүйгээ мэддэггүй хүнийг илжиг хэмээнэ!!!
Оросод Монголчуудаас зайгаа барьдаг буриадуудыг нөгөөдүүл нь халтар навшгар гээд тоодоггүй нь инээдэм үү эмгэнэл үү? Ганц Оросын өмнө үндэстнээрээ жагсдаг товарищуудыг үндэстэн гэх үү үгүй юу? Саяхан л анх удаа орос бурятын русскоязычный эрлийзийг Москва Бурятын ерөнхийлөгч болгосон болхоос түүхэндээ Бурятай президент зөвхөн Русские байсан байхаа? Якут Тува тэр тусмаа Татарстан Чечень Халимаг бол тийм байгаагүй байдаг золиг гэж.
Сонин дээрээ соохолзож сониноо буурахаар гоохолзоно гэдэг юм. Мэдэхгүй бол зүйр үг битгий ашиглаж бай
"Зүйр үг зүүнээс хурц" гэдэг билээ. Нээрээ мэдэхгүй хамгийн гол нь утга санааг нь ойлголгүй ашиглавал өөрөө өөрийнхөө толгой руу зүү шааж мэдэх юм,
Гоохолзоно ч гэдэггүй юм даа хө! Хоохолзоно гэдэг юм ! мэдэмхийрэгч ээ!
Энэ чинь л жинхэнэ ардчилал гээ биз дээ!!?? Яадаг юмб! Бид жинхэнэ ардчилсан хүн болж төлөвшиж байгаа л юм байгаа биз!! Эх орон минь Ардчилалын Баянбүрд болсны илрэл !!!
Хүн шоолвол өөрт гэж ёстой л нэг үнэн үг юм бн лээ шүү
Ардчилалын баян бүрд ч гэх шиг Ийм хулгай нүүрэлсэн гаж нийгэм ээ бас баян бүрд гэчихжээ Ичмээр дамшиг гэж энэ байх даа Яг үнэндээ болж бүтэж байгаа юм ховор шүү Баялагаа хэдхэн гэр бүл авчихсан бусад нь үгээгүй хоосон ядуурал авилгал архидалт Хорт хавдраар дэлхийд 1 рт орсон Сүрьеэ тэмбүү хяналтнаас гарсаг ажилгүй цалингүй гадаад руу дүрвэнэЭнэ тэгээд баян бүрд үү Больж үз Мөнгөгүй хүн хүн биш монгол хүний үнэлэмж байхгүйшударга шүүх байхгүй энэ бас баян бүрд үү
Ардчилал нэртэй сүүлийн 30 жилд бий болсон монголчуудын ааш авирыг сайхан бичсэн бна. Бүхэлдээ монгол хүний оюун санааны ядуурал мөнгөний боол болсны илрэл. Хүний амьдрал мөнгөөр хэмжигдэх зүйл бишээ. Хүний сайн сайхан, аз жаргалтай байхын үндэс нь хүн чанар, өндөр боловсрол л юм. Монголчууд түүхэн уламжлалаараа өндөр ёс суртахуунтай, өндөр боловсролтой, хөдөлмөрч, хүнлэг ард түмэн байсаан. Энэ л сүүлийн 30 жилд үгүй болсны илрэлийг Зотол бичжээ. Баярлалаа.
bi mongol hun, iim l uchraas mongol hund durgui bolson, 85 huvi ni yag iim, zalhuu hudalch nom unshdaggui, zasvar hiillgesen chini neg ni shat hugalaad, nuguu ni abajurii zuultuug tairaad harchihsan, hushig togtooh hun ni ireedshine oboig mini unluud hayachihsan, zalhuu chadvargui shunaltai
Абажур гэдгээ Монголоор хэлж сурчихаад Монголчуудыг үндэстнээр нь доромжил муу өмхий буриад.
Mongolchuud bugd dutuugiin com toi. Huuchin niigemd hooson bsnii h. Gadaadad bol tiim hun hovor.
Монголын нийгэмд болж байгаа юм нэг ч алга гэнэ үү ? Та яаж яваад бүхэл бүтэн улс орны амьдарлыг мэдчихдэг байнаа. 1990 оноос хойш үйлчилж эхэлсэн ажил хөдөлмөр хийсэн хүний ам нь хөдөлж амьдрал нь сайжирна гэдэг энгийн зарчимыг аль хэдийнээ танин мэдээд ажиллаад сайхан амьдраад явж байгаа эгэл жирийн хэдэн зуун мянган иргэд, гэр бүлийг ажил үйлс нь болохгүй бүтэхгүй байна гэх нь үү ? Иргэд гэр бүлийн амьдрал сайн байвал улс орны амьдрал сайн байх нь тодорхой . Ганц нэг муу юмыг олж харчихаад Зотол гуай арай ч тэгж улс орны амьдралд дүгнэлт өгөхгүй шүү