sonin.mn

Зургадугаар сарын 14-ний орой БНХАУ-ын Үндэсний кино, телевизийн ерөнхий газар, Хятадын төв радио, телевиз болон Шанхай хотын ардын захиргаанаас хамтран зохион байгуулсан Шанхайн олон улсын 27 дахь кино наадмын нээлтийн ёслол Шанхайн их театрт болжээ.


Шанхай хотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын дарга, Шанхайн олон улсын 27 дахь кино наадмын зохион байгуулах хорооны хүндэт дарга Гун Жэн нар нээлтийн ёслолд оролцож, кино наадмын нээлтийг зарлав.


Хятадын төв радио телевизийн дэд захирал, Шанхайн олон улсын 27 дахь кино наадмыг зохион байгуулах хорооны дарга Ван Шяожэнь нарын зэрэг хүмүүс нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.


Ван Шяожэн хэлсэн үгэндээ, "Кино нь анхны зорилгоо үргэлжлүүлж, шинийг эрэлхийлэх ахиц дэвшил хийж, соёл иргэншлийн яриа хэлэлцээ, сэтгэл хөдлөлийн резонансыг тэмдэглэж, нийтлэг хүсэл эрмэлзэл, сайн сайхан алсын харааг агуулсан урлаг юм. Энэ оны Шанхайн олон улсын кино наадам нь гэрэл цацрангуй түүхийг эргэн харж, урлагийн анхны зорилгод хүндэтгэл үзүүлж, салбарын ирээдүйг тээж, кино урлагийн шударга, шинийг санаачилгыг дэмжиж, Хятадын киноны цаашдын хөгжил цэцэглэлтэд шинэ эрч хүч сэлбэж байна гэжээ.


Зургадугаар сарын 21-ний орой болох Алтан цом гардуулах ёслолын үеэр Шанхайн олон улсын 27 дахь кино наадмын шилдэг кино, шалгаруулах комиссын дээд шагнал, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний алтан цомын шагналын эздийг тодруулах гэнэ. Хятадын төв радио телевизийн CCTV ерөнхий суваг нээлтийн ёслолыг шууд дамжуулах бөгөөд CCTV News New Media, CCTV Video, CCTV.com, CGTN New Media зэрэг платформууд нэгэн зэрэг дамжуулна.


Г.Бямба