
Зургадугаар сарын 14-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага Израилийн Иранд явуулсан цэргийн халдлагын талаар мэдэгдэл гаргажээ.
ШХАБ Ойрхи Дорнодын байдал улам хурцадаж байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлээд, зургадугаар сарын 13-нд Израилийн Иран руу хийсэн цэргийн халдлагыг хатуу буруушаасан байна.Уг мэдэгдэлд: "Холбогдох түрэмгийллийн үйлдлүүд нь энгийн иргэд болон цөмийн байгууламжуудыг чиглэж, энгийн иргэдийн амь насыг хохироосон. Энэ нь олон улсын хууль эрх зүйн зарчим, НҮБ-ын дүрмийг ноцтой зөрчиж, Ираны бүрэн эрхт байдлыг алдагдуулж, бүс нутаг, олон улсын аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.
ШХАБ-ын гишүүн орнууд Ираны цөмийн асуудлыг энх тайван, улс төр, дипломат арга замаар шийдвэрлэхийг тууштай дэмжих бөгөөд энэ нь цорын ганц арга зам юм. ШХАБ-ын гишүүн орнууд Ираны ард түмэн, засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлж байна.
ШХАБ-ын гишүүн орнууд НҮБ-ын дүрэм, ШХАБ-ын дүрмийн зорилго, зарчмыг тууштай баримталж, ШХАБ-ын гишүүн орнуудад чиглэсэн аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг тууштай хамгаална гэж үзэж байна." гэсэн байна.
Сэтгэгдэл1
Тэгээд яг ингэнэ тэгнэ гэсэн ямар ч тодорхой юмгүй хоосон мэдэгдэл юм бишүү?