Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Хот нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт, удирдлагын Ub Engineering систем”-ийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хот нийтийн аж ахуй буюу ус, дулаан, цахилгаан, далан суваг, ус зайлуулах суваг, орон сууц, түүний фасад, цахилгаан шатны талаарх мэдээлэл, ашиглалтын байдлыг нэгтгэж, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор энэхүү системийг нэвтрүүлэхээр зэхэж буйг Улаанбаатар хотын ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн онцолсон. Тус системийг хэрэглээнд нэвтрүүлснээр мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, тус санд нийслэл дэх нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, урсгал засвар, шинэчлэлийн ажлуудын гүйцэтгэл зэргийг бүртгэн авах боломж бүрдэнэ. Тодруулбал, мэдээллийн санг өдөр бүр баяжуулж, инженерийн дэд бүтцэд гэнэтийн саатал гарсан тохиолдолд мэдээллийг шуурхай хүргэх, их болон урсгал засварын мэдээллийг тогтмол оруулж, төрийн байгууллагsy уялдаа сайжирч, мэдээлэл солилцох боломж нээгдэх юм. Мөн нийслэлийн өмчийг бүртгэж, СӨХ-үүдийн үйл ажиллагааг цахимжуулахын зэрэгцээ төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой.
Системийн хөгжүүлэлтийг 2020 онд эхлүүлсэн бөгөөд өдгөө гар утасны аппликейшн хөгжүүлж буйг Улаанбаатар хотын ЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж хэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Төрийн байгууллагын ажлын уялдааг илүү сайжруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд нэгдсэн систем нэвтрүүлэх асуудлыг сүүлийн 4-5 жил төлөвлөж, бэлтгэл хангасан. Уг асуудал зөвхөн нийслэлийн хэмжээнд яригдаж байгаа асуудал биш, улсын хэмжээнд баримтлах бодлого юм. Тиймээс төлөвлөлтөөс эхлээд хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хүртэлх бүх шатанд уг системийг ашиглана” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Хот нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт, удирдлагын Ub Engineering систем”-ийн талаар хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан, шийдвэр гаргуулах, хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Сэтгэгдэл0
монголын дарга нар москва болон москвагаар дайрч маш олон оронд аялаж ажилтай явж амарч явж үзсэн москваг 10 хуваасны хиртэй ганц район шиг улаанбаатар хотыг байгуулж болохгүй юу хот орчмын хот тосгон руу явдаг дүүрэг районы поездтай найман эгнээ явах авто замтай зам дагуу цонхоороо гаргаж барьсан түц дэлгүүр бүхнийг устгасан цэвэрхэн навсайсан хашаа байшингүй зураг төслийн дагуу барьсан барилгатай жижиг төмөр замын цахилгаан автобусны төмөр замтай эстакадаар дээгүүр явдаг цахилгаан поездтай газар дороо бүх кабель халуун хүйтэн усны шугам явдаг блиндаж хонгилтай учир нь байнга газар зам сэндийлж түгжрээ үүсгэхгүй яндекс шиг такси дуудахад дэргэд чинь 3 минутын дараа зогсож байх юм иркутск москвагийн хооронд 22 рубль улаан үд москвагийн хооронд нисэхэд ирж очих 15 рубль байх юм орос руу цагаан идээ мах оруулахгүй юм орост махан консерв сүүн бүтээгдэхүүн их байх юм мөн дээр үеийн "столовая" гэсэн хямдхан гуанз нь хэв
Дүр эсгэсэн хуурамч ардчилал сүйтгэн сүйрүүлэх үр дагавартай.Жинхэнэ ардчилал хатуу хууль,журам,дүрэмтэй.баабар саяхан АНУ бол хэт хуульчлагдсан орон гэсэн байсан. Эрх зүйт нийгмийг байгуулах нь түүнд түвэгтэй санагдаж.Энийг дүр эсгэлт гэдэг юм.