sonin.mn
11-р сарын 29-нд буюу өчигдөр БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Ковид-19"-ийн Омикрон мутацитай холбоотой асуултанд хариулт өгчээ.
 
Тодруулбал уг вирус олон газарт илэрсэн тул Хятадын тал хилийн хязгаарлалтын талаар цаашид ямар арга хэмжээ авах эсэх тухай сэтгүүлчийн асуултад тэрээр хариулахдаа: "Ковид-19"-ийн Омикрон шинэ хувилбар вирустэй холбоотой асуудлыг Хятадын тал хэдийн анхааралдаа авсан. "Ковид-19"-ын халдвар дэгдсэнээс хойш Хятадын тал олон улсын цар тахлын халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буйг ямагт анхааралтай ажиглаж ирсэн. Хятад улс гадаадаас ирэх хүмүүст цар тахлын халдвар хамгааллын шинжлэх ухааны үндэслэлтэй, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд үүнд цаг тухай бүрт нь зохицуулалт хийсээр байх болно" гэжээ.
 
Г.Бямба