Цагаан сарын баярыг зарим иргэд ууц тавьж, хэвийн боовоор тавгийн идээ засахгүй цомхон хийх сонирхолтой байна. Зарим нь хоёр жил өнжсөн баяраа хуучин ёс заншлаараа тэмдэглэхээр байгаа нь олон нийтийн сүлжээний сэтгэгдэл болон зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн сонголтоос илт байв. Гэхдээ уг баяр өрхийн эдийн засгийг нэг мөсөн сэгсэрдэг гэж хэлж болно. Хил хаалттай байснаас шалтгаалж эрэлтээс үүдэлтэй импортын барааны үнэ нэмэгдсэн ч импортын бус хүнсний бүтээгдэхүүний үнэ дагаад өсөж байгаа нь “даарин дээр давс” гэдэгтэй утга нэг болж байна гэж "Бөмбөгөр" хүнсний зах болон "Саруул" супермаркетаар цагаан сарын бэлтгэлээ базааж буй иргэд ярьж байсан юм. Импортын бус бараа бүтээгдэхүүний үнэ тухайлбал, төмсний үнэ 117, хонины мах 67 хувиар тус тус өссөн байна. Энэ нь дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн импортын барааг дагаад өссөн нь үнийн хөөрөгдөл үү гэсэн хардлага төрж байна.
Жишээлбэл, мах, төмс, талх, сонгино өндөр хувиар өссөн байгаа бол сүү сүүн бүтээгдэхүүн алтан тариан гурил бага буюу 10-42 хувиар өссөн байгаа нь харагдаж байна. Бүр тодруулбал, нэг кг цагаан будаа өнгөрсөн дөрөвдүгээр сард 4439 төгрөг байсан бол одоо 6899 төгрөг болсон байна. Өндөр өсөлттэй бас нэг бүтээгдэхүүний нэг хиам. 250 грам хиам 3600 төгрөгөөр авч байсан бол одоо 4312 төгрөг болж өсчээ. Түүнчлэн нэг литр сүү 3350 төгрөг болж оны эхний нэг сард 300 төгрөгөөр нэмэгдсэн юм. Энэ байдлаар хоёр бүтээгдэхүүнээс бусад өргөн хэрэглээний бүх барааны үнэ өссөн байна. Ургамлын тос ОХУ-аас импортолдог алимны жүүсний үнэд өөрчлөлт ороогүй байгаа аж. Инфляцийн түвшин болон хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2021 онд 13.4 хувьтай гарсны 5.6 хувь нь 41.8 хувь нь хүнсний бараа ундаа усны үнийн өсөлтөөс ийнхүү шалтгаалсан юм. Импортын бус бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт анхаарвал зохих асуудал болж байна. Учир нь 2018 оноос хойш цалин, тэтгэвэр тэтгэмж, хүнсний бүээгдэхүүний үнийн өсөлт шиг 50 хувь хүрч өсөөгүй байгаа нь ард түмний амьжиргааг улам дордуулахаар болж байна. Хамгийн сонирхолтой нь импортолдоггүй дотоодоос бүрэн хангадаг махны үнийн өсөлтөөс дээрх өсөлт шууд хамаарсан гэж болно. Өөрөөр хэлбэл, малчид махаа үнэтэй зарж эхэлсэн гэсэн үг. Учир нь малчдын өдөр тутамдаа худалдан авдаг хүнсний барааны үнэ өссөнтэй холбоотойгоор махны үнээ өсгөсөн гэсэн шалтгаан харагдаж байгаа юм. Өвлийн идэшээ нөөцөлсөн энэ цаг үед уг нь махны үнэ өдийд хамгийн тогтвортой байдаг. Гэтэл махны үнэ хамгийн их буюу 45 хувиар өссөн статистик мэдээг харж болно. Түүнчлэн экспортын тахиа, гахайн махны үнэ нэмэгдсэн нь махны үнэд нөлөөлжээ.
Иргэд ууц тавихгүй цагаан идээгээр тавгаа засах сонирхолтой байна
“Цагаан сар ба Монгол бараа 22” үзэсгэлэнд оролцогчид хонины ууцны эрэлт хэрэгцээ энэ жилийн тухайд бага байгаа нь ууц тавих өрх багасантай холбоотой гэлээ. Гэхдээ хэвийн боовны ширхэгийн үнэ 5000-7000 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2000 төгрөгөөр нэмэгдсэн гэж байв. Харин цагаан идээгээр шинийн тавгаа засах сонирхолтой иргэд олон байгааг цагаа идээ борлуулагчид хэлж байсан юм. Гэхдээ эрэлтээ дагаад үнэ өссөнг мөн худалдан авагчид хэлж байна.
Цагаан идээгээр дундаж хэмжээтэй тавгийн идээ засахад 180-200 орчим мянган төгрөг болж байгаа аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 40 орчим хувиар нэмэгдсэн гэж байв.
Энэ мэтчилэн дотоодын бүтээгдэхүүний үнэ эрэлтээ дагаад өссөнг онцлоё. Түүнчлэн , Ялалтын талбайд нээгдсэн Архангайн малчдын боловсруулсан цагаан идээний үзэсгэлэнд худалдан авагчдын хөл хөдөлгөөн их байв. Энд нэг кг ааруул 20-30 мянган төрөгийн үнэтэй байв. Гэхдээ шар тос, цагаан тос, айраг, аарц, өрөм, хайлмаг зэргийн үнэ өмнөх оноос нэмэгдсэн ч Улаанбаатарын бусад худалдааны төвийнхөөс хямд байгааг хэлж байлаа. Иймээс Засгийн газар импортын бус бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг анхаарах хэрэгтэй гэдгийг үүгээр уламжилж байна.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Mongold uniin galzuural yavagdaj bna gej helj bolno. Hyatdaas avchirsan chanargui hunsnii bolon busad baraagaa 2-3 nugalj zarah shunaltai naimaachid, dotoodiin AAN-uud, huns zardag huiv hun, naimaachid dalimduulan une osgoj ondor ashig oloh shunalaas uuden tsagaan saraar dalimduulan une tengert hadaj bna shuu dee. Irged mah gurilaa bazaagaad l busad hudaldan avalt hiihgui sar orchim boloh heregtei bna. tegvel uniin galzuural zogsono. Tor zohitsuulalh uurgee bieluulehgui bna.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, их хурлын гишүүдээ ганц ломбардтай тэмцэж байгаадаа ичих хэрэгтэй. Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд, шатахуун импортлогч компаниуд, наймаачид худалдаа үйлчилгээ эрхлэгчид, ченжүүд бүгд ломбардаас хэд дахин илүү хүүлэн мөлжигчид шүү. Бараа бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ өсөх нь хүүлэлт биш тэгээд юу юм.
Хүний хэрэгцээг далимдуулан, үнийн хөөрөгдөл бий болгодог чинь угаасаа зах зээлийн араншин шүү дээ! Нийгмийнхээ тэр бичигдээгүй хуулийг мэдсээр байж, ам амандаа үглэх хэрэггүй. Ерөөсөө л, бидний өөрсдийн сонгосон зам. Нэг бодлын сонгосон замдаа боол адил эдлээд, хүлцээд , амьдралаа дуусгамаар ч юм шиг…Эсвэл, тэмцсээр, эрсэдсээр энэ хорвоог дуусгамаар байгаа биз дээ! Тэгэхлээр нийгмийн араншингаа даган өөртөа ашиг гаргаж болох арилжаа, наймаа, худалдаа эрхлэх гэдэг хүн олшроод байгаа юм шүү дээ! Түүнийг та нар ойлгож байгаа биз дээ! Тиймээс хүмүүс адилхан худалдаа, ашиг орлого гээд байгаа биз дээ! Одоо бүгдээрээ сайн эргэцүүлэн бодож ойлго л доо! Хүмүүсийн буруу биш. Нийгмийн тогтолцоо чинь ингэж амьдрахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.
Засгийн газар далдуур үнэ хөөргөөд байгаа шүү..
малчдад төр засгаа с ямар их тусламж хөнгөлөлт өгдөг билээ ёстой жинхэн арчаагүй нудраганууд юм даа
ККК.Муусайн хужаанууд хулхи ааруул хийгээд, ченжүүд хотынхонд тэнгэр тулсан үнээр зарж шулаад байна.
Хотынхон цагаан идээ худалдаж авсаны хэрэггүй !! Тэгэж байж малчид хэмээх нударган этгээдүүдийн хандыг хага дарах хэрэгтэй ! Тэгэхгүүй бол мах сүү цагаан идээ гээд бүх юмаа үндэслэлгүй өсгөөд дийлдэхээ байлаа удахгүй та нарын толгой дээр чинь гарч сууна !!
Монгол арай тэнэгтэж б.на даа хөл толгой нь олдохоо болжээ.Энэ олон ажилгүй хүмүүсд ажлын байр босгоочээ.Хөдөө орон нутгийн малнууд арайл тэнэгтэж өгөх юмаа эд нараа болиулаач ээ.Арай арай арай
Иргэн болгон цагаан сараар ууц, өвчүү тавих ёстой гэж үү зүгээр л хэр хэмжээндээ тааруулаад бага хэмжээний мах чанаад тавих л даа. Цагаан сар гээд л ахмадууд маань ихэнх нь тэтгэврийн зээл хийх юм дараа нь төлөх гэж идэх зүүхээ хагаслан биз дээ ингэж ч баярлах хэрэг байна уу даа.
Энэ хүний хэлдэг зөв. Заавал үнэ өртөг нь дийлдэхээ байсан ууц тавих ямар ч хэрэггүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх; Галуу дууриан хэрээ хөлөө хөлдөөх; гэх мэт үг бий. Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ; гэгчээр хэр хэмжээгээрээ байх нь зөв байх! Асар том ууц тавилаа гээд таныг хэн ч сайшаахгүй. Баячуудын аархал бидэнд хамаагүй. Тэд чинь баярхах гэсэн өвчинд нэрвэгдсэн хүмүүс! Ер нь, “Цагаан сарын том ууц”гэдэг худал заншлыг тэр хүмүүс чинь бий болгосон юм. Одоо бүгд ойлгох цаг нь ирсэн байх ёстой. Шинэлсний дараа ууцнаас нь жижиг хэсгийг огтлон аваад, шинжилгээнд өгөхөд, ихэнхээс нь, “Хорт хавдрын нян” илэрдэг гэнэ. Энэ бол “Аймшиг” биз дээ! Ийм л байгаа юм даа, хүмүүс ээ!
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна, МОНГОЛ Доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээнэ үү. Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амьдралыг аврахад бэлэн байгаа танд баярлалаа.(NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM)