1973 оны зун, 6 дугаар анги төгссөн жил. Зуныхаа амралтаар хотоос холгүй, холгүй ч гэж дээ, ердөө энэ Зайсанд эмээтэйгээ зусч байсан юм. Тэр үед Зайсанд өнөөдрийнх шиг ийм их шавааралдсан олон байшин барилга, хороолол хотхон байсангүй. Сайхан зүлэг ногоотой уужим тавиу дэнжтэй, уулнаас урсаж буудаг голтой, энд тэнд хэсэг бусаг хайлаас, тоорой ургасан байдаг сан. Тээр дээр баруун ууланд модны хаяанд Сүрьеэгийн эмнэлэг, бүр наана дунд хавьд нь хэдэн айлын цагаан байшин, түүний дээхнэ хоёр эгнээ гудамжинд хашаатай айлууд, доохно нь Халдвартын эмнэлэг, Зайсан толгойн зүүн урд хөл дор өнчин хүүхдүүдийн асрах газрын хоёр бор модон байшин, зүүн хөл дор нь Хүүхдийн эмнэлэг байсан юм. Тэгээд тээр доор Хөдөө аж ахуйн дээд сургууль, 32 дугаар дунд сургууль, сүүлдхэн нэмэгдсэн Мал эмнэлгийн хүрээлэн гээд, өөр юм үгүй.
Цагаан байшингуудын дээд талд бамбалзуур намагтай ширэг зүлгэн дээр хүүхдүүд хөл бөмбөг их тоглоно. Нэг өдөр тоглож байтал зэргэлдээ ангийн хүү Даваапүрэв тааралдлаа. Сансарын 21 дүгээр байрных. Сайд нарын 21 гэдэг байсан юм. Сайд, дарга нарынх, генерал хурандаа нарынх, төр засгийн албан хаагчдынх олноор байдаг болохоор тэгж нэрлэдэг байсан. Майдар даргынх, Жасрай гуайнх, Миеэгомбо гуайнх, Салдан сайдынх, Ёндон генералынх, өөр хэн хэнийх ч байсан юм бэ дээ.
Ер нь бусад байрнуудад ч олны танил алдартнуудынх байх. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсан, Батлан хамгаалахын сайд Б.Дорж, нэрт кино найруулагч Жигжид, Богд хаанд тоглосон Ардын жүжигчин Н.Цэгмид, Гомбосүрэн, Хайдав, дуурийн дуучин Уртнасан, морин хуурч Чулуун, Соёл-Эрдэнийн Галсанбат, Батсайханых, Ардын зураач Чогсомынх, Төрийн шагналт яруу найрагч Гайтавынх, олон Элчин сайд, дипломатуудынх байх. Орос хэлний гэгддэг доктор С.Галсан, Дамдин аварга, олимпийн өвөө Магваных гээд тоочоод байвал дуусахгүй.
Даваапүрэвийн аав нь Гадаад яаманд ажилладаг, дипломат курьер буюу дипломат шуудан зөөгч гэдэг чухал алба хашдаг хүн байсан. Есдүгээр ангид орохдоо бид нэг ангид хамт сурах болж билээ. Би нэгдүгээр эгнээний хойноосоо хоёрдахь ширээнд, Бачаа буюу Батжаргалтай хамт сууна. Миний ард Даваапүрэв, хажууд нь сая Төрийн соёрхол хүртсэн мэс заслын их эмч Алтангэрэл суудаг байсан юм. Аагий хөгжим сайн тоглоно. Басий гитар, удар гоё тоглодог, заримдаа Хэрлэн рестораны хөгжимчин ах нарын гарыг амраадаг байлаа. Аргил гитар, бөмбөрийг тэгж нэрлэдэг байсан юм.
Бачаагийнх бас Сайд нарын 21-д. Аав нь Цэдэнбал даргын комиссар буюу бие хамгаалагч нь. Бачаа төгсөөд Германд явж суралцсан. Ерээд оноос хойш “Сандоз” компанийг байгуулан бизнес эрхлэх болсон билээ. Миний харалдаа хоёрдугаар эгнээнд Дамдин аваргын охин Цэцэгдарь сууна. Аваргын охин аварга том биетэй. Гэхдээ л Хөгжим бүжгийн сургуулийн балетийн дугуйланд явдаг байсан юм даа. Ингээд яриад байвал ангийнхнаа бүгдийг нь тоочих болох нь.
Даваапүрэв тааралдаад хэлж байнаа:
-Хүүе, чи сонссон уу?
-Юу сонссон уу гэж?
-Танай ангийн Баярхүү алуулчихсан!...
-Юу гэнэ ээ?
-Тийм ээ. Баярхүү алуулчихсан!
Эхлээд би чихэндээ итгэсэнгүй. Хүн ийм жоохноороо, ийм хүүхдээрээ үхчихнэ гэж ёстой санаанд буухгүй байлаа. Тэгээд ч Баярхүү бид хоёр сайн найзууд байсан юм. Лав л нэгдүгээр ангиасаа дөрөв төгстлөө үй зайгүй найзууд байсан. Тэднийх Цагаан даваанд гэрт амьдарна. Аав нь хот хоорондын тээврийн жолооч. Машиных нь кабин дээр өчнөөн олон улаан таван хошуу зураастай байдаг сан. Тэднийхээр хааяа очихоороо аавынх нь машины хаалган дээрх тэр таван хошуунуудыг бахдан харж, тоолж зогсдог сон. Нэг таван хошуу нь зуун мянган километр явсныг илтгэнэ. Тэгэхээр хэчнээн ч их явсан юм бэ дээ.
Манай зэргэлдээ байранд Саятан жолооч Самбуу гуайнх байх. Хааяа байрны гадаах талбайд машинаа тавьсан байхыг нь харахад гоё байдаг сан. Нэг сая километр явсан гэсэн үг л дээ. Манай дэлхий бүслүүлээрээ 40 мянган км. Тэгвэл Самбуу гуай дэлхийг хэдэн удаа тойрсон байх вэ? гээд л хүүхдүүд бахархан ярилцдаг байж билээ.
Ингээд ангийн найз маань байхгүй болжээ. Тавдугаар ангид орсноосоо хойш бид хоёр нийлэх нь багасч, мань хүн дошныхоо томчуултай нийлдэг болж, ер нь л өөр явдлаар явах болсон юм. Маргааш нь би эмээдээ хэлж хот орж гэртээ ирээд хотод байсан ангийнхантайгаа утсаар ярьж сургууль дээрээ уулзацгаалаа. Ангийн багш ч ирсэн. Ихэнх хүүхдүүд зуныхаа амралтаар хөдөө явчихдаг байсан тул ангийнхны тэн хагас нь ирсэнгүй.
Ингээд гэрт нь очицгоолоо. Баярхүү айлын ганц хүүхэд байсан юм. Аав ээж нь биднийг хараад ёстой үгээр илэрхийлэхийн аргагүй хэцүү байсан даа Ажил явдал нь болдгоороо болж, хөдөөлүүлэв. Манай ангийнхан ч оролцлоо. Ангийнхан маань ярьцгааж байна. Мань хүн найз охинтой болжээ. Тэгээд найз охиныхоо төрсөн өдрөөр нь цэцэг бэлэглэх гэж Сэлбэ голын баруун талд байх ногооны хашаанаас цэцэг авахаар шийджээ. Сэлбийн гүүрний баруун хойд талд, одоогийн Орчлон сургууль, MCS-ийн хаус хорооллын тэр газарт бидний нэрлэдгээр ногооны хашаа, албаны нэрээр бол Залуу байгальчдын станц байдаг байсан юм. Томоо газартай, олон янзын мод бут, цэцэг ногоо тарьж ургуулдаг байлаа. Намар болохоор хүүхдүүд хашаанд нь сэм орж үрэл, давжаа алим, бас өөр жимс ч түүж иддэг сэн. Тэнд бас шилэн хүлэмжтэй, тэр дотор нь олон төрлийн гоё гоё цэцэг тарьдаг байж.
Тэр цэцгүүд Цеденбала-Филатова гуайн мэдлийнх гэж сүүлд сонссон. Тийм ээ, хүмүүс Ажаа мама гэдэг байсан даа. Тэр үед Монголд одоогийнх шиг цэцэг хэрэглэх соёл бараг байсангүй. Тэр тусмаа хүмүүс бие биендээ цэцэг бэлэглэх соёл түгээмэл байгаагүй юм. Тийм учраас цэцэг олдох нь ёстой өдрийн од, эрээд олдохгүй эрдэнэ байлаа.
Баярхүү тэр цэцэгнүүдийг тусгай зориулалтынх, шуудхан хэлэхэд Цеденбала-Филатова гуайнх гэж яахан мэдэх билээ. Найз охиндоо цэцэг бэлэглэх гээд л тэр шөнө тийшээ оржээ.
Гай болоход ногооны хашааны манаач мэдээд нэг хашгирч, мань хүн ч баригдана гэхээсээ айгаад ум хумгүй зугтжээ. Араас нь манаач өвгөний буу тасхийж...
Ай, алдрай насны хайр дурлал аа гэж. Ухаан сууж амжаагүй гэнэн бага насны, хиргүй ариухан хайр аа гэж.
Хөдөөлүүлэх үеэр ээж нь хачин болж, шарилыг нь тэврэн энэлэн хайлж байснаа өндийн ирж:
-Хүүг минь өг! Хүүг минь өг! Орос авгай, хүүг минь өг! хэмээн орь дуу тавин хашгирч байж билээ. Хүүгийнх нь цээжин дээрээ зөрүүлж тавьсан гарт нь цусан улаан өнгөтэй сарнай цэцэгс атгаастай байлаа...
За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.
Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар
Ням - 05 сарын 17,
2026
Сэтгэгдэл0
Хүний хашаа руу зөвшөөрөлгүй орж цэцэг хулгайлах гэж оролдож байгаад буудуулж үхсэн өөрийн буруу. Ядаж соёлтойхон шиг хашаагийн тогшиж цэцэг гуйсан бол ийм явдал болохгүй байсан биз. Энэ орос авгайг муулаад яахав. Өнөөгийн АН МАН-ын худалч хулгайч луйварчдын чинь хажууд монголын төлөө их юм хийж бүтээсэн гавьяатай хүн шүү.
Орос авгай Яг л өнөөгийн медаль шиг төсөвийн мөнгөөр хувийн пр хийж бсн шуналтай авгай шиг л санагддаг шүү
Давсан сумаар буудуулаад хорсоод гэж явдаг байсан санагдана. Үнэн худлыг бүү мэд. Ямар ч байсан нүд нүүрэнд тусчихгүй бол хүний арьс нэвтэлдэггүй л сум гэж ойлгосон.
Мал минь хүүхэд юугаа мэддэг юм
Жинхэнэ Мал уу.жаахан хүүхэд юү мэдэх юм бэ
Яасан их орос пиздаг өмөөрдөг муу лалар вэ алах юмсан
Авгайгийн баруун гар байсан бүдүүн буриад дуучин Уртнасан амилчихаж?
Хүүхэд шдээ. Тэр авгайг 1 их өмөөрөх хэрэггүй. Монголын буянг их цусласан
Тэр орос авгай буудчихсан юм шиг л хэрэлдэхиймаа оркууд
5 хан настай хүүхэд заазуурдуулаж үхлээ, 6хан настай охин хүчиндүүлж алууллаа, 10хан настай хүүхэд зодуураа даалгүй үхлээ. Ийм мэдээлэл тэгүүл сүүлийн 30 жил сонсож өнгөрөөлөө, Соц нийгмийг муулаад Барууны ардчилал гэж далчигнаад. Юу гэж хэлэх гээд бгаа юм? Соц нийгэмд алдаа бсан гэхдээ одооны нийгэм шиг хүний ялгадаснаас дор нийгэм байгаагүй шүү, шудрага ёс гэж тэнд байлаа, тэгш эрх гэж тэнд блаа. Ажлаа хийгээд явж бгаа хүнийг хяхаж хавчаад, эрхийг нь боогоод хэлмэгдүүлээд бсан юм огт бхгүй. Эрх гэхээсээ илүү хувь хүний Монгол хүний Үүргийг нэгд тавьдаг бсан нийгэм шүү. Дагаад далчигнаад бсан Америкаа хар, дэлхий даяар хошин шог болж бна, Ардчилал Хүний эрх гэж ш...ж бгаад өөрсдөө ашиг хийдэг нь тодорхой боллоо. Нүүдэлчин хэдэн монголчуудын эрх чөлөө, ахуй амьдралд санаа зовж харагдаач барууныхан...
Фонд нь Субботник , эсвэл байгууллага, хувь хүний хандив дэмжлэгээр санхүүжиж бүтээн байгуулалт хийж байв. яфондын 7 ажилтан ч цуглуулсан мөнгөнөөсөө цалинжиж байв. Тэр үеийн хүмүүс хүүхдийн сайн сайхны төлөө бүхнийгээ зориулж байв. Сүүлийн 30 жил хүүхдийн эсрэг ямар муухай гэмт хэрэг үйлдэгдэж байгааг толгойндоо бас бодоорой.
Худлаа уран зохиол байна. Үнэмшээд хоорондоо хэрэлдсэний хэрэггүй.
Манаач нь тэгээд буудсан юм уу? Санаанд багтахгүй юм шаахаа боль
тэр үед давсан сум л байсан, манаач хүүхэд буудаж ална гэж бүүр ч байхгүй ээ
Харин тийм ёстой шааж өглөө дөө
... хулгай хийх гэж байсан буруу үйлдлийг өс санаж зөв үйлдэл байсан мэтээр мушгиж , хүний нэр төрд халдан мушгисан нь ёс зүйгүй харагдаж байна... бичлэг эхэндээ сайхан явсан , гарчиг төгсгөл хоёр чинь олон нийтэд бол мэдээж таалагдахгүй , ганц нэг хүн авч сэвэх л байх , одоо ч хүн чанар гэдэг нь алга болсон байна , та хүн чанарын тухай жаахан ч гэсэн бичиж байна уу,,,...
Door komment bichsen 2 hvn lav l mongol hvn bish ajee ! Mongol hvvhdiin ami nasnaas ilvvtei Oros avgain ner turiig hairaljee. Turulh eh ornoos mini ilvv Orosiin nairamdal vnetei tsag ve odoo ch vrgeljleed bna uu daa !
эргүү минь, хулгайн асуудал улс төрөө ялгаж сур
Ю.Цэдэнбалынхан хатуу дэг журамтай хүмүүс байжээ. А.И.Цэдэнбал-Филатова төрөлхийн чанга, шаардангуй дуу хоолойтой, дээд, доод гэлгүй хэнд ч ширүүн үг хэлчихдэг, зөөлөн намуухан биш, захирангуй ааш араншинтай, дайчин хүн байсан гэж хүмүүс бичиж, ярьсан байдаг. Энэ байдал нь Ю.Цэдэнбалын орос эхнэр Монголын төрийн хэрэгт оролцлоо гэх шүүмжлэлийн шалтаг болжээ. Румыны КН-ын УТТ-нд Н.Чаушеску, түүний эхнэр Елена Чаушеску, бас нэг хүү, хүргэн нь байсан бөгөөд энэ улсын нам, засаг, төрийн дээд эрх барих хэмжээний давхаргад Н.Чаушескугийн ойрын төрлийн 30 гаруй хүн алба хашдаг байжээ. Гэтэл Ю.Цэдэнбалын ах дүү, төрөл төрөгсдийн дотроос Улс төрийн Товчоо байтугай НТХ-ны 91 гишүүд, 71 орлогч гишүүн, НТШБК-ын 31 гишүүн, Сайд нарын Зөвлөлийн 40 гаруй гишүүний дотор, намын ээлжит их хуралд 4 жил тутам шинэчлэгдэн сонгогддог 831 төлөөлөгчийн дотор энэ олон жилд ганц ч хамаатан хүн байсангүй. 4 жил тутам ээлжлэн сонгогддог Ардын Их Хурлын 400 гаруй төлөөлөгчдийн дотор ч өнөр өтгөн Ю.Цэдэнбалынхнаас нэг ч удаа сонгогдож байсангүй. Төрийн хэрэгт гэр бүлэрхэг байдал гаргахгүй байхыг Ю.Цэдэнбал олон жилийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан, иймэрхүү байдлаар ч эхнэрийнхээ үйл ажиллагаанд ханддаг байжээ. А.И.Цэдэнбал-Филатова Хүүхдийн төлөө фонд байгуулах санаачлагыг дэмжсэн УтТ-ны хуралд ганц удаа оролцсоныг эс тооцвол Ардын Их Хурлын олон арван удаагийн чуулган, Намын их хурал байтугай НТХ- ны удаа дараагийн бүгд хуралд ганц ч удаа оролцоогүй, өөрөөр хэлбэл төр улс, намын чухал ямар ч шийдвэр гаргахад оролцоогүй байна.
Бага байхад дэлгүүрийн манаачид буу байдаг байсан. Гэхдээ давсан сумаар бууддаг л гэж бид ойлгодог байсан. Байрны ах нар давсан буугаар буудуулаад их хорслоо гэдэг л байсан, мань хэдийгээ залдаг байсан байх даа.
Төгсгөл нтр ёстой бишээ, утга алга. Юуг юутай холиод байгаан, Орос авгайг л муулж харлуулах гэсэн янзтай. Одоо ийм сэвдээр сэвээд бүтэхгүй ээ, хүмүүс наана цаадхыг мэддэг болсон.
Долигонох гэж ядсан эргүү бууны нохой, тэр авгай чинь монголчуудыг үмхий самхай бүдүүлэг гээд ойртдоггүй байсан юм шүү дээ, хйисэн юм нь дан өөрийн эрх ашигтаа нийцүүлж хийсэн байдаг худлаа гэвэл очоод хар найрамдал зусланд одоо хүртэл оросын элчингийнхэн гээд хашаа туургатай байшин газар байна, нээх монголыг бодож хйисэн гэж бодож байвал том эндүүрэл
Европ франц гэдэг Оросууд малчин Монголчуудыг хамгийн доорд үздэг нь хөдлөшгүй үнэн юм байхаа. Турхирч ганцаардуулдаг хужаа хасгуудаасаа ч долоон доор.
Манаач жинхэнэ сумтай буутай байлаа юу, ккк. Тэгээд цэцгийн Манаач шүү, арай л дэндүү залах юмаа. (хайран цаг дэмий юм уншлаа)
энэ чинь казакийн бослого шиг гаргах гэсэн өдөөн тухиарал хатгалагыг л монгол хүний тархинд суулгаж шигтгэж байгаа хорон санаа байлгүй дээ Цаанаа улс төрийн өдөөн хатгалт л байна
Нээрээ орос авгай хүүг нь авчихаж !!
hunii anhaaral tatah gej l iim garchig ugch bichsen yum baiha daa, zailuul, yadarsan amitan bainaa ene bicheech.
Энэ романчин нэг л биш ээ , мэдээж роман нь ч аль хэдийнээ роман биш , олигтойхон дурсамж юм уу - гэтэл ч бас эвгүй тийш ээ ... Яахав , сайд- дарга нарын ххүхдэд сэвж , бас баас - шээсийг сонирхож явсннаа илчилж байгааг нь бол сонирхое - зөв ингээд баримттай тодорхойхон бичээд бай ..
Худлаа зохиож бичсэн бололтой 2 р сургуулийн сурагч бид станцад орж давжаа алим тууж л байлаа Жирийн манаач буутай байсан гэж уу
Музах Мангад авгай ихээхэн гайтай шулам байсан одооны МАНкуртууд эцэг эхээсээ биш тэр мамын салтаанаас ойчсон юм шинж өмөөрөхийн яанаа
BI ZONDOO ORJ JIMS IDEJ BAILAA YAMAR YUMNII BUU TIIM YUM BAIGAAGUI JINHRN HUDALCH BAINA
Анастасия Ивановна хайр дурлалаа, хамтын амьдралаа хамгаалах, эр нөхрийхөө сайн үйлсийг дэмжих талаар өөрийнх нь хэлснээр жинхэнэ “Эмэгчин бар” шиг тэмцсэн юм. Тэрээр: - “Цэдэнбал бид хоёр бие биендээ үнэхээр хайртай байсан юм шүү. мэдээжийн хэрэг муудалцах, эвлэрэх юм гаралгүй яахав. Гэхдээ бид хоёрын хайр сэтгэлийг юу ч сэвтээж байгаагүй” - “Манай гэр бүлийн талаар юу ч ярилаа гэсэн намайг Цэдэнбалтай холбосон хувь заяандаа, түүнтэйгээ хамт 44 жил байсандаа бахархаж байна”. - “Улс төрийн асуудалд тэрээр хаанаа зөв, хаанаа буруу байсныг би шийдэхгүй. Түүх, цаг хугацаа шийддэг.Магадгүй тэрээр хаа нэгтээ алдсан ч байж болох юм, мэдэхгүй, гэхдээ улс орны өмнө босч ирсэн гол гол асуудлууд дээр тэр зөв юм хийж байсан гэдэгт би бат итгэлтэй байна”. - “Бидний хувьд амаргүй жилүүдийг хамт туулж үзсэний хувьд түүнийг гарамгай бие хүн гэж үздэг. - “Бусад орны удирдагчдаас ер нь Цэдэнбал шиг сайхан, бараг унаган орос хэлээр олны өмнө үг хэлж чаддаг хүн байгаагүй” - “Хүнлэг, уулзаж ярилцахдаа найр тавьсан, хүний аяар, зөөлөн хүн”. - “Тэр бол хүчирхэг бие хүн байсан юм”. - “Уншсан ном, өргөн мэдлэгээрээ Цэдэнбал хүрээллийнхэн дотроосоо эрс ялгарч байдаг байсан. Монголд мэдлэгээрээ түүнтэй эгнэх хүн байгаагүй, одоо ч байхгүй” - “Та нар Цэдэнбалын өмнө өвдөг сөхрөх ёстой. Энэ хүн чинь танай улс орон, үндэстнийг чинь аварсан хүн” -“Монголын түүхэнд ардын баатар цөөнгүй байсан боловч аугаа их хүн хоёрхон. Тэр нь Чингис хаан, Цэдэнбал хоёр юм” (Л.Шинкарев. Ю.Цэдэнбал, түүний цаг үе: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл.- УБ.,2004, 2006, 503x) гэжээ.
Ингэж шаахаа болио. Давсан сумтай л байсан. Тэгээд ч тэр хашааны завсараар нь орчихдог л байв. Буудах учиргүй
Залуу байгальчдын Станцийн манаач арай л хүүхэд буудчихааргүй; авгай нь цэцэгчинь, хашаан дотор нь амбаарт амьдардаг байсан юм. Ямар ч байсан 80-аад онд. 73 онд бол мэдэхгүйээ.
Ийм дэмий хэрэггүй юм сараачих сэдэл нь юу юм бэ? Манаач өвгөн хийх юмаа л хийж.
Чи битгий худлаа хуц, ногооны хашааг жинхэнэ буутай манаач манадаг гэнэ , бас хашаа давсан хүүхдийг шууд бууддаг гэнэ ямар банк руу орсон биш. Худал сэнсац дэгдээж, сүрхий амьтан болох гэж ядсан өвгөн байна. Чи мэтийн шалихгүй худалчийн дэргэд харин ч монголын хүүхдийн төлөө хийсэн юмтай, өөртөө өчүүхэн ч хөрөнгө хураагаагүй шударга эмэгтэй байсан шүү. Энэниы бичсэн 2 зохиол гэдэг нь шал худлаа, өөрийгөө магтсан улс таржсөн хөгийн бичвэр бж таарна, авч тэнэгтвээ
Шизо новш
ДАЛАН ХУДАЛЧИЙН ХОЙЧИЙГ ЗАЛГАМЖЛАГЧ ЦАХИМ ЦУУРХАГСАД,УЛС ТӨРИЙН ЭЛИЙРЭГЧИД АЛИВАА МЭДЭЭЛЛИЙГ ИЙМ МАЯГААР ЦУУРХАН ДАМЖУУЛДАГ.
ТЭНЭГ ПИЗДУУ АНХААРАЛ ТАТАХ ГЭХДЭЭ ХАА ХАМААГҮЙ ХАДУУРЧ ХҮҮХЭД АЛСАН БОЛГОЖЭЭ. ЧИНИЙ ЭНЭ ШИЗОГИЙН ТЭМДЭГЛЭЛИЙГ ХЭН УНШИХ ЮМ БЭ, ӨВЧИН ЧИНЬ ХҮНДЭРСЭН БӨЙНА
ЭНЭ Ч ХУДЛАА БАЙХАА. "БУДААЧ БУДААЧ ГЭХЭЭР САХЛАА БУДАВ" ГЭГЧЭЭР ЗОХИОЛЧ ГЭЭД АРАЙ ДЭГСДҮҮЛЖЭЭ. ЦЭЦГИЙН МАНААЧИД ЯМАР ЮУМНЫ НЬ БУУ БАЙХАВ. ТЭГЭЭД СОЦ ҮЕД ИЙМ ХЭРЭГ ГАРЧ БАЙГААГҮЙ. АРАЙ ХУДЛАА БАЙНА
хаанаасаа хаалга чинь гэдэг үг байдаг тэр муу өөдгүй хогиин манаачийн буруу, үүрэг өгсөн нахя -ны солиотонгуудын буруу бнаа,
Бас НАХЯ болдог нь юу билээ?
Ta iim demii yum bichdeg bol nomoo khevleed khereggui dee.
Худлаа бичиж ээ Тэр үeд тийм юм болоогүй харин ч эсрэгээрээ байсныг мэдэж бна Монголд арилшгүй гавъяатай хүнийг муулж алдар олох гэж хэнээрхээд хэрэггүй шүү
Орос авгайн орчин цагын хувилбар Казакстаныг гэр бүлээрээ тонон дээрэмдэгч дарангуйлагч Назербаевын эхнэр,охид. Хүүгээ алдсан эхэд хоёр орны найрамдал ямар хамаа бна аа. Монгол Долдой Хохирогчыг буруутгаж буруугийн талд зогсдог Бэртэгчин зан Орос авгайгаас эхтэй. Авгайг хэн сайн долоож, атгаг санаагаар хов хэлж шударга нэгнээ хорлодог Долдой нар, тойрон хүрээлэгч л байр сууц, шагнал, албан тушаал, үр хүүхдээ Орост сургуульд явуулах, Орос дэлгүүрт орох үнэмлэх.... авдаг байсан. Орчин үед ужиграсаар “Намайг зодсон Оросын элчингийн Зөв учир нь 2 орны найрамдал ганхана, Коронагийн үед Балгас барьж, нураасан ЕС-ийн зөв-тоглож л байг, 1000 хүүхэн хүчирхийлсэн Бузарын зөв учир нь баян, МАН хандивлагч, найзыгаа алсан Олимпын Аваргийн зөв, намайг зодсон тамирчин Атман ах нарын зөв битгий оролдоод байгаач....
Битгий шаа хаха
Ийм хүн үнэмшмээргүй юм бичиж амьтны толгой эргүүлэх хэрэггүй. Залуу байгальчдын станцын манаачид сумтай буу байна гээд төсөөлдөө. Үгүй байхгүй юу. Харин нь Залуу байгальчдын станц үнэхээр сайхан цогцолбор байсныг MCS-ийн мангасууд залгисандаа.
ШАЛ ХУДЛАА СОГТУУ ХҮНИЙ РОМАН БАЙНА....
Энэ орос авгай та нарын бөөс хуурс.тэмбүүг эмчилж дэлхийд тусгаар улс болгож өгсөн шүү малаа
Сүүлийн үед Хятадууд Оросоос Монголчуудыг холдуулах гэж үргэлж ил далд ингэж муулдаг болж цаагуураа Хятад л зүгээр гэсэн хоёр давхар далд нүүдэл явагдаад байгаагаас Монголчуудаа анхаар‼️‼️‼️❗️⁉️‼️
Yondon generaliinh 1 r bairand bsan shy
Ангийхан нь байвал энэ худалчаа үнэнээр нь бич гэж хэлээрэй
Тэр үед Монголыг Москва мэддэг байсан. Малчин Монголчуудад баахан дээрэлхүү Филатова бусдынхаа хамт Монгол төр дээр сандайлж байсан. Манаач хүүхэд буудаж алсан нь азгүй тохиолдол төдий л байх. Давсан сум энэ тэр гэсэн утгагүй яриагаа одоо больцгоо.Та нар ямар Ну погоди ярьж байгаа биш.
Ю.Цэдэнбал хувь заяаны эрхээр учран тохиолдсон орос бүсгүйтэй 1947 онд танилцаж, Москвагийн цэцэрлэгт хүрээлэнд ирээдүйг мөрөөдөн ярилцаж байсан тэр үеэс хойш 44 жил хамт амьдрахдаа энэ л эгэл жирийн эмэгтэйд хайр сэтгэлээ чин үнэнчээр зориулсан ариун романтик, өөдрөг сэтгэлтэй эр байсныг олон хүн дурсжээ. Ю.Цэдэнбалын тэмдэглэлд хань ижлээ хайрлан хүндэтгэсэн үг өгүүлбэр олонтаа тохиолддог юм. Энэ нь хайр сэтгэлээ илчилсэн ханийн үг гэхээсээ илүү Монгол төрийн их зүтгэлтэн Ю.Цэдэнбал өөрийн насан туршийн хамтран зүтгэгчдээ өгсөн тодорхойлолт гэж хэлж болно. Жишээ нь: - “Анастасия Ивановнаыы бол хувь заяаны хишиг юм. Энэ бол үйл хөдлөл, зоригтой эрэлхийллийн төлөө төрсөн эмэгтэй, хөшүүн хойргийн дайсан.анхаарал халамж, гэрэл гэгээгээрээ хүнийг мялааж, сайн үйлсийг нь дэмжиж, зовох цагт нь тусалдаг. “Ялан мандсан хүнлэг ёс” гэсэн үг. Энэ үг түүнд юу юунаас илүү тохирно. Гаднаа түүний үгхурц, барагууртай ширүүн мэт боловч түүнд нь анхаарал халамж шингэсэн байдаг. Заримдаа шаргуу зандаа хөтлөгдөөд цочмог юм хийх нь бий. Гэвч тэр нь ажил хэрэгт тусалдаг. Хамаг чөлөөт цагаа оёх, нэхэхэд зориулж хүүхдүүддээ оймс, бээлий, хүзүүний ороолт, малгай, цамц хийж байна. Түүний оч цахилуулсан идэвхтэй зан чанар (энэ бол бодомжгүй үйл хөдлөл огтоос биш) сайн төлөвшжээ. Тэрээр эрэлхийлсэн, бүтээлч хүн юм. Анзаарагдамгүй юмнаас гоо сайхан, баяр баясгалантай зүйлийг олж хардаг...” - “ Анастасия Ивановна ухаантай, гоо үзэсгэлэнтэй, халамжтай. Тэрээр манай байгууллага, хүмүүсийн алдаа дутагдлын өмнөөс сэтгэлээрээ шаналж явдаг. Дутагдлыг нь ажил хариуцсан хүмүүсийн улаан нүүрэн дээр хэлдэг. Түүний үйлс бол гэрэл гэгээ...” - “Анастасия Ивановна бол гаднаа ч, дотроо ч сайхан, тусч хүн. Тэрээр Зөвлөлтийн сайн санаат шударга хүмүүсийн нэгэн адил худал хуурмагийн шийдэмгий, эвлэршгүй дайсан юм...” - “Анастасия Ивановна бол туйлаас бүтээлч зан чанартай. Хүн бол түүний анхаарал халамжийн төвд оршино. Түүний онцлог шинж чанарын нэг бол хүмүүс, өсвөр үеийхнийг халамжилдаг явдал юм. Энэ тухай нь нам төрийн актив, хилийн чанад дахь хүн амын өргөн олон давхрага мэдэж байгаа...” - “Үнэлж баршгүй эрдэнэ мэт хайрт минь. Гай зэтгэрээс аврагч минь. Ухаантай цэцэн, хүний мөс чанарыг алдахгүй таньдаг хань минь. Намайг болгоомжгүй алхам, дайснуудын хатгалгаас хамгаалагч минь. Эрхэм нандин хайрт хань минь. Бүтэлгүй намайгаа уучил... Аав нь”. - “ Миний 65 насны ойгоор над Анастасия Ивановна 65 сарнай цэцэг барилаа. Түүнийг Москвагаас надад мэдэгдэлгүй авчирсан юм байжээ. Сайн үйлийг бүтээж, түүнийгээ хүнд хүртээж чаддаг хүн дээ. Би түүнтэй танилцсан цаг мөчийн ерөөл дэмбэрлийг үргэлж бодож явдаг юм. (Миний төлөө хичнээн ихийг хийсэн, хийж байна даа)… Анастасия Ивановна нь хүний зовлонг маш гярхай мэдэрнэ, хүнд дандаа өгөөмөр сэтгэлээр хандаж, зовлонг нь хуваалцаж, эд материал, санаа сэтгэлийн талаар дэмжиж явахыг хичээдэг. Ийм учраас эр, эм, хөгшин, залуугүй түүнд үгээ хэлж, түүнд татагдаж, түүнийг хайрлаж хүндэтгэж, түүнд илч дулааны болон сайн үйл, гэрэл гэгээ, зүрх сэтгэлийн өгөөмөр чанарын эх ундраа байгааг олж үздэг…”, -“ Анастасия Ивановна амьдралыг асар их хүндэлж хайрладаг, хүний зовлон жаргалыг жинхэнэ ёсоор мэдэрдэг хүн. Өөрийнхөө сэтгэл зүрхний гэрэл гэгээг бусдад өгч чадна. Энэ авгай бол мохошгүй эрч чадалтай хүн, ажиллаж л байвал болдог хүн. Сэтгэл зүрхээрээ гоо сайхныг мэдэрч, элэгсэг дотно, нөхөрсөг уур амьсгалыг бий болгож, хүний үгийг сонсож, тэдэнд хэрэгтэй зүйл хийх – энэ бол түүний чин эрмэлзэл мөн… Анастасия Ивановна хүүхдийг хүмүүжүүлэх өөрийн гэсэн сурган хүмүүжүүлэх барилтай хүн. Манай хүүхдүүд үнэнч шударга, хөдөлмөрч, даруу төлөв хүмүүс болж өссөн юм. Энэ бол эхийнх нь л гавьяа” (Гэрэл, сүүдэр.Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс. –УБ., 1992, т.78–79)
Филатова монголчуудыг бүдүүлэг байдлаас нь салгах гэж, үр хүүхдийг нь эрдэм ном соёлд сургах, эрүүл байлгах гэж ихээхэн хүчин чармайлт гаргасан үр дүнд ч хүрсэн. Монгол хүний тархи эмх цэгцтэй сэтгэдэг болох яагаа ч үгүй байна. Бүхнийг хольж хутгаж андуурч ихэнхдээ ам дамжсан тэнэг үгс, хувиа хичээгч атгаг санаатны тархи угаалтаар хооллож өдөр өнгөрөөсөөр.
Фял гичий юу ха ха ха
Соц нийгмийнүед байгууллагуудын манаач нар бүгд буутай байдаг байсан манай байрны нэг хүүхэд хонхны баяраараа ангийнхантайгаа гадуур явж байгаад ам нь цангаад бамбарууш кафены хашааг давж ороод ёмкустой квасны крантыг онгойлгож амаараа ууж байгаад манаачид нь хөөгдөөд хашаа давахдаа буудуулж нас барсан байдаг юм Ийм зүйл олон байдаг байхаа
Та гүтгэлгий дэмжээд бас худал ярих шивдээ. Маршал Х.Чойбалсан, Маршал Ю.Цэдэнбалын жолооч байсан Тогоогийн Лувсанринчен- Авгайн тухай юу хэлэх вэ? гэсэн асуултанд хариулахдаа- “Яахав дээ. Дуу их чангатай, хүнийг зандарч байгаа юм шиг дуугардаг хүн дээ. Гэхдээ ажлын төлөө л тэгж явдаг хүн. Нөхөр хүүхдүүддээ халамжтай хүн. Өөрөө ажилгүй байхдаа Баянголын зуслангаас даргын үдийн хоолыг энэ байранд авчирч өгдөг байлаа. Сүүлд ажилд орсоон. Одоогийн Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн орчим чинь хуучин нарийн төмөр зам байгаад больчихсон. Нүүсэн айлын хог новш дүүрэн газар байв. Түүнийг цэвэрлэж янзалсан юм. Тэнд Улс төрийн Товчоо, сайд дарга нар цөм очсон юм даг. Авгай жижигхэн цэцэрлэг байгуулснаа өргөжүүлж зураг төсөлтэй болгож олон юм хийсэн дээ. Монголд ч их юм хийсэн дээ. Гадна дотны олон том тушаалтантай сайдаж, муудсан юм даг. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг монголчуудаасаа ширүүн загнадаг юм билээ. “Чи монголд ажлаар ирсэн хүн үү, амрах гэж ирсэн үү? Элчинд хэлж буцаана” гэж хэлж байгаа дуулддаг байв. Баянголын хүүхдийн зусланг бариулж байхад байн байн очиж, тэнд амарч яваа оросуудад “Энд хүүхдийн амралт байгуулах гэж байхад та нар ой модоор дүүрэн шил, лааз, хог тариад, хамаг байгаль сүйтэглээ" гээд бууж байдаг байв аа. Хийх юмаа хийж байгаа хүнийг яах ч гүй. Залхуу, хуурамч, хариуцлаггүй хүнд бол юм хэлдэг байсан. Хоол ундны юмнаас болж Баянгол зуслангийн тогоочтой их ярьдаг байсан. Мөн даргын хувцасны цэвэрлэгээ, индүүдлэгийн талаар хүмүүст шаардлага тавьдаг байсныг би хувьдаа зөв гэж боддог. Ер нь шулуухан, цагаан цайлган хүн байсан” гэж олон жил ойр байсан хүний хувьд дурсан тэмдэглэжээ.
Хөдөлмөрийн Баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, профессор Н.Жанцанноров залуу байхдаа Филатова гуайд нэг удаа зэмлүүлсэн тухайгаа бичиж үлдээжээ. Тэрээр: “Анастасия Ивановна чинь өөрөө бусад УТТ-ны гишүүдийн авгай нараас бүтэн биш гэхэд хагас толгой дээгүүр байж мэднэ. Соёлтой, ном уншиж мэдчихсэн айхтар хүн ... Авгай их итгэмтгий, цагаан сэтгэлтэй. Нүгэлтэй итгэмтгий. Юм хийхийн төлөө бас их сахилга баттай. Би нэг айхтар загнуулж билээ. Цагаан морьтой хүүхэд давхиж ирээд гэрийн гадаа бууж ороод хайрцаг нээгдээд “Боролдойн цаг” эхэлдэг. Тэрнийг чинь хөөрхий Анастасия Ивановна захиалж хийлгэсэн юм. Манайх хүүхэлдэйн бүтээл хийж чаддаггүй. Орост л хийлгэсэн. Нэвтрүүлгийг нээх гээд Адъяа дарга гурвуулаа үзэе ямар болсон бол гээд очсон. Очоод үзсэн гоё юмаа. “За ямар байна” гэж Филатова гуай надаас асууж байна. “Их сайхан болжээ, Анастасия Ивановна. Харин энэ морьтой хүн чинь ирээд мориныхоо буруу тал руу буучих юм” гэсэн чинь уурлаад: “ Чаддаг юм бол чи зөв тал руу нь буулгаад зурчих. Чи чаддаг юм бол өнөө шөнө зураадах гэсэн. Тэр чинь хөдөлгөөн болгоноор нь зурна шүүдээ. Тэгээд би ялагдаад одоо хүртэл тийм хэвээрээ” гэж тэмдэглэжээ. Хурц ширүүн зантай, гомдол, бодлоо чангахан дуугаар хэлчихдэг хүн байжээ.
Тун сонирхолтой болжээ. Болсон явдал, дурсамж маягаар бичсэн нь бүр үнэмшилтэй санагдлма. Амжилт!
Иймэрхүү гүтгэлгийг өөгшүүлж хэрэггүй дээ.А.И.Цэдэнбал-Филатовагийн туслахаар ажиллаж байсан Г.Нарангэрэлээс "Авгайг их тансаг амьдралтай байсан гэх юм билээ?" гэсэн асуулт тавихад: “Тансаг ч гэмээр юм уу, би хэлж мэдэхгүй байна, их л зарчимч, өөртөө болон бусдад өндөр шаардлагатай. Сайд дарга нарын ар талд, амралтын өрөө байдаг л даа. Одоо бол хэн хүнгүй л тийм өрөөтэй болсон. Авгайд амрах өрөө гаргаж өгөх гэсэн чинь эсэргүүцээд хийлгүүлээгүй. Нойлын өрөөнд бараг бие засахгүй. “Шалгав” гэснээс бусад хүнсний зүйлд уруулаа ч хүргэхгүй. Ер нь тийм хатуу дэгтэй хүн байсан. Даргын хоол ундыг өөрөө түрүүлж амсаж үздэг хүн байсан гэсэн. Хүнд их тусархуу хүн. Надад олон удаа тус болсон. Мартахын аргагүй. Жирийн хүмүүст, тэр дундаа “хүүхэд, ядарч зовсон хүмүүст их тусалдаг байсандаа” гэжээ. Ямар ч гэсэн ажлын өрөө нь даруухан, гоё хээнцэр зүйлгүй. Ханандаа календараас өөр зүйл өлгөөгүй. Тансаглал хээнцэрлэл хэрэггүй гэж боддог, ер нь л ажлын “хэнээтэй” гэмээр л хүн байжээ. Цэдэнбалын гэр бүлд ойрхон ажиллаж байсан жирийн хүмүүс энэ айл ер нь л жирийн сайхан амьдралтай гэр бүл байсныг олон таван үггүйгээр дурссан байдаг юм. Цэдэнбалынхны үсчин байсан Ш.Цээсүрэн: “Филатова гуайн үсийг би тийм ч олон засаж байгаагүй... Тухайн үедээ нилээн л ажил хэрэг бүтээж явсан хүн. Хувь хүнийхээ хувьд бол их л даруу, эгэл, амьдрал мэддэг тийм хүн байсан болов уу. Олонхи хүмүүсийн ярих нь тийм их тусч, нөхөрсөг, шулуун, ил цайлган л хүн байсан” гэжээ. Ю.Цэдэнбалын үсчнээр ажиллаж байсан Гүнсмаа: “Эхнэр Филатова маш энгийн, гар хуруундаа бөгж зүүдэггүй. Миний мэдэхийн гоёж байгаа нь тэр, нэг хар савхи л өмсдөг хүн байсан” гэж дурсчээ.
1973-1984 онд Ю.Цэдэнбалын жолооч байсан Ваальтийн Бямбадорж: “Филатова өөрөө цэцэг ногоо тарих их дуртай. Бид нарыг ч гэсэн завтай үед дандаа мод тариулдаг байсан. Бид нар ч Их Тэнгэрийн аманд их олон мод тарьсан даа. Мөн Хүүхдийн паркад Оросоос мэргэжлийн цэцэрлэгч авчран цэцэрлэгт хүрээлэн байгуулж, олон төрлийн гоёмсог цэцэг тариулж, эндээсээ төрийн уулзалт арга хэмжээнд хэрэглэх цэцгүүдийг сонгодог байсан. Одоо даанч тэр газар нь барилга барьчихсан байх шиг байсан” гэжээ. Д.Чулуун гуайн дурссанаар: “А.И.Филатова гуай байрныхаа хашаан дахь мод, цэцэрлэгээ арчлахад их анхаарна, цэцэг мод тариулна. Өөрөө харж байгаад зааж зааварлана. Далаад оны эхээр комиссар Ц.Гэндэндаржааг Улаан-Үд явуулан мод авчруулж, өөрийн хашаа, хүүхдийн паркт тариулсан нь их сайхан ургасан. Авгай мод, цэцэг, ургамал арчилж, тордож ургуулах талаар их уншиж, Оросын нарийн мэргэжлийн дендролог хүмүүстэй зөвлөж, асууж, их өргөн мэдлэгтэй болсон хүн. Түүнийгээ бусдад зааж сургах, түгээх талаар уйгагүй ажилладаг байлаа” гэжээ. Миний хожим ажигласнаар Москвагийн Бал даргын зочны өрөөний цонхон дээр цэцэг харагдаагүй, нар тусдаггүй зүг байсан байх, харин унтлагын өрөөний цонхон дээр сайхан цэцэг харагдаж байсан. Харин ширээн дээр хэн нэгэн хүн бэлэглэсэн бололтой цэцэг ямагт л байж байсныг мартдаггүй юм. Цэвэрч цэмцгэр амьдрал, цэцэгс бол Филатова гуайн амьдралын насан туршийнх нь шинж байлаа.
Естой худлаа даа.
Hohinee. Hulgaich mongolchuud ingej l taarna. Uhaan oroh tsagaasaa l aav n tsergiin angiasa hrom hulgailad, eej n emnelgees em taria hulgailaad, ovoo n manadag baiguullagaasa del sul yum hulgailaad amidardag garuud daa. Bur neg zayagui buuduulj bhdaa taarsan guulgachid shu Mongolchuud. Odoo ch gesn hunii gazar negnee matna, muulna, hulgailna. Gehdee arai chadhguie. Amerikt tsagdaagaas aigaad chatsga tavina
ӨЧҮҮХЭН ЖИЖИГ ЮМЫГ Ч ГЭСЭН ХҮНИЙХ БОЛ ЗҮГЭЭР ҮНЭГҮЙ, БҮР ХУЛГАЙЛЖ ҮЛ БОЛНО. ХУЛГАЙН ЦЭЦЭГ ТЭГЭЭД НАЙЗ ОХИНД НЬ БАЯР БАЯСГАЛАН БОЛОХУУ, БУЗАР БОЛОХ УУ?????
Манай байрных байнга тэр хашаа уруу орж арнитаг давжаа алим хулгайлдаг байсан . Манаач нь хашгираад хоцордог байж билээ. Хүн алж байна гэж огт сонсоогүй. Харин нохойд нь уруулсан гэж байсан.
Залуу байгалчдын станц гээч .
Социализмийн нийгмийг үеийг сайн муугаар ярьдаг. Гэвч тэр үед зөвхөн оюунлаг сэхээтэн хүмүүс нь нийгмийг тэргүүлдэг байв. 1990 оноос нийгмийг доод хэсэгт байсан этгээдүүд гэнэт нийгмийн дээр гарсан. Бөхчүүд, дуучид, хөнгөн явдалтай хүүхнүүд, наймаачид, гэмт этгээдүүд төрд гарч монгол төр уруудсан.
Орос гичий Фял авгайн цэцгийг бас буутай манаач манана айн
Цэцэг тарих хүрээлэн хүүхдэд зоориулж байгуулсан нь гавьяа. Хүүхдийн парк байгуулж олон мянган мод тарьж цэцрлэгжүүлсэн нь мөнхийн гавьяа. Нийслэлийн төв хэсгээ нилээн ногооруулсан нь энэ орос ээжийн ач.
Сайн үйлстэнийг гүтгэх муу. А.И.Цэдэнбал-Филатова Монгол орны өнцөг булан бүрт хүүхэд, залуучуудад зориулсан зуугаад обьект босгосон байна. Үүнд: --Эхлээд 25, сүүлдээ 160 хүүхэд нэг ээлжид хүлээн авах 78 цэцэрлэг, ясли бариулж монголын алаг үрсэд зориулжээ., --Өнчин хүүхдийн цэцэрлэг, --Өнчин хүүхдийн дотуур байр, --Ажилчны дүүрэгт хүүхдийн төв эмнэлэг, --Налайхад 90 ортой амаржих газар, --Өсвөрийн техникчдийн ордон, --Залуу байгальчдын станц, --Бүх 18 аймаг, Яам тусгай газрын дэргэд олон тооны хүүхдийн амралт зуслан, --Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, --Хуримын ордон, --Хүүхдийн зохион бүтээх төв байгуулж, --Хүүхдийн ордон, --Үндэсний соёл амралтын хүрээлэн,--Нялхсын клиник сувилал,--Хөгжим бүжгийн коллеж--Экологийн боловсролын төв,--Хүүхдийн номын сан,--Бамбарууш кафе, --29-р тусгай дунд сургууль,--Залуучуудын ордон зэргийн барилгыг бариулж, үйл ажиллагааг нь зүгшрүүлэхэд үрийн төлөө гэсэн эхийн цагаан сэтгэл, төрөлхийн ухаан, зохион байгуулах авьяас чадвараа бүрэн зориулсан юм.
Та бидний үр хүүхдийн төлөө бүх амьдралаа зориулсан орос эхийг гүтгэдэг ямар муухай санаатай, хаанахын хэн гээч вэ?
Орос авгай ч бүгдийн дээр байсан шүү юу сайн да буурал өвгөнийг цэдэнбал гуайг амралтын өдөр өмдөнд н тавиултал цоожилдог бсан гэсэн учир н дарга алкоголчин тийм яриа бдын
Хөдөө хуулийн хүмүүстэй дөрөө нийлж явж байхад сонссон юм байна, манааны буунд шувууны буу ашиглахыг зөвшөөрдөггү харин 5 үсэрдэг карбин буу зөвшөөрөгдөг байсан мөн эхний удаа сануулж бууддаг, зугтсан хүний араас буудах хориотой зөвхөн амь насанд халдах үед хөл барьж буудах журамтай байсан гэж байсан, Давсаар цэнэглэсэн буу Ну погоди кинонд л байдаг, Филатовагийн цэцэг хулгай хийх гэсэн учраас насанд хүрээгүй хүүхдийг буудсаг манаач ажлаасаа ч халагдаагүй харин хөөрхий ээжийг нь орос авгай гэсний төлөө тэнсэн ялаар шийтгэж эцгийг нь ажлаас нь халсан гэж харамсан ярьцгааж байсан.
Энэ бол ямарч үндэслэлгүй давсыг нь нэмсэн гүтгэлэг байнадаа. Ерөөсөө ийм үйл явдал болоогүй, .Гүтгэлэг дээр дөрөөлж та ч бас муухай сэтгэлээ нэмжээ.
Фила өөрөө битгий хэл боол нь байсан буриад авгай Уртнасан нь хэмжээлшгүй эрхтэй байсан.
Ардчиллын өлгий америкт очоод зөвшөөрөлгүй айлын хашаа давж орвол цагдаа шууд буудаж ална тэнэгүүдээ.
халлавийний баяраар тоглоом хийж айлд орсон японыг буудаж алсан гэдэг
Би монголын төлөө зүтгэхгүй ээ яршиг. Дараа нь муу хэлүүлээд хараал үгс хэлүүлээд явах хүсэл алга.
Бид ойролцоо насны улс бололтой.Сайхан дурсамжаа үргэлжлүүлээрэй!
ЗБСтанц гэж юм юмтай сайхан сургалтын төв бсан юм. Ээж минь багш байлаа, би ч хэдэн зун дараалж дугуйланд бас байгууллагийн хадланд явсан. Тэр хүлэмж Филатоватай ямар ч хамаагүй, сургалтын зориулалттай жижигхэн байгууламж байсаныг бол сайн мэдэж байна . . .
Odoonii ene yuch medehgyi (soz)niigemiin tyhaid teseelelgyi helgyi dylii nohoinuudad yaj taasaald ni niicheh be?...ter yed tiim l baijee!!!haralgan ynsigchid aa!!!
1990 оны гөлөгнүүд юу ч мэдэхгүй.
Хуучин Япон цэргийн оршуулга хашааг нь даваадл пан гээд давсан сумаар буудуулж билээ Зуны 3 сар зүүн хөл идгэж өгөхгүй тэгсэн мөртөө зуслан яваад намар нь самаранд яваадл Өвөө маань увсаас чацарганы тос авчраадл түрхсээр дараа жил нь эдгэж билээ гэж
Давсан сум зүрхэнд нь тусчихсан юм байхдаа Эсвэл авгайгын цэцэг байлдааны сумаар хамгаал гэсэн юм болвуу.Юм бичмээр бол үнэмшилтэй бичилдээ.Би 11 настайдаа давсан сумдуулж байсан шүү
Хүзүүнд нь л тусаж дээ яаягэхэв
Yaj ingej hydlaa bichdeg bnaa,davsan sumtai bsn,huuhed bhad aavtaigaa ochdog blaa,aav maani urgammal sudlaliin bagsh manaachtain yarij huurulduud l ih saihan zantai uvuu bsiish dee!
ОРОС АВГАЙ ГЭЭД ҮҮНИЙГ ХЯТАД XҮН БИЧЖЭЭ
kkk
Ямар юмны шудрага ёс тэгш эрх тэр үед ч байгаагүй одоо ч байхгүй ирээдүйд ч байхгүй байх
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Ганбаатар гуай соц. нийгмийг муулж нийгэмд хар энерги түгээхээ боль. Та өөрөө ч соц. нийгмийн бүтээгдэхүүн мөн байх, хөгширч яваа хүн хойт урд насаа бодож голтой үнэмшмээр юм бичиж бай
Бээжин МУ-г 100 хувь эзэгнэх гэж хөлсний троллуудаа арвин зоос өгч бгаа даг аа? Бүр МУ-ын дипломатуудыг худалдаад авчихсан шиг ? Тэр тэргүй Орос шахагдаад бхад ийм блсын ачаар?? Ийм хийхрэл дэгдээх
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна, МОНГОЛ Доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээнэ үү. Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амьдралыг аврахад бэлэн байгаа танд баярлалаа.(NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM)
цэцэг хүртэл тусгай зориулалтынх байдаг балай нийгэм байжээ. Бас тэр Ногооны хашааны манаач гэж хийтэй новш байж, хүн рүү буудаж л байдаг. Өөрийгөө Филатова авгайн онц чухал даалгавар биелүүлж байгаа гээд сэтгэчихсэн байж,,,,,
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)