sonin.mn

Солонгост захиалгаар нийлүүлдэг Хятадын гал тогооны 397 хэрэгслийн 95-д нь ямар нэгэн зөрчил илэрсэн тухай мэдээлж байна. Ялангуяа нэг удаагийн савханд Formaldehyde хэмээх үнэр дарагч, өнгө цайруулагч үйлчилгээтэй химийн бодис байх ёстой хэмжээнээсээ даруй гурав дахин их хэмжээгээр байгаа нь илэрсэн байна.

Энэ тухай Солонгосын өдөр тутмын сонинд мэдээлжээ. Өөрөөр хэлбэл хятад улсад уйлдвэрлэсэн модон савхнууд ямар нэг хэмжээгээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Зах зээлд нийлүүлэгдсэн савхнуудыг буцаан хурааж авах боломжгүй байгаагаас иргэдэд модон савх хэрэглэхгүй байх, хэрэглэсэн ч болгоомжтой хандахыг зөвлөж байна.

Манай зах зээлд ч ийм төрлийн бүтээгдэхүүнүүд дэндүү гэмээр хямд үнээр нийлүүлэгддэг. Заримыг нь ч бүр манай улсад, манай модыг хярган байж үйлдвэрлэн бидэнд эргүүлээд зарж байгаа. Дэлхийн зах зээл дээр модны үнэ улам өсөөд байхад заавал бидэнд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх алба алга. Тиймээс нэг удаагийн савхнаас татгалзъя!

Эх сурвалж: "Бизнесийн мэдээ"