sonin.mn
Маргаашнаас эрс хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Маргааш өдөр Завхан, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
 
2022 оны 11 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
 
27-ноос хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -31...-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.