сонин mn
СТОКХОЛМ. /Reuters/. Шведийн Төв банк /Riksbank/ бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөж, 2.5 хувьд хүргэхээр болсноо пүрэв гарагт мэдэгдсэн нь сүүлийн 14 жилийн хамгийн өндөр түвшин болж байна.
Төв банкны мэдээлснээр, хэрэглээний үнийн индекс 10 дугаар сард 10.9 хувьд хүрээд байгаа энэ үед 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бодлогын хүүг өсгөх шийдвэр нь чухал ач холбогдолтой байна.
 
 
 
“Инфляцыг бууруулж, зорилтот 2 хувьд аль болох боломжтой ойрын хугацаанд хүргэхийн тулд мөнгөний бодлогыг чангатгах нь ихээхэн чухал байна” гэж “Riksbank”-ны хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.
 
 
 
Ингэснээр тус банк энэ оны тавдугаар сараас хойш бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа өсгөх бөгөөд цаашид ч өсгөх төлөвтэй байгаагаа мэдээлжээ. Тодруулбал, ирэх оны эхээр дахин нэмэгдүүлж, 3 орчим хувьд хүргэж магадгүй байна.  
“Riksbank” Мөнгөний бодлогын тайландаа, Шведийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 1.2 хувиар агшиж, 2024 оноос аажмаар өсөж эхлэх төлөвтэй байгааг мөн дурджээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг