Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн албан айлчлалын үеэрээ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин болон Берлин хотын Хууль зүйн сайдтай уулзаж, санал солилцлоо. ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин Монгол Улсын хувийн эрх зүйн шинэчлэлийг онцгойлон сайшааж, цаашид Монгол Улсын эрх зүйн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Харин ХБНГУ-ын Берлин хотын Хууль зүйн сайдтай шүүхийн цахимжуулалт болон цахим хавтаст хэргийг хэрхэн бүрдүүлэх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болон түүний давуу, сул талуудын талаар санал солилцож, сайн туршлагаас судлав.
Сэтгэгдэл0
Маш зөв Хууль эрх зүйн сургалтын Зөвлөлт ийн буюу соц. тогтолцооноос салах хэрэгтэй! Европын хууль эрх зүйн сургалтын тогтолцоо г шууд авч хэрэгжүүлбэл нийгмийн харилцаа нд маш их түлхэц өгнө. Өгөр өвган Нарангэрэ л нтр аяндаа зайлаад өгнө !
1990 онд дүр эсгэсэн хуурамч ардчилал гарч ирсэний дараахан л ХБНГУ н Конрад Аденаурын сан гэгч Монгол улсад эрх зүйн шинэчлэлт хийнэ гээд ханцуй шамлаад орсон.Одоо манай эрх зүйн хүрээний ялзрал, завхрал, авилга бол эд нарын хийсэн үйлийн үр юм. Одоо эд нар цаашид бүрмөсөн завхруулах л үлдээд байна. Бид одоо өөрсдөө шинэчлэх шаардлагатай Том 7 дээрэмчний зандалчлал хэрээс хэтэрч байгаа шүү.