sonin.mn

10-р сарын 22-нд төмөр замын буудлынхаа дэргэд зүүн хөлөөрөө эвгүй гишгэчихлээ. Өвдсөн гэж жигтэйхэн, арай хийн буудал дээр олон байдаг сандалын нэг дээр сууж авав. Суугаад, одоо би ийм өвчтэй хөлтэй яаж гэртээ харина даа, хэмээн бодлоо. Жаахан сууж байгаад дараа нь хөлөө хөдөлгөөд үзтэл өвдөх нь гайгүй ч юм шиг, гишгээд үзсэн чинь явж болмоор байлаа.

Яаж ийгээд өрхийн эмнэлэг бараадчихвал тэнд тус болно байх гээд алхлаа. Өвдөх нь гайгүй байхаар замаараа холбооны салбар орж утас, тогныхоо мөнгийг төллөө. Гарсан чинь хөл өвдөх нь гайгүй юм шиг болохоор хэдийгээр 200-хан метр яваад хүрэх байсан ч эмнэлэг орохоо болиод гэрлүүгээ буцлаа. Би тосгонд хувийн байшинд амьдардаг л даа.

Гэртээ ирээд гал түлэх хэрэгтэй. Саравчнаас шуудай түлээ авчирав. Цай чанаж уулаа. Ингэж байтал найз маань утасдаад чи өвөлжих луувангаа тарьсан уу? гэж байх юм. Үгүй гэсэнд "Би өнөөдөр тарьсан, чи ч тарь" гэлээ. Ногооныхоо талбайд очиж 1-1.5 м талбай газар хагалан луувангаа тарив. Гэртээ хүрч ирээд гутлаа солин гэрийнхээ шаахайг өмслөө.

Гэтэл хөл маань өвдөж эхэлдэг юм байна. Арай гэж хоёр банхараа хооллочихоод пийшингээ галлав. Одоо хөлөө эмчилж болохтойгоо боллоо. Гэхдээ юугаар? Цуглуулсан сонин хэвлэлээ гаргаж ирээд хайгаад л байлаа, өвчин намддаггүй. Би уг нь жоруудыг бичиж авдаггүй, зүгээр л цээжилчихдэг. Тэгээд бодож байгаад хүрэн манжингийн тухай санаж, сонингуудаа хойш тавин хүрэн манжин үрж эхлэв.

200 граммыг үрээд, гялгар уутанд хийн зүүн хөлөндөө өмсөж, өвдөж байгаа газраа дээрээс нь, доороос нь, голд нь, яс хавьд нь шавж, дараа нь нүүр гарын алчуураар ороогоод, унагахгүйн тулд самбайгаар дээрээс нь боосон. Тэгээд зурагтаа асаагаад орондоо оров. Орондоо ороход үдшийн 18 цаг болж байсан. Хэвтээд л байлаа, хэвтээд л байлаа, юун зурагт үзэхтэй манатай, өвдөөд ерөөсөө болж өгдөггүй, бүр орилмоор санагдана.

Тэвчээд хэвтээд л байлаа, өвчин намждаггүй. Босож зурагтаа уцтраалаа, тэсэхүйэе бэрх өвдөж байна. Самбайгаа тайлж, ер нь бүгдийг нь аваад хаямаар байсан авч зүрх хүрсэнгүй, тэвчиж л байхаас. Тэгээд нэг их сайн дуулдаггүй ч, би гэртээ ганцараа байдаг болохоор ичих зовох юмгүй, мэддэг дуунуудаа чадлынхаа хирээр хоолой мэдэн чанга дуулж гарлаа.

Өвчнөөсөө бага зэрэг сатаарах шиг болов. Дараа нь одоо маргааш би ийм өвчтэй хөлтэй яадаг билээ, пийшингээ галлах, түлээ мод авч ирэх, тахиа нохойгоо хооллох хэрэгтэй шүү дээ гэж бодлоо. Хүүхдүүд хотод амьдардаг, хаяа амралтынха өдрүүдээр ирнэ. Уйлж, бурханаас тусламж гуйн, өөрөө өөрийгөө дооглож байлаа.

Хөлөө ийш тийш нь эргүүлж тавин нааш цааш хөрвөөж байсан авч ер тус болдоггүй. Ийнхүү 24 даг хүртэл хэвтэхчээн аядаж байтал өвдөх нь намжиж эхэллээ. Тэгээд жаал хэвтэж байснаа нэг мэдсэн чинь унтчихаж. Өглөө долоо хагасад сэрэв. Хөлөө хөдөлгөөд үзтэл өвдөхгүй байна. Босч суугаад тэмтэрч үзтэл өвдсөнгүй. Бөөн баяр. Хүрэн манжин хийх ёстойгоо хийжээ. Босож юу ч болоогүй юм шиг хөлөө угаалаа, ийм юм байж болно гэдэгт өөрөө ч өөртөө итгэмээргүй юм. (Шило А.Г.)

Эх сурвалж: "Анагаах арга билиг"