Тэртээ дөчөөд жилийн өмнө МГУ төгсөж ирэнгээ ХААЯ-нд ажилд ороод удаагүй байсан үе. Тэр үед яамныхан маань Баасан гариг бүр ажлын дараа улс төрийн дугуйланд суудаг, Бямба гариг бүрийн өглөө 8.30-д янз бүрийн сэдвээр 30 минутын сонсгол зохион байгуулагддаг үзэл суртлын хатуу дэглэмтэй цаг байлаа. Хагас сайны улс төрийн сонсголыг яамны газар хэлтсүүд баталсан хуваарийн дагуу ээлж дараатайгаар хариуцна. 9 сарын сүүлийн нэг долоо хоногт манай газартариалангийн хэлтэст сонсгол зохион байгуулах хонины ээлж ирэв ээ. Хэлтсийн дарга улсын ерөнхий агрономич, гавьяат П.Хаадгар асан намайг дуудаж, гаднаас хүн урин сонсголыг зохион байгуулах үүрэг өглөө. Ямар сэдвээр хийх ёстой талаар асуутал “Урих хүнээ сэдвээ өөрөө мэдээд сонго” гэж байна. Өрөөндөө орж ирээд хэсэг бодож байснаа ер нь Баянаа аваргыг урьчихвал яасийм гэсэн бодол толгойноос салдаггүй ээ. Мань хүн тэр үед олимпын наадамд чөлөөт бөхөөр дөрвөн удаа оролцон дэлхийн аваргаас алт, олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилтаараа ЗХУ-ын спортын гавьяат мастер цолоор шагнагдчихсан, улсын наадамд 1981, 1982 онуудад хоёр жил дараалаад түрүүлчихсэн, жиндээ сонгодог болоод чөлөөт бөх, самбогоор дэлхийн аварга болчихсон, улсдаа бол бүр арван дөрөв таван удаа аваргалчихсан, чухам амжилтаараа түүний урьд гишгэх улаан хөлтэй хүн Монголд байхгүй, 38 насандаа ид гялалзуулж явсан үе л дээ.
Дархан аваргатай уулзаж ХААЯаманд урьж ирүүлэхэд арван жилийн нэг ширээний заан Ганболд маань тусаллаа. Тогтсон өдөр яамны үүдэнд хэдэн өдрийн өмнө зар тавьчихсан болохоор хурлын заал пиг дүүрчээ. 8.30-д эхэлсэн сонсгол юун 30 минут асуулт хариултаар хоёр цаг гаран үргэлжилж, би орлогч сайд Бадамжав гуайгаас яамны ажлыг цалгардуулсан хэргээр гайгүй сайн жавтий хүртэж байж билээ.
ХААДС-д дархан аваргатай хэдэн жил ажиллаж, хичээл тарсны дараа хамтдаа зааланд сагс, гар бөмбөг тоглож, Амгаа заан тэр хоёрын хийсэн гар хийцийн саунд сууж хөлсөө гаргангаа ойр дотно танилцах завшаантай байсан он жилүүд тэртээ ард үлджээ. 1985 оны улсын наадмаар начин Б.Ганбаатарыг шөвгийн дөрөвт амлаж аван барилдаж зэрэг шахам газардсан хоёр бөхийн хооронд маргаан гарч, хөлийн цэц Б.Ганбаатарыг давсанд тооцон тэр жил Б.Ганбаатар улсад түрүүлсэн жил юмдаг. Манай ангийн найз Г.Жамьянтай уулзах үеэр надад нэг фото зураг үзүүллээ. Зураган дээр Б.Ганбаатар Баянаа аваргыг тохох үедээ түрүүлээд гарынх нь тохой нь газарт хүрчихсэн, дээгүүр нь даваад унаж яваа Баянаа аварга хоёр гараараа газар тулан хөл нь дээшээ гозойчихсон маш эгзэгтэй агшиныг буулгасан зураг байлаа. Тэр үед одоогийнх шиг хувилдаг техник хэрэгсэл байсангүй, гэвч би хэнд ч өгөхгүй гэж амлан нөгөө зургийг нь гуйгаад авчихлаа. Ажил тарсны дараа “зуу” татангаа өгөхгүй авахгүй гэсэн амлалт авч байгаад Баянаа аваргад үзүүлчихсэн чинь нөгөөдөх чинь зургийг минь хүү хаа гэхийн зуургүй шүүрч аваад цүнхэлчихдэг юм байна. Би яаж ч оролдоод мань хүнээс буцааж авч дийлэлгүй одоо хүртэл нөгөө зурагаа нэхдэг билээ.
Баянаа аваргатай ХААДС-ийн биеийн тамирын зааланд байнга сагс, гарбөмбөгө тоглож барилдаж ноцолдох гэж үзнэ. Барьцаа хангаж аваад үзэхэд л дух руу түлхээд л гэдрэг суулгачихдаг, бид ёстой яаж ч үзээд хааш нь ч хөдөлгөж чаддаггүй байсан даа.
Мань эр биднээр ар нуруу сугаараа тэврүүлж байгаад дээш нь сугсран өргүүлэх дасгал хийлгэх гэх боловч би түүний хүнд том биеийг сайн л бол хоёр гурав өргөдөг байсансан. Нэг удаа манай факультетын бас ч гайгүй ноцолдчихдог нас цолоороо надтай адил сумын заан С.Ганбаатар багш маань ирээд “Хоёулаа аваргатай ганц юм тавьж байгаад мөрийтэй барилдъя. Чи сайн таньдагаараа хэлээдэх, чамайг хэлбэл цаадах чинь зөвшөөрч л таараа. Чи дээгүүр нь барьц аваад сайн зуурч бай. Би тэр хооронд хөлтэй нь ноцолдъё” гэж байна. Аваргад хэлсэн чинь над руу нэг том харсанаа “Тэгъе л дээ. Би та хоёр муутай бол тушаатай барилдсан ч хаяна ” гэж байна. Бид хоёрын ч шар хөдлөөд явчихлаа. Тэнхим дээр ирээд энэ талаараа багш нартаа яривал талийгаач Энхтайван багш маань “Яаж аваргын хөлийг хүлээд сууж байхав, надад морины нэг сайн тушаа байгаа би маргааш аваад ирье” гэж байна. Гэтэл ахмад багш нар маань уурлаж “Та хоёроор аварга тоглоо л байлгүй. Юу гэж тийм том аварга хөлөө тушуулчихаад та хоёртой барилдах гээд зогсож байх юм. Тэгээд ч та хоёр уначихвал сургуулиар нэг шившиг болно, больж үз” гэснээр бид хоёр больсон юмдаг. Нээрээ ч тэр үед бид хоёр барилдаад Баянаа аваргад уначихсан бол сургуулиар зогсохгүй орон даяар том онигоо болох байсан болов уу гэж боддог юм.
Ажлын дараа аваргын өрөөгөөр ороход сейфэнд нь ганц шил гожин, кил баавгайтай чихэр байнга зоолттой байна. Нэг удаа хоёулаа зуу татангаа элдэв юм ярьж суутал тэр жил хүүхдийн барилдаанд улсад түрүүлээд байсан Гантогтохын тухай яриа өрнөлөө. “Танай энэ Гантогтох яваандаа улсын начин болж дөнгөх болов уу” гэтэл аварга ”Юу ярьж байна аа, Пүүжээ декан аа. Цаадах чинь дор хаяж улсын зааны рангтай хүүхэд” гэж билээ.
За даа, эцэг хүн хүүхдээ магтаж болно, гэхдээ арай л дэгсдүүлж байна уу даа гэсэн бодолтой явж байсан чинь юу вэ, Гантогтох маань А.Сүхбаттай хоёр удаа, аварга Г.Өсөхбаяртай нэг удаа улсын наадмын үзүүр түрүүнд гарч үзүүрлэн, сонирхогчдын сүмогийн Монголоос төрсөн анхны дэлхийн аварга болж байж билээ.
Намайг БОНХЯ-ны дэргэдэх Байгаль хамгаалах сангийн тэргүүнээр ажиллаж байх үед Баянаа аварга нэг өдөр Гачууртад байдаг эдлэн газраа мод бут тарин зүлэгжүүлэлт хийхэд зөвлөгөө авмаар байна гэж урилаа.
Гачууртад тэднийд очиж дөрөв таван цаг ууж идэж суухдаа юу л эсийг ярих билээ. Наяад оны үед согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нарт авах арга хэмжээг чангатган 25000 төгрөгөөр торгож, сонинд нэр усыг нь зарлаж байх тухай шийдвэр гараад удаагүй байтал мань хүний нэр “Улаанбаатарын мэдээ” дээр гарчихсан явсныг олж харснаа мөн энэ ажлыг Мөөеө аварга зохион байгуулсан тухай гадуур шуугиж байсныг ярьж үнэн учрыг асуутал мань эр ингэж ярьж билээ.
“Мөнхбат бид хоёрыг хагаралцуулах гэсэн аль олон хүний яриа байдгийг алийг нь хэлж барахав. Энэ бол түүнтэй огт холбоогүй зүйл. Цоодол арслангийнд жаахан хүртчихээд явж байгаад ийм явдал болсон юм. Би чинь 1963 онд Цоодол арслангаар улсын начин цолонд хүрсэн хүн. Тэр зунаа наадмаас хойш 18-хан хоногийн дараа бүх ард түмний спартакиадаар түрүүлж улсын заан цол авч байлаа. Тэр үед бүх ард түмний спартикиадаар улсын цол өгдөг байсан юм.
Улсын наадамд арав дахь түрүүгээ авсан жилээ найр хийхээр болж Цоодол гуайд урилга хүргүүллээ. Урилгыг маань заавал гараас минь авна гээд хүнээр буцаагаад явуулчихсан учраас аргагүй өөрөө явж очлоо. Цоодол гуай маань нилээд халамцуухан, нэг нөхөр хажуугийнх нь өрөөнд гулдайгаад хэвтэж байна. “Энэ том аварга манай хаалгаар яаж багтаж орж ирэв гэнгээ сервантнаасаа нэг том шилтэй виски авчирч задлалаа. “Арслаан би унаатай яваа ууж болохгүй” гэсэн чинь ер тоож ч байгаа юм алга. “Чамайг нэг л өдөр ороод ирнэ гэж хүлээгээд олон жил хав дарж хадгалсан юм, барь наадахаа л” гэж байна. Хөнтөрчихлөө, дахиад хийлээ, татчихлаа. Нилээн том мөнгөн аяга байсан учраас гурав дахиа хөнтрөөд шилний ёроолыг нь харлаа. Явах гэтэл “Хөөе Баянмөнхөө энэ нөхрийг авч яваад замдаа гэрт нь буулгачихаарай” гэдэг юм байна. Нөгөөхийг нь чирч гулдарсаар авч гарч, гэрийг нь асуутал Амгаланд цагдаагийн дээд сургуулийн хажууд болж таарлаа. Гай таарч одоогийн нохойтой хөшөөний хажуу дахь постон дээр бөөн цагдаа. Шүгэлдэхээр нь тэр чигээр нь зогсолгүй явсаар нөгөөхийг гэрт нь чирч гулдарч байж оруулчихаад гарч ирж цагдаад баригдаж хөглөсөн түүх тэр байхгүй юу” гэв. Цоодол арсланг тэр найрандаа хүндэтгэлтэйгээр урин залж, малгай дээл, гутал бүтэн хувцас захиалан хийлгэж өгсөн минь тэр үедээ хамгийн том бэлэг болж байсан даа гэж ярилаа.
Нэг удаа хоёулаа нутаг усныхаа тухай нилээд удаан ярьж суутал мань эр бас нэг сонин түүх ярьсан нь мартагдахын аргагүй. Аварга аавыгаа 1953 онд тэнгэрт халихад нь одоогийн Цагаанхайрхан сумын урьдхан “Алтан тэвшний хонхор” гэж яг миний төрсөн газарт тэр үеийн жаягаар ил тавьсан юм байх. Сүүлд нь 80-аад оны үед аавынхаа тавьсан газрыг эргэж очтол сумын төвийнхний хогийн цэг болсон байжээ. Сумын засаг даргатай нь уулзаж учир явдлыг ярингаа “Хэрэв та нар энэ газрын хогийг зайлуулаад сайн цэвэрлэчих юм бол удахгүй эндээс ирээдүйд аварга төрнө шүү” гэчихэж гэнэ. Тэд ч аваргын үгнээс юу гэж зөрөхөв дор нь цэвэрлэчихэж. 2011 онд улсын наадамд түрүүлсэн Мөнхбат аваргын аав Сүхбаатар бол яг энэ дошны хүн бөлгөө. Ингээд бодохоор аварга хүнд аав ээжээс нь хүн болгонд заяадаггүй хүч тэнхээ, бие бялдар заяахаас гадна дээрээс Тэнгэр Бурханаас холч хараа, ур ухаан, зөн совин өгдөг юм билээ.
Ш.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл0
Уйтгартай наадам.
яг үнэн. Үнэхээр уйтгартай утгаа алдсан зугаа
Лалар здаа зайлчихаач тэр чигтээ
Тусгаар Монгол улс Наадаж байна? Чамд уйтгартай байна уу хэнд ч хамаагүй!!! Хамаг Монголын ГАЛ голомт ТӨРийн ёслол хийж байна энэ зөвхөн Ар биш Өвөр, Буриад, Урианхай, Дээд, Халимаг бүгдэд нь хамаатай юмаа!!! Жоохон өөдрөг сайхан наад!!!!
Мөнхбат аварга архийг зогсож байгаад шилээр нь хусчихаад л тоохгүй яваад өгдөг байсан тэр үёийн архи чанартай сайн архи байдаг байж ! Баянаа аваргыг тэр Чингэсийн одонгоор шагнахгүй байгаад нь гайхаж явдаг юм муусайн жул юмнууд тэр одонг аваад байх юм !
yhsen baas:Bayanmenhiin ikhe abraga gej yu baidgiim!!!muu beetei niilej yeiinhee behchuudiig hyadaj baisan erlegt ochihdoo hamgiin adgiin nobs syg bolohoo medehgyi ;olon Mongol ebgechyyl heldegsen dee!!!!Bayanmenhiin talaar odoonii noorhoi jaaluud ta nar yugaan medeh be?...dee!!!!!!!!!!!!syrgaar demii soliorchgooj baij......Had abragiig Baynaa tylhesen!!!!Cherentogtoh abragiig Bayanaa tylhesen!!!!gee"d asar ikhe yum bii,ene muu ebgend????????????????
Баянмонх аварга! Их Монгол !
Хоёр Мөнх 2лаа олимпоос хүнд жингийн мөнгөн медаль авсан Монгол төдийгүй дэлхийн хэмжээний хүчтэн байсан.
Yun pyaldaga amisgaa ve
yadan teneg sda ve
та тэр хайлаас модоо л үржүүлж тараана биз. ван цай гээд хэн ч хэрэглэхгүй юмыг худлаа рекламдаад тулгаад байхын. тэр цай гээд байгааг чинь огт хэрэглэдэггүй гэж байлээ шдээ цай гэж нэр өгсөн газар нь. яагаад цай гэсэн юм бэ, юу вэ мэдэхгүй гэж байлээ. учрыг нь мэдэхгүй, нэмэргүй хог ургамал уулгаж идүүлэх гээд байхын. өөрөө тэгээд өөрийхөө диабетээ ч эдгээсэн юм байхгүй эмч биш байж
ганбаатар допингдож байж ганц жил даваа л биз. допингийн панзчин наймаандаа унаа л биз
Ганбаатар арслан азтай арслан шүү. Юуны чинь допинг вэ!!! Эр хүний аз хийморь гийсэн үед юу эс болох вэ дээ.
Баянмөнх хамгийн эхний допинг уусан хүн Мөнхбатыг дийлэхгүй Арслан Дагвасүрэнгээс гуйж 2 удаа түрүү авсан гэдэг. Тэр үеийн 2 сая төгрөг асар их мөнгө Баян мөнхийн луйвар булхайг дэлгэвэл далай болно болъёоо
Чи учиргүй долгинох гээд чадсангүй ээ ХААИС-д багш болж нэг үзээд тэндээсээ хөөгдөөд сэттгүүлч болж нэг үзээд одоо чи томчуудад долигонож бас нэг үзэж явах шивдээ
энэ одоо өөрийгөө хэн гнж бодоо вэ баас байж ха ха дур эзнээ голохгүй дунд чөмөг эзнээ үл голдогийн үлгэр
Ганбаатар түрүүлээд газардчихаад түрүүлээд гүйчихсэн гэдэг юм
Тэр наадмыг төв цэнгэлдэхэд үзэж байсан.Ганбаатар гарцаагүй унасан юмаа.Яахав дээ Баянмөнхийн амжилтанд хорссон нөхдүүд буруу шийдэж хохироогоод үлдсэн.
Алдарт аваргадаа Эрүүл энхийг ерөөе Таныг Монголын бахархалт ХҮМҮҮН гэж хүндэтгэн үзэж явдаг нэгэн билээ.
Эрдэмтэн нэртэй мөртлөө эрдэмгүй мэт юм ярьдаг туучий даа.
Заяа нь хаясан замын ноход хуцжил бай.агуу аварга Баянмөнхийн тухай агуу Мөөеөгөөс сонсож байлаа би байгаагүй бол 20 түрүүлэх байсан гэж хэлсиймшүү.
Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авдаг уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Мөн бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн амьжиргааны эх үүсвэртэй бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах холбоотой донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү сонирхоорой бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: apollohospitals1000@gmail.com Whatsapp: +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL
Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авдаг уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Мөн бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн амьжиргааны эх үүсвэртэй бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах холбоотой донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү сонирхоорой бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: apollohospitals1000@gmail.com Whatsapp: +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL
Энэ евген нэг Цэдэнбалаар жаахан хоол олж идсэн байх
нэг хэсэг
Сонин сайхан дурсамж ярьжээ. Ганбаатар арслан уг нь гар нь түрүүлж хүрээд уначихсан юм байна. Тухайн үед одоогийнх шиг тал талаас нь харуулдаг камер гэж байхгүй байсаны харгай юм даа.
Баянаа аваргаа хүндэлнээ, дахиж ийм агуу аварга төрөөсэй