
-Ираныг нэгмөсөн нугаслахаар шийджээ
Иранд 1979 онд лалын хувьсгал ялснаас хойш хоёр аятоллагийн нүүр үзэж, гурав дахь нь бараг төрөхгүй байхаар болж байх шиг. Ард түмнээ айдаст аватуулан, шашны мухар сүсгээр дарангуйлсан энэ төр 46 жилийн дараа логик төгсгөлдөө хүрч, түүхээ өндөрлөхийн босгон дээр байна. Номлол философи нь “Тэнгэрт Аллах, газарт Гитлер” гэсэн залбиралын уриатай, “Зөнчтэй адилтгах ганцхан хүн байна.
Тэр бол Гитлер” гэдэг итгэл үнэмшилтэй аятолла нар засгийн эрхийг барилаа шүү дээ. Дэлхийн II дайны үед жүүд нарыг олон саяар нь хомроглон аймаглан устгасныг баяр бахдал болгодог тийм дэглэмтэй Иран 46 жил оршин тогтножээ.
Израилийн Холон хот руу Иран агаарын цохилт өгсөн газарт очсон Батлан хамгаалахын сайд Исраэль Кац өчигдөр ингэж мэдэгджээ:–Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеиг цааш нь оршин тогтнуулмааргүй байна. Хаменеи бол 6 сая жүүдийг алж устгасан нацист дарангуйлагч Адольф Гитлертэй яг адилхан, ираны аятолла бол орчин цагийн Гитлер мөн! Тэгвэл яг одоо Ираныг нэгмөсөн нугаслахаар Израиль эргэлтгүй шийджээ. Ираны тэнгэрт израилийн авиац ноёлож байна. Учир нь 46 жилийн турш жүүдийн Төрт-улс устгана гэж заналхийлснээ хэрэгжүүлэх гэж улайрснаас ийм гамшиг өөрсдөө амсаж байна.
Арабын орнууд дотроосоо хувьсгалд идэгдэж ээлж дараалан сулран доройтож байсантай харьцуулахад дэргэд нь бүс нутгийн хүчирхэг гүрэн, хоригоо цуцлуулсан Иран тодрон гарч ирээд Ойрхи Дорнод, Персийн булангийн хүчний тэнцвэрт шууд нөлөөлөх хэмжээнд очоод байсан нь саяхан. Персийн булангийн газрын тосны олборлолтын гуравны хоёр нь (2/3) нь Иранд ногдохоос гадна цэрэг-аж үйлдвэрийн хүчирхэг баазтайгаар бүс нутгийн нэгэн гүрэн болж тодроод байв. Тэгэх мөртлөө Тегеранаас Бейрут хүртэл шиитийн асар том анклав үүсгээд Б.Нетаньяхугийн онож хэлснээр Арабын 4 нийслэл–Дамаск, Багдад, Бейрут, Санаг Иран хянаж байв шүү дээ.
Гай газар дороос гэж “2023.10.07” гэж нэг гамшигт хэрэг ХАМАС үйлдээгүйсэн бол өнөөгийн энэ дайн бараг нөхцөлдөхгүй байв. Тэр өдрөөс хойш Израиль нь 3-4 фронт дээр ялагдашгүйгээр байлдаж байна.
ХАМАС-ын ба Хезболлагийн цэргийн машиныг устгаж дуусч байна. Йеменийн хуситын алан хядагчдын ирээдүй баргар болсон. Сириэ Иран алдчихсан. Одоо... Ираны шиитийн шашинт аятоллагийн төр Булангийн араб суннит монархиудад огт таалагддаггүй. Шиитийн шашныг үзэн ядах үзэл нь Израильтай нөхөрлүүлэх үндсэн шалтгаан болсон ба одоогийн энэ дайныг ус балгасан мэт дув дуугүй ажиглан байна. Мэдээж энэ нөхөрлөлд нь палестины асуудал гол тээг болно. Палестины асуудалд лалын ертөнц үндсэндээ нэгдмэл байр суурьтай байж ирсэн. Тэр нь Израилийг үзэн ядах нэгдмэл байр сууринд хүргэдэг. Тэгсэн хэрнээ Ираны шиитийн тэлэлтээс эмээх айдас нь Иордан, Саудын Араб, Бахрейн, Эмиратыг Израиль руу түлхэж, бүр агаарын орон зайгаа израилийн агаарын цэргийн нисэх хүчинд ашиглуулахад бэлэн байна гэх амлалтыг нөхцөлдүүлнэ. Ираны пуужин дронуудыг Иордан амсан сөнөөсөн нь юуг илтгэх вэ?
Ийнхүү анти-ираны үзэл санаан дээр араб-израилийн хэлхээ холбоо бэхжинэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 45 дахь Ерөнхийлөгч байхдаа Ойрхи Дорнодын бүх асуудлыг шийдсэн «Зууны тохиролцоо» хэмээн Израиль ба Бахрейн, Эмиратын харилцаа хэвийн болсныг нэрлэж байв.
Тэр тохиролцоо нь «Авраамын хэлэлцээр» гэж нэрлэгддэг олон талт баримт бичигт тусгалаа олсон. Тэр хэлэлцээрт нэгдэж орох замаар Арабын бусад улсууд Израильтай бат бэх энх тайвныг тогтоож үүрд дайнгүй болох ба Судан, Марокко хоёр 2020 ондоо багтаж жагсаалтыг удаалсан. Ийнхүү энх тайван тогтоосноор Палестины асуудал ч цэгцэрнэ гэж үзсэн. “Хоёр ард түмэнд хоёр төрт-улс” гэсэн зарчмаар шийдэгдэнэ, дэлхийн газрын зурагт “Палестин” гэх шинэ улс зурагдана хэмээн Д.Трамп ерөөж байв. Араб ертөнцийн лидер хэмээн өөрийгөө үнэлдэг Саудын Арабаас ихээхэн зүйл хүлээгдэж байгаа байдалтайгаар Д.Трамп халаагаа өгч байсан. «Зууны тохиролцоо» хийлгэж чадсан АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трампыг Нобелийн Энх тайвны шагналд хүртэл нэр дэвшүүлж байсныг эргэн сануулъя. Израиль гэж энэ үйлтэй улс эргэн тойрон ямагт дайснуудын дунд хөгжиж, бэхжиж, босч, гялалзаж ирснийг яалтай билээ. НҮБ-ын шийдвэрээр 1948 онд байгуулагдаад 1948-1949 оны тусгаар тогтнолын дайндаа ялж салсан ч, араб-лалуудын сөнөөнө устгана гэсэн олон дайнуудад сөнөлгүй, ялагдалгүй өнөө хүрсэн билээ. 1956, 1967, 1973, 1982 оны дайн гээд томхоныг нь дурдвал. Шинээр 2023-2025 он гээд түүхнээ бичигдлээ.
Израиль нь энэ дайнуудыг туулахдаа ганцаардлын дор 1948-1979 оныг туулжээ. Израильтай анхлан 1979 онд Египет, дараа нь 1994 онд Иордан, тэгвэл 2020 онд нэгэн үед Арабын 4 улс (АНЭУ, Бахрейн, Судан, Марокко) Энх тайвны гэрээ («Авраамын хэлэлцээр») байгуулжээ. Нийлээд 6 улс боллоо. Палестины Үндэсний засаг захиргааг оруулж тооцвол олон улсын эрх зүйн 7 субъект Израиль Улс оршин тогтнох эрхтэйг хүлээн зөвшөөрлөө гэсэн үг.
Саудын Араб, Катар хоёр одоо ээлжээ хүлээж байгаа. Хэрэв дэлхийн газрын зурагт Палестин гэх улс буй болбол Оман араас нь залгана. Израиль-Оманы харилцаа шинээр төлөвших замд орсныг олж мэдчихээд Иран боож үхсэн, маш сүрхий мэдэгдэл хийсэн.
Израиль нь лалын ертөнцөд яс хаядаг, хагалдаг, Палестины газар нутгийг 70 жил үргэлжлэн эзэлснээ хоёрдугаар асуудал болгох гэлээ, лалын орнууд Цагаан ордны даралт шахалтыг эсэргүүцэх хэрэгтэй, бүс нутагт буй болгохыг хүсээд байгаа Израилийн шийдэлд боломж бүү гаргаж өг, Вашингтон болон жүүд нарын лобби бол Израильтай дипломат харилцаа тогтоолгох зорилгоор мусульман орнуудад үзүүлж буй даралт шахалт мөн гэхчлэн Тегеранаас ГХЯ-ных нь мэдэгдэл цууриатаж байв. Израиль Улс оршин тогтнох эрхтэйг хүлээн зөвшөөрсөн арабын бүх орнуудыг Иран ингэж харааж зүхэж, харилцаагаа хурцатгадаг. Жишээлэхээ азная.
Иранаас учрах шиитийн аюул занал үнэхээр Булангийн ба Арабын орнуудыг түгшүүлсэн хэвээр байна. Энэ түгшүүрээр далимдуулан АНУ санаачилга авсан, түүгээрээ дамжуулан гол холбоотон болох Жүүдийн төрт-улсыг хүлээн зөвшөөрүүлж чадсан, чадаж байгааг үнэхээр үнэлэн магтахаас аргагүй.
Одоо цаашаа явж өгсөн. Томхон илэрхийлэл нь 2022 оны 6 дугаар сард АНУ-ын санаачилгаар Египетийн Шарм аш-Шейхэд зохиогдсон олон улсын батлан хамгаалахын бага хурал болжээ. “Ираны аюул заналхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ?” сэдвээр АНУ, Израиль, Египет, Саудын Араб, Бахрейн, Катар, АНЭУ-ын цэргийн төлөөлөгчид хуралдаж байв. Нэгдсэн шийдэлд хүрчихсэн юм биш үү? Ираныг өмөөрч дайнд орох нэг ч улс үндэстэн тодроогүй байхыг бодоход?
Д.Баярхүү
https://www.youtube.com/embed/SzsaJdYdlJc?si=IvoXBd4py3ssmnMd
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/SzsaJdYdlJc?si=IvoXBd4py3ssmnMd&controls=0" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share" referrerpolicy="strict-origin-when-cross-origin" allowfullscreen></iframe>
Сэтгэгдэл24
Еврейчүүдийн байх ёстой газар бол Палестин биш харин фашист Германы Аушвиц, Бухенвальд гэдэг газрууд!
Израйль - Ираны пуужинд манай эмнэлэг оногдож сүйрсэн! НҮБ - Уучлаарай, та наад асуултаа эхлээд Палестинаас асуу!
IsraHell улсанцарын нийслэл Hell Aviv
Фашист Германы холокост алан хядлагад устахаа шахсан Еврейчүүдэд зориулж 1948 онд Палестиний газар нутгийн 5%-д Израйль улс бий болж байв. Одоо Израйлиуд Палестиний газар нутгийн 95%-г эзлэн түрэмгийлэх замаар хяналтандаа оруулж жил бүр хэдэн 10 мянгаар нь Палестинчуудыг фашист Германы холокост алан хядлагаас илүү зэрлэгээр алж хядсаар байна!!!
гитлерт талархаяа,хэрвээ хэсэг ёврейг устгаагүй бол дэлхийд үүнээс илүү гай тарих байв гэж,хаана дайн гарна ард нь банкны эзэд еврейчүүд,анусын цэргийн үйлдвэрийнхэн байдгийг хужаа баярхүү мэдэхгүй л байв гэж,балиашиглаад байсан хохолуудын араас мөдхөн израйл орох биз
Фашист Германы холокост алан хядлагад устахаа шахсан Еврейчүүдэд зориулж 1948 онд Палестиний газар нутгийн 5%-д Израйль улс бий болж байв. Одоо Израйлиуд Палестиний газар нутгийн 95%-г эзлэн түрэмгийлэх замаар хяналтандаа оруулж жил бүр хэдэн 10 мянгаар нь Палестинчуудыг фашист Германы холокост алан хядлагаас илүү зэрлэгээр алж хядсаар байна!!!
Израиль улс 1948-1949 онд болсон дайнаар Палестиний нутгийн ихэнхийг , 1967 оны түрэмгийллээр үлдсэн хэсгийг нь эзлэн авсан байна. Бие даасан тусгаар улсаа байгуулж , хууль ёсны эрхээ эдлэхийн төлөө палестиний араб түмний явуулж байгаа тэмцлийг Палестиний Чөлөөлөх байгууллага удирдаж байна.
Энэ нэг худалч мэдэмхий юм дэмийрээд л байна уу
Энэ Д.Энхбаяр гэгч ямар учиртай хаанахын хүн юм бэ?Дэлхийн "No1"эрээ цээрээ алдсан Алан хядагч "Ардчилсан"гэх Израйль улсын талыг баримталсан ухуулга хийгээд байгаа юм уу? хаашаа юм.Монголын улс төрч л лав биш юм шигээ.Иран улс ганцаараа биш.БРИКС-ийн бүх орнууд туслан дэмжих болно.Сүйрнэ гэж бүү горьд!!!дайнд өдөөн хатгагч Израйль болон АНУ тэргүүтэй НАТО,ЕС-ийн орнуудын хувь заяа яаж төгсөх бол!
Манай Монгол израиль иран хоертой аль алинтай нь сайн харилцаатай Тэрийг бодолцож нэг талыг дэмжсэн ухуулга хэрэггүй ээ язүгээр бодит байдлыг бич Ираныг ятурк Саудын араб Катар гэх мэт лалын шашинтай 21 улс дээр нь Орос Хятад Пакистан дэмжчихлээ Израилийг Америк Европын холбоо дэмжиж байна Дэлхий ертөнц хуваагдлаа Цөмийн дайн ч ойрхон байна
Баярхүү өвгөн өөрөө Монголын жүүд юм чинь Израилыг өмөөрөлгүй яахав ! Адольф хүү арай цөөн жүүдийг устгасан юм билээ ! Үлдсэн жүүдүүд нь Сионд очиж улс байгуулаад эхлээд Англи дараа нь Амёрикийн тэжээмэл бульдог нохой болоод муусайн арабуудыг урж эхэлсэн ! 79 оноос хойш Иран өөрөө эхэлж өдөж оролдож байж одоо айхтар уруулж байгаа юм ! Ираны буруу ! Одоо Иран Ормузын хоолойг хаагаад Амёрик Израил хоёртой нэгмөсөн үзэлцэх хэрэгтэй ! Хуурай замын 500 мянган цэрэг танкаа Сирийн нутгаар дайруулаад Израил ру хуурай замаар шууд дайр ! өөр аргагүй ! Пуужингийн тулалдаанд бол Иран ялагдана ! тэнгисийн тулалдаанд ч Амёрикт бут цохиулна ! Харин хуурай замаар Хёзболлахын үлдгдэлтэй нийлээд Сири Ливаны нутгаас дайрвал ялна !! Толгойгоо сайн ажиллуул ! Трамп Нээтнаахуу хоёрт ингэж доромжлуулж дээрэлхүүлж болохгүй !! Энэ Баярхүү хүртэл дээрэлхээд байх шиг !!
Одоо өөрийг чинь үнэн шаадаг уу. Худлаа шаадаг гар уу гэдгийг харъя даа. Нэг л их мэдэгч олон улсын геополитикийн талаар дураараа шаагаад байдаг.. судлаач биш зүгээр л нэг талыг баримтлагч гар шиг л байгаа юм даа...
Маш зөв санаа илэрхийлжээ. Д.Баярхүүд баяр хүргэе, сайхан нийтлэл болсон байна, цаашдын ажилд амжилт хүсье
Израиль улсыг үүсэн бий болсон цагаас сионист том хөрөнгөтнүүд засгийн эрхийг барьж , бусдын нутгийг эзлэн түрэмгийлэх бодлого баримталж иржээ. Энэ бодлогодоо дэлхийн империализм, юуны өмнө АНУ-ын дэмжлэгийг ихэд хүлээдэг. Англи , Францтай хамтарч 1956 онд Египетийн эсрэг өдөөсөн түрэмгий үйл ажиллагаа нь нуран унасан ч 1967 онд дахин Египет , Сири , Иорданы эсрэг Израиль улс түрэмгийлэл үйлдэж 68 мянган км квадрат нутгийг эзлэн авчээ. Том хөрөнгөтний эрх ашгийг хамгаалж эзлэн түрэмгийлэх бодлогыг илээр сурталчилдаг улс төрийн хамгийн харгис бүлэглэл нь 1973 онд бий болсон " Ликуд " юм.
Энэ Баярхүү овоо юм уншдаг судалдаг боловч сэтгэлийн хөдөлгөөн ихтэй зөв бурууг ялгах чадвар муутай анализ хийх чадвар маш муу
Хуц
Америкийг шүтээд байгаа юмаа. Америк чин бүдүүлэг хэнэггүй хүмүүс
ИРАНД ЯМАР ДЭГЛЭМ БАЙХ НЬ БИДЭНД ЯМАР Ч ХАМАА БАЙХГУЙ. ХАРИН ШАШИНЖСАН ШИЙТИЙН ИРАН ПАНТЮРКИЗМЭЭР ОВЧИЛСЭН ТУРКУУДЫН НОЛООГ СААРМАГЖУУЛЖ ДОРНО ЗУГТ ДУНДАД АЗИ ШИНЖААН РУУ НОЛООГОО ТЭЛЭХ ОРОЛДОГЫГ НЬ ТОГТООН БАРЬЖ БАЙДАГ. ИЙМ УТГААРАА ИРАН НЬ ОРОС ХЯТАДЫН ХУВЬД ИХ ЧУХАЛ ХОЛБООТОН.ХЭРЭВ ИРАН БАРУУНЫ ТАЛД ОРОХ ЮМ УУ ДОРОЙТВОЛ ПАНТЮРКИЗМ ЯРЬСАН ГАРУУД БУР МОНГОЛД Ч ХЯЛБАР ИРДЭГ БОЛНО. ОРОС ХЯТАД ХОЕР АМЬ НЭГТЭЙ ЭСЭРГУЙЦЭХ БАЙХ Л ДАА.ГЭХДЭЭ Л ХУЧТЭЙ ИРАН БАЙВАЛ ИЛУУ АМАР.
Улаангом гэж никээ тавиад та Буриад бололтой.Ази Түрэг үндэстнүүдийг доорд үздэг Оросуудын тархи угаалтыг ч ярьж байна.Түрэг үндэстэн ойртох нь Европын Оросыг Азиас зайлуулна. Перс Түрэг үндэстнүүд эртнээс холилдож амьдарсан ах дүүс.
ИРАНД ЯМАР ДЭГЛЭМ БАЙХ НЬ БИДЭНД ЯМАР Ч ХАМАА БАЙХГУЙ. ХАРИН ШАШИНЖСАН ШИЙТИЙН ИРАН ПАНТЮРКИЗМЭЭР ОВЧИЛСЭН ТУРКУУДЫН НОЛООГ СААРМАГЖУУЛЖ ДОРНО ЗУГТ ДУНДАД АЗИ ШИНЖААН РУУ НОЛООГОО ТЭЛЭХ ОРОЛДОГЫГ НЬ ТОГТООН БАРЬЖ БАЙДАГ. ИЙМ УТГААРАА ИРАН НЬ ОРОС ХЯТАДЫН ХУВЬД ИХ ЧУХАЛ ХОЛБООТОН.ХЭРЭВ ИРАН БАРУУНЫ ТАЛД ОРОХ ЮМ УУ ДОРОЙТВОЛ ПАНТЮРКИЗМ ЯРЬСАН ГАРУУД БУР МОНГОЛД Ч ХЯЛБАР ИРДЭГ БОЛНО. ОРОС ХЯТАД ХОЕР АМЬ НЭГТЭЙ ЭСЭРГУЙЦЭХ БАЙХ Л ДАА.ГЭХДЭЭ Л ХУЧТЭЙ ИРАН БАЙВАЛ ИЛУУ АМАР.
Энэ Баярхүү гэж алан хядагч 21зууны Гитлерийг мөнАНУ ын алуурчидыг магтаж байдаг монголд байдаг доллард биеээ үнэлсэн тоймч , дипломатч нэр зүүсэн худалч хог байгаа юм.
MUSLIMIIN TENEGUUD UDURT 3 UDAA ZALBIRAAD L HOORONDOO UZEN YADALTSAAD L BJ BDAG HUURHII . PALESTINII 1 HESGIIG N HAMAS GJ TERPORISTUUD ZAHIRCH ALLAGA UILDDEG UUR YUCH HIIJ CHADAHGUI IZRAIL RUU YAVJ AJIL OLJ HIIJ MUNGUTEI BOLDOG USAN HANGAMJ TOG HOOL HUNSNII HANGAMJ BARAG BUH ZUILIIG N IZRAIL UGDUG HAMAS N YAMARCH HARIUTSLAGA HULEEDEGGUI ESTOI BALARSAN GAZAR BOL GAZIIN ZURVAS
Баярхүү монгол том гүрнүүдийн ураны туршилтын орон бишээ.
Тухайн үед Германы бүх эрх мэдэл мөнгө суртал ухуулгыг одоогийн Орос Украйн шиг харгис Еврейчүүд өмчилсөн нь хас тэмдэгийн доор Германчуудыг нэгдэхэд хүргэсэн.Магтаж өөд татдаг Еврейчүүдээ өмөөрч Азийн дайсан Орос зөвхөн өөрийнхөө биш доорд үздэг багуудынхаа цусаар байлдаагүй бол Палестин Сирийн нутагт Еврейчүүдийн улс Израйл байгуулагдахгүй байсан. Одоо Еврейчүүдийг л амаа олохгүй магтдаг Путинээс эхлээд Оросын улс төрчид Израйлыг буруутгаж байгаа нь зөвхөн улс төр. Оросын хэвлэл мэдээлэлийн мэдээллүүдийн 50% эсрэгээрээ Израйлын албан ёсны мэдээг шууд орчуулан дамжуулж байгаа. Оросын Израйл дахь ганц сурвалжлагч нь Орос Израйлын давхар иргэншилтэй Еврей Пашков байхад өөрөөр байх ч боломжгүй.Өөр Орос шиг ийм орон дэлхийд ганц ч байхгүй