
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Я.Ганбаатарын “Сансарын хүүхдүүд” роман хэвлэгдэн гарлаа. Энэ бол өнгөрсөн зууны жар, далаад оны үеийн Монголын социалист нийгмийн амьдралыг Улаанбаатар хот, Сансар хороолол, тэр үеийн хүүхэд залуучуудын амьдрал, хүсэл сонирхол, мөрөөдөл тэмүүллийн өнгөн дээр дүрслэн харуулсан дурсамж роман юм.
Тэр үе бол Монгол оронд социализм хэмээх үзэл сурталжсан нийгмийн гүн он жилүүд байсан бөгөөд өнөөгийн ардчилсан нийгмээс өдөр шөнө шиг ялгаатай байсан билээ.
Зохиогч тэр цаг үеийн Монголын нийгмийн амьдралыг дүрслэн үзүүлэхдээ өөрийн хүүхэд насны баяр, гуниг, эмгэнэл, ухаарал бүхий янз бүрийн үйл явдлуудыг хурц, сонирхолтой хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн нь уншигчдыг уйдаахгүй. Товчхон хэлэхэд цаг үе солигдож, нийгэм хэрхэн өөрчлөгдсөнийг энэ номоос харж болно. Өнгөрсөн үеэ хойч үеийнхэн мартвал үндэстний ой санамж үгүй болно. Хүүхэд залуучуудын хичээл сургууль дуусч зуны урт амралтын зугаатай өдрүүд эхэлж буй энэ цаг үед ном уншиж уран зохиолын ертөнцөөр аялахыг хүссэн хэн бүхний амтархан унших номын нэг нь энэ ном байж чадна аа. Номын зохиогч Я.Ганбаатар хэлэхдээ, зарим ном 100 мянга хүртэл хувь хэвлэгдэж байгаа нь монголчууд ном их уншдаг болсныг харуулж байна. Харин би энэ номоо ердөө 300 хувь хэвлэн худалдаанд гаргалаа. Зөвхөн “Азхур”, “Интерном” дэлгүүрт зарагдаж байгаа тул Та яараарай гэсэн юм.
Сэтгэгдэл2
Zaaval unshinaa
Hze garsan nom be haana zaragdaj bga be