
АНУ-ын өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд Иранд цохилт өгөх талаар хэлэлцэж байна гэж Bloomberg телевиз мэдээлэв.
Тэдний мэдээлснээр АНУ-ын өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд Иранд цохилт өгөх төлөвлөгөөний талаар хэлэлцэж байгаа бөгөөд тэдний хэлж буйгаар хүлээгдэж буй цохилт зургадугаар сарын 21-22-нд болж магадгүй ч төлөвлөгөөнд өөрчлөлт орж болзошгүйг эх сурвалжууд онцолсон байна.
Өчигдөр буюу 6-р сарын 18-нд Цагаан ордны Нөхцөл байдлын танхимын зөвлөхүүд ирэх 24-48 цаг нь АНУ-ын Ираны эсрэг хийх цаашдын үйл ажиллагааг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж мэдэгджээ.
Тэдний үзэж байгаагаар энэхүү мөргөлдөөнийг шийдвэрлэхэд дипломат арга замыг сонгож болох ч цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй байна гэж ABC News мэдээлсэн байна.
Эх сурвалж: Bloomberg
Ж.Бат
Сэтгэгдэл2
Цөм шаа,,,,,лаларын иран улсыг цөмийн зэвсэг гэж дуугарах нь битгий хэл бодохоос ч айдаг болтол нь цөм цохих хэрэгтэй,,,дараа нь хойд солонгосыг дуусгах ёстой юм байгаам,,,,
Цагтаа Жүүдүүдийн эсрэг боссон Германтай Орос байлдсан шиг юм бол болохгүй.Харин хязгаарлагдмал агаарын цохиллтуудыг хийнэ.