Сонгодог хөгжимд дуртай хүн бүхний хайрлаж, дурлаж сонсдог "Кармен" дуурь тоглох сургаар ДБЭТ-ыг зорилоо. Хөгжим судлаач миний бие энэхүү дуурийг нэг жил гаруйн өмнө үзээд сонгодог хөгжмийн урлагийн төлөө санаа зовж, сэтгэлээ чилээж явдгийнхаа хувьд хэд хэдэн тодорхой хэсэгтэй шүүмжлэл бүхий өгүүлэл бичиж "Карменыг шүүмжлэхэд" гарчигтайгаар "Өдрийн шуудан" сонины 2012.02.15-ны №036-д хэвлүүлж байсан юм.
Ховорхон тоглох энэхүү дуурьт нэг жилийн дараа өөрчлөгдсөн нь юу байна, өөрчлөгдсөн бол сайхан хөгжим сонсч сэтгэлийн таашаал авах хэрэгцээг минь хангах нь уу. Тоглолтын өмнө төрсөн бодол энэ.
Жилийн өмнөх шүүмжээр юу хэлснээ эргэн сануулъя. Нэгд, дуурийн орчуулгын тухай, хоёрт дуучдын тухай, гуравт удирдаач, хөгжимчид буюу симфони найрал хөгжмийн тухай, дөрөвт тайзны засал чимэглэлийн тухай, тавд нь уг дуурийн найруулгын тухай байсан юм.
Харин энэ удаа бичиж байгаа өгүүллийн маань нэрийг уншигч та анзаарсан биз. Дахиад л дуурийн орчуулгын тухай асуудлыг чухлаар тавихгүй бол болохгүй мэт. Хөгжим, аялгуу гэдэг юмыг хөгжмийн зохиолчид ялангуяа сонгодог гэж нэрлэгдээд байгаа хөгжмийн зохиолчид шүлэгнээс, үгнээс гаргаж аваад байсан түүхтэй юм аа.
Бид түүхийг нь судалсан учраас л үүнийг байнга сануулаад байдаг юм. Жорж Бизе франц хэлээр дууриа бичиж энэ сайхан аялгуу бүхий дуурийн хөгжмийг зохиосон. Гэтэл 1984 онд манайд анх тавигдахдаа л монголоор (хөгжим судлаач Д.Батсүрэнгийн орчуулснаар) тавигдсан энэ дуурь өнгөрсөн жил мөн л бүхэлдээ монгол хэл дээр тоглогдсон.
Хүн төрөлхтний соёл иргэншил XXI зууныг давчихаад байхад бид нийтийн жишгийг дагаж бас л соёлжмоор байдаг. Үндсэн эх хэл дээр нь дуулуулж тэр сайхан аялгууг жинхнээр нь мэдэрмээр байх юм. Монгол, франц хоёр хэл язгуураараа тэс өөр болохоор Ж.Бизегийн аялгуунд монгол хэл маань хатуудаад байгаа хэрэг л дээ.
Өнгөрсөн жил Эскамильо ганцаараа францаар дуулж "байсан бол энэ жил Кармен францаар дуулж байгаа нь бас нэг амжилт. Дараа жил бүгд францаар дуулах болбоос тэр цагт бид хүмүүний "доог тохуу" болдгоо болих биз гэж найдах юм.
Эс бөгөөс хоёр өөр хэлээр өөд өөдөөсөө хараад дуулаад, бас ойлголцоод байх нь хөндлөнгөөс хараад сууж байгаа үзэгчдэд инээдмийн жүжиг мэт харагдана. Инээлдэх нь тэдний буруу биш. Харуулын дарга яриан дундаа "цэнхэр дээлтэй бүсгүй" гэж дуулах нь эгээ л монгол дээлтэй хүн гарч ирэх мэт бодогдож байдаг шүү.
Тааруу орчуулга гэдэг хөгжмийн урлагт ийм л халтай байдаг аж. Энэ үдшийн "Кармен" дуурийг дуучин Арюна.Ц өргөөд, аваад гарлаа гэхэд болно. Тэрээр өөрийн бүтээсэн Кармены дүрийг бидний урьд өмнө энэхүү тайзнаа олж харж, сонсч байсан Карменаас онцгой өвөрмөцөөр бүтээлээ.
Кармен хэмээх цыган бүсгүйн гал цогтой дүр, зальжин хэрнээ сэргэлэн, бусдын хайрыг татсан дүрийг гаргаж чадсан залуу дуучин Арюна. Ц-д талархахаас өөр зүйл үгүй билээ. Дуучны жүжиглэлт, тоглолт, уран чадвар, франц хэл дээр чадварлаг дуулж дүрдээ орж, дүрээ амилуулж байгаа нь нөгөө миний шүүмжлээд байгаа бараан өнгөтэй дуурийг нар cap шиг гийгүүлж байсан юм.
Гайхамшигтай. Бас нэгэн гайхамшигтай дүр бол Эскамильо буюу дуучин Ч.Энхтайван байлаа. Тэрбээр өнгөрсөн жилийн "Кармен"-д ганцаараа тодоор илэрхийлэгдэж байсан бол энэ жил мөн л тэр байр сууриа хадгалж чадлаа.
"Тореодор"-ыг ингэж францаар дуулж яүрээ бүтээх нь бас ч гэж хэн бүхний дуулаад байдаг, амьдруулаад байдаг дүр биш юм. Дуучин хүнд байнгын дасгал сургууль, ухаан, сэтгэл байвал түүний хоолойн чадал үл барагдмой. Манайд нэг үеэ бодвол залуу дуучид олон болсон зарим нэг "хоолой" мөн л ховор хэвээр.
Энд би тенор хоолойт дуучдыг хэлэх гээд байгаа юм. "Кармен" дуурийн хамгийн чухал дүрүүдийн нэг болох дон Хозе бол тенор хоолойд зориулагдсан дүр. Дурлалдаа шатаж буй залуугийн сэтгэлийн баяр хөөр, гуниг, шаналал тэр бүхнийг илэрхийлж дуулна гэдэг хоолой тембр, хүч сайн, цэвэр тунгалаг байхаас гадна чадварлаг жүжиглэлт, дүрийн гайхамшигтай хувиралттай байх хэрэгтэй юм л даа.
Харамсалтай нь энэ удаа дуучин Ч.Түмэндэмбэрэлийн бүтээсэн Хозегоос тэр бүхнийг олж сонссонгүй. Мөн багагүй ач холбогдол бүхий Фраскитагийн дүрийг дуучин Д.Туяа эв дүй муутай хашгирч, зарим үед задгай хоолойгоор дуулах нь ихэд эвгүй, тааламжгүй байлаа.
Харин "цэнхэр дээлтэй" Микаэло бүсгүйн дүрийг дуучин Б.Эрдэнэтуяа чадварлаг бүтээсэн бол Данкайра (А.Сайнбаяр), Мерседес (М.Дариймаа) нарын дүр нь үзэгч сонсогчийн сэтгэлд нэгийг бодогдуулж байсан юм.
Үүнийг бичигч бээр энэ үдэш театр руу яаран тэмүүлсний бас нэг учир нь уг дуурийг Америкийн удирдаач Жин Дон Цай(Театрын удирдлагуудын зарим нь Жин Дон Кей гэх аж) удирдана гэсэн зар байсан юм.
АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Цай, ДБЭТ-ын хоорондын хамтын ажиллагаа нэг бус нэлээд хэдэн жил болж байгааг сонссоноос цаашгүй надад түүний тоглолтыг үзэх нь сонин байсан юм.
Том удирдаач гэдэг нь түүний удирдсан симфони хөгжимчдийн тоглолтоос анзаарагдаж байлаа. Бүх тоглолт, өгөлт тодорхой байгаагаас үзэхэд удирдаач хөгжимчидтэйгөө сайн ойлголцсоных биз.
Харин эхний хэсэгт харуулууд, найрал хөгжмийн хооронд зөрөлдөөн гарч байсан нь хөгжимчид, дуучдын тоглолтоос бус, харин нөгөө л орчуулга хийснийх, үг аялгууны хуваарилалтын алдаанаас болж дээ гэж бодогдов. Удирдаач, хөгжимчид ихэд хичээж ажилласандаа тэр үү, найрал хөгжмийн хүч их бага мэт санагдлаа.
Ер нь цаашдаа зөвхөн хөгжимчид гэлтгүй орчин үеийн дуу чимээний техник, ололтыг театрынхаа уран бүтээлд ашиглаж байвал ямар бол...
Тайз засал, өнгө будаг бага зэрэг өөрчлөгдсөнийг эс тооцвол шинийг олж эс харав.
"Дүлийдээ найдаж унгараг" гэдэг шиг ядуудаа, мөнгөгүйдээ найдаад хуучнаараа байгаад байж боломгүй санагдана. Сэдвэл, сэтгэвэл манайх шиг багавтар тайзыг янзлах гайгүй мэт бодогдох юм. "Кармен" дуурийн дүүрэн байсан нь нэгд баярламаар, талархмаар.
Мөн сонгодог урлагийн театр маань үнэхээр "ардаар овоглосон театр" болоо юу гэлтэй байх юм. Нөгөө айхавтар "буржуй, олигархиуд" нь байхгүй, жийнсэн өмд цамцтай ардууд маань идэх юм эргүүлж, "pop corn"-oo хайн гүйлдэж, үзэгчдийн танхим руу идэж уух зүйпээ зөөн оруулах маягаар ёстой нэг эрх чөлөөгөө эдэлж байлаа.
Нэг хэсэг нь III үзэгдлийн төгсгөлд дуусчихлаа гэж ойлгоод хувцаслаад гараад явчихлаа. Тэдний ч буруу биш л дээ. Учир нь жүжигчид нь үзэгдлүүдийн завсраар гарч ирж ёслохгүй байсаар III үзэгдлийн дараа гарч ирж ёслохоор тэд дуусчихлаа гэж бодохоос өөр яах вэ дээ.
Бас нэг сонин юм гэвэл Хозе хутга гаргаж ирэн Кармений амийг хөнөөж байхад үзэгчид алга ташиж байв. Баяр хүргээд байв vy, яав. ДБЭТ ард олны театр болж байгаа юм байна. Нэгэнт ийм болж байгаа бол театрынханд үзэгчдээ хүмүүжүүлэх шаардлага тулгарч байна.
Энэ бүхний эцэст дуурь бол элит урлаг биш шүү, ардын урлаг гэж eгөөдөхөөс аргагүйд хүрлээ. Эцэст нь энэ дуурийг цаашид эх хэл дээр нь дуулж байхгүй юм бол Карменд Монгол хэл зааж өгье.
Хөгжим судлаач С.Энхбулаг
Сэтгэгдэл0
Wow! Mundag bichjee. Sanal 1 bna!
Сайн байна уу? Энхбулаг багшаа! Хэрвээ та миний багш Энхбулаг мөн бол тандаа маш их баярллаа гэж хэлэх байна. Яг одоо манай сонгодог урлагт тань шиг минь шүүмжлэгч үнэхээр хэрэгтэй байна. Маш зөв үнэн шүүмжлэлийг хүлээж аваад сайжруулахыг Дуурийн Театрийн хамт олоноос хүсч байна. Таныг дандаа хүндэтгэж байдаг таны шавиас АНУ.
bolj bna, shuumjlelee mash sain hugjuuleerei, ikhiig buteehiig husen eruuye, shuumjlelgui teatr gej yu baikh ve dee, manaikhan bas elit urlagiig uzdeg elitiig tuluvshuulehed shuumjlel ikh ach holbogdoltoi shuu. mungunii, tulamnuud, bukh, tamirchid, nyangar tushmeluud elit bish shuu,...
Er ni songodog duuriig eh hel deer ni duulah ni zov gej bi boddog. Tuhain helendee zoriulagdaad buteechihsen duug Mongol ruu orchuulaad duulahaar huivtsas, gadaad nertei duruud bolood uil yavdaldaa uyaldahgui er ni l zohitsolt muu baidag daa. Italy, Frants hel bol gaihamshigtai sonsogddog shuu dee. Jinhene duuriin hel.
yu vsgee zuv bichcheed olon yum soliorch bich
Сайн байна уу, Энхбулаг хэмээгчээ? Урлагийг "элит", "элит бус" гэдгийг нэг л ухаарч өгдөггүй юм. Дуурь ойлгодог "элит царайлахын" тул "элит царайлж" "зүгээр үзчихээд,- ингэхгүй бол "элитээ байчих гээд байдаг ч юмуу хаашаа юм",- гараад ирдэг нэгэн "элит" байхад, "элит бус биш" атлаа тун дуурийг ойлгож ухаарах нарийн мэдрэмжтэй, үүгээрээ төрөлхийн чадавхи билэгтэй "элит бус" нэгэн байх. Дуурь гээч тэр "элит" гээч бус юм гэдгийг өгүүлсэнд, бас "шүүмж" бус, шүүлт өгүүлсэнд талархъя. Бид шүүмжлэхээсээ илүүтэй алиаваагаа шүүж явбал өгөөж үр нь илүү болвуу. Дуурийг эх хэлээр нь дуулвал ч сайхан л байна л даа, мэдээж уг бүтээл нь тэрхүү нутаг газар, хүн зоныхоо амь амьдралд түшиж бүтсэн болохоор эх нь илүүг л илтгэнэ. Гэхдэ монгол хэлэндээ тухайн дуурийнхаа хэм хэмнэлийг алдагдуулалгүй утга учрыг нь алдалгүй үг, хэлийг нь яв цав хөрвүүлж бүтээсэн байхын бол эхээсээ дордохгүй байж болноодоо гэж санагдах.
энэ шүүмжлэл үнэнийг л хэлсэн байна. юм-үз гуай минь энэ хүний бичсэнийг ойлгохгүй байгаа бол таны бичсэн бүр ч тэнэг байна шүү
"тун дуурийг"-тэр дуурийг, "Гэхдэ"-Гэхдээ,.