\нийтлэлийн хариу ил захидал\
Ууралж бухимдсандаа биш цаг нь болсон болхоор л энэ тухай бичихээр шийдлээ… Хэдийгээр бидний сонгосон нийгэм хүн болгон өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүлээн зөвшөөрсөн нийгэм боловч бид нийтээрээ сэтгэл зүйгээ өөрчиллөхгүй бол нэг л бишээ…
Хэдий болтол Монголчууд бидний хувиа бодсон солгой араншин бие биенийгээ вирус мэт хэмэлж идэх болж байна вэ..?Энэ лав сайн зүйл авчирахгүй байх…
Үүнийг бичигч би бээр хошин шогийн \нийтлэлчийн үгээр\ жүжигчин Шадавын Доржсүрэн гэж жирийн л нэг жүжигчний мэргэжил эзэмшиж түүндээ дурлаж цаашлаад илүү ихийг хийж бүтээж хүмүүст хэрэгтэй зүйл хийх юмсан гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдсөн нэгэн залуу…
Манай гэр бүл урлагтай нэгэнт амьдралаа холбосон болохоор олны нүдэнд өртөх нь элбэг байдаг ч бид од мод болж маяглалгүй бусдын амьдардаг замаар өдөр хоног, цаг хугацааг өөдрөгөөр харсаар амьдарч яваа залуу гэр бүлүүдийн л нэг…
Эхнэр бид хоёр өөрсдийн хүсэл мөрөөдөлтэй! Тийм ч болохоор толгой дааж “ДОЗ” энтертайнмент гэж хэм хэмжээ, зөв зүй зохицолыг бэлэгдсэн нэртэй нэгэн гэр бүлийн пардаакшн \нийтлэлчийн үгээр\ байгуулсан нь хэн нэгний эгдүүцлэл ёжлолын бай болгох гэсэндээ биш чанартай уран бүтээл хийх зорилготой нэрлэсэн энтертайнмент компани юм.
Энэ нэр бидний хувьд ч, үр хүүхдүүдийн маань ч хувьд эрхэм нэр байдаг юмаа.Энэ нэрний нөгөө утганд эхнэр бид хоёрын “Д” “З” үсэг байдаг болохоор гэр бүлийн гэж тодорхойлсон нь зөв л байх…
Гэхдээ бидний энтертайнментийн ард маш олон авъяаслаг хөдөлмөрч олон залуучууд ажилладаг бөгөөд тэдний нөр их хөдөлмөр бүтээл нь энэ нэрний цаана хамтдаа байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй…
Хүн инээлгэхийн буруу гэж юу байхав… Бид инээдмийн төрлөөр олон тоглолт, телевизийн нэвтрүүлэгүүд хийж байсан маань бидний ярих дуртай бас жаргалтай үеийн маань нэгээхэн хэсэг…
Түүний дараа бид хүнд тус болох олон зүйлсийг хийж чадна гэж зүтгэсний нэг нь кино урлагт хөл тавьж энэ урлагаар дамжууланолон хүнд үнэн болоод ухаарал өгөх зүйлсийг хийж бүтээх ёстой гэж өнөөдрийг хүрсэн нь энэ билээ…
Энэ цаг хугацаанд хүн л юм болохоор өгсөх уруудах,гутрах баярлах олон л зүйлийг хийж байгаа эрсдэлтэй ажлынхаа буянаар үзэж л явлаа.Эргээд харахад хүн гэдэг амьтан үгийн урманд л өндийн босч харин үгийн хутганд сийчүүлэн шархдаж явдаг юм байна гэдгийг бага ч гэсэн гадарладаг болсоон.
Бид урмын сайхан үгсийг олонтаа сонсож бас урам хугалсан муу үгийг ч чамгүй сонсож гүтгүүлсэн нь бий…Урлагын ажил гэдэг өнгөн дээрээ сайхан ажил мэт боловч нэтэр дээрээ хэцүү ажлын нэг…
Оюун санаагаа ихээр дайчилж ажиллах шаардлагатай бас тэвчээр хатуужил,өндөр мэдрэмж,мэдлэг боловсрол гээд нэг хүнээс гарамгүй их зүйлийг шаарддаг ажил болохыг энэ ажлын дээлийн хормойноос ч атгаж үзээгүй хэн нэгэн хурууны үзүүрээр хүнийг муучлагч этгээд яаж ч мэдэх вэ дээ…
Хөгжмийн талаар хөгжмийн зохиолчтой мэргэжилийн түвшинд санаагаа ярилцах,зураачтай зургын алтан огтлол,зураглаачтай нэг планы өнгө будаг бас үзэгдлийн утга санаа,гэрэл сүүдэр, түүхчтэй түүхэн үнэний талаар мэдлэгтэй байж хоёр үг солино,хамтран ажиллах гадаад дотоодын хүмүүстэй мөнгө санхүү, үүрэг хариуцлага, зохион байгуулалт, зохиолчидтой ганц үгний цаад утга санааг ч ярилцана
.Жүжигчидтэй амьдралын амин сүнсны талаар бас хүн чанарын талаар, дууны техникчтэй дууны наана цаана,цуурайтай цуурайгүйн тухай адаг сүүлд нь техникийхэнтэй цахим ертөнц болон компьютер графикийн талаартехникийн хэлээр ярих гээд олон мэргэжилийг толгой дээрээ бөөгнүүлж ажлаа явуулах нь өнгөцхөн гадаад байдлаас дүгнэлт хийдэг хүнд бол намгийн мэлхий гадаад далай гэж байдагийг мэддэггүйн үлгэртэй тун адил байх…
Яагаад би далд утгатай бас бухимдал сүлэлдсэн дээрхи үгсийг бичээд байна вэ гэвэл саяханы нэгэн сайтан дээр гарсан хөгийн юмнаас л болсон нь тэр…Тэр нь бидний тухай маш үнэн баримт олж илрүүлэн бас их шударга үнэнийг баримталж биднийг илчилж, худал хуурмаг зүйлийг нээн гаргаж шударга ариун явдлыг түгээн дэлгэрүүлэх оролдлогыг хэн нэгний дэмжилэгтэйгээр үнэн мэт болгон бичсэн ариун шударга хүний нийтлэлээс л болсон хэрэг…Нийтлэлч нь хэн билээ…Бат-Амгалан гэсэн байхаа…
Бид 2008 онд Франц улсыг зорьж “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС”уран сайхны кино \даруу зангаар хэлэх юм бол зүгээр л гадаадад зураг авхаар, үнэндээ бол Америкчууд ч тэр бүр зураг авч чаддагүй дэлхийн нийслэл Парисд \хийхээр зорьсон юмаа.
Энэ зураг авалтыг хийхэд олон сайхан хүмүүс тусалж байснаас гадна манай багынхан ч чадварлаг баг байлаа.Бид европын гурван орныг дамнаж байж зураг авалтынхаа ард амжилттай гарсан юм.Тэр бүр санаснаар бүтчихдэггүй Парист бид киногоо нээлээ…
Энэ талаар бид аминдаа хөөрцөглөн мэдээлэл цацахад хүмүүс сайхан үг хэлж баяр хүргэж байсан ч манай урлаг соёлын байгуулгынхан нэг л хойрогшуу…Дараад нь бүх дэлхийн киночид энд л нээвэл жинхэнэ зах зээл байна хэмээн том жижиггүй хошуурч байдаг БНХАУ- д өөрсдийн зардлаар киногоо нээлээ.
Бас л тоосон амьтан ховор…Харин БСШУЯ-ны\хуучин нэрээр\ сайд асан Н.Отгонбаяр Б.Наранзун нар их тус болсон юм шүү…Энэ болгоныг бид өөрсдийнхөө төлөө хийгээд байгаа юм биш шүү дээ…
Уг нь бол бидний киноны нэрнээс эхлээд киноны утга санаа нь бүхэлдээ МОНГОЛЧУУДЫН дархлааг кино урлагаар дамжуулжсайжруулах гэж л зүтгэж байгаа зүйл юм.Энэ болгоны хариултыг Солонгосын түүхэн кинонуудын утга санаацаашлаад хажууд байгаа Орос,Хятад улсууд болон Америкийн кинонуудаас харж болно.
Тэд өөрсдийнхөө кино урлагаар дамжуулж \түүхэн үнэнийг гуйвуулсан ч хамаагүй\ өөрсдийнхөө ард түмнийг бусад орнуудаасагуу их байсан хийгээд одоо ч агуу гэж итгүүлж үнэмшүүлэн дархлаагаа нэн сайн тогтоож авдагаас ньхарж болно.
Гэтэл бидний хийсэн бага ч гэсэн оролдогыг,баярлан хөөрч байсан сэтгэлийг, ашиг орлого, нэр хүнд гэхээсээ илүү Монгол хүн зоны хэнд ч анзаарагдамгүй нуугдмал сайханзан чанар одоо хирнээ бидний дунд өвлөгдөн үлдсэн юм шүү гэсэн санааг харуулсан “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” кино БНФУ-ын нийслэл Парис хотноо явагддаг BAL DE PARIS наадмаас киноны шагнал авсаныг баярыг бичиг болгон хувиргаж сэтгэл рүү хүйтэн угаадас \сайтын захирлын уурлан бичсэнээр \цацаж орхилоо.
Юу гэж хэлэх вэ дээ…Уг нь тусарга хэмжээ өргөн хүрээнд зохиогддог бөгөөд зөвхөн кино урлагаас гадна Франц улстай холбоотой бүхийл үйл ажиллагааг дэмжин зохион явуулдаг олон жил хийгдэж буй нэр хүндтэй арга хэмжээний нэг юм билээ л дээ.
Бид өөрсдөө ч наадамд оролцьё гээгүй юм. Биднийг энэ наадамд оролцохыг МҮКУА \Цогтбаяр ерөнхийлөгч\урьсан юм.Бид бөөн баяр болж шагнал авах авахгүй нь хамаагүй өөрсдийнхөө бүтээлийг томнаадамд сорьж үзэх хэрэгтэйн дээр Парист хийсэн Монголын анхны кино болохоор юмыг яаж мэдэх вэ гэсэн горьдлогоор энэ арга хэмжээнд киногоо явууллаа.
Бидний кинотой цуг Монголын гурван ч кино цуг өрсөлдсөн гэж дуулсан. Энэ наадмын талаар бүр сайн тодорхой мэдэхийг хүссэн бол эндхийн дутуу дулимаг мэдээллээс илүү интернэтийн сүлжээнд англи хэл дээр мэдээлэл хангалттай байсан гэдгийг дээрхи нийтлэлч залууд хэлмээр байна.
Ингээд бид дараагийн төслөө хэрэгжүүлж БНСУ-д кино зураг авалт хийхээр явсан тэр үетэй давхцан тус үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 12-р сарын 1-нд болсон үйл ажиллагааны талаар бид ямарч мэдээлэлгүй урдах зураг авалтандаа улайрч байгаад хэд хоногийн дараа арай нэг зав гарах үед е-майл хаягаа нээхэд биднийг хүрэлцэн ирхийг дахин дахин урьж энэхүү нэр хүндтэй шагнал болон цомыг танай кино авсан болохыг мэдэгдсэн байсан бөгөөд бидний өмнөөс Франц улсад оршин суудаг Удвал гэдэг эмэгтэй тус цомыг гардаж авсан болохыг мэдэгдсэн байлаа.
Энэ дашрамд Удвал болон Равданжамц ах Ганбаа ах Байгалаа эгч нартаа талархсанаа илэрхийлье! Бид бөөн баяр болж битүүхэндээ тэмдэглэж аваад ажилдаа урам зоригтой шамдан орцгоосон юм.
Бидний баяралсан гол шалтгаан юу гэвэл мэдээж олон өдөр шөнө хичээж байж хийсэн кино маань гадаадын нэр хүндтэй наадмаас шагнал горилсонд бүр тодруулбал киноны маш өндөр түүх соёлтой Франц улсаас шагнал авна гэдэг нь Монгол улсаас кино бүтээлээр авсан анхны шагнал учраас гаднаа даруу байгаа мэт боловч дотроо их л баярлаж хөөрсөнсөн…Кинонд юунд нь шагнал өгдөг вэ гэвэл ур хийц, утга санаанд нь…
Бидний киноны утга санаа нь хотжилт нүүрлэж Монголчуудын эрхэмлэдэг уурга байшингын цементэн ханандбагтаж шингэхгүй хавчигдаж байгаагдалд ёгтлолоор харуулсан \үнэндээ Франц болон Европийг бага зэрэг доош нь хийсэн\ кино болсон юм.
Энэ санааггадныхан ч хүлээн зөвшөөрч Монголчуудын маань хувь заяанд бага ч гэсэн атаархсан болов уу гэж эх орноо магтсандаа нижгээд их баяртай байсан үе саяхан мэт санагдана.
Гэвч бид энэ шагналыг кино наадмаас аваагүй зүгээр л Францийн дээд зиндааны хэдэн нөхөд архидаж байгаад найрамдлын гэрээ байгуулсан Монголын нэг энтертайнментэд баярын бичигний л үнэ цэнэтэй цом юмуу юу юм мэдэхгүй нэг зүйлийг зүгээр л өгчихсөн болж таарлаа…\нийтлэлчийн үгээр\Бүр тодруулж хэлвэл ийм юм байхгүй, ийм юм болоогүй наад цом чинь бараг хий хоосон зүйл гэж адган бачимдаж бичсэн тэр нийтлэлийг уншаад бид гацаж орхилоо…Юу хэлхэв дээ…Ямар жижигхэн сэтгэлгээгээр, ямар өөрийнхөө хэмжээгээр хараа вэ???
Европд зохиогддог үйл ажиллагаа болон тэдний сэтгэлгээ бол манайхан шиг мөнгө өгч эсвэл дээгүүр доогуур танил талаараа гүйж байгаад шагнал авчихаад түүнийгээ өөрөөсөө ч нууж гэнэтхэн л шагнагдсан юм шиг хөл хөөрцөг болдог манайхны шагналын системээс огт өөр юм шүү дээ…
Тэгээд зүгээр л нэг найр наадам хийж байгаад 1710 оноос хойш цом хийж байгаа энэхүү нэр хүндтэй Par Les Ateliers de L Orfevrerie d Anjou компаний хоёрхон ширхэг цомны нэгийг нь яасан гэж бидэнд өгөх болж байнаа…
Тиймээ яалаа гэж?Энэ бол чиний эргэн тойронд байгаа орчин,чиний үзэж харсан зүйл, чамд байгаа ёс суртахуунаас тэнгэр газар шиг зөрүүтэй өөр зүйл шүү дээ?Энэхүү цомыг 7 жил зохиогдож байгаа BAL DE PARIS арга хэмжээний нэг хэсэг болох Парисын тухай өгүүлсэн кинонуудыг оролцуулсан арга хэмжээ гэж ойлгож болох бөгөөд кино шалгаруулах хэсгийг дэлхийн нэр хүндтэй шүүмжлэгч, мэргэжилтэнгүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдхүүний шалгаруулалтаар 2 кинонд өгдөг журамтай юм билээ.
Энэ наадамд та бидний үзсэн үнэхээр сайн кинонууд оролцсон болохыг доорхи материалууд дээр дэлгэсэн нь бий….Бид шагнал авчихаад хэн нэгэнд гайхуулах гэсэндээ биш энэ баяраа бусадтай хуваалцах гэж тэгээд ч мэдээллийн эрин зуун болохоор телевиз сайтуудаар энэ мэдээлэлээ гаргасан нь хэн нэгний дургүйг хүргэсэн бололтой…Яагаад гэвэл бид тамын тогоон дотроо бөөнөөрөө байхдаа жаргалтай шүү дээ.
Тиймээ бид тогоон дотроо хүчтэй юм даа.Тогооны доор байгаа нийтлэлч залуугын биднийг чангааж бичсэн зүйл нь үнэхээр мэргэжлийн байсан гэдгийг би шууд хэлмээр байна.
Мундаг том хөгжил…Тэрээр бичихдээ эхлээд биднийг кино наадмаас цом авсан гэдгийг дуулаад магнайгаа хагартал баярлаж гэнээ…Тэгээд энэ шагналын талаар мэдээлэл авах гээд интернэт ертөнцөөр өдөржин шөнөжин мэдээлэл хайсан юм байх…
Даанч хэргээр тийм мэдээлэл олсон юм уу энэхүү наадмийн үйл ажиллагааг зүгээр л архидалт байсан байна гэдэг зүйлийг л олжээ…Тэгээд л өнөөх чинь сэтгэл санаагаар унаад шударга үнэний эрэлд мордсон нь ёстой манай нэрнээс давж “дооз” нь хэтэртэл манийгаа бичив ээ…
Бичилгүй яах вэ эрх чөлөөтэй юм чинь… Гэхдээ би мэргэжилийнхээ онцлогоорүгний утга санаа, юу хэлэх гээд байгааг нь эрхбиш нэг мэдэхтэйгээ шүү дээ…Бичигч этгээд нөгөө кинон дээр гардаг мэргэжилийн алуурчин гэдэг шиг үнэхээр нарийн бодож баримт түшиж бичсэн мэт сэтгэгдэл төрүүлээд Парист болсон шагналын үйл ажиллагааны бусад арга хэмжээнүүдийг дөвийлгэн кино шалгаруулах үйл ажиллагааг огт болоогүй мэтээр,ийм шагнал байх ч үгүй гээд энэ бол шударга бус зүйл гэж үнэндээ өөрөө шударга бус загнажээ.
Энэ бүхэн бол шагнал авсан аваагүйн тухай яриа биш манайхны сэтгэлгээ ямар түвшинд ирчихээд байна вэ гэдэгт л эмзэглэсэн миний бодол юмаа…
Тэгвэл шударга ёс гэж чухам юу вэ?Шударга ёсны талаархи ойлголт бидний дунд үнэндээ утгаа алдаад байгаа бөгөөд шударга ёсыг яригч нь чухам аль өнцгөөс харж байна вэ гэдгээс шууд хамаардаг болжээ.
Жишээлбэл өөрт таалагдсан зүйл байвал шударга байна гэж хэлэх бөгөөд эс таалагдах аваас шударга биш зүйлийн цэсэнд шууд оруулах жишээтэй…Жишээлбэл хэн нэгэн нөхөр хулгай хийчихээд түүнийг нь харсан этгээдтэй ашигаа хуваалцах юм бол овоо шударга нөхөр байна гэж дүгнэдэг байх юм.
Шударга ёс гэдэг нь уг нь энгийнээр тайлбарлах юм бол нийтээр дагаж мөрдөх хууль журмийг эс зөрчисөн тэдгээр зүйлд үнэнч байгаа хүний үйлдэлийг л шударга ёс, шударга журам гэж тайлбарлах ажээ…Тэгвэл бид шударга бус зүйл юу хийчихвээ?…
Кино наадмын бүх журмын дагуу материалаа бүрдүүлж явуулан, элдэв төрлийн лобби хээл хахууль, танил талаа ашиглалгүй \танил тал байхчгүй юм чинь\дүрмийн дагуу байж киноны шагнал авсан нь тийм шударга бус зүйл үү?Харин ч бусдад буруу мэдээлэл өгч хүнийг гүжирдсэн этгээд шударга бус этгээд биш гэж үү?Бас л өөрт таалагдсан өнцгөөсөө дүгнэх байх л даа…Энэ киноны шагнал бидэнд ирсэн ч ирээгүй ч бид хийдэг юмаа хийгээд л явна.
Гэхдээ яагаад Францаас баярын бичиг авсан ч бай бид нэг нэгнээ ингэж хэмлэж байдаг болчихвоо…Ер нь Францаас манай киночдын дундаас баярын бичиг авсан нь бий бил үү..?Урмыг нь хугалхаар ууцыг нь хугал гэж өвөг дээдэс маань юутай үнэн үг хэлсэн байна вэ?
Ууц хугалахаас ч хүнд зүйл бол үг юм шүү гэдгийг л сануулж хэлсэн үг байх л даа…Тус нийтлэлийн доор бичсэн сэтгэгдлүүдийг үнэндээ уншмааргүй байсан ч үг дааж сурах хэрэгтэй гэж хүчлэн байж уншлаа…Гэвч тийм юм бичсэнд нь итгэсэн сэтгэгдэлчид үгээ бичжээ…Талцсан олон өнцөгүүд…Тэдний буруу юу байх вэ? Гэхдээ бид мэдээллийн үнэн худлыг ялгаж байна уу?
Эрдэмтэдийн яриад байдаг гүйцэд ашиглаж чадвал өндөр хүчин чадалтай гэдэг оюун тархиа бид юугаар дүүргээд байна вэ?Бид хэдий болтол ингэж хогон мэдээллээр тархиа дүүргэж явах ёстой юм бол…Би японы театр судлаач Кимуро Аяакогийн нийтлэлүүдийг дахин дахин унших дуртай.
Түүн дотор тухайн үед бидний асар ихээр дургүйлхэн хүлээж авсан “Тархины тураал”хэмээх нийтлэл ямар их үнэн болохыг эргэн санаж ухаарлаа…Туранхай тархитай хүмүүс мөн ч олон болж байх шиг…Биднийг үгүйсгэсэн нийтлэлийг байршуулагч “24 ЦАГ МН”билүү нэг сайтын захирал руу нь утас цохиж энэ мэдээлэл чинь худлаа шүү дээ бид шаардлагатай бол баталгаатай үнэн мэдээллийг нь өгье наад мэдээлэл чинь биднийг шагнал авсан аваагүйн тухай биш манай улсыг хүндэтгэж зочин орноо болгон уул уурхай, эдийн засаг, кино урлаг зэрэгтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа наадмын зохион байгуулагчид болон хоёр орны нэр хүндэд ч муухай зүйл болох биш үү гэж учирлахад захиралтан -Бид хүний бичсэн “БҮТЭЭЛИЙГ” хүндэтгэн үзэж байгаа тул сайтан дээрээсээ авах боломжгүй гэсэн хариу хэллээ…Бүтээл… шүү.
Уг нь хэвлэл мэдээллийн байгууллага нь мэдээллийн эх сурвалж нь үнэн бодитой эсэхийг харгалзан үзэж байршуулж байвал өөрсдийнх үйлчилүүлэгчид ч тэдэнд итгэн хүндэтгэж олноор орж мэдээллээ тэндээс харамгүй авдаг байх ёстой бусуу…Гэтэл тэдний бодлого ондоо бололтой.
Үнэн худал нь хамаагүй шуугиан тарьсан мэдээллийг байрлуулаад доор нь өнөөх хэдэн цөөхөн Монголчуудаа танидаг танидаггүй хамаагүй хооронд нь алалцуулж хэрэлдүүлж байж хэдэн бор төгрөг олж авч байвал болдог болтой юмаа…Миний цухалдангуй хоолойны өнгөнөөс болсон уу сайтын захирал гуай тэр дор нь өөрөө бухимдсан сэтгэлээ сэтгэгдэл болгон бичиж эхэлвээ…
Угаадас гэнүү дотор муухайрмаар нэрээр орж дайрч довтлоод одонцорууд гэж ирээд л эрх мэдлээ хашир ч ёстой нэг дураараа эдэлвээ хөөрхий…Ийм л ул шагайгч хүмүүс хэвлэлийн жолооноос атгалцаж байхад Монголчууд бид хоорондоо эвтэй сайхан байна, энэ тэр байвал хүчтэйэд нар ч лөөлөө байхаа…
Энэ үед би үнэн гэдэг үнэхээр жижигхэн болоод хүчгүй болсоныг сая л ойлгов…Гэхдээ сэтгүүлч Золжаргал ахын сэтгэл гаргаж зөвлөсөн “Даравч далдайна.Булавч бултайна” гэдэг үг жаахан сэтгэл тайвшируулав.
Соёлт нийгэмд бол тэд биднээс уучилал гуйх ёстой. Харин манайд бол эсэргээрээ “шүүхдээ шүүхд” гээд хээв нэг сенсаац хөөж муучилан хүмүүсийг хооронд хэрэлдүүлэн кайф авч мөнгө олсоор…Энэ хариу захидлын дараа ч энэ сайт сав л хийвэл биднийг муучилах биз…
Одоо яая гэхэв нэгэнт ийм л амьдрал дунд сэлж яваагаас хойно…Гэвч энэхүү киноны шагналыг авсаныг нотлох гэсэндээ биш хүмүүс үнэнийг мэдээсэй гэх үүднээс тус наадмыг зохион байгуулагч Мишел Соёорт захидал бичихээр шийдлээ.
Нэг л эв нь олдохгүй ичмээр зүйл байсан нь тэр хүнд юу гэж бичих вэ?Ямар манайхан итгэхгүй байнаа гэлтэй биш…Гэвч одоо яах вэ үнэн юм үнэнээрээ сайхан…Энэ үнэндээ ичмээр зүйл шүү…Тус кино наадмын цомтой цуг дагалдаж ирсэн танилцуулга дээр бүх мэдээлэл,нэр ус байсан боловч энэнд бас л итгэхгүй байх гэж бодоод…
Захидалын хариу маш яаралтай ирсэн бөгөөд эдгээрийг бид үнэнг илтгэх үүднээс бүрэн эхээр нь байршууллаа…Худал зүйлд зай олдсон юм байна үнэнд эрх биш зай олдох байгаа… Ингээд эцэст нь энэ бүхэн шагнал авсан аваагүйдээ биш шүүгэж дахин дахин хэлээд үнэн мэт худлаар хүмүүсийн тархийг угаахаа БОЛЬ…гэдгийг сануулах үүднээс энэ бүхнийг цаг баран бичсэн гэдгээ дахин илэрхийлье…
Уг нь эхнэрийнхээ бэлтгэдэг байсан“ТАРХИ УГААГЧИД” нэвтрүүлгийнхээ шторкон дээр хэд хэдэн хүний зургыг нэмж тавьбал зүгээр ч юм шиг…Би саяхан найзынхаа компанийн захирал нэг япон хөгшинтэй хөөрөлдөж суухад тэр хүн үнэхээр сайхан үг хэлж билээ.
Тэрээр ТАНАЙ УЛС ХӨГЖИХИЙН ТУЛД ХҮН БҮР ӨӨРИЙН ЯВДАЛЫГ УЛСЫН ЯВДАЛ ГЭЖ БОДОХ ХЭРЭГТЭЙ гэж хэлсэн нь үнэндээ оносон үг санагдсан…Тиймээ бид дор дороо хар амиа хичээж илүү гарсан нэгнээ дэгээдэж унагчихаад ичихчгүй хажуугаар нь инээгээд өнгөрдөг энэ хувиа бодсон солгой зан л бид бүгдийг баллаж байна…Тэгэхэд гаднынхан бие биедээ ямар их хайртай байна вэ?
Дашрамд дурдахад бид Солонгосчуудтай хамтран ажиллахад тэд бие биенийхээ төлөө ямар мундаг хамтрагч байж чаддагыг хараад тэдэнд бага зэрэг атаархал төрсөн шүү.Тэд үнэхээр капитализм гэдгийг байгуулжээ.
Харин биднийг киногоо хийхдээ Солонгосын уран бүтээлчдийг хулхидсан гэнэ гэсэн мэдээлэл бас л тавигдсан байна лээ…Ний нуугүй хэлэхэд тэд бидэнд хулхидуулдаг хүмүүс биш.Тийм нийгэм ч биш.Бид ч тийм хүмүүс биш.
Эргээд сэдэв рүүгээ оръё…Бид даруу зан гаргалгүй хэлэхэд энэхүү наадам болсноор барахгүй хоёр цомны нэгийг нь Америкийн алдарт найруулагч Оскар Мартин Скорсесс “HUGO GARBET” киногоороо нөгөөхийг нь “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” киногоороо “ДОЗ” энтертайнмент авсан юм шүү.
Харахыг ч, мэдэхийг ч, сонсохыг хүсэхгүй байгаа хүмүүст энэ бүхэн яаж анзаарагдах вэ дээ…Гэвч хараад байхад бид орой болгон мэдээллийн хэрэгсэлээр улстөрчдийн хэрүүл тэмцэл, урвалт,шарвалт үзсээр байгаад хэн болоод байна вэ?
Сүүн дотор нэг л муухай зүйл орвол гашилчихдаг шиг бидний дунд сайн нь муугаасаа их байгаа ч магадгүй бид гашилж эхэлж байна…Оймс үйлдвэрлэдэг компанийхан нэг ижил бизнесээсээ болж хэн хэндээ муу зүйл хийгээгүй байж өөрийн мэдэлгүй бие биедээ дургүй болчихдог шиг нэг зүйлийн төлөө явж буй хүмүүс нэгнийхээ амжилтанд ууралж дургүйлхдэг нэг тийм сонин үзэгдэл бидний дунд гаарч байгааг бид үгүйсгэхгүй…
Тэрнээс биш энэ нийтлэлч маань жирийн нэг үзэгч байгаад шүүмжилэл өрнүүлсэн бол мэдээж арай өөр байх байсан болов уу…Тэр нь ч бидний хүлээж авах ёстой эерэг, зөв хэрэгтэй шүүмжлэл байсан байх болов уу? Ер нь бид цом хэлбэртэй баярын бичиг авсан ч улс орон явдагаараа явна аваагүй ч явдагаараа явна.
Бид хэнд гай болчихвоо…”Дүүлэн нис” уран сайхны киног Солонгост өөрсдийн хүчээр хийж дэлгэцэнд гаргасан.Олон ах эгч нар найз нөхдүүд бас “Тэнгэр Даатгал” ынхны тус зөндөө байсныг үгүйсгэхгүй. Үргэлж баяраллаа гэж хэлсэн ч багадахаар…
Тэгээд нэг зүйлийг чадан ядан хийгээд гарсаны дараа мэдээллээ тавьж эхэлхэд дахиад л нөгөө урам хугархаар эсрэг мэдээлллүүд…Эхнэрээ тоглууллаа энэ тэр ч гэх шиг…Ний нуугүй хэлэхэд бидний олон хэцүү давааг давсан бүтээлүүдийн ард Зулаа маань байдаг гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх…
Тэр л бүх зүйлд үнэнч туслагч маань байж өөрийгөө гэхээсээ илүү бусдынхаа төлөө эмэгтэй хүнээс гармааргүй шийр зааж олон зүйлийг нугалж өгсөнд нь би нөхрийнх хувьд биш уран бүтээлийн хамтрагчийн хувиар харах юм бол Зулаагаар бахархдаг.
Тэгээд ч тэр чадварлаг сайн жүжигчин.Сайхан үг бичиж биднийг өмгөөлдөг, урам хайрладаг олон хүмүүс байдагт бид талархдаг хэдий ч бидний тухай хэрэлдэх нь хэнд хэрэгтэй юм бэ???
Хийсэн зүйлийн талаар шүүмж бичихэд бид адгаад байхгүй нь мэдээж…Шүүмж бидэнд хэрэгтэй харин дормжлол бол хэрэггүй.Гэвч хараад байхад зөвхөн бидний талаар биш дийлэнхдээ Монголд юм хийж байгаа эрхэм хүндтэй хүмүүсийг муучилж доош нь чангааж байгааг хараад дургүйлэхдэгээ нуугаад яахав.
Бид ингээд дуугүй л яваад байх ёстой гэж үү?Их аварга Асашёрю Дагвадоржийг бид ихэд хүндэтгэдэг.Тэр бол дэлхийн хүн.Тэр чинээгээрээ ч Монгол улсын нэрийг ихэд өндөрт гаргасан гэж боддог.
Тэгэхэд гараад ганц хог эх орныхоо төлөө түүж ч үзээгүй хэн нэгэн гарынхаа үзүүрээр түүнийг муучилан бичсэн байгааг нь хараад өмнөөс нь ичдэг.Иймэрхүү жишээ өч төчнөөнөөрөө л байгаа.Монголд юм хийсэн нэгэн дорд үзэгдэн муугаар бичүүлж гүтгүүлээгүй гэвэл зангууны үлгэр гэж хэлмээр байна.
Магтаад өгөөч гэж байгаа юм биш шүү дээ.Зүгээр л дургүй чинь хүрээд байгаа бол ажил хэргээрээ өрсөлдөөд өөрийнхөө чадварыг гаргаж сайхан амьдарч зөв өрсөлдөөч гэж л хэлэх гэсэн юм.
Тэгвэл ядаж л хоёулаа хоосон хонохгүй шүү дээ.Хүн алдаагүй байна гэж хэзээ ч байхгүй бөгөөд хүнийг муучлагч та ч бас ариун цагаан амьтан биш шүү дээ.Үнэн хэдий давжиарсан ч гэлээ алга болчихоогүй биз дээ.
Бие биенээ дэмжих нь муу хэлж үгүйсгэхээс тийм хэцүү байдаг гэж би л лав бодохгүй байна.Хорхой хүртэл хатгахад арвалздагын адилаар би ч бас бухамдсандаа үнэн сэтгэлээ дэлгэж байна.Нийтлэл бичигч залууд хэлэхэд эхлээд ХҮН БОЛ…Түүний дараа чамд жижигхэн ч гэсэн ҮНЭН гэдэг зүйл харагдах болно.Тэгээд сайн БҮТЭЭЛЭЭ хийгээрэй…
Жич:Энэ ил захидлыг бичсэний дараа хэрүүл зарга шиг юм болчих болов уу гээд хойш нь тавьчихаад байлаа…Олон зөв нийтлэл бичдэг өгөөжтэй бас үнэнд тулгуурлан ажлаа хэнээр ч заалгалгүй хийдэг мэргэжлийн сэтгүүлчид байдгийг бид мэднэ.
Тэд нийгэмд үнэхээр л сэтгэлзүйн эмчийн ажлыг хийдэг гэж би боддог.Гэвч дахиад л сайны хажуугаар саар гэгчээр ярилцлага өгсөн хүнийхээ яриаг ямар өнцөг рүү эргүүлж болох вэ? гэдэг аргыг чамбай сайн сурсан нэгэн ч бас байх юм.
МҮКУА ын ерөнхийлөгч нь кино хийж байгаа уран бүтээлчдээ дэмжих гэхээсээ доромжилсон задгай яриатай ярилцлага гарсаныг уншаад энэ ил захидлыг гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Монголын мэдээ сонины Өнөржаргал гэх сэтгүүлчид МҮКУА-ын ерөнхийлөгч Цогтбаярын өгсөн ярилцлагыгзасаж монтажилан зөвхөн бидний тухай болгон хувиргажээ.
Бид хүн болгонд таалагдах албагүй л дээ…Гэхдээ энэ тухай ярилцлага өгсөн хүн нь би ингэж хэлээгүй ингэж ойлгогдохоор болгочихож гээд халаглаж байх юм.Энэ бүхэн мэргэжилийн шүүмж байсан бол бид хүлээн зөвшөөрнө.
Тэр нь зүгээр л доромжилол…Хэнд нь итгэх юм бэ?Эрхлэгч Энхцэцэг нь ч сэтгүүлчээ өмөөрч -Тэр ярилцлага өгсөн хүн чинь ингэж яриа биз гээд л сууж байна.Монголчууд бид өөрсдийгөө ингэж доромжилж басамжилж суух нь хэнд хэрэгтэй, ашигтай болчихоод байгаа юм бэ?
Тэр тусмаа ариун нандин гэж үзэх Монгол гэдэг улсынхаа нэрээр нэрлэгдсэн Монголын Мэдээ гэсэн өдөр тутмын сонинд ямар ашиг сонирхол сэтгүүлзүйн бодлого байна вэ?Энэ бүхнийг дэлгэж байгаа нь Монголд юм хийж байгаа хүмүүс цаанаа л нэг урам нь хугарч нүдэнд нь гомдол шингэсэн байгааг хүмүүс олж харж байгаа болов уу?
Энэ бол үргэлж л үгээр дайрч доромжилсоны үр дүн…Бид ч яахав залуу хүмүүс наад захаас нь л амсаж бухимдаж сууна.”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хийж хүмүүст хэрэгтэй харууштай, соншууштай зүйлийг гардан хийдэг эрхэмүүдийг ч бас л энэ муухай хаврын хавирга нэвт сүлбэм салхи дайраад өнгөрсөнийг санаж байна.
Хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа сэтгүүлч гэдэг чинь буу бариад явж байгаа үнэний дуу хоолой хүчирхэг зэвсэг эзэмшигч биш гэж үү?Тэр зэвсэгээр худал болчимгүй зүйлийг онилж оргүй устгах нь зүйн хэрэг боловч хэн нэгэн ажлаа хийж яваа хүмүүсийг намнах зэвсэг болгож хувиргах гэж баймааргүй юм.
Жараад оны Америкд сэтгүүлчийн ёс зүй алдагдаж энэ хүчтэй зэвсэг люмпэн пролетаруудын гарт очсоноор ард олон ямар ихээр хагарч бутран хоорондоо тэмцэлдэж эхэлсэн түүх ч бий шүү дээ.
Энэ янзаараа бол бидний хэдхэн Монголчууд хэн нь ч хэндээ итгэхээ больж хаашаа ч харсан худалч хуурмаг бас эрхэмлэх нэр төргүй хүмүүс болж хувирч байгааг эрхэм үзгэн зэвсэг баригч танд сануулмаар байна.
Юм хийсэн хүн адлагддаг юм шүү тийм болхоор юу ч хийлгүй чимээгүй л сууж байсан нь дээр гэж бидний яс маханд нь ойлгуулах гэж бичицгээж байгаа хэрэг үү?Тэгвэл үгүй гэж хэлмээр байна!Юм хийж байгаа хүний нүдэнд гуниг шингэж эхэлсэн нь энэ мэтийн бие биенээ доромжилсон зүйлсийг хөөргөн дэвэргэж байгаагаас үүдэлтэй бишүү?
Монголчууд бид их л бухимдуу бас бие биедээ итгэхээ больж эхэлж байна.Хүмүүс хоорондоо муу үгээр дайралцаж хэн нэгнийгээ үгүйсгэж байх нь Монгол улсад хийж байгаа таны тус эсвэл зөв үйл гэж та бодож байна уу? гэдэг асуултыг үргэлж асуулт тавьдаг танд эргүүлэн тавья.Мэргэн оюун ухаан тань шүүх биз ээ?Мэдээж бидэнд сайн зүйл их байгаа ч бүр дордохоос нь өмнө хэлж байгааг минь хүлээж авахыг хичээгээрэй.
Худалд зай олдохгүй харин үнэнд орон зай их байгаасай…


ФРАНЦЫН “ҮНЭТ ӨВ” КИНО ШАГНАЛ 2012 он
Хатагтай Мөнгөнзулд Парис .2013 он 2 сарын 15.
Монгол улс..Улаанбаатар хот.
“DOZ” entertainment
Хүндэт Мөнгөнзул Танаа
Таныг захидал илгээсэнд маш их баярлалаа.
Юуны өмнө Улаанбаатарталбанёснытанилцуулгаа хийхгэжбайгаадбид ихбаяртайбайна.
Bal DeParis киношагналаасүүдэж та бүхэнд бухимдажшарлахсанүйлдэл гарсан нь эргэлзээгүй биз ээ…Миний бодлоор та бүхний өрсөлдөгчидболов уу.Гэвч үүнийг сонсоход надад тун харамсалтай байна.
Bal de Paris Киноны шагнал гардуулах ёслол нь өнөөг хүртэл 7-дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Шүүгчдийн бүрэлдхүүнийг жил бүр олны танил өөрийн гэсэн байр суурьтай киноны мэргэжилтнүүдээс бүрдүүлдэг.”ҮнэтӨв” шагналыг гардан авсан кино бүтээл нь Каннын Фестивалд оролцох эрхийг авдаг.
Энэхүү шагнал гардуулах ёслолыг Франц улсын Соёлын яамны ивгээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил Франц улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан юм.
Энэхүү үйл ажиллагааны ерөнхий захиралын албыг Франц улсын Ерөнхий сайд асан Эдит Крессон хариуцан ажилласан бол хоёр жилийн өмнө Зам тээврийн сайд асан Тирри Мариани ажиллаж амжилттай зохион байгуулж байсан юм. Түүнчлэн энэ жилийн үйлажиллагаанд Францын кино одод ихээр оролцсон юмаа. Philippe Hensen, Jelle Samminadim, Zinedine Soualem, Philippe Caroit гэх мэт…
Франц улс бол киноны тэргүүлэх орон төдийгүй маш олон кино наадмууд зохиогддог. Бид Парист Өрнө болон Дорно дахинд байгаа чадварлаг өсөж дэвжиж буй кино уран бүтээлчдийн бүтээлийг голчилон сонгодог.
Бид та бүхэнд өмнөх жилийн номинацид нэр дэвшигчид болоод шагнал гардсан уран бүтээлчдийн жагсаалтыг өгсөн билээ.Та бүхэн тэдгээр кино бүтээгчид ямар чадварлаг уран бүтээлчид болохыг нь харсан бизээ.
Шүүгчидын бүрэлдхүүн: Carole Bouquet, Francis Huster, ElieChouraqui, Ariel Zeitoun, Glenio Bonder, Radu Mihaileanu, Lous-Michel Colla, Norbert Saada, Louis- Pascal Couvelaire, Brigitte Fossey, Gilles Lellouche, PierreZeni, Julie-Ferrier,AnaudFriilley,YaminaBenguigu,TchekyKaryo,MarisaBerenson, Robert Hossein.
Steve Suissa, Marie-Sophie,Jimmy Jean –Lous,Lucien Jean-Baptiste,RobertHossein,Ellisa Server, Jean-Felix Lalanevarlet,Jean-Pierre Mocky.
Нэр дэвшигчид: “Парисд хоёр өдөр” ( Julie Delpy ) “Chanson Тэнгэрийн элч”( Christophe Honore )“Концерт” (RaduMihaileanu), L’Armйe du Crime (Robert Greguignan),Gainsbourg “Эрэлхэг Амьдрал” (Joann Sfar) Adиle Blanc-Sec (Luc Besson), Ces Amours-lа (Claude Lelouch), L’Ordre et la Morale (Mathieu Kassowitz), Үхэлийн баримт (FabriceEbouй), Polisse (Maпwen), “Паристганц минут” (Woody Allen),”Ялалт”(Podalydиs),” Les Saveurs du Palais” (Christian Vincent), ”Шинэод” (Xavier Gianolli),”Hugo Cabret” (Martin Scorcese).
Монголоос нэр дэвшсэн кинонууд: “Хөх Толбот Хүмүүс“ (Шадав Доржсүрэн), “Хубилай хааны зарлиг” (Бямбаа Цогтбаяр), “Бодлын Хулгайч ” (Жанчивдорж Сэнгэдорж)
Өмнөх жилийн нэр дэвшсэн кино: “Булан ”, “Энэ зуныг хэрхэн өнгөрөөсөн минь” (Alexei Popobrebsky), “Долоогоны цэрэг” (Vladimir Vinogradov Award Winner), “Танягын Сүүлчийн Аялал”
Өмнөх уригдсан орнууд нь: Казахстан , Румин , ОХУ зэрэг байсан билээ.
ОХУлсын Соёлын сайд Ноён Алехсандар Авдеев Франц улс болон Орос улсын энэхүү харилцааг өндөрөөр үнэлж тус үйл ажиллагааг ивээн тэтгэж тэмдэглэн өнгөрүүлж байсан билээ.
Шагнал гардуулах ёслолын албан ёсны үйл ажиллагаа нь Парис хотод 2012-оны 12 -сарын 1 ны Бямба гарагт Конкордын 6-р талбай Автомобиль Клубт болсон юм.
“DOZ”entertainment-ын бүтээл “Хөх Толбот Хүмүүс “ киногоор ноён Шадавын Доржсүрэн ноён Мартин Скорсесийн“Хюго Кабрет”кино бүтээлтэй дүйцэхүйц хэмжээнд өрсөлдөн Францын “ҮнэтӨв” кино шагналыг авсанбилээ.
Энэхүү арга хэмжээг Францын М6 телевиз (“Zone Interdite” ‘программ)мөн TF1 (“Сурвалжилга “хөтөлбөр)зэрэг телевизүүд шагнал гардуулах арга хэмжээний мэдээлэлийг тус тус дамжуулжээ.Түүнчлэн“First Class”, “Mondanitй”, “People and Gotha”, “Journal du Parlement”, “Jour de France”, “AgitoRioBresil” зэрэг маш олон сонин сэтгүүлд мэдээлэл тавигдсаныг дурдах нь зүйн хэрэг юм.
Энэ болгон юу болсон талаарх мэдээлэлээ эргэж бидэнд мэдэгдэхыг хүсье!
Цом авсанд баяр хүргэж хүндэтгэн ёслож байна.
Орлогч захирал
~Michel Soyer
michelsoyer@wanadoo.fr
Pavillon de la Faisanderie, 6 route d’Apremont60500 Vineuil Saint-Firmin / Chantilly, France.
Tйl : + 33 3 44 62 15 60 – Fax : + 33 3 44 62 16 55 – Cell : + 33 6 27 13 76 88 www.lebaldeparis.fr
Сэтгэгдэл0
bi end tend setgegdel bichij yavaad baidag ix medgchdiin neg bishee....gexdee uuniig unshaad unexeer xeden ug bichie gej bodogdloo.Ene mongolchuud yamar muuxai archaagui setgelgeetei bolson tsag ue irsen ym be....dorjsuren bol unexeer sain jujigchin,sain nairuulagch.xuniig unen setgeleesee ym xiix geed baixad ni ingej gutaan doromjilj,urmiig ni xugalj bolj baigaa ymuu.... tamiin togoonii ulgeree gej.....
New yeiin zaluu bn odoo tsag iin bndaaa buhimdaad heregguiee
Хөөрхий Солонгосын Мүүний шашныхантай холбоотой байх аа энэ хшүн
Bayar hurgie.Manai Mongoliin zaluuchuud yg ch buteej, yug ch hiij chadah tiim mundag chadvartai uls, shuu,Dorjsureen,bitgii buhimd,harin Uragshsaaa,manaihan bugd tiim muu humuus bish shuu dee, ta nariig bainga demjij yavdag shuu.Ta nar sain humuus,saihan ch zaluus, enenees iluug hiij buteeh uram zorigtoi yavaarai! Bitgii shantar, zugeer... Za,ta nart amjilt!!!
http://www.24tsag.mn/contentlist/author10.shtml Энэ линк рүү орвол Б.Бат-Амгалан гэн үү шалдан пацаан зурагтайгаа байж л байна. Байдаг л нэг бандааш байна ш дээ. Гол нь өөрийнх нь гухай тодорхойлолт нь маш бандааш мөн болохыг нь харуулаад байна л даа. Сонирхуулбал: Нийтлэлч: Б.Бат-Амгалан Танилцуулга Их мянган Буянжаргалын БАТ-АМГАЛАН. 1973 онд БНМАУ-ын нийслэлийн Ажилчины районд төрсөн. Бүрэн дунд боловсролтой. МУИС-д байсан. Сэтгүүлзүй сонирхогч. Ийм лаларын бичсэн юманд ач холбогдол өгч санаа сэтгэлээ зовоогоод юүхвээ хө. Жингэр хуцаж л байдаг гэгчээр...хөмөрсөн тогоон дотроо байж л байг.
Uudrug yavaa negnee urgelj muuldag ni mongol hunii zan sh dee, deer ni muuhai ataarhuu. Dorjsuren uuniig bitgii too, ugaasaa ali gaigui amjilttai nertei turtei negnee ingej hemlej setgel ni tsaddag uls. Tegeed l mongol uuduu garahgui baigaam daa. Naad bichsen nuhur chini ali neg prodaction yum uu hamtlagiin zahialgaar l bichsen, ternees urlagt ogt hamaagui hun iim saihan medeened bayarlana uu gehees us tsatsahgui. Manaihan iim horon yavuulgaa ursulduun gej uzdeg boltoi yum bilee. Tanai hamt olond ajlin amjilt husie
odoo l nuguu yam, tamgiin gazar ni unen hudliig ni todorhoilood uguh yostoi uym bish uu? Ouyngerel said aa, iim naadam baidag uym uu? Manaihan tsom avsan ni unen uym uu? Ta nuguu zurag zursan humuus ene terd shagnal uguud, ulsiin soyoliin uv bolgoj avlaa ene ter geed zurgaa avahuulsan baisan. Ene kinog bas uls unel j avah uu? Ene tal deer ulsiin bodlog ene ter yu baina? olon huniig tsugluulj concert hiisen hun ulsiin tsol, shagnal avdag uym bainalee, olon ulsiin uraldaanaas shagnal avaad irsen hamt olniig Mongol uls yadag uym bol?
Dorjsuren tand zuvluhud, gadaadad baigaa baiguuulagad handaj zahia bichij baihiin orond, soyol urlag hariutsdag yam tamgiin gazart ni handval yasan uym? Ter said, darga nar chin, ta nar shig urlagt uuriiguu zoriulj yavaa humuusiin erh ashgiig hamgaalj, duu hooloi baih gej songogdson ulsuud uchraas ter humuus alban yosoor ta nariig uneleh yostoi.
DOZ-iin xamt olon, Dorjsuren ZUlaa xoeroo bitgii buuj og,sanaagaa oodrog bailga, gol n Uragshaa
Ner hundtei shagnal avsand bayr hurgie DOZ-nhon! Mon MONGOL-g delhiid taniulj baigaad bayrlalaa. Doyo shudraga,unenii duu hooloi bolj ene niitlel-g hevluulsen n niigm-n agaar-g burduulegch hevlel medeell-nhnii yalzarsan hesegt tsohilt ogsnoor zogsohgvi mongolchuud bidnii medeell-n unen mon sain muug yalgahad tustai boljee. Minii bodloor Zulaa ta 2-t hangalttai barimt, tsaana ni Frants-n bodit baiguullaga baigaa uchir shuuhdej hariug ni sonind tailbar oguulemjtei niitelvel zovhon tanai intertaiment-n huvid bish mongolchuud-n tam-n togoonii setgelgee, tvvniig devergej dundaas ni mongo hiideg tarhinii turaal-g udirdagch bidnii hogjild tushaa bolson zarim hevlel medeeleld hazaar boloh yum. Unshigchid uzegchid-g chigluulegch n shudraga bish unen bish baibal minii Mongol tiim l niigm-n agaaraar amisgalna. Doyo Zula 2 gomdson setgeldee avtah bish ene hevlel medeell-n, niigm-n bohir agaar-n esreg sedveer sain kino hiigeesei gej hvsej baina.
Buximdaad yaxavdee unen zuvuur yavaa gedgiig chin olon Xumuus Medej bgaa. Xarin tegj uurlaj bxdaa utsaar yrixaar chin ter Xunii ch buruu bish " oo ene dorjsuren xulxinii ym xiicheed ter ni barigdaad uurlaad yrij bn" gej l bodox bx. Zoolon ni xaruugaa idne gedgiig Bitgii martaarai. Amjilt xusie
canaa zobox xereggyi medex xymyyc ni medej baigaa ataarxyy yu ch meddeggyi mylgyi amitac ni coliorchil baig bitgii too tegexiig ni gartal yran byteelee xiigeerei.idcen eryy xybxairch idyylcen dob nogoordog gedeg baixaa tanai xamt olond amjilt xycie. Ta nariig ynexeer ter shagnaliig abcaniig medej bna. xymyycee ynexeer ene shagnal boditoi shyydee. Ter coeliin yamnii xymyyc yugaa xiij ybdag bna daa. Bac adilxan ycan teneg yu ch concoj medej chaddaggyi tiim bolobcrolgyi xymyycyy negnee demjeerei xymyycee. amidda bie bienee xairaltsgaay l daa
Сүүлийн үеийн хүмүүсийн ухаан дэндүү муудсан юм л бол атаархаж сайн вм хийснээ үгүйсгэж хэл амаар доромжилж доош нь хийж хайф авдаг болсон. Энэ хамгийн муухай өөрсдөө юу ч хийж чадахгүй. Ичмээр юм даа Батамгалан болон залуучууд аа оюунлаг гэгээлэг байгаач ээ чадахгүй бол дуугүй л байл даа тэнэгээ олонд батлах хэрэг байна уу? Доржсүрэн хийж бүтээсэн зүйлээрээ амжилтанд хүрсэн байна Өөрийгөө ч монголоо ч үнэлүүлсэн байна бахархах хэрэгтэй би л лав баярлаж байна бахархаж байна.
Монголын мэдээ сонинг унших хэрэггүй. Ийм хариугүй,хов хөөцөлдсөн, боловсрол соёлгүй сэтгүүлчдийн оронцог болсон нийтлэлийг уншихгүй байх нь зөв шүү.
Доржсүрэн эхнэртэйгээ хошин урлагаас гарч Монголын ахуй амьдралыг харуулсан хйиж яваад баярладаг.Энэ 2 залуу зөв замаа олсон бна.Манай хошин урлагыг өвөрмонголчууд сонирхдог хаяа үзэхлээр эмээ өвөөгөөр доог хийх юм энэ бол урлаг биш байхаа. өөр талаар хөгжүүлэх хэрэгтэй. Доржсүрэн чамд амжилт хүсье.
юм хийсэн хүн дандаа сайныг сонсдоггүй шүүдээ. дэмий юманд бухимдаад яахав, доллар шиг хүн бүрт таалагдах албагүй гэдэгдээ.хөх толбот хүмүүс гэдэг киног үзсэн.гоё кино бналээ. харин ийм шалдир булдир юмаар хөөцөлдөөд байвал нэр хүндээ унагаж магадгүй биз. уран бүтээлээ хийж байх нь зөвдөө. харин миний хувьд эхнэр чинь кино бүртээ тоглочихвол үзэхгүй ээ.хэхэ. одоогоор хөх толбот хүмүүс киног л үзсэн болохоор бусдыг нь мэдэхгүй ч авгай нь л тоглодог гэж сонссон юм бна. амжилт хүсье
amjilt husii
Dorjsuren sain bichjee, xarin nii nuugui xelexed gadagshaa zaxia bichsen ni l evgui uym daa,argaa baraad l iim uym xiisen bailgui dee, manaixan ch bas oodgui ulsuud shuu, ot xorxoi xurtel bied ni xurexed arvalzana gej unen ug shuu, setguulchiin yos zuin talaar unen xelsen baina shuu, uur shigee jijigxen setgenee gej yag unen. deer Dorjsuren, Zulaa 2 C1-iin nevtruulegt oroxiig ni uzej baixad xumuust daanch ikh gomdson uym shig baidal ajiglagdaj baisan, ingex geed baisan uym aa gej gomdloo buren duuren gargasan baina. setguulchid xunshuu uxaantai uym bol oorsoddoo dugnelt xiij oilgoxod iluudexgui biz. manai setguulchid er ni yvdaltai uls shuu. yvdaltai gedgiig zuv oilgooroi bas. Jujigchin nairuulagch Dorjsuren, jujigchin Zulaadaa amjilt. Zulaa ugaasaa daichin, shudarga busgui gedgiig ododtoi bujiglei shound oroj baixad ni mongoliin ard tumen erx bish xaraa biz dee, manaixaan bie biendee bitgii ataarxaj xar buruu sana l daa. ene chini l amidral bish shuu.
ali negen tal ruugaa tarxia bazuulj mushguilsaar bgaad tarxinii tiraald orson yumnuudtai mrgaldaj baix zav baixgui l bgaashuu dee yamarvaa negen uiliig xiij bui dor shuumj xamgiin turuund yavdagiin sanaa buu zov xezee negen tsagt uragshgui uramgui zuil xelj yrisan nexeduud eersdee magtan saishaaj gaixan almairaad zogsoj baix bii ... mongol aranshin .... geej
Bayar hurgyee.Gehdee tanai avgai delguures hulgai hiij baisan,yum humsalgag gej end amidardag humuus yariad baih yum.Tiim bolohoor kinog chini uzeheer jaaahan tiimhen...Ner hugarahaas....Olnii ug ortoi.
Ta 2-t amjilt husie. Duulen nis kino uzsen. Taalagdsan shuu. Oyungerel said u hiideg bainaa. Olon ulsiin tsom avch baihad dulii tsarailaad baij baidag. Urlagaa demjeesei.
doogii ta 2 too amjilt xuciee manai niigemd ta 2 chig zalyychyyd ylam ix baigaasai ard tumeen gegeeleg baitsgaayaa
zorison zuildee l huch oyunaa zoriul. hen negnii bodoj tungaaj nyagtlaagui zuild ach holbogdol ugch hairan tsagaa buu ur. Honogiin tsag horin dorovhon shuu dee. amjij hiih asar ih zuil bii. Dorjsuren mash sain jujigchin. Jujigchin hund uhaan dutuu bol yaj tiichleed hen ch tooj ugiig ni sonsohgui. Minii huu "nutgiin gants"ig neg vzej ejiigee uiluulna aa gej eejeeree togloom hiideg hirnee bainga uzdegt ni bi ih bayarladag daa. amjilt husye. Ihiig buteegeerei.
Дооёо дандаа магтуулж явсаар байгаад хүний үг даахаа болисон өөрийгөө боловсроод гүйцчихсэн л гэж ойлгоод өөрийнхөө одоо байгаад сэтгэл ханачихсан явдаг нөхөр байна л даа. Зүгээр л массыг мангартуулаж масст тааруулж хямдхаан юмхийгээд явдаг түүнийг нь өнөө массууд нь үнэнээсээ худлаагаасаа магтдаг мани Доёо өөрөө түүндээ бялуураад зрөөсөө би мундаг гээд өөрийгөө дөвийлгөчихсөн явж байтал бусдыг бүү дорд үз гэж л хэлсэний төлөө үг хүлээгээд авсихгүй гоншигнож үх лээ.Муулах гээгүй зүгээр л битгий юмыг дэврэг битгий юм мэпэргүй байгаагаа зарла битгий бусдыг мэдлэггүй массын хэмжээнд авч үзэж бай гэж л хэлсийштэ.
humuusee end margaj iim teneg yum uzej baihaar zugeer origoor orood shalgaachee, ene setguulchiin zob shde , ene 2 hudlaa yarisan tend baij bgaa , bi lab naizuudtai orj uzeed zondoo gaihsan , kk, tegeed ene shagnaliig n France uud estoi meddeggguim bnle, manaihaar bol neg jijig shou shahuu yumuu da manai France naiz l tegj bsan shde,
Монгол тулгатны 100 эрхэм энэ тэр ямар хамаа байнаа. Өөрийгөө л өмөөрөх гэсэн юм бол өөрийгөө л өмөөрөөч дээ. Таны тухай таны бичсэнээр ямар ч олон газар муулж, ямар ч олон хүнд та гомдсон юм дээ. Зөвөөр ойлгоорой бичсэн зүйлээс чинь л ингэж ойлгогдож байна шүү.
Peee Dorjoo odo yun urt um bichdiin be dund ni hureed dooshoo guilgeed ailaashd ... Uramiine hugalsand uur ni hurchee argagui shu dee .. gehdee l tanai kino unendee muu bdag shuu hiimer goy sanagddagui
Бат-Амгалан үнэнийг бичсэн шүү дээ. Үнэнийг нь хэлж байхад дуугүй л байна биз дээ. Өөрийгөө улам онигоонд оруулаад байх юм. Тэгээд наад алдаа мадаг чинь яасан их юм бэ. Зөв бичгийн дүрэм сураад дараа нь кино наадам гэж яриач.
Yun ih urt zalhuutai yum bichdiin be.Avsan geed baigaa shagnaliin chini tuhai origoor ni orj uzej medchiheed tiim ch surjigneed gaihuulaad sur badruulaad baih yum alga gej medchiheed baihad l ulam uursdiiguu doosh ni hiitsgeegeed baihiin.Ichmeer yum.Zugeer l toohgui haychina bizde.Dandaa magtuulna gej yu baisiin emzeg gej jigteihen nuhur yumdaa.
"Оюун санаагаа ихээр дайчилж ажиллах шаардлагатай бас тэвчээр хатуужил,өндөр мэдрэмж,мэдлэг боловсрол гээд нэг хүнээс гарамгүй их зүйлийг шаарддаг ажил" genee. iim yum shaarddaggvi ajil gej bdiim bhdaa
Doeo ahaa zugeer orhichiho heleed heleed oilgohgui humuusd oilguulah ni albuu toohgui l bval ted oroldohoo bolichin ta hunder tusgaj ene mangaruudig toogod bval ulam tenegtene ajilaa l sain hii de bi bas tanig uurluulah neg um helhed ehnert chin ymarch aviyasgui shu de buh kinoond negheviin fur gargadag uitgartai gehdee ene ugiig tani huuhdudig bodool helle shu ene kinonuudda aviyastai hun togluulsan bol zohiol ni dajgui sh dee oirin humuus chin unen baidlig helj chadhgui manjlaal saihan bolsonig ni gaihaal bga bh enend huurtval ajild chin ahist yvahgui shu guiy ehnere gol durd buu togluul uuchlaarai monhzul egche
(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.