
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гэр бүлээс гадуурх охин гэж үзэгддэг Елизавета Кривоногих анх удаа өөрийн амьдралын талаар ил тод ярьж, Оросын ерөнхийлөгчийг шууд бусаар шүүмжилжээ. Энэ тухай Германы Bild сонин мэдээлсэн байна.
Тэрээр анх удаа нийгмийн сүлжээнд селфи зураг нийтэлж,"Дахин ертөнцөд нүүр царайгаа харуулж буй нь үнэхээр гайхалтай… Тэр хүн сая сая амийг авч, миний амьдралыг сүйрүүлсэн." гэжээ.
Тэрээр бичвэртээ Путины нэрийг шууд дурдаагүй ч, утга нь ойлгомжтой байлаа.
Луиза Розова 2003 онд Санкт-Петербург хотод төрсөн. Түүний ээжийг Путинтэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэж үздэг бөгөөд ээж нь гэнэт хөрөнгөжсөн гэж Bild онцолжээ.
Луиза Францад амьдарч, Парисын ICART академид суралцаж, дайны эсрэг үзэсгэлэн зохион байгуулж байсан ч улс төрийн мэдэгдлээс зайлсхийж ирсэн.
2022 оноос хойш тэрээр Оросыг орхин явж, одоо "алтлаг торны дотор" амьдарч буй. Түүнийг тансаг хэрэглээтэй, дэгжин амьдралтай нь холбоотойгоор, Оросын дэглэмтэй хамаатай хэмээн олон нийт шүүмжилдэг байв.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: https://minval.az/news/124478963
Сэтгэгдэл6
eh survalj ruu ni orj bolohgui ch baih shig, unendee medee beldene gej tarhi ugaagaad ajiina daa, nuguu ork ard tumen ni itgeed shaachnaaa
Чи өөрөө юунд итгэдэг ОРК нь вэ,,,,
хэрвээ төрсөн эцэг нь мөн л юм бол эцгээ муулдаг эргүүтсэн янхан юм бнөө
Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ ээ гэж сталины охин шиг юм болсон байнашд
Угаасаа хоноцын хүүхэд аль ч улсад адилхан хогийн амьтад байдаг
Яг л путин байнх. Адилхан