.png)
(Увс аймгийн 100 жилийн ойд)
• Увс аймгийн нэгэн зууны ойг ёстой нижгэр тэмдэглэв. Түүхийн хар цагаан толбууд ор мөргүй алга болов. Харин Жамбын Батмөнх гэж түүхэн хүн тэр аймгаас төрсөн шүү, алдаршуулъя, хойч үедээ таниулъя гэсэн уриа бүхий пост, жиргээ үлэмж явж байна. Үнэхээр ч Батмөнх гэдэг түүхэн хүний тухай дурсахгүй байхын аргагүй тул би зориглохоор шийдлээ.
• “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал номын төслийн хүрээнд миний бичсэн, гурван удаа хэвлэгдсэн “Жамбын Батмөнх” номын хэсгээс толилуулъя. Ер нь тэр эрхэм хүн хэзээ хаанаас, хэн дэвшүүлээд гаргаад ирсэн юм бэ гэдэгт хариулт хайя.
... БНМАУ-ын Ерөнхий сайдын тэр тушаал ноолуулсан тэмээ шиг болчихсон, эзнээ хүлээж, тэр эзэн нь хэн нэгэн азгүй, эсвэл тохиолдлын хүн байж таарахаар төсөөллийг Монголын улс төрийн дээд элитийн дунд төрүүлж байжээ гэж дүгнэмээр. Харин сонголт яаж явсаар энэ зохиолын гол баатар дээр буусныг бас нэгэн түүхэн гэрч бодитой өгүүлсэн болов уу гэж би боддог. Учир нь би тэр хүнийг сайн мэддэг таньдаг, удирдлагад нь бас ч үгүй хэдэн жил ажиллачихсан байсан хэрэг. Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны (MPTУХ) МОНЦАМЭ эрхэлсэн дэд дарга Дэжидийн Чимэддорж (дэд сайд) гуай бол монголын түүхийн болоод дипломат албаны амьд түүх, амьд архив, надад мөн ч их зүйлийг ярьж, би ч тэмдэглэж авдаг, намайг ямагт дэмждэг хүн байж билээ. Энэ бол ГЯЯ-ны орлогч сайд, дараа нь МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан, Ю.Цэдэнбалын итгэлт хүн. Ж.Батмөнхийг Төв Хороонд татан авчирч “нэгдүгээр хүн”-тэй танилцуулан, хожим Сайд нарын Зөвлөлийн дарга болгох замыг нь зассан гэж ярьсныг нь би нийтлэл болгоод 1990 онд хэвлүүлснээ дор эшлэнэ. Тэр чухал тэмдэглэлээ сийрүүлэхээсээ өмнө Д.Чимэддорж гэдэг хүнийг товчхон танилцуулъя.
Д.Чимэддорж гуайг 1976 онд XVII их хурлаараа МАХН айхтар хэлмэгдүүлсэн шиг санагддаг юм. Хуучраагүй баримт сөхье. Оросын сэтгүүлч Леонид Шинкаревын “Цэдэнбал, түүний цаг үе: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” номоос үзэж болно. ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд А.И.Смирнов ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневтэй хийх ээлжит уулзалтынхаа үеэр хэлэлцүүлэхээр бэлтгэсэн сэдэвтээ:
- 1974 оны 6 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар Ж.Батмөнх сонгогдлоо. Түүнээс гадна Монголын удирдлагын бүрэлдэхүүнд С.Жалан-Аажав, Т.Рагчаа, Б.Алтангэрэл, Д.Чимиддорж орлоо. Нам төр, аж ахуйн аппаратад зохион байгуулалтын ихээхэн өөрчлөлт, халаа сэлгээ хийгдэв. Нийтийн дундаас улс ардын аж ахуйн асуудал дэвшүүлэх талаараа Д.Майдар ялгарч байна. Гэвч түүнд Д.Моломжамц, С.Лувсан, Н.Жагварал, мөн ямар нэг хэмжээгээр Д.Чимиддорж илт таагүй ханддаг нь харагдаж байна. Тэгсэн хэрнээ эдгээр зүтгэлтэн ажил хэргийн болоод зарчмын эв нэгдэлтэй байгаа нь ажиглагдахгүй байгаа юм гэж бичиж байжээ.
Эндээс үзвэл Чимэддорж гуайг хэлмэгдүүлэхэд Кремлийн гар орсон ч байж болохоор. Учир нь тэр Д.Майдар гэгчээ Л.Шинкарев номдоо “Филатовагийн онцгой дэмждэг хутган үймүүлэгч Майдар” (399 дэх талд) хэмээн нэрлэснийг үзэхүл явж явж Тэргүүн хатагтайн хүсэл байсан мэт. Орос хэлний өргөн мэдлэг, залуу насны ааг омог, өөртөө итгэлтэй байдал нь Улс төрийн Товчоон дахь дөлгөөн, мохоо, зусарч ахмадуудад таалагдаагүй, бас Тэргүүн хатагтайн ааг омогтой ийнхүү гал ус мэт харшилснаас Чимэддорж гуайг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Төв Хорооны гишүүн, АИХ-ын депутатаас бараг нэгэн зэрэг буулган, Хэвлэл утга зохиол хянах газар буюу Главлит гэж Засгийн газрын харьяаны нэгэн агентлагт орлогч даргаар цөлж байжээ.
Ийм баялаг намтартай нэгэн номын баатар Ж.Батмөнхийг тэр дороос татаад гаргаад иржээ. Энэ тухай түүний надад хэлж өгч бичүүлсэн нэгэн тэмдэглэлд:
- ... Бүгд хурал эхлэхээс 15 өмнө Улс төрийн Товчоо бүрэлдэхүүнээрээ Цэдэнбалын өрөөнд цугларчихсан байв. Ингээд Цэдэнбал Чимиддоржийг Б.Лхамсүрэнгийн оронд томилох санал тавьж, өөрийн бодлоо шууд тулгажээ.
- Хариуцлагатай ажилд томилогдсон хүн хамт ажиллах, гар нийлэх хүнээ өөрөө сонгож авдаг нь жам. Тэр тусмаа Намын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргын үүрэг хариуцлага нэн өндөр бөгөөд хариуцдаг салбар нь маш өргөн учир залуу хүнд хамт ажиллах хүмүүс нь л гол түшиг болох учиртай. Тэр үед МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтэс намын үзэл суртлын бодлогоос гадна соёл урлаг, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалах, биеийн тамир гээд өргөн хүрээтэй асуудал хариуцдаг байв.
- ... Орны хүнийх нь асуудал ч төдийлөн удсангүй. Өөрийн нь санал болгосноор урьд нь намын төв аппаратад удирдах ажил хийж яваагүй, философийн ухааны дэд эрдэмтэн Ц.Балхаажав Намын түүхийн институтын түүхийн хэлтсийн эрхлэгчээс хэд хэдэн шат алгасан Намын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчээр батлагджээ.
- ... Чимиддорж, Балхаажав нар хэдэн сар цуг ажиллажээ. Ажил ч бүтэмжтэй, удирдлага ч сэтгэл амар байлаа. Гэвч хариуцах салбар дэндүү өргөн, бас тэгээд хэлтсийн эрхлэгч нь “цэвэр эрдмийн хүн” байсан тул үзэл суртлын хэлтсийг хоёр салгах бодол салбар хариуцсан нарийн бичгийн даргад төрсөн аж. Ингээд 1973 оны эхээр Намын Төв Хорооны Үзэл суртлын хэлтсийг хоёр хэлтэс болгож салгах шийдвэр гарлаа. Намын үзэл суртал, соёл урлаг, хэвлэл мэдээллээ Ц.Балхаажав эрхлэгчтэй хуучин хэлтэс нь өмнөх нэрээрээ хариуцах болов. Шинэ хэлтсийг Намын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтэс гэж нэрлэн, боловсролын бүх салбар, ШУА, эрүүлийг хамгаалах, биеийн тамир спортыг хариуцуулжээ. Хэлтсийн эрхлэгч нь хэн болох нь тодорхойгүй байлаа.
- Хэдхэн сарын өмнө Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Ц.Пунцагноров НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч болж, оронд нь МУИС-ийн захирал Д.Цэвэгмид дэвшжээ. Цэвэгмидийн оронд МУИС-ийн орлогч захирлаар ажиллаж байсан Ж.Батмөнх томилогдоод удаагүй үе байв. Д.Чимиддорж шинэ хэлтсийг Ж.Батмөнхөөр удирдуулах санал боловсруулж Цэдэнбал дээр оржээ. Чимиддорж, Батмөнх нар 40-өөд оны сүүлээр МУИС-ийн бэлтгэл ангид хамт суралцаж байснаас гадна 1970 оноос хойш ажил төрлийн холбоотой явж ирсэн улс юм. Тэр учраа юуны өмнө “нэгдүгээр даргад” айлтгажээ. Нөгөө талаар намын ажилд төлөв түвшин, томоотой хүн байх нь зүйтэй гэсэн Чимиддоржийн хувийн бодол ч ийм сонголт хийхэд нөлөөлсөн байна. Харин тэр уулзалт дээр “Батмөнх гэж хэн билээ?” гэж Цэдэнбал сонирхон асуусан нь Чимиддоржийн гайхлыг төрүүлжээ. Хоёул нэг нутаг усных учраас бие биеэ мэдэх ёстой гэсэндээ биш, ерөөсөө удирдагч маань Монголд цорын ганцхан байдаг их сургуулийнхаа захирлыг (тэр тусмаа XVI их хурлаар Төв Хорооны орлогч гишүүнд сонгогдсон) огт мэддэггүй байсанд гайхсан хэрэг л дээ. “За чи л өөрөө мэдэж байгаа юм бол тэр Батмөнхийгөө томил!” гэж Цэдэнбал зөвшөөрснөөр тэр хоёрын яриа өндөрлөжээ.
- Харин Ж.Батмөнх өөрөө Намын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчийн албан тушаалд уухайлан дурлаж очоогүйг энд бас хэлэх хэрэгтэй. Тэрээр албан тушаал ахих тусам хямсайж, биеэ тоодог нэгэн биш бөлгөө. 1974 он гарлаа. Монголын төрийн тэргүүний суудал эзгүй байсаар. Цэдэнбал МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар хавсран ажиллаж байсан боловч АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын албан тушаал түүнд ногдох нь мэдээж болсоор байв. Улс төрийн Товчоо хуралдаад С.Жалан-Аажавыг Сайд нарын Зөвлөлийн даргаар баталсан боловч уг асуудлыг бүгд хуралд оруулсангүй.
- Батмөнхийг Сайд нарын Зөвлөлд тавья гэдэг бодол 1974 оны 4 дүгээр сард Цэдэнбалын толгойд зурсхийжээ. Энэ бодлоо юуны өмнө хариуцсан нарийн бичгийн даргад нь хэлж таарна. “Чимиддорж оо, танай Батмөнхийг чинь өөр ажилд томилъё. Би түүнийг Сайд нарын Зөвлөлийн даргад бэлтгэе. Оронд нь чи дуртай хүнээ ав!” гэжээ. Чимиддорж ч дургүйцсэнгүй. “Та тэгвэл Ширэндэвтэй ярина уу. Сэрээтэрийг оронд нь томилж болох юм” гэжээ. Ч.Сэрээтэр бол Батмөнхтэй хамт МУИС-ийг дүүргэсэн, мөн түүнтэй хамт их дээд сургуульд багшилж байсан, сүүлийн жилүүдэд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан хүн юм. Тэр хоёр ийнхүү хэлэлцэж тохирчээ. Тэгээд Батмөнх Сайд нарын Зөвлөлийн сул орлогчоор сар гаруйхан ажиллав. МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн байсан хүн Намын Төв Хорооны ээлжит бүгд хурлаар жинхлэнгүүтээ шууд л Улс төрийн Товчооны гишүүнээр сонгогдох нь тэр. Энэ бол МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоогоор түүнийг Сайд нарын Зөвлөлийн дарга болгохоор хатуу шийдчихсэний дараа болсон хэрэг байв. Улс төрийн Товчооны хуралдааны шийдвэрийг Батмөнхөд нөгөө л тулгадаг аргаараа гэнэт тулгажээ. Ийнхүү Монголын Сайд нарын Зөвлөлийн шинэ дарга тодорсон түүхтэй.
Эндээс үзвэл Увсын хоёр нутгархаад, дөрвөд нь баядаа татаад шууд томилчихсон хэмээн тухайн үедээ монголчуудын дунд далд яригдаж байсан сэдэв, хардлага шал утгагүй болж таарна. Зарим гэрчийн ярьснаар бол Батмөнхийг Сайд нарын Зөвлөлд тавья гэдэг бодол 1974 оны 4 дүгээр сард Цэдэнбалын толгойд зурсхийхэд сэжүүрийг нь гаргаж өгсөн, шууд нэрлэж санал болгосон бас нэг эрхэм түүхнээ бий. Тэр бол Ж.Батмөнх гуайн хуучин дарга, МУИС-ийн ректоратад хамтран хэдэн жил ажилласан өмнөх ректор Д.Цэвэгмид аж. Гэм нь “Дондогийн Цэвэгмид. Эргэн санахад (Дурсамж, тэмдэглэл), УБ, 2005” номд өөрийнх нь орлогч байсан, дараа нь өөрийнх нь дарга болсон Ж.Батмөнхийн талаар ганц ч мөр, үг байхгүй. Энэ талаар бичиж үлдээсэн баримт сэлт алга.
Миний энэхүү ном босоход сэтгэл харамгүй туслаж, хань нөхрийнхөө, амьдралынхаа нарийн ширийнийг ярьж, гэр бүлийн альбомоо дэлгэж байсан Дариймаа гуайд би ямагт талархдаг. Үр ач, гуч нарт нь ч талархаа дахин илэрхийлье. “Жамбын Батмөнх” номын маань 4 дэх хэвлэл удахгүй 20 цуврал дотор хэвлэгдэх тул номын нэмэлт дээрээ сууж байна.
Д.Баярхүү
Сэтгэгдэл17
Ж Батмөнх авралтай сайндаа биш ард олны хөдөлгөөнөөс айсандаа бууж өгсөн
Оркоо,,,,Батмөнх хэмээх буурай,,,цаг үеэ мэдэрсэн,,, аугаа хүн байсан болохоор л,,,,цус урсаагүй юмшүүдээ,,,,яах гэж юуг хамгаалах гэж цус урсгах байсан юмбээ,,,,социализм коммунизмаа хамгаалах байсан юмуу,,,
Чаушеско шиг буудуулж үхнэ гэж айсан нэг муу хулчгар карьерист гэдэг нь батлагдсан,коммунист мэт царайлж байсан байдаг л нэг үлбэгэр,шийдвэр гаргаж чаддаггүй адгийн амьтан байсаан,жинхэнэ коммунист байсан бол Чилийн коммунист удирдагч Сальвадор Аленьди шиг гартаа АК барьж эцсээ хүртэл өөрийн үзэл бодол,ард түмнийхээ төлөө амь насаа өгч чадах лидер байх ёстой,харин ч нээлтэн дээр нэрийг дурдаж байсан увсчууд хараан зүхэж ,адгийн амьтан байсныг нь хэлэх ёстой байсан юм уул нь,Батмөнхийн гайгаар БНМАУ сөнөж,ОТгоо гадаадын хөрөнгө оруулагч гэгдэх неоколоничлогчдод алдаж,үйлдвэрүүдээ устгаж ЭЗгаа хятадын гарт алдаж колони нь болсон,тэгэхэд хятад солиорсон оюутнуудыг танкийн гинжээр нухчин дарж,социализмээ хамгаалж одоо дэлхийн №1 улс болж,сансарт дүүлж,саранд аппаратаа буулган гайхуулж байгааг үзэж харж мэдэхгүй байгаа либералуудын гөлөгнүүд их хуцаж байх шив
Эргүү оркоо,,,батмөнх хэмээх эгэлгүй нэгэн эгэл монгол хүмүүн,,,,чаушеску шиг эх орноо коммунизмын нэр барьсан шорон болгоогүй юмшүүдээ,,,чи,,,оросруу эсвэл хойд солонгосруу дүрвээд,,,авгай хүүхдээ чирээд,,,,, шаагаачээ,,,гях,,,гяхх,,гяхх,,,аль эсвэл кубруу ч юмуу,,,,дебиль псда,,,,дебиль ээ,,,,чи ч чадахгүйлдээ,,,,арчаагүй псда,,,чиний ах дүү нараас өмнөд солонгост ажиллаж амьдраад,,,орох орон оочих аягатай болсон ганц хүн байна уу,,,хойд солонгост жаргаж яваа чиний ах дүү хамаатан садан байна уу,,,эргүү оркоо,,,,лалраа,,,,
Батмөнх гуай байгаагүй бол 90 оны тэр жагсаал цуглаан цус урсах байсан ! Намсрай тэргүүтэй улс төрийн товчооны зарим нөхдүүд энэ жагсаал цушлааныг хүчээр тараая нам дарья гэж хэлж шаардаж байсан ! Оросуудаас илүү хятадууд хатгаад наадхаа Тянь Инь мин шиг дар ! гэж байсан ! Тэрэнд Батмөнх дургүй нь хүрээд дарахгүй байхаар шийдсэн гэсэн ! Угийн зөөлөн хүн зөөлнөөрөө дуусдаг юм ! Увсынхан сая Цэдэнбал дарга Чингисийг шүтдэг байсан гээд л хуцаад байсан ! эсрэгээрээ шүү дэ !
Заяагүй монголчууд жаргал даадаггүй зовлон даадаг.
Чи,,, жаргаад байна уу,,,зовоод л явнуу,,,,
Сайндаа ч биш румынд николае чаушескуг эхнэр елена чаушескутай цуг нохой шиг хананд тулгаад буудсан явдал мань хүнд сүрхий нөлөөлж цочрол шооконд орчихсон байсан гэсэн уг хүн нь их аймхай дотогшоогоо хүн бсн шиг байгаам
Чаушескуг румыний ард түмэн хээрийн шүүхээр буудан хороосон юмшүүдээ,,,Батмөнх гуай бол чаушеску шиг бэртэгчин хогын новш биш байсан юмшүүдээ,,,,”””ХҮН””” байсан юмшүү,,,,
Хүн тоож уншихгүй ном бичээд цаасны гарз.
Kkk
Малд хамаарахгүй,,,, хамаатахгүй сэдвээр бичсэн байнаа,,,2 ,малаа,,,, гях,,,гяхх,,,гяххх,,,өвсний согог усны тунгалагаа бараадаад,,,амар сайхан билчдээ,,,2 малаа,,,,
Батмөнхийн аймхай туульбаргүйгээс болоод ардчилсан өнгөт хувьсгал ялж монголчууд анх удаа өлсгөлөнтэй золгосон. 1991 онд ээжийгээ нарангийн энгэрт 18 аас 30 настай охид хөвгүүдийн булшны дунд оршуулсан. Монгол залуучууд яагаад тийм их олноороо 1990 ээс 2000 оны хооронд нас барсныг одоо ч ойлгодоггүй. Социализмын үед залуу хүн оршуулах нь маш ховор зүйл байсан. Залуусын үхэл хэдэн арав зуун мянгад хүрэх байх. Энэ бол батмөнхийн толгойгүй өөрийн гэсэн шийдмэг бус арчаагүй шийдвэрийн үр дүн юм шиг санагддаг.
Ээ чи,,,,яасан яасан гэнээ,,,ээж чинь хоол хүнсгүй турж үхээ юу,,,,,ямар харамсалтай юм бэ,,,,монголын түүхэнд,,, анх удаагаа,,, монгол хүн өлсөөд цангаад турж үхсэн тухай уншлаа,,,,шаа чи,,,,,ээж чинь хоолгүй турж үхэхэд,,,чи амьд үлдсэн байх уу,,,аав чинь гэж амьсгаа байгаагүй юмуу,,, танайх хаана амьдарч байгаав,,,,оросын троллууд сайхан шааншдээ,,,тэгээд яасын,,,30 жил өлөн хоосон амьдраа юу,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Балай оркоо,,,,90 онд ,,,монгол улсад ямар өнгөтэй яадаг хувьсгал болсон гэнээ,,,надад нэг сайхан тайлбарлаад өгөөч,,,,
Өөрийнхөө өчүүхэнг мэддэггүй хүн өрөөлийг муу хэлдэг нь (ядаж л муу хэлж байгаа хүнийхээ хийж байсан ажлын цар хүрээг бүр төсөөлөх ч үгүй) атаархуу зангаараа өөрийнхөө тэнэгийг илчилдэг юм. Ж.Батмөнх гуай БАГШ хүн гэдгийг ( тэр үеийн багш хүн бүрийг биширч байх ёстой) нь 1- т тавьж байж тэр ТОМ түүхэн хүнийг ойлгохыг хичээх ёстой. Тэгээд ч өөрөөсөө хамаагүй ах хүнийг шүүдэггүй юм аа!!! Жамбын Батмөнх гуай их намуухан хүн байсныг нэгэн удаа уулзахдаа мэдэрч билээ.... .
1985-1990 онд МАХН шийдвэрүүд гаргахдаа хэт болгоомжилж байсныг харьцуулбал өнөөгийн ч засаг шиг бас л дутуу дулимаг байсан. Ерөөсөө яг одоо гэхэд өнөөгийн манай Төр ,Засаг асар их боломжоо зөв ашиглаж чаддаггүй ( чадвар нь дутдаг нь илт )... 90-2000 он хүртэл ч учраа олж мэддэг хүн ч ( дээгүүр) ховор байжээ. Тэгээд эрх мэдэл бол мөнгөнөөс илүү чухал гэдэг философитой залуу үе бүр баллаж байна!!!!.......