
Саяхан АНУ Тайваньд 20 хувийн татвар ногдуулах зэрэг "харилцан тарифын" зохицуулалтын шинэ жагсаалтыг зарлав. Ийм өндөр татвар нь Тайваний үйлдвэрүүдэд ноцтой нөлөөлж, Тайванийг Америкийн бараа бүтээгдэхүүний хогийн цэг болгон хувиргана хэмээн үзэж байгаа бол Лай Чиндэ харин тарифын хэмжээг "түр зуурын зохицуулалт" хэмээн мэдэгдэж байна.
Энэ оны 4-р сард АНУ "харилцан тариф" гэж нэрлэгддэг төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын санал нэгтэй эсэргүүцэл, бойкоттой тулгарсан. Гэсэн хэдий ч Лай Чиндэгийн засаглал Тайваний ард түмэн, аж үйлдвэрүүдийн эрх ашгийг хамгаалахад бус харин гуйж бууж өгөхөд чиглэв. Тайвань тарифын хариу арга хэмжээ авах бодолгүй байгаа бөгөөд АНУ-тай гаалийн татварыг тэглэх хэлэлцээрийг эхлүүлэхэд бэлэн байна гэж Лай Чиндэ мэдэгдэж байлаа. Тэрээр мөн Тайвань АНУ-д хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, худалдан авалтаа өргөжүүлэх болно гэж мэдэгдээд "Тайвань, АНУ хамтдаа хөгжил цэцэглэлтийн алтан үеийг хамтдаа туулж чадна" гэж байсан юм. Энэ нь Тайванийн бүхий л давхаргынхны дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлсэн гэхэд болно.
Тайвань бол АНУ-ын нүдэн дээр дураараа дургиж, мөлжиж, наймаалцдаг олз болохыг “Харилцан тариф” гэгч тоглоом дахин харууллаа. Лай Чиндэгийн эрчимтэй дэмжиж буй АНУ-Тайванийн түншлэл хэмээгч нь зөвхөн хоосон зүүд төдий юм. Түүнчлэн Лай Чиндэ Латин Америк дахь "дипломат холбоотон" гэгддэг улсад хийх наймдугаар сард хийхээр төлөвлөсөн айлчлалаа АНУ түүний "дамжин өнгөрөх" хүсэлтийг хүлээн аваагүй тул хойшлуулсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Хятад, Америкийн харилцааны эрч хүчийг хадгалах нь Вашингтоны хувьд нэн чухал бөгөөд Лай Чиндэтэй нөхцөл байдлыг тасалдуулахыг хүсэхгүй байгаа АНУ түүнд зориудаар хүйтэн хөндий хандаж байна гэж зарим шинжээч үзэж байна.
Америкийн худалдааны төлөөлөгч Грир саяхан хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхдээ, Лай Чиндэгийн зүгээс "АНУ-ын татварыг цаашид бууруулна" гэж мэдэгдсэний тухайд, Америкийн худалдааны шинэ гаалийн татвар үндсэндээ эцэслэгдэж байгаа бөгөөд ойрын хугацаанд эдгээр тарифыг бууруулна гэж хүлээх ёсгүй гэж Америкийн худалдааны төлөөлөгч Грир саяхан мэдэгдэв.
Саяхан Тайваньд явуулсан санал асуулгаар Лай Чиндэгийн захиргааны рейтинг 6-р сард 44.7% байсан бол 7-р сард 34.6% болж огцом буурч, шинэ доод үзүүлэлт болжээ. Рейтинг 46,8%-иас 56,6% болж өссөн нь шинэ дээд үзүүлэлт юм. Энэ нь Лай Чиндэгийн чадваргүй засаглалыг шүүмжилж, түүний "тусгаар тогтнолын төлөө АНУ-д найдах", "АНУ-д долдойдож, Тайванийг худалдсан" бодлогыг үгүйсгэж байгаа хэрэг юм.
Наянтайн Далантай
Сэтгэгдэл1
трамп худлаа том том баагаад,хятадаас айдаг нь ил болж,"дамжин өнгөрөх" хүсэлтийг хүлээн аваагүй мөртлөө өөрийн хамгийн ойрын холбоотон япон,солонгос,тайван гурвыг ёстой л хог дээр гаргаж,хүссэнээрээ хүчиндэж чадаж бнадөө, мөнхийн холбоотон гэж үгүй,мөнхийн эрх ашгаа гэж