
Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Ипотекийн зээлийн хүсэлт өгсөн иргэд 2-3 жил дугаарлаж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, зах зээлийн, эрэлт нийлүүлэлтийн оновчтой зохицуулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны шийдэл гаргаж энэ сарын 25-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Ажлын хэсэгт үүрэг болголоо.
Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хангамж, хүртээмжийгнэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, орлогчоор нь /зөвшилцсөнөөр/ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж байна.
Сэтгэгдэл4
Хувьдаа юм шаахаас өөр юм хийдэггүй Бямбацогтод их л итгэл найдлага хүлээлгэхийн. Нөгөөдөх нь хийх гэж байгаа дүр эсгээд л юу ч хийхгүй. Улсаасаа баян боллоо доо хөөрхий
Чадваргүй хоцрогдсон шуналтай хүмүүст нээх их ажил даалгаад цаг хугацаа алдаад байхын . Сайхан нийгэм үзэхийг хүсээд 30жил боллоо одоо дахиад хэдэн жил
Зандангахайг тоож сонсох улс байна уу?
Ковидоор далимдуулан хэд дахин өсгөсөн орон сууцны үнэ бол цэвэр дээрэм, луйвар, залилан мөн.. Төр засаг бодит үнийг тогтоох ёстой....