sonin.mn

АНУ-ын Ардчилсан намын дотор Камала Харрисыг Ерөнхийлөгчийн 2028 оны сонгуульд нэр дэвшүүлэх нь оновчтой эсэх талаар эргэлзээ нэмэгдсээр байна.


Politico-гийн мэдээлснээр, намын дотоод эх сурвалжууд түүнийг дэмжихэд болгоомжтой хандаж буй нь 2024 оны сонгуульд Байден–Харрисын багийн амжилтгүй байдалтай холбоотой аж.


“Түүний ялагдлын сүүдэр зөвхөн Жо Байденд бус, дэд ерөнхийлөгч Камала Харрист ч хүнд ачаа болж үлдсэн” хэмээн эх сурвалж онцолжээ.

Энэ нь Ардчилсан намын ирээдүйн төлөвлөгөө, стратегид тодорхойгүй байдал үүсгэж, Харрисыг жинхэнэ өрсөлдөх чадвартай нэр дэвшигч мөн эсэхэд эргэлзэхэд хүргэж буй гэнэ.


М.Чой


Эх сурвалж: minval.az