Тэмүжин Найман шарга морио алдаад мөр мөшгин явж байхад Аралуд аймгийн Наху баяны хүү Боорчи тосож уулздаг нь "МНТ"-нд тодорхой гардаг. Хожим нь Тэмүжин Бөртэ үжинтэй ханилж, анд нөхдөө урихад Боорчи бөгтөр хонгор морио унаж иржээ. Тэр цагаас хойш насан эцэс болтлоо Чингис хаанд хүчин зүтгэжээ. Чингисийн нэгтгэсэн олон овог аймаг дотроос хамгийн эрэлхэг, дайчин нь Урууд, Мангууд аймгийнхан. Тэр аймгийн дайчин эрс өөрсдийн удирдагч Жорчиудай, Хуйлдар нарын дараа хүлэг Боорчийг оруулж өөрсдийгөө удирдаж чадах хүн гэж үздэг байжээ.
Боорчи бусдыг сургадаг, бусдаас сурдаг онцгой чанартай хүн байв. Есөн насаар дүү Мухулай хожим нь жанжныхаа авьяас билгээр тодорч Боорчиос илүү гарчээ. Тэглээ гэж Боорчи түүнд атаархсангүй. 1206 онд Чингис хаан Боорчийн үйлдсэн есөн удаагийн гэмийг хэрэгсэхгүй гэж дархалсан Монголыг гурван хэсэгт хувааж баруун гар түмнийг түүнд захируулсан. Чингис хаан өөрийн охин Чэчээйхэнийг эрд гаргахдаа Боорчоор сургаал айлдуулжээ.
Боорчи: "Эрт босч, орой хэвт. Өөрөөсөө их хадамуудаа үүрд гадна бүү байлга. Өдөр, шөнө (алинд нь ч) нэгэн сэтгэлээр хатууж. Амны ухаан билгээ ашид бүү март" гэж ээ. Чингис ахмад дүү Жүчийг Хивчапг суулгахаар илгээхдээ мөн Боорчиор соёрхол өгүүлжээ. Жүчи хаан өмнө нь сөгдөхөд:
-Давашгүй даваа хэмээн сонсдомуу, Яаж давая хэмээн бүү сэтгэ. Давая л гэж зоривоос давна, гатлашгүй мөрөн буй хэмээн сонсдомуу. Яаж гатлах вэ хэмээн бүү сэтгэ. Гатлая хэмээн зоривоос гатална" гэж ээ. Чингис улс гүрнийг төвхнүүлсний дараа Боорчи, Мухулай хоёр ийм сууринд хүргэсэн гэж өндөр үнэлсэн байдаг.
Чингисийн хүү Цагаадай ногдуулж өгсөн улсаа хэрхэн захирах тухай эцгээсээ асуухад эцэг нь бас л Боорчоос асуу гэж ээ. Боорчи "Үлгэрлэвээс хүн явдлаа засаж, тасралтгүй давших хэрэгтэй. Өөрийн зорилт чинь биелэн чадах нөхцөлгүй болохул эрхбиш, бусад зүйлийн арга бодож, алхмаа өөрчилж дахин урагшлах хэрэгтэй" гэсэнд Чингис хаан үүнээс өөр надад хэлэх үг байхгүй гэсэн бүлгөө. Эд бол цөм Боорчийн зан араншин, үйл хэрэг болчихсон үгс юм.
Сурвалж бичигт:"Хөрөөний шүд шиг арваад хурц үзүүрээр дайсны эгнээ рүү шааж ирсэн хамаг монголын цэргийн манлайд Боорчи явлаа. Жагсаалынхаа эрэмбийг нэгэнт алдсан Найманы цэргүүд цөөн бүлгээр эсэргүүцэвч дарагдсаар байв. Найманы жанжны их туг харагдах болж барагцаалахад хоёр харвалт зайд ирээд Боорчи бүрээгээ татуулав. Энэ дохиогоор хамаг Монголын цэргийн хоёр жигүүр огцом дотогшлон Найманы цэргийг төв рүү нь шахаж зарим газарт шаантаг шааж алалдав", "Найманы цэргийн жанжин Хөгсэү Сабраг бөгөөд тэрээр Боорчид хандан хашгирч:
-"Аралудын зулзагыг шилтэй эр хэмээн сонслоо. Үзвээс нэрийг нь үнэхээр хоосон алдаршуулсангүй. Хожим Хэрэйдийн уулихай Тоорилын төлөө биш, Тэмүжиний өмнөөс тулалдах цагт чинь учирч илдний ир тэнссүгэй" гээд давхин оджээ. Боорчи тэднийг нэхэн хөөж цохисонгүй. Буцах замдаа Хөгсэү Сабрагийг магтаад баатар гэвч нинж сэтгэлгүй болбоос самуун хулгайгаас дор" гэсэн эртний үгийг өгүүлэн явжээ. 1206 онд Чингисийг хаанаар өргөмжлөхөд Чингис Боорчийг Монголын баруун түмний захирагч болгожээ.
Эх сурвалж: "Соёмбо"
Баасан - 05 сарын 29,
2026
Сэтгэгдэл0
Сайхан бичвэр бн. Сониноос Боорчи баатарын онго тэнгэр буусан гэж сонссон. Сэнтий байхгүй байсан тул олбогон дээр суулгатал. Та нар намайг харцын хүү болохоор газар суулгаж байна уу гэж асуухад үгүйэ уучилаарай сэнтий бэлдэж чадаагүй тул ийн олбогон дээр заллаа өршөө гэхэд би Наху баяны төрсөн үр нь биш харц гаралтай өргөсөн үр нь юм шүү гээд маш олон зүйлийн талаар ярьж айлтгал буулгасан гэсэн. Яг нарийндаа бол бид маш гоё цаг үед амьдарч байгаа шүү.
онгод тэнгэр буулаа гэлээ яг хэн гэдэг хүнд бусан бэ энэ талар ханас мэдэлэл авч болох вэ
zail zail
Байна уу
Боорчи баатарын онгод тэнгэртэй уулзах юмсан
бураад бай! Өөриын үнэн түүхээ өгүүлсэн номыг нь уншаарай! You tobe sons
битгий солиороод бай, бөөд - цааз. СЭЛЭМ ГЯЛС, ТОЛГОЙ БӨНДГӨС.
бидний мэдлэгт маш их хувь нэмэр орууллаа эх сурвалж Соёмбодоо талархалаа
талархлаа. сайн мэдээлэл авлаа.
"Боорч" энэ нэрийг Монголчууд маш эрхэмлэн дууддаг Учр нь Их хаан Тулгар төрөө байгуулхад 13 наснаасаа насан эцэс болтлоо нэгэн сэтгэлээр нөхөрлөж Чингис хааны үнэн итгэлт хүн болсон бөгөөд Их Монгол улсыг байгуулхад Боорчын гавьяаг 88 гавьяат хүмүүний эхнээсээ 2 р т бичигдсэнээр нь бид ойлгож болох юм шиг ээ Боорчын тухай бүүр их мэдээлэл оруулж өгөөсэй хэмээн хүснэм Гэхдээ бодит талаас нь шүү