Хятад-Оросын залуучуудын зуны спортын X наадам 5-р сарын 25-нд ОХУ-ын Калининград мужид нээлтээ хийлээ.
Калининград мужийн засаг даргын орлогч бөгөөд мужийн спортын газрын дарга Наталья Ищенко хэвлэлд өгсөн ярилцлагадаа, энэхүү спортын наадам нь хоёр орны найрамдлыг бэхжүүлэх гүүр болно. Мөн Хятадын тамирчдад Калининград мужийг танилцуулах сайхан боломж болж байна. Калининград муж газарзүйн хувьд Хятадаас алслагдсан ч Хятадтай хамтын ажиллагаагаа, ялангуяа залуучуудын солилцооны чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Зарим хятад оюутан Балтын холбооны их сургуульд суралцаж, энэ удаагийн спортын наадмын зохион байгуулалтын ажилд оролцож байна гэв.
Наталья Ищенко нь уран сэлэлтийн төрлөөр олимпийн таван удаагийн аварга бөгөөд өмнө нь Хятадад олон удаа тэмцээнд оролцож байсан, Хятадын талаар сайхан дурсамжтай байдаг гэдгээ илэрхийлсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 28,
2026
Сэтгэгдэл0