КИЕВ, 2026 оны тавдугаар сарын 28. /Reuters/. Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын зүгээс агаарын цохилт өгөх аюул нэмэгдсээр буй энэ үед агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлж туслахыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас хүсжээ.
Украины Ерөнхийлөгчөөс Д.Трамп болон АНУ-ын Конгресст илгээсэн захидалд "Оросын пуужингуудаас Украины тэнгэрийг хамгаалахад туслахыг би танаас хүсэж байна. Украин улс өөрт шаардлагатай тооны "Patriot" системийг худалдан авахад бэлэн гэдгээ бид өмнө нь мэдэгдсэн" гэж бичжээ.
Украины хувьд, Оросын баллистик пуужингуудыг устгах цорын ганц хэрэгсэл бол АНУ-д үйлдвэрлэсэн "Patriot" агаарын довтолгооноос хамгаалах систем юм. "Гэтэл PURL хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй нийлүүлэлт нь бидэнд тулгарч буй бодит аюулыг зайлуулахад хангалтгүй байна" хэмээн В.Зеленский захидалдаа дурджээ. Украины Агаарын цэргийн хүчний командлалаас мэдээлснээр, Оросын тал өнгөрсөн ням гарагт Украин руу 30 баллистик пуужин харваснаас ердөө 11-ийг амдан сөнөөжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 28,
2026
Сэтгэгдэл0