Сүүлийн жилүүдэд монголчуудын оюуны амьдралд томоохон өөрчлөлт гарч, олон арван жилээр бүтээлч сэтгэлгээг боогдуулж ирсэн үзэл суртлын зангиа тайлагдсаны ачаар хүмүүс чөлөөтэйгөөр сэтгэж, бүтээж туурвих нөхцөл бололцоо нь нээгдэж, аливаа зүйлийг таньж мэдэх, ялангуяа орхигдож гээгдсэнийг нөхөн сэргээх, шинийг олох санаа улам хөгжин, бүтээлч уур амьсгал газар сайгүй өрнөж байна.
Монгол ухаан, монгол мэдлэгийн тухай сэдэв амилан сэрж, үгүйсгэсэн хийгээд зөвтгөсөн мэтгэлцээний шинжтэй санаа оноо гарах болсон нь ч түүнтэй холбоотой юм. Хүмүүсийн бүтээж туурвих, сэтгэж бодох бололцоо нөхцөл нь нээгдээд, оюун нь чөлөөлөгдөөд ирэхээр юмыг олон талаас нь ярьж хэлэлцэх, сэдэж сорих, баталж нутлах байдал анзаарагдахуйцаар идэвхижиж байна.
Санал онол нийлж, зөвшөөж, эсвэл үгүйсгэж, маргаж мэтгэлцэж буй зүйлийн нэг нь монгол ухаан, монгол мэдлэгийн тухай сэдэв болж байгаа нь монголчуудын үндэсний ухамсар сэргэж байгаатай холбоотой болохыг анзаарах учиртай.
“Монгол ухаан гэж тусгай юм байхгүй. Ухаан бол хүн бүхэнд ижил заяадаг байгалийн хишиг. Негр ч, орос ч, америк ч цөм л оюун ухаантай. Ухаан бол хүн байна гэдгийг тодорхойлдог түгээмэл хүчин зүйл. Бид бусад үндэстнээс ухаанаараа нэг их дутаад байдаггүй ч, илүү гарч овойж товойх юм өчүүхэн ч байхгүй!” гэж үздэг хүн бий. “Монгол ухаан гэж гарцаагүй өвөрмөц ухаан бий. Жишээ нь энэ байна” хэмээн зарим зүйл дурьдаж, түүгээрээ бахархдаг хүн ч бас бий.
Гэтэл ухааныг өөрийн үндэстэнд хамааруулж ярьж, ойлгодог жишиг бусад үндэстэнд тийм ч нэг их нийтлэг биш, тэр тусмаа өөрийгөө хөгжсөн гэж ойлгодог улс үндэстэнд бүр ч ховор байдаг.
Нэгэнт янз бүрийн санаа бодол байгаа, гол нь түүний цаана бодит байдал нь байгаа болохоор монгол ухаан, монгол мэдлэг гэж нээрээ юү юм бэ? Ер нь ухаан, мэдлэг гэдэг ойлголтууд нь ямар хамааралтай, ямар ухагдахуун, ямар үзэгдлүүдийн илрэл болж тодорч анзаарагддаг юм бэ? гэх зэрэг олон асуулт сөхөгдөх нь зайлшгүй.
Аль ч үндэстний бүрэлдэн тогтнож , өөрийгөө илэрхийлсэн, хөгжсөн замнал нь бусдаасаа ялгаатай байдаг. Үндэстэн бий болно гэдэг нь түүхэн үйл явц юм. Үндэстнүүд нэгэн “хэвлийд” буюу байгаль цаг уурын нэгэн ижил нөхцөлд, нэгэн цаг үед үүсэж бий болсон түүх ер байдаггүй. Тиймээс ч өөр өөр соёлыг бүтээж, өөр өөр соёлын үр дүн, “бүтээл” болсон байдаг. Үүнтэй холбогдоод юмыг ойлгож ухаарах байдал, тусгах арга барил, бүтээх, хийх чадвар, үзэл баримтлал, таашаал, ёс, эрхэмлэл, үнэлэмжүүд нь өөр өөр байдалтай, өөр замналаар хөгжсөн байдаг.
Хэдийгээр ямар ч үндэстэнд байгалийн хишиг хүртээл болсон оюуны чадавхи адилхан заяадаг ч дээрхи бодит байдлаас шалтгаалаад үндэстэн бүрд өөрийн гэсэн онцлог, сэтгэлгээний загвар, хүрээлэн буй орчинтойгоо харьцах ухаан, ажил үйлийн арга загвар, бие биентэйгээ ижилсэх хийгээд ондоосох байдал үүссэн байдаг байна.
Хэрвээ оюун ухаан, мэдлэгийг аливаа нэг үндэстэнд хамааруулан ойлгож байгаа бол бид дээрхи шалтгаан, нөхцөлөөс л ургуулан тайлбарлахаас өөр аргагүй болно.
Монгол ухаан гэж яриад байгаа зүйл ч тиймэрхүү хандлагаас урган гардаг бөгөөд заримдаа байгалиас заяасан ойлголт, ухаарлынх нь төрх, хэв шинж, оюуны чадавхийнх нь тухайд, заримдаа юманд хандах өвөрмөц арга барилынх нь тухайд, ихэнх тохиолдолд монголчууд бидний олон зууны туршид хуримтлуулж ирсэн мэдлэг чадвартай холбогдуулан монгол ухааны тухай дурьдаж байх шиг байдаг. Үнэхээр ч монголчууд ер нь юмыг яаж ойлгож ухаардаг, тэрхүү ойлголт ухаарлаа практик амьдралдаа яаж хэрэглэдэг, тэр нь бусад үндэстнийхээс юугаараа ялгагдаж байна вэ, ямар өвөрмөц талтай, онцлог байдалтай байна, ер нь монгол ухаан гэж юу вэ? гэдгийн хариултыг олох учиртай.
Судлаачдын бичиж тэмдэглэснээс үзвэл монгол ухаан гэж томъёолж ойлгохоор зүйл чамлахааргүй их байдаг ажээ.
Жишээ нь: монголчуудын эрт дээр үеэс хөгжүүлж гүнзгийрүүлж ирсэн хүндэлж дээдлэх ухаан, хайрлаж хямгадах ухаан, өвлүүлж уламжлуулах ухааныг чухамхүү монгол ухаан хэмээн баталж нуталдаг.
Хүндэлж дээдлэх ухаан нь төрөө хүндлэх, өвгөд өтгөсөө хүндлэх, ах дүү, хань нөхдөө хүндлэх гурван үндэс язгуураас цогцолдог байна.
Ураг төрлөө хайрладаг хүмүүн хоорондын харилцаа холбоог эрхэмлэн хүндэтгэдэг холч ухаан нь монгол удмын оршин тогтнохуйн суурь ухаан болон гүнзгийрэн хөгжсөн гэж үздэг.
Хайрлах унаган ухаан нь байгаль ертөнцтэй харьцах, нийгмийн үйлдвэрлэл явуулах, ажил үйлийн харилцаа тогтооход нь хүртэл тусгалаа олсон байдаг аж. Хайрлах ухаан хямгадах ухааныг төрүүлж, тэр нь эдийн талаархи сургаал, номлолд нь шингэж, уламжлагдаж ирсэн гэж үзэж болно. Монголчууд “уул усаа шүтэх, ууж идэхээ хямгадах, усан наймааг цээрлэх” тухай ярьж, ойлгуулж ирсэн нь хайрлаж, хамгаалах ухааных нь гурван мөчир болж ирсэн гэдэг. Цаашид ч үүнийг ухаарч улбаалах учиртай гэж хөгшид зөвлөдөг.
Хайрлаж хямгадахын ухаан нь өвлүүлж уламжлуулахын ухааныг төрүүлдэг. Үнэн хэрэгтээ, монголчуудын бүхий л уруудал, доройтлыг энэхүү өвлүүлэх ухаанаа огоорсон, зарим тохиолдолд “тулгыг нь хөмөрсөн” явдлаар тайлбарлах учиртай гэж үздэг хүн ч тааралддаг.
Монгол хүний өвлүүлэх ухаан нь маш өвөрмөц, харин ч чухамхүү түүнийг нь л “монгол ухаан гэдэг энэ!” гээд жишээ баримт болгож болно гэж зарим судлаач бичсэн байдаг.
Тэр нь сонжиж шүүмжлэхийн ухаан, сонсгож таниулахын ухаан, сургаж заахын ухаан юм. Энэ тухай би урьд нь өгүүлж байсан тул уншигчдын анхаарлыг тийш хандуулая [27.51-55].
Ухааныг бид ийнхүү байгалиас заяасан билиг оюун, зарим тохиолдолд ойлгох ухаарах, оюун үйлдэл хийх онцгой авъяас, тэрчлэн тодорхой түүхэн нөхцөл, тодорхой цаг хугацаа, орон зайд хуримтлагдаж цогцолсон мэдлэгийн хэрэглээ гэж үзэж байгаа болохоор мэдлэг гэдэг нь тэгэхээр юу вэ? гэдгийг лавшруулж ойлгох шаардлага аяндаа үүсэж байна.
Судлаачид мэдлэг бол ухамсрын хэлбэр бөгөөд танин мэдэхүйн тодорхой төвшин гэж үздэг. Хүмүүс ухаан, мэдлэг гэдэг ойлголтыг ялгаж салгаж чаддаггүй учраас ухаантай хүн болгон мэдлэгтэй байдаг юм шиг, тийм болохоор мэдлэг нь зөвхөн ухаантны хэрэг мэтээр эндүүрэх явдал байдаг. Ухаан нь мэдлэгийг эзэмшихэд зайлшгүй хэрэгтэй боловч гагцхүү ухаантай байснаар мэдлэгтэй ч болдог хэрэг биш юм. Юу гэвэл: ухамсартай, юм ойлгох чадвартай хүн бүр танин мэдэхүйн тодорхой төвшнийг эзэмшиж чаддаг болохыг хүмүүний оюуны амьдралын түүх гэрчлэн харуулдаг.
Хүн аль эрт дээр цагаас өөрийн ахуй, оршин тогтнож буй учир шалтгаанаа таньж мэдэх, тайлахыг оролдсоор ирсэн бөгөөд чухамдаа хүний оюуны хөгжлийн түүх нь та бидний нийгмээ хөгжүүлсэн, өөрсдийгөө хөгжүүлсэн түүх юм. Тийм ч учраас хүн өөрийн оюун ухааны хөгжлийг хүртэл олон зуун улираан судлаж шинжилж ирсэн байна.
Танин мэдэхүйг хүрсэн төвшнөөр нь ердийн мэдлэг, практик мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг гэж ангилан үздэг. Танин мэдэхүйн хамгийн өндөр төвшний буюу үнэн мөнд хамгийн ойртсон, батлагдаж нотлогдсон мэдлэгийг шинжлэх ухааны мэдлэг гэдэг. Энэ төвшний мэдлэг нь хүн төрөлхтний нийтийн хүртээл болсон, түгээмэлжсэн мэдлэг байдаг. Жишээ нь: H2O гэдэг томъёог хараад америк ч, англи ч, орос ч, монгол ч ус гэж ойлгоно. Ази, Африк, Европ ер нь хаана ч ус гэдэг нэг л зүйл, устөрөгч, хүчилтөрөгч гэдэг хоёр хийн нэгдэл болох нь тодорхой болсон байна.
Ийнхүү түгээмэлжиж, хүн нийтийн оюуны хүртээл болж чадсан мэдлэгийн төвшний тухайд ярьж байгаа бол аль нэг үндэстэнд мэдлэгийг хамааруулах нь утгагүй зүйл болно. Зарим хүн монгол мэдлэг гэж байдаггүй гэж ярьж байгаа нь ингэж сэтгэснийх юм.
Харин практик мэдлэгийн төвшний танин мэдэхүйн тухайд ярьж байгаа бол өөр хэрэг. Судлаачид практик мэдлэгийг “шинжлэх ухааны босгонд тулж очсон мэдлэг” гэж тодорхойлсон нь ч цаанаа учир утгатай. Монгол мэдлэгийг доктор Д.Гонгор “ардын шинжлэх ухаан”, гэж нэрлэсэн байдаг бөгөөд академич Ш.Бира “ардын ухааны” (Falk science) төрөл бүрийн салбарын чухал мэдээ баримт олон болохыг дурьдан “Нууц товчоо” бол дотроо тийм баримт сэлтийг агуулсан бичгийн эх сурвалж” гэж үзжээ [19.16]. Дашрамд тэмдэглэхэд: Ш.Бира гуай мэдлэг, ухааныг бүхэлд нь уламжлалт мэдлэг ухаан хэмээн хавтгайруулан томъёолсон тал байна.
Хүн амьдралынхаа явцад олон олон зүйлийг таньж мэддэг бөгөөд тэрхүү таньж мэдсэн зүйлээ тодорхой нөхцөл байдалд тохируулан бодит хэрэглээ болгож, тэр явцдаа уг мэдлэгээ шалгаж, шалгаруулж, хөгжүүлж ирсэн түүхтэй юм.
Хүмүүний оршин амьдарч ирсэн орчин нөхцөл, орон зай, цаг хугацаа өөр өөр болохоор өөр өөр танин мэдэхүй, өөр өөр мэдлэг бий болгож, тухай тухайн орон зайд хэрэглэж, хөгжүүлж ирсэн нь ойлгомжтой. Тиймээс ч практик мэдлэгийг аль нэг үндэстэнд хамааруулж үздэг бөгөөд түүнийг шинжлэх ухааны мэдлэгтэй холбох, өндөр төвшний танин мэдэхүйн үүднээс тайлбарлах, системчилж цэгцлэх явдал судалгаа шинжилгээний хүмүүсийн зорилт болсоор ирсэн байна.
Монголчууд эрт дээрээс төв Азийн өндөрлөгийг эзэгнэж, ой, тал хээр, говь цөлийг хосолсон уудам нутагт аж төрж ирэхдээ өөр аль ч үндэстэнд байдаггүй өвөрмөц сонин мэдлэг - ойлголт, ухагдахууныг бий болгож, түүнээ зонхилон аман мэдээллээр бие биендээ уламжлан өвлүүлж, амьдрал дээр туршиж, улам улмаар боловсруулж хөгжүүлж ирсэн байна.
Монголчуудын хуримтлуулж буй болгосон оюуны болон эдийн соёлын өв, үнэ цэнэт зүйлс нь зөвхөн түүхэн дурсамж, дурсгал төдий зүйл биш, эдүгээ ч шинжлэх ухаан, техникийн ололт амжилттай хослон хэрэглэж, хөгжүүлж, өнөөдрийн төвшнөөс учир утгыг нь нээж, тайлж ойлгож, шинжлэх ухааны мэдлэгтэй холбох, шинжлэх ухааны сан хөмрөгийг арвижуулж баяжуулах өргөн боломж олгож, өвөрмөц хөрс суурь болох далай их өв соёл юм.
Монголчуудын хуримтлуулж цогцлуулсан тодорхой төвшний танин мэдэхүй нь олон зууны туршид хөгжиж, боловсорч, практик мэдлэгийн томоохон сан хөмрөгийг бий болгосон бөгөөд тэр нь тусгайлж гүнзгийрэн хөгжсөн эрдэм, практик мэдлэгийн хувьд шинжлэх ухааны мэдлэгийн босгонд тулж очсон ойлголт ухаарал, томъёоллын тогтолцоо мөн гэж үзэх үндэс бий.
Ер нь монголчуудын уламжлалт эрдэм мэдлэг нь Европынхны “цехийн шинжлэх ухаан” гэж нэрлэдэг үйлдвэрлэлийн практикийн явцад бий болсон мэдлэгтэй харьцуулбал нэлээд давуу талтай байдаг. Тухайлбал: нэгдүгээрт, монголчуудын уламжлалт мэдлэг нь цаг уур, газар зүйн өргөн бүс нутагт өөр өөр нөхцөл байдалд үүсэн цогцолсон хэдий ч “алдаа оноог” ямар нэг байдлаар дэнсэлж нэгтгэн “боловс-руулсан” байдаг, хоёрдугаарт, урт удаан хугацааны туршид туршигдаж цэгцэрч, шинэ шинэ мэдлэгээр нөхөгдөн сэлбэгдсэн байдаг, гуравдугаарт, монголчууд аливаа мэдлэгийг бизнес зорилго юмуу хувь эрх ашгийн үүднээс нууж хаадаггүй, харин ч хэрэглэх аргатай нь хамт түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай учир “нийтлэг ухаан” болж түгээмэлшсэн байдаг, дөрөвдүгээрт, мэдлэгийг дамжуулдаг мэдээллийн хэлбэр нь дийлэнхдээ аман мэдээллийн буюу мэдээллийн бодит хэлбэр байдаг болохоор эх үүсвэрийг нягтлах, ойлголтыг гүнзгийрүүлэх боломжтой үйл явц болсон байдаг. Энэ нь мэдээллийн урсгал хоёр талаас явагддаг тул хүлээн авч буй мэдээлэл, танин мэдэхүйн ойлголтуудыг нягтлах боломжтой, түүнийг хэрхэн хэрэглэх тухайд зарим “нууц”, аргачлалын нарийн ширийн зүйлийн талаар ч давхар мэдээлэл авч болдог өвөрмөц тогтолцоот мэдлэгийн ховор нандин санг бүрдүүлсэн байдаг гэж хэлж болно.
Монголчуудын “тэнгэр унших эрдэм”, “амьтны аяг аашийг тодорхойлох эрдэм”, “газар усыг таних эрдэм”, “хүнийг шинжих эрдэм” зэрэг нь өнөөдрийн астрологи, этологи, биологи, газарзүй, тэр байтугаа биофизик, биогеохими зэрэг нийлэг ухаанууд, тэрчлэн нийгэмсудлал, оршин тогтнохуйн онол, угсаатны зүй, сэтгэлзүйн ухаанууд ч анхааран судалмаар олон ойлголт, ухаарлыг бий болгосон гэж үзэх боломж бий.
Монголчууд аливаа зүйлийг зөвхөн нэг талаас нь бус тал талаас нь бодож, бүр гүнд нь нэвтрэхийг оролддог сэтгэлгээний загвартай нь анхаарал татдаг.
Ийнхүү мэдлэгийн тодорхой төвшнийг аль нэг үндэстэнд хамаа-руулж ойлгох нь учир утгагүй зүйл биш гэж үзэхээр үл барам шинжлэх ухааны зохион байгуулалт, тухайлбал, судалгаа шинжилгээний ажлын бодлого төлөвлөлт, судлагдахуунуудыг сонгоход чухал ач холбог-долтой зүйл гэж үзэх учиртай.
Монголчуудын адил африкчуудын ан ав хийх арга, гэр орноо барих арга ухаан, далайн орныхны загас жараахайгаа барих боловсруулах арга, тариаланч нутгийнхны газар боловсруулах, эдэлж эзэмших арга зэрэг тухайн үндэстэнд хамааруулах практик мэдлэг олон бий. Аль ч үндэстэн өөрийн уугуул нутаг усандаа аж төрж, эцэг өвгөдийнхөө хуримтлуулж цогцлуулсан арвин их мэдлэгийн үр шимийг хүртсээр л байгаа нь шинжлэх ухааныг хэрэгсдэггүй, хүний оюуны бүтээлийг огт мэддэггүйдээ бус харин ч шинжлэх ухааныг өргөтгөж тэлэх, танин мэдэхүйг хөгжүүлж гүнзгийлэх өв сантай, оюуны соёлтойгоо харуулж буй хэрэг юм.
Тэгвэл монгол мэдлэгийн хүрээнд ямар мэдлэгийг багтаах вэ? гэдэг асуулт гарна. Энэ талын судалгаа гүнзгийрч, эрдэмтдийн санаа оноо нэгдэж нэг болоогүй байгаа ч бидний бодлоор:
Нэгдүгээрт, байгалийг танин ойлгосон, олон жилийн ажиглалт, туршилтаараа олж авсан мэдлэг, түүнээ хэрэглэх явцад бий болгосон өвөрмөц “туршилтын” үр дүнгүүдийг монгол мэдлэг гэж томъёолж болмоор байгаа юм.
Цаг агаар, салхи шуурга, жавар хүйтнийг тэнгэрийн байдал, үүлний хөдөлгөөнөөр урьдчилан таамнах, амьтан, адгуус, малын аяг байдлаар байгалийн хувирлыг “оношлох”, шувууд, ичээний амьтдын амьдралаар улирлын байдлыг тодорхойлох, малын гадаад төрх, галбираар ашиг шимийг нь тогтоох, удам угшлыг нь тодорхойлох, байгалийг ажиглаж “таньсан” мэдлэгээ нүүдэл суудал, мал маллагаандаа хэрэглэх зэргээр олж авсан мэдлэг нь ямагт хэрэглээ болж туршилтын явцад ямар нэг хэмжээгээр батлагдаж нотлогдсон байдгаараа онцлогтой. Монголчуудын уул усандаа өгсөн нэр нь хүртэл байгалийн баялагийг нээж олоход чиг баримжаа, ач тус болдог гэж үздэг.
Хоёрдугаарт, од эрхисийн хөдөлгөөн, нар сарны явдлыг газар дэлхийн “амьдралтай” холбон ухаарсан мэдлэгүүд, ялангуяа хүний шинжийг тодорхойлох, явдал үйлийн “хувь заяаг” таамнах олон арга тавилуудтай холбоотой мэдлэг орно.
Бөө нар, зурхайчид энэ талын увидас, тусгайлсан мэдлэгтэй байжээ гэж ойлгогддог.
Гуравдугаарт, техник, технологийн холбогдолтой мэдлэгүүд багтана.
Нүүдлийн амьдралын шаардлагаас урган гарсан олон талын хэрэгцээ, тухайлбал гэр орон, тэрэг чарга, малын төрөл бүрийн хэрэгслүүд нь амьдралын энэхүү хэвшил, хэрэглээндээ тохирсон техникийн шаардлагыг бий болгоход хүргэсэн байна. Мөн малын төрөл бүрийн түүхий эдийг боловсруулах, байгалийн зарим эх үүсвэрийг ашиглаж хэрэглэх хэрэгцээ нь үйлдвэрлэл-технологийн олон асуудлыг өвөрмөцөөр шийдэхэд залж жолоодсон байдаг.
Ялангуяа нүүдлийн мал маллагааны технологи нь аж ахуй эрхлэх арга, үйлдвэрлэлийн удирдлага, байгаль-хүний зохицол идээшилд тохирсон бага оврын үйлдвэрлэлийн гайхамшигтай ололт юм.
Жишээ нь: Нүүдэлчид дөрөөг нээж, хэрэглэх болсон нь тухайн үеийнх нь сэтгэлгээ, аж төрөхүй ухаан, түүхэн цаг үе нөхцөлийнх нь үүднээс авч үзвэл орчин цагийн аль ч техникийн том ололттой зүйрлэж болох зүйл гэж судлаачид олзуурхан тэмдэглэсэн байдаг.
Дөрөвдүгээрт, хүнийг сургаж хүмүүжүүлэх, хөгжүүлэх, хүн малын өвчнийг оношлох, эмчилж анагаах талын мэдлэгүүд орно.
Монголчууд хүн бүтээх тогтолцоот эрдмийг бий болгосон бөгөөд хүн малыг эмнэж сувилах, амьтан, ургамалын гаралтай эм, эмийн бус эмчилгээний олон аргууд, ялангуяа сэтгэлзүйн эмчилгээний талаар томоохон амжилтанд хүрсэн гэж үзэж болохоор байдаг.
Тавдугаарт, амьдралын болон хүн төрөлхтний танин мэдэхүй, төрөл бүрийн төвшний мэдлэгийн эх сурвалжтай, монгол сэхээтнүүд ямар нэг хэмжээгээр боловсруулж, хөгжүүлсэн, бичгийн эх сурвал-жаар дамжиж ирсэн олон төрлийн мэдлэгийн эх үүсвэрүүдийг монгол мэдлэгт багтааж ойлгох учиртай.
Монголчууд их бага таван ухаан гэж нэрлэдэг олон ухааны хүрээнд голцуу дорно дахины, тэрчлэн дундад Ази, Өрнийн эх сурвалжит мэдлэгийг ч олон үе дамнан судалж, боловсруулж, өөрийн бүтээл туурвилыг нэмэрлэсээр ирсэн байна. Их таван ухаанд дуун ухаан, шалгадаг ухаан (логик), урлахуй ухаан, дотоод ухаан (бурханы шашны сургаал), тэжээдэг ухаан (анагаах) ордог бөгөөд бага таван ухаанд нь зурхай, зохист аялгуу (яруу найргийн онол), илт ёгт өгүүлэхүй ухаан (ёгт үгийн учир утгын ухаан), холбох найруулах ухаан (эгшиглэлзүй, шүлгийн онол), жүжгийн ухаан багтдаг уламжлалтай байв. Их, бага таван ухаан нь ангиллын хувьд уламжлалт тогтсон байдалтай боловч зарим судлаачид зурхайг их таван ухаанд оруулж дуун ухааныг бага таван ухаанд оруулах зэргээр хандлагаа илэрхийлдэг байсан “үзэгдэл” бий [19.19].
Монголчуудын гүн ухааны болон түүх бичлэгийн, яруу найргийн онолын холбогдолтой бүтээлүүд, тэрчлэн од эрхсийн хөдөлгөөнийг судласан, зурхайг хөгжүүлсэн зэрэг туурвил нь хүн төрөлхтний оюуны санд байраа эзлэх хувьтай бөгөөд ялангуяа төрийн ухааныг хөгжүүлж, судалж, ирсэн байдал, аливаа ухааныг эзэмшүүлэх сургалт “үйлдвэрлэл” явуулж, нэг үгээр олон зууныг дамжсан оюуны үйлдвэрлэл хөгжүүлж ирснийг нь хүртэл судлах цаг ирэх нь дамжиггүй.
Монголчууд юм мэддэг, түүнээ хэрэглэж чаддаг хүнээ эрдэмтэй хүн гэдэг. Бид уугуул амьдрал, аж төрөх хэвшлээ халан халтлаа монгол мэдлэгээ хэрэглэж өвгөд дээдсийнхээ ур ухаанд түшсээр байх болно. Үүнд ичгүүр сонжууртай, гутамшигтай бүдүүлэг зүйл огтхон ч үгүй. Харин ч энэ мэдлэг, эртний өв соёлдоо хэрхэн хандаж буй нь бидний өнөөдрийн соёлыг харуулах учиртай. Тийм учраас монгол мэдлэг гэж ярьж байгаа нь өвгөд дээдсийнхээ урт удаан хугацаанд хуримтлуулж бий болгосон арвин их практик мэдлэг - төв Азийн өндөрлөг дэх аж төрөхүйн өвөрмөц эрдэм, эрхшээл дор бий болгосон хосгүй нэгэн арга технологи, түүний түүхэн хөгжлийн тухай ойлголтыг хөндөж байгаа бөгөөд монгол ухаан гэдэг нь цаг хугацаа, орон зайг эзлэн аж төрж ирсэн монгол түмэнд байгалиас заяасан онцгой чадвар, мэдсэн таньсан зүйлээ хэрэглэж, ашиглаж, өөрийгөө, ялангуяа оюунаа хөгжүүлж ирсэн хөгжлийн үр дүн - юмыг бүтээх, биежүүлэх, сэдэх, ухаарах арга авъяасаар хөлжиж хөгжиж ирсэн оюуны тэнхээ нь юм байна гэж ойлгох учиртай болно.
Лувсандамбын Дашням
Сэтгэгдэл0
Монгол орны байгаль орчин, газрын доорхи баялаг бол хэдэн хүний шийдэх асуудал биш. Энэ асуудал монгол хүн бүрт хамаатай. Энэ асуудлаар нээлттэй ярилцая гэсэн Энхбаярын саналыг монголчууд дэмжих хэрэгтэй. 7 сарын 1 гэдэг эцэстээ сонгуулийн тухай яриа биш харин монгол орны баялгын тухай асуудал. Энэ том асуудлын дэргэд Энхбаярын авилгалын тухай асуудал бол юу ч биш. Хэрвээ үнэхээр авилгалын асуудал байлаа гэхэд хэрэгсэхгүй болгох хэрэгтэй. Оюу толгой, Таван толгойн гэрээг Монголчуудад ашиггүйгээр байгуулахыг эсэргүүцэж байсны дэргэд инээдтэй өчүүхэн хэрэг. Аль нь том, аль нь жижиг асуудал вэ гэдгийг харьцуулж харахад жинхэнэ монгол ухаан хэрэгтэй.
бат-отгон гэж сайхан мунхруулдаг хүүхэн байнаа,
Ene neg teneg avgai amnaasaa huus sahruulaad l chalchij bgaa yumaa uuruu oilgoj bgaa yumuu ugui yu buu med, iimerhuu hudlaa hiirhej ih medeh tsarialsan nomlogchid yagaad genethen iheschihev ee????????????????????
Энэ маш зөв юмыг ниймэлсэн байхад манай хүмүүс зарим нь дормж хийж байгаа нь монгол цус ямар их бохирдсоныг л харуулж байх шиг байна. Илжигний чихэнд... гэдэг шиг бид үүнийг ойлгож хүлээж авах чадваргүй байгаа нь нэн гутамшигтай юм даа. Өргөстэй ч гэсэн сарнай цэцэгт дурладаг шигээ
Сайхан, муухай ч гэсэн монгол цустай монгол эмэгтэй бичиж байхад баярлан хүлээж авахын оронд бахархан дууриахын оронд ингэх ч гэж дээ. Ямар муухай харанхуй бүдүүлэг гүн ангал шиг нийгэм рүү явж орчихов оо, хайран ч өвөг дээдсийн минь амь амьдрал. Залуу үе минь л үүнд битгий бузарлагдаасай. Үр сад минь ялгаж салгах оюун билэгтэй байгаасай, найдаж байна. Мөнх тэнгэр минь ивээх болтугай. Номын цагаан буян оршиг.
Uuniig bichsen hun "negr" gedeg ugiig hereglesen baih yum. Uug n "negr" ug chin har ars'tai huniig doromjilson ug baigaa yum. Yagaad tegj bichsen yum boloo?!
Tur Bagsh Etseg eh gedeg daraallaar Kunziin surgaali hundleh zuiluudiig todorhoildog.Erhemleh zuiluuded Ger bul,Hamaatan sadan,Naiz nuhud gej surgasan baidag.Ermelzeh zuiluuded Erdem nom,Uigagui hudulmur,Tsegts shudraga baidal gej surgadag.2200 jiliin umneh Kunziin surgaali buh Dorno dahinii ard tumnuudiin tuunii dund Mongolchuudiin oyun sanaand yamar gun gunzgii mur uldeesniig bid meddeggui.
Бат-Отгон доктор таныг би хүндэтгэж, Монгол суу ухаан гэгч гаймагшигт философыг олон түмэнд хүргэх гэж хичээж яваа танаар бахархаж явдаг юм шүү. Монгол ухаанаар амьдрах гэж хичээж явахдаа таны ярьж хэлдэг зүйлсийг мөрдлөг болгохыг хичээж явдагдаа
ану-аас ирсэн трансферфактор хямд зарна 95265660
шал тэнэг юм
chi uuruu teneg
та хоер хоюулаа тэнэг
kongzi mgl-d yamar hamaatai yum be?yuu soliorood baina aa?
Mongol Mongol geh ym hamgiin buduuleg uher shig teneg mulguu humuus shdee.Mongold Chinggis gej aguu hun azaar tursun ym. Hytad, solongos iig l muulaad bdg. Yas yman deer ted Mongol hunees buh talaaraa iluushdee. Teneg uher huuli juramandaa zahiragddaggui, mongol mongoloo deerelhdeg, gadnii huniig haraad burhan met uzdeg tiim l buduuleg uher Mongolchuud.
tegvel chi ter ni l biz. buh Mongolchud tiim bish. ooriigoo bitgii bicheed bai.
Чи чинь харин өөрөө жинхэнэ гадныг шүтчихсэн байна шдэ. Юун 2200 жил Монголын удмын санг 40000 жилийн өмнөхөөс ч өвлөгдөж ирсэн. Дэлхийд анх монгол хүн үүсэж, дэлхийг монгол авч явж байсныг Гадныхан хүртэл судалж мэдээд сонирхоод байгаа шүү дээ, их мэдэгч минь. Күнз чинь энэ цаг хугацаатай харьцуулбал саяхных байгаа биз дээ. Бурхан багш 2500 гаруй жилийн өмнө сургаал айлдаж байсан байдаг гэж ярьцгадаг байж. Бат-Отгон багш бол аугаа эмэгтэй. Монгол суу ухаан бүр агуа.
Mongolchuud Mongolchuudaa l deerelhej chaddagshdee, tsaashaa heterhgui huurhiilultei humuus.
2012-onii Mongol ulsiin hamgiin hun muutai huneer 1-rt Huuruudorj.2-rt Dorligutav.3-rtHutsav hutsav.
Болж байна
Дашням гэж хүн бичсэн юмуу? Тийм байлгүй. Энэ негр авгайгаас өөр байсан юм. Батотгон гэж юу юм бээ? Юу ч мэдэхгүй, хошин шог л ярьдаг. Нэг бол бөөгийн багш юм шиг аймар солиорно. Жаахан хүүхдүүдэд лекц хэлж байна гээд л ярьж байгаа юмандаа өөрөө ч итгэхгүй эргэлзэж ийш тийш бүлтэлзээд л, айгаад л. Юу сурсан, мэддэг гээд хүнд заах гэж оролдоод байдаг юм. Ярианаас нь авах юм байхгүй. Хүнд болон өөртөө цагийн гай.
Танд тэр хүний зааж сургаж байгааг ойлгох оюун цхаан заяасангүй. Хөөрхий минь ядаж ёэтгэл нь эрүүл болоосой.
Танд тэр хүний зааж сургаж байгааг ойлгох оюун ухаан заяасангүй. Хөөрхий минь ядаж сэтгэлгээ нь эрүүл болоосой.
Zurgiig ni soliochee Dashhym bagsh bish baina shd ee yun shal uur zurag tavisan um be
Bat-otgon mini huduu buidhan gazar ochij physiciin bagsh hii umnuus chini ichih yum.
Даахин дор хүлэг, дахан дор эр гэж үгтэй юм. Чи ичээд яахав дээ. Насны эцэст чиний сайханаар буян аривжих биш. Сэтгэлийн сайхан номын шидээр Энэ хорвоод хэн байгаад ямар зүйл бүтээгээд ирсэнийг чинь л дэнсэлнэ дээ.
hundelj hairlaj yavdag shuu! odoo ued hen guayn ch helj yaridaggui martagdsan etseg ovgodiin mini helj surgaj baisan buhniig setgeld buutal helj tailbarladag. tanii lekts taivshral. huneeree baihiin uneriin medruuldeg . bi duuguihen surleg saihan emee ovoogoo huuhed ahui ueiin hogshchuulee ooriin erhgui dursdag. minii ovog deedes uneheer aguu. utga uchirgui yum gej baidaggui.
UHER MONGOLCHUUD AA, hudlaa moortsgoogood bailgui, naad teneg tolgoinuud chini joohon ch gesen yum oilgodog yum bol eniig uzeed SAIN BOD! Daraa ni bidend MOngol baitugai al' ch uhaan ni baihgui gedgee oilgo, tegeed dahiad SAIN BOD! http://www.youtube.com/watch?v=Qph7uJwd9mA
ЧАМД баяр хүргэе. Яг зөв хэлжээ. Үнэхээр бид бодох хэрэгтэй шүү. Гадныхныг шүтэж амьдардаг сэтгэлгээнээсээ салаач. Дэлхийн нэртэй компаниудад Монгол залуус, дэлхийн банкинд монгол эмэгтэй, Дэлхийн шатрын аваргад монгол охин бид яагаад монголчуудаа үнэлдэггүй юм бэ? Энэ мэт монгол дэлхийн бахархал болох цаг ойрхон байна. Бид архинаасаа л салмаар байна.
Emegtei Argo yum shig bgaam hudlaa yum yariaal yavnaa YAdaj bhad uurtuu ih itgeltei yarinaaa
Коментод бичсэн хүмүүст: та нар өөрсдөө нэг зөв юм бичиж, зөв юм ярьж чадахгүй, зөв юм сэтгэж чадахгүй байж битгий ингэж бай.Зөв, бурууг ялгахгүй байж битгий судлаач хүнийг доромжлоод бай.
Ингээд хэлээд өгөх хүн байхгүй шүү. Байгаагаа битгий гол.
ЭНЭ НӨХРИЙГ ШАР ХАДНЫ ЭМНЭЛЭГТ АВААЧИЖ ХЭВТҮҮЛЭЭЧ
Ene neg teneg avgai amnaasaa huus sahruulaad l chalchij bgaa yumaa uuruu oilgoj bgaa yumuu ugui yu buu med, iimerhuu hudlaa hiirhej ih medeh tsarialsan nomlogchid yagaad genethen iheschihev ee???????????????????? гэнээ ха ха ха үнэн үнэн яг тийм шүү
бат отгоны дэргэд ч жаахан ойлгогдохоор юм бичжээ
Бат-Отгон хөдөө очиж физикийн багшаа хийвэл таарна.
Уг нь наадах чинь ганц хүсэл нь ч байж магадгүй. Даанч бурхан багш өгсөн даалгавраа нэхээд зөвхөн монголд ч биш бусад гадны орнуудад судалж түгээ гээд шаардаад байгаа гэсэн. Хөдөө чинь жинхэнэ сувд эрдэнүүд, шижир алтнууд байдаг юм шүү дээ. Чам мэт нь л утаатай агаартаа хоргодоод ялгадасныхаа тунгаамлыг ууж идээд байж байгаа юм чинь.
хажир ухаан... гээл шааж өгдийн байна лээ, ккк
utgii ni medehgui hun bas ingeed l comment bichdeg yum bain lee,kkk
Хажир үнэн гээч. Хүн муулахдаа ч зөв 2 үг тогтоочихгүй хүнийг чинь одоо юутай ч зүйрлэлтэй билээ. Ядаж зөв ярьдаг бол хүн дүрст хиж гөрөөст тооцох сон.
хажир үнэн гэдгийг нь мэддэг юм бол бичээд өгөөч. Ёстой тийм юм гэж хорвоод байхгүй шдээ. Тэр шүлсээ үсчүүлж ярьдаг хүүхэн чинь хүмүүсийн мэдэхгүйг далимдуулж, шинжлэх ухаан батлаад байна гэж дандаа жишээ авна. Шинжлэх ухаан хажир мажир гэж юу ч батлаагүй шүү
Батотгон золиг минь чи одоо болио Эрдэм Мэдлэг хоёроо ягачих тэгээд дараа нь ярь Худал зүйл ярьж ард оныг мунхаруулах чинь гэмт хэрэг шүү
нүдний булай минь ядаж зураггүй хуцаж байгаач тэхүү
21-р зуун .Монголчууд www.chinggis-udganblogspot.com эзэн хаан Чингисийнхээ хэлсэн үгийг сонсоорой
Хурц гуай, Бат-отгон гэх мэт шудрага хүмүүсээ дэвшүүлье
ENE BATOTGON GUIA CH SAIHAN HUTSDAG HALTAR DAAAA
Ардчилал хэмээх шалбаагт ард нийтээрээ хөлбөрч байсан цаг дор юу ч хийгээд нэмэргүй юм. Тэртээ тэргүй ардчилал тэгш эрит нийгэмд буй болж буй үзэгдлүүд тун удахгүй монголд баталгаа болноо. Гарал үүсэл, удам угсаагаа мэдэхгүй болж, дийлэнх нь ижил хүйстэний эгнээнд очиж, эрдэм номд боловсорсон нөхөргүй хүүхнүүд эрс олширч, гэр бүлийг хүртэл гэрээгээр зохицуулан, нийгэм хүмүүсийг удирдаж эхлэхийн цагт Хар хүчин ноёрхолоо тогтоож дуусах болно.
mgl gj yarij bidend ene ih soyoliig taniulj bgaa batotgon tanid bayarlalaa
saihan medeelel bna bayarlalaa. humuus uy gej heleh ni hamaagui. hun gedeg amitan neg ontsgoos haraad l oilgood bhgui uy. hezee negen tsagt ooriin erhgui uhaarah bolno. hari nutgaas mend hurgie. ta buhnii ajiliig mongoliin mini monh tenger urgelj iveeh boltugai.
Ямар аймшигтай юм бэ? Монгол хүний өнөө тальбуу ухаан, уужуу сэтгэл хаана булшлагдчихаа вэ? Үнэн үгэнд хүн өшөөтэй гэгчээр та нар шиг ухаанаараа ул хийж яваа хоосон хөвөгчдийг сэнхрүүлэх гэсэн нь алдаа болж байх шив. Өөрөө судлаад дэлгэж чадахгүй хойно хүний хийсэн нээсэнг хэдхэн үлбэгэр үгээр живүүлнэ гэж бодож байгаа бол хол очиж хуцацгаа. Ийм болохоор чинь үхэр монгол нэрээр овоглуулж байгаа юм шүү дээ, төлөгнүүд ээ.
ene uguisgeed baigaa doromjlood baigaa hun gadnii tagnuuluud bichdeg baihaa.albaar bichej bna. mgl chuud bol iim setgeliin hoosrold oroogui shuu,,,,,,mglchuud bidnii uvug deedesiin tuhai iim saihan zuil yarij yvaa hund uram uguh hun baihaas surug setgegdel bicheh mgl hun baihguii........bat otgond amjilt husei