sonin.mn

AIPS Sport Media Awards 2025 уралдааны дүн гарахад Монголын фото сэтгүүлч Сугаржавын Энхжаргал Photography Portfolio (цуврал фото) ангилалд шилдэг 10-т багтаж, улмаар түүний бүтээл Ази тивдээ тэргүүлжээ.


Удам залгасан спортын фоточ тэрбээр "Хүү төрвөл бөх болно" (If a son is born, he will be a wrestler...) нэртэй энэхүү бүтээлээ 2025 оны долоодугаар сарын 9-нд Төв аймгийн Цээл сумын наадмаар буулгасан байна.


AIPS Sport Media Awards 2025 уралдаанд нийтдээ 130 орны 1987 сэтгүүлч оролцсон бөгөөд шагналтнуудын нэр 2026.04.10-нд Швейцарийн Лозанн хотноо тодорсон юм.