sonin.mn

Улаанбаатар темөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 65 жилийн ойд зориулан бичсэн зохиолч, сэтгүүлч Л.Сэнгээгийн “Хөгжилд хөтөлсөн он жилүүд” номыг уншлаа. Уг ном нь, орчин үеийн ном зүй, төхник хэрэгслийг чадамгай ашигласан, Монгол, Орос хэлээр бичиж тухайн үеийн түүхийн үнэнийг гэрэл зургаар голчлон харуулж, хөдлөшгүй баримтаар мөнхлөн бичсэн чанартай сайн ном болсонд Ашиглалт, хөдөлгөөний ахмад ажилчны хувиар талархаж байна.

Иймээс Л.Сэнгээ таны цаашдын уран бүтээлүүдэд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Үүний далимд тус номны II бүлгийн 10 дугаар хуудсанд нэр бичигдээгүй нэгэн гэрэл зургийн талаар тодруулахыг зорилоо.

Нэр нь бичигдээгүй ажлын байрандаа буй эмэгтэй жижүүр бол Сайншанд зангилааны харъяа 43 дугаар зөрлөгийн жижүүр, миний хань Мятав овогтой Чимэдцэрэнгийн 1960 онд авахуулсан гэрэл зураг юм. Уг гэрэл зураг нь 1973 онд “Орчин үеийн Монгол” нэртэй сэтгүүлийн 25 дугаар хуудсанд нийтлэгдэж байсан илээ.

М.Чимэдцэрэн 1954 онд Улаанбаатар өртөөнд дагалдан сумчнаар ажилд орж, ажил,хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байсан. Улмаар 1961 онд Төмөр замын техникумын нэг жилийн анги, дараачаар нь Төмөр замын техникумын комерийн агентийн курсыг тус тус төгссөн байна.

Энэ үед Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн шинэ замд ажиллахаар болж Сайншанд зангилааны 43 дугаар зөрлөгт жижүүр, 1967-1985 онуудад тус зөрлөгийн дарга, Сайншанд Замын-Үүдэд комерийн агент, билет-товарын кассаар ажиллаж байлаа.

Түүнчлэн 43 дугаар зөрлөгт жоншны уурхай нээгдэж, 1983 онд өртөө болгон өргөжүүлж М.Чимэдцэрэнг өртөөний даргаар улируулан ажиллуулсан юм. Тэрээр, 1985 онд өртөөний жижүүр, билет-товарын касс хийж байгаад 1992 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарсан.

1992 оноос мал аж ахуй эрхлэн амьдарч байгаад 1997 онд өвчний улмаас насан өөд болсон юм. Түүний хөдөлмөрийг Төр засгаас өндөөр үнэлэн 60, 70 жилийн ойн хүндэт медаль, УБТЗ-ын “Тэргүүний төмөр замчин" цол тэмдгээр шагнаж байв.

Дорноговь аймгийн Өргөн сумын IV багийн иргэн Дорлигийн Ухнаа

Эх сурвалж: "Ган зам" сонин