Дуурь бүжгийн эрдмийн театрт “Учиртай гурван толгой" дуурь үзлээ. Түүний хөгжмийг Б.Дамдинсүрэн, В.Смирнов нар зохиож, цомнол зохиолыг Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нар бичсэн гэж үздэг юм байна.
Тоглолтын дараа сэхээрвээс Монгол үндэсний хамаг л гоо сайхны бахархал тэнд чуулсан гэхээр бодол төрев. Монгол хүний төрх байдлын гоо сайхан, монгол хүний сэтгэл оюуны гоо сайхан, монгол ая эгшгийн яруу сайхан, театрын барилга архитөкторын гоо сайхан, монгол дээл хувцасны гоо сайхан, монгол үзэгчдийн сэтгэлгээний гоо сайхан гээд сайхангүй юм тэнд нэгээхэн ч алга.
Бид энэхүү дуурийн наян жилийн ойд зориулсан тоглолтыг үзсэн. Тэнд Нансалмаад хоёр, Юндэнд дөрөв (үүний дотор МУГЖ хоёр), Балганд гурав, Хоролмаад гурав (үүний дотор МУГЖ хоёр) гээд гол дөрвөн дүрд 14 жүжигчин бүлэг бүлэгт солигдон дуулсан.
Ингэж бийлэг хангалуун сэлгэж байгаа нь тус театр олон сайн дуучин жүжигчинтэйгээрээ бахархаж байгаа зүй ёсны омогшил гэж ойлгож байна. Тоглолтод мөнөөх ахмад алдартнууд нь оролцоогүй л дээ. Тэд оролцсон бол тайзандаа багтахгүй биз.
1934 оноос хойших он жилүүдэд Т.Хандсүрэн, Б.Сүрэнхорлоо, Ө.Эрэнцэнноров, Л.Цогзолмаа нараар эхэлсэн 45 Нансалмаа, Цагаан Цэгмид, Г.Гомбосүрэн, Н.Наваан-Юндэн, А.Цэрэндэндэв нараар эхэлсэн 40 Юндэн, Б.Жадамбаа, Л.Лувсан, З.Цэндээхүү, Г.Дашпунцаг нар эхэлсэн 31 Балган, Б.Дэвээ.Т. Хандсүрэн, Б. Сүрэнхорлоо, Ю.Цэндсүрэн нараар эхэлсэн 39 Хоролмаа, Л.Чулуунхүү, Лха.Долгор нарын хориод бүүвэйн дууч, Ж.Дорждагва, Д.Долгоржав нарын 14 уртын дууч тодорч тоглосон гэж танилцуулгын номонд дурджээ.
2040 дахь удаагийн тоглолт нь энэ удаагийнх юм гэсэн. Сайхан бүхнээс илүү сайхныг цоглоосон ийм түүхэн чухал тоглолтыг бэлтгэж үзэгч түмэнд өргөн барьж байгаагийнх нь төлөө тус театрын ерөнхий захирал хатагтай Ч.Мөнхзул, найруулагч Л.Эрдэнэбулган, удирдаач Ж.Бүрэнбэх, зураач Ч.Гунгаасүх, бүх туслах, уран бүтээлчдэд халуун баяр хүргэж байна.
Энэ чинь зөвхөн “Учиртай гурван толгой" дуурийн ой төдий биш Монголд дуурийн урлаг үүсч хөгжсөний наян жилийн ой тохиож байна гэж ойлголоо. Миний хувьд бас нэг ижилгүй сайхан нь насан багын гоё дурсамжийг сэргээсэн явдал байлаа.
Учиртай гурав бол анх “Ган төмөр', “Гандий мод”, “Сүнжидмаа'', "Гоож нан-Аа", “Цэнхэрлэн харагдах уул" "Эрүү цагаан болжмор", "Хөх торгон дээл" зэрэг ардын богино дууны хөг аялгууг ашиглан туурвисан "Хөхөө", "Цэнд комиссар'' зэрэг дуулалт жүжиг шиг жүжиг байснаа төдөлгүй, Монголын уран сайхны соёлын хөгжилд хөтлөгдөж хөгжсөөр 1942 оны дахин шинэчлэлтээр бүрэн хэмжээний дуурийн зэрэгт хүрсэн нь гайхамшиг мөн биз.
Анх 1950-аад оны сүүлчээс Италид эх суурийг нь тавьсан олон зуун жилийн түүхтэй дэлхийн сонгодог дуурьтай эн зэрэгцэх хэмжээний Монгол дуурь болсон гээд бодохоор элэг цөс аяндаа хөөрөөд ирж байгаа юм.
Дэлхийн дуурь 400 жилийн настай. Манайх наян настай. Гэвч чанар чансаа нь хол зөрүүгүй гэхээр сэтгэл хөөрөхгүй байх арга байхгүй. Хөгжим мэддэггүй миний бодлоор хэмжвэл “Учиртай гурав" бол дэлхийн сонгодгуудыг дуурайж хөл алдан хөөсрөөгүй бөгөөтлөө Монгол ардын дууны ая эгшгийг бас махчилан хуулж доошоо ороогүй ер нь бол үндэсний хэв шинжээ бүрэн хадгалсан, монгол ая эгшгийн хамаг гоо сайхныг цогцлоон шингээсэн их л хэвлүүхэн дуурь гэж харагддаг.
Зөвхөн ганц “Учиртай гурван толгой” гэхгүй ерөөс Монголын дуурийн урлагийг бие даалган хөл дээр нь босгож дэлхийн төвшинд хүргэхэд манай ардын төрийн соёлын бодлого шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гухайд ямар нэг эргэлзээ байхгүй. Гэвч түүнд мэдэгдэхүйц хүчтэй түлхэц өгсөн нэг хүн бий. Тэр бол монгол хүн биш, орос хүн. Эрэгтэй хүн биш эмэгтэй хүн.
Жирийн нэгэн биш тэргүүн хатагтай хүн Гавьяа шагналтай хүн биш бүх шагналаа хураалгачихсан хүн. Энэ бүхнийг тоочихоор манай уншигчид түүний нэрийг аяндаа санаж байгаа байх. Гэвч нэрийг нь хэлье. Тэр хүн бол А.И.Филатова гэдэг тэргүүн хатагтай юм. Дуурийн урлагийн тухай ярихад тэр хүнийг эрх биш дурсах учир шалтгаан байдаг тул энэ цөөн үгийг орхиё.
Одоогийн олон сайд дарга нар тэр орос бүсгүйн бариулж өгсөн цэцэрлэгт хүмүүжиж, “Найрамдал" зусланд амарч, хуримын ордон, гэрлэлтээ бүртгүүлж, бас эмнэлэп нь үзүүлж байснаа мартаагүй бог энэхэн баримтад дургүйцэхгүй байх “Учиртай гурван толгой" дуурь нь XX зууны Монголын алтан үеийнхний уран сайхны соёлын гарамгай амжилт мөнийг энэчлэн ухаарахын ялдамд миний бие энэхүү дуулалт жүжгийг анх таньж мэдэх болсон жаран таван жилийн тэртээх тэр үеийг эргэн санаад сэтгэл нялхарч суунам.
1949 оны намар манай Бөмбөгөр сумын улаан булангийн уран сайханчид энэжүжгийгтоглох боллоо. Юндэнд Сандагийн Самдан гэх 18 настай сайхан дуулдаг сайхан залуу багш. Нансалмаад Дамдингийн Хандсүрэн гэх сайхан дуулдаг, царайлаг, багш бүсгүй. Энэ бүсгүй бол одоогийн Г.Занданшатарын аавын эгч бөгөөд насаар хорь гарч л байсан байх.
Балганд манай сургуулийн захирал Балхүүгийн Дорж гэдэг хархүү. Хоролмаад хэнсэн билээ Бумбаа гэдэгсэн билүү нэг гялалзсан бүсгүй тус тус тоглож байсан. Хөгжим гэж байхгүй шууд цулгуй дуулаад л болдог байсан.
Хэдийгээр тарчиг хомс үе байсан ч хүн бүр сайн санаагаар эрвийх дэрвийхээр зүтгээд л яасан ч сайхан байсан юм бэ дээ. Тэр үед манай сумын улаан булангийн эрхлэгч нь Бямбын Балжир гэдэг идэрхэн эр байсан.
Баянхонгор аймгийн клубт энэ жүжгийг тоглодог байсан учир аймгийн клубын жүжигчин Нанжид гэдэг хүнээс энэ жүжгийн зохиолыг Балжир хуулж авчирсан юмдаг. Зохиол нь хүртэл ингэж гар бичмэлээр дамжиж яёДаг байсан. Түүнээс гадна зарим бадаг дууг яг л ардын дуу шиг гэр орондоо бас хээр гадаа ч дуулж л явдаг байсансан.
“Учиртай гурван толгой” дуурь чинь ингэж аймаг сумын улаан булангаар төдийгүй айл өрхөөр айлчилж яваад эгэл жирийн олон түмэнд илүү ойр дотно танигдаж сэтгэл зүрхэнд нь шингэсэн учраас бүх нийтийн хайртай дуурь болсон байх гэсэн бодлоо хэлэх гэж энэхүү бяцхан дурсамжийг өгүүлэв.
"Манай театрын зорилго бол
Малчин ардыг хамгаална
Маркс Лениний сургаалыг
Магад үнэнээр биелүүлнэ" хэмээн дуулж явахдаа л манай ард түмэн Монголын дуу хөгжмийн урлагийг дуурийн урлаг гэдэг цоо шинэ бие даасан салбартай болгох түүхэн их үйл хэргийг бүтээсэн байдаг юм.
"Учиртай гурван толгой” болон Монголын үндэсний хийгээд дэлхийн сонгодог дуурийг анх санаачлан бүтээсэн алтан үеийнхний нэлээд нь цагийн эрхээр бурхан болсон ч гэсэн эдүгээ тэнгэрээсээ тэжээсээр л байх ажээ. Мөнхийн бүтээл бүтээнэ гэдэг үнэхээр аугаа, үнэхээр буянтай байдаг юм байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ
Сэтгэгдэл0
ynexeer ch sots niigmiin yed ch bid soyol urlagaar delxiigees xotsrolgyi l tsug alxaj bsan daa yamar ch goyo ayalguu zoxiodog bsan yum .odoo getel neg duugaa l daxin tabiad bgaa yum shig l xachin xugiin ayatai duu gexed xetsyy yumiig duulaad l bas xosooroo duulaad bx boltoi yum aa,gabiyat ene ter bolood bxiig ni yana aa dendyy doroi sul niigem yum daa xuurxii...
... Улс орныхоо тусгаар тогтнолыг хадгалж үлдэх нь хөх тамгат Монголчуудын нэн тэргүүний зорилт байх болно. ... Их Монголын ариун дагшин газар нутгаас Хан Тэнгэрийн хилэнгийн галаар , харийн доншуурчид , ардчилсан хужаа луйварчид урвагчдаас бүрэн цэвэрлэсний дараа , ... Улс гэрийн дотоодын асуудлыг цэгцэлж , хүн ардаа амар тайван амьдруулж , эдийн засгийг сэргээж , байгаль орчин, урсах гол, амьдрах газар шороогоо хайрлан хамгаалж , Монгол эх орныхоо төлөө нэгэн үзүүрт шударгуу сэтгэлээр зүтгэх болно. . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Бидний улс эв саналаа нэгтгэн нийлэн хөдөлвөөс мэдэхгүй , чадахгүй хэмээх зүйл эгнэгт үгүй болж цэнгэлийн манлайд хүрэх нь дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ . ... Д Сүхбаатар , ...Хөх тамгат Монгол ахан , дүүс нараа , ... Уншаад ойлгосон бол заавал ч үгүй амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. ... Эзэн хичээвэл , заяа хичээнэ . ... Дайсан ил үгүй тулалдааны гал дунд Монгол улсын Тусгаар тогтнолыг цээжээрээ хамгаалан тэмцэж байгаа С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж нарын талаар муу үг бүү дуугар . !!! … Хэдийгээр чиний нүдэнд харагдахгүй , чихэнд сонсогдохгүй байгаа ч гэсэн Төрийн Дээд удирдлагын төвшинд Хөх тамгат Монголчууд болох С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж тэргүүтэй хэсэг дэвшилтэт эх орончид , ардчилсан хужаанууд луйварчид урвагчдын эсрэг тэмцэлдэн , цус асгаруулсан тулаан өдөр болгон болж байгаа гэдгийг мэдтүгэй . ... Иймээс С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж тэргүүтэй Монголын төлөөх зүрх сэтгэлтэй эх орончдод Хөх тамгат Монгол ахан дүүс та бүхний дэмжлэг, туслалцаа хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болж байгаа гэдгийг ойлготугай . !!! ... Цувж явсан барнаас , цуглаж суусан шаазгай дээр гэсэн ухаантай үг байдагдаа. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Ирээдүйд юу болох вэ. !!! ... Хувьдаа би Монголчуудын залхуу гэдэгт эргэлздэг . Японд ажиллаж амьдарч байхад Монголчууд сэтгэлээсээ ажлаа сайн хийдэг , харин Хятадууд болон бусад нь дүр үзүүлж ажиллах дуртай хүмүүс юм байна гэдгийг олж харсан бөгөөд олон Монголчууд үүнийг ярьж байхыг сонсож байсан . Гэхдээ ажилсаг , залхуу нь хувь араншингаас хамаарч хүн бүрд харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Монголын гадаад бодлого Орос , Япон тал руу түлхүү эрчимжиж эхэлвэл мэдээж Хятадууд боломж гарах бүрд бидний хөгжлийг зогсоох хаах одоогийн бодлогоо улам бүр эрчимжүүлэх болно. Монголын нүүрс , зэс , ширэм Япон руу цувах үед Хятадууд жинхэнэ үнэн нүүр царай болох хорлон сүйтгэх бодлогоо хэрэгжүүлэх болно. Мэдээж үүнд чиний шүтдэг хужаа хүүхэн Уянгаа , түүний нөхөр Баатархуяг , доктор Молор Эрдэнэ , М Энхсайхан , Гарамгайбаар гээд хужаа нар ихэд нууц нөхцөл байдалд гар бие оролцох болно. Тэгээд ч хоёр завин дээр хоёр хөлөө салган тавиад хөвж болохгүйгээс хойш нэгийг нь сонгох хэрэг зайлшгүй гарах болно. ... Монголчууд Монгол - Оросын харилцаанд өндөр ач холбогдол өгч Монгол - Японы харилцааг ихэд хөгжүүлэх болно. Үйлдвэрлэлийн тухайд бол Монголчууд үйлдвэрлэлжилтийг эхлүүлэх хувьсгалын тохироо бүрдсэн гэдгийг ойлгож баялаг бүтээгчид үүнд сэтгэлзүйн болон эд материалын , технологийн шийдлийг бүрдүүлэн бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологитой үйлдвэрийг хөрөнгө хүч хайрлахгүйгээр барьж байгуулах ёстой бөгөөд Өнгөт болон хар төмөрлөг , Машинт үйлдвэрлэл , нисэх бүтцийн үйлдвэрлэлийг зайлшгүй хөгжүүлэх ёстой . Өнөөдөр хол мэт сонсогдож байвч 30 - 50 жилийн дараа гэхэд Монгол хүн өөрийн ухаанаар, гараар Сансарын орчин үеийн шинэ хөлөг бүтээх түвшинд хүрсэн байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй. 21 р зуун Сансарын зуун, гариг хоорондын аялалын зуун , Сансарын эринчлэлийн эхлэл үе байх болно. Мэдээлэлийн цахим ертөнцийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголд хамгийн өндөр түвшинд хөгжүүлэх бодлогыг хүчтэй барих ёстой. Малын гаралтай түүхий эдээ чанарын өндөр түвшинд боловсруулж хагас бэлэн бүтээгдхүүн , эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэж ЕвроАзийн шинэ том зээлд гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй . Монгол улс цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод зайлшгүй ашиглах ёстой бөгөөд хамгийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий Атомын Цахилгаан Станцыг ойрын хугацаанд барьж ашигтлалтанд оруулах ёстой. Монгол улс Далайд гарах гарцыг нээхийн тулд Находкийн боомтыг урт удаан хугацаанд хөнгөлөлттэй үнээр ашиглах хэлэлцээрийг Оросын талтай байгуулах ёстой бөгөөд боомттой холбох төмөр замыг ойрын хугацаанд ОХУ тай хамтарч барьж ашиглалтанд оруулах ёстой . Монгол улс ЕвроАзийн Холбоотой болон Японтой түлхүү хэлбэрээр аж үйлдвэрлэлийн интеграчлалыг эрчимтэй хөгжүүлэх ёстой . Монгол улс хүнсний бүтээгдхүүнээр өөрөө өөрийгөө 100 % хангах ёстой . Монголчуудын дунд шатны ажиллах хүчний бэлтгэл Өмнөд Солонгос болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад хийгдсэн бол , дээд болон нарийн мэргэжлийн боловсон хүчин Дэлхийн томооохон Эрдэм шинжилгээний хүрээлэн , Их сургүүүлиуд дээр хийгдсэн тул үүн дээр үндэслэн Үндэсний Боловсрол гэгээрэлийн салбарыг чанарын цоо шинэ шатанд гарган хөгжүүлэх хэрэгтэй. ... Энэ бүхнийг ерөнхийд нь нэгтгэн дүгнэхэд бидний Монголчууд сүүлийн 20 иод жилд гар хумхин суугаагүй бөгөөд социализмийн гэх тодотголтой 70 жилийн үндэс суурин дээр үсрэнгүй өндөр хөгжилтэй Их Монгол улсыг байгуулах зорилтот ажлаа алхам ч сааруулаагүй гэдгийн баталгаа болж өгч байгааг Монгол ахан дүүс та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүх ажлыг Монголын Төр өөрөө удирдан манлайлах ёстой бөгөөд төслийн ажилд Төрийн оролцох ёстой хувь хэмжээг зохист хэмжээнд байлгах , хувийн хэвшилд ажиллах зах зээлийг нь нээх , хөдөлмөрийн нөөцийг бүрдүүлэх , хямд үнэтэй санхүүгийн эх үүсвэрээр хангах , стандарт технологийн гуримийг чанд сахин мөрдүүлэх тэдний аюулгүй ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах ёстой. ... Эцэст нь алтыг хайлуулах нь улам бүр цэвэр алт гаргаж авахын төлөө байдаг шиг , … Өнөө үеийн ороо бусгаа цагийн хэлхээнд бидэнд зөвшөөрөгдсөн зовлонт хүнд байдал , харийнхны булаан эзлэлт , ардчилсан хужаа луйварчид урвагчдын бусармаг хорт үйл бүхэн нь хөх тамгат Монголчууд биднийг аливааг ухааруулж ойлгуулах , хурцлахад чиглэгдсэн Мөнх Тэнгэр Эцгийн минь хайраар үйлдэгдсэн суран бүсний шавхуурдалт байсан гэдгийг заавал ч үгүй зүрхэндээ таньж мэдтүгэй . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ...