
Арван cap тээж төрүүлсэн алаг үрээ гөлөг төөрүүлж байгаа мэт хаяад явсан гутамшигт хэрэг манайд саяхан гарчээ. "Мэс засалд орох болчихлоо. Охиныг минь хэд хоног хөхүүлж байгаач" гэж хэлээд танихгүй хүнд хээв нэг орхиод явчихсан байх юм даа. Улаан нялзрай амьтныг харсаар байж аваад хоцорсон цаад хүн нь мянгатын байрны нэгэн орцонд тавьчихаж.
Амьдрах хувьтай л байсан хэрэг биз, азаар эмнэлгийнхний гар дээр амьд мэнд иржээ. Хүүхдийн больницод 20-иод хонож байгаа 2 cap гарантай охиныг одоогоор асрагч, сувилагч, эмч гээд орсон гарсан хүмүүс өхөөрдөн гар сэлгэн тэвэрсээр хоног өдрийг өнгөрөөж байна. Тусдаа ажилтай, тэр тусмаа ажлын өндөр ачаалал үүрдэг хүүхдийн эмнэлгийнхний хувьд ёстой л хүн мөсийг нь "зулгаасан" хэрэг болоод байна.
Өлгийнд нь орхисон цөөн үгтэй захианы мөрөөр цагдаагийнхан шалгаж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой шийд хэлээгүй бололтой юм. Харин хүүхдийг гар дээрээ авч хоцроод хөхүүлж байсан эмэгтэйн яриагаар охины ээж 40 орчим насны эмэгтэй байсан бололтой. Эмнэлгийнхний ярьж байгаагаар
төрсний дараах вакцин хийгээгүй байгаагаас үзвэл гэртээ төрүүлсэн байх магадлалтай гэнэ.
Охиныг өргөж авах хүсэлтэй хүмүүс байгаа ч "Төрүүлсэн эх нь хүрээд ирдэггүй юм болов уу" гэсэн горьдлого тээж буйгаа хүүхдийн эмч нар ярьсан. Хүүхэд гэдэг амьтан хүссэн газар хясаж, хүсээгүй газар шавж байдаг хойно доо. Хүний энэ хорвоод амь тэмцэн хүрээд ирсэн энэ сөөсгөр охины заяа түших болтугай.
Эх сурвалж: "Дорнод" сонин
Сэтгэгдэл(11)
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, цүнх, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
наад хуурмач бараа битгий суртачилаад бай
наад хуурмач бараа битгий суртачилаад бай
Huuhdee hayadag emegteichuuded helhed, hayah durtaim bol yadaj huuhdeesee tatgalzsan zahia bicheed orhij bai.Zaya ni hayasan uhamsargui ta nar durguim bol ter huuhdiig chini avch usguh humuus zunduu l baigaa.Etseg eh ni alban esoor tatgalzaagui baihad, huuhed dur meden urchluuleh mash hetsuu baidag yum.Tui estoi zevuu hurch bn
хүүхэдээ хаядаг юм бол март тэмдэглэх хэрэг байна уу
тэнэг юмаа энэ хүмүүс тэр нялах хүүхдэд юун буруу байнаа
hvvhdee hayadag teneg hvvhnvvd yaj amid yavdag bnaa bodohoos durgvi hvrch bna iim tengvvd tsoohon baigaasai hayah yum bol yah gej hvvhed teedeg bna hvvhdiin zaya gomdono baih da mongoliin vrs mash olon boltugai gedeg biz de hvmvvsee 1
nyalh huuhedtei ehneruudee hayj yvdag erchuudiig haraal ideg
huuhed toruuleh gej husej moroodoj bga zondoo busguichuudiig ingej dormojilj bolohuu gargaal haychihdag ter ulsuud teeh gej zovj zuderch bhad burhan harah bhda
HUUHDEE HAYAAD YAVSAN ETSEG N YAHAARAA BURUUGUI BDAG YUM ARGAA BARAAL IIM ZUIL BIJ BGAASHDEE ARCHAAGUI ERCHUUD L BURUU TAI SHD YAAJ ZOBSON YAAJ DARAMTLUULDAG BOLOOL HUN INGEHEB DEE ABHUULAGUI AMIDRAL UGSUN BHAD ILUU CHADALGUI GOMDOO L UURT N HETSUU L YABAA DAA
khyykhed khediig l bol khediig olnoor ni avna.