Хас тамганы бичмэл үсгийн дардас дээр "булха" гэдэг үг яг байгаа юу. Яаж шалгах вэ. Судалгааны аргачлал би дэвшүүлсэн. Болон, болха, болгон гэх мэт үгээр хайх. Эдгээр үгүүд утгазүй, найруулгазүй гэсэн хэмжүүрт тохирч байх ёстой. Миний дэвшүүлсэн "болгон"гэсэн хувилбарт эргэлзэх санаа хэн нэгэнд төрөх нь аргагүй. "Хүмүн бичиг" сонины захирал Базарсадын Элбэгзаяа хас тамганы бичээсийг надад дармалдаж өгөхдөө лавлаж асуусан. Эв эе гэдэг таны нээсэн тайлалд болгон гэсэн үгтэй хувилбар тохирохгүй. Шинээр эрж олсон ямар нэгэн өөр хувилбар эрхбиш байгаа. Би таныг гадарлана. Нөөцөлсөн хувилбараа ил гаргаж үзүүлээч гэсэн бүлгээ. Булха гэдгийн өмнөх үг хоёр хувилбараар уншигддаг. Эл эсвэл ил гэж. Эгүнээс гадна байж болох гурав дахь хувилбар надад олдов.
Жишээлбэл: Мөнх Тэнгэрийн Хүчүүн түр Их Монгол Улсын Далай-эн Ханы зарлиг жил болгон иргэн түр хүрбээсү бөширэтүгэй, аюутугай гэх мэт. Жил гэдэг үг дундаа "и" үсэггүй "ЖЛ" гэж бичигдсэн байж болно гэж сэтгэв. Миний таамаглах үндэслэл юунд байгааг харцгаая. Тамганы дардас дээрх зарлиг, тэнгэр гэдэг үгнүүд дундаа эгшиг жийрэглээгүй гийгүүлэгч үсгүүдээр бичигджээ. Ингэж бичсэн хэлбэр XIII зууны өөр эх сурвалжид ганц биш удаа гардаг. Хас тамганы улны бичээсийн урвуу дүрсийг (оттиск) орос дархан Кузьма гаргасан байж таарна. Хийх явцад "и" үсэг хасагдсан байх боломжгүй харагдав. Ингэж бичдэг Тататунга аялгуу үлдсэн байж гэсэн хувилбар дэвшүүлэх орь ганц гарц үлдпээ. Кузьма дархан гадаад хүн учраас өршөөгдсөн байх. Өршөөгдсөний баталгаа нь тамганы дардас дахин шинээр хийгдээгүй байгаагаас харагдана. "Л" үсэгний эврийг шал өөр үсгэн дээр шилжүүлж байрлуулсан байдаг.Энэ бол тухайн цаг үедээ шийтгүүлэх ёстой алдаа мөн юм. Энгнйн бус император тамга хийж байгаа учраас. Алдаа нь хэнийх байв. Миний шинэ тайлал ийм буюу.
Хасзүйч: М.ЭНХПҮРЭВ
Сэтгэгдэл0
Гас мас гэж гуцаж нохойн баасыг бааж, хахайн унгасыг тавьсан пагсам өмхий хүн дүрт адгуусанууд.
булхай гэж байна ш дээ. ерөнхийдөө муу хүн л гэж байна
Нэг л үнэмшилгүй юм даа. Жилд ганц удаа зарлиг гаргаж, ганц удаа тэр төрийн их тамгыг зарлиг дээрээ дардаг гэвэл логикгүй юм биш үү. Эхний хувилбар нь зарлигийг ил болгож нийтэд тарааваас иргэн бүр айн эмээж даган биелүүл гэсэн утга илүү ойлгомжтой, бас учир утга нь таарч байх шиг.
Хас Хаш хоерооч ялгахгуй мангар жаал судалгаа хийх санаатай чулуу сийлхэд яахаараа орос дархан байх естой гэж учирыг олоогуй юмаа яаран буу нийтлэ
Yu bolood heruul bolood yavchihvaa .
дутуу мэдлэгтнууд юм бол турэгиин юм гээд хуцдаг,одоо агуу овгодиин бутээлииг орос,хятад урлажээ гэж хуцдаг болох нь.Мэдэхгуй байж мэдэмхиирээд байхаар иим болж байгаан
дутуу мэдлэгтнууд юм бол турэгиин юм гээд хуцдаг,одоо агуу овгодиин бутээлииг орос,хятад урлажээ гэж хуцдаг болох нь.Мэдэхгуй байж мэдэмхиирээд байхаар иим болж байгаан