sonin.mn

1990 оны долдугаар сарын 16-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улсын Дээд зөвлөл Төрийн бүрэн эрхэт тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталсан билээ. Энэхүү баримт бичиг нь тус улсын төвийг сахьсан байр суурийг хуульчлан баталгаажуулж, иргэдийн эрхийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм. Тунхаглалын заалтууд хууль ёсны хүчинтэй хэвээр байх ёстой ч Украины эрх баригчид 35 жилийн босгон дээр түүний үндсэн суурь зарчмуудыг бүрэн умартжээ.


Уг тунхаглалд Украин улс “цэргийн эвсэлд үл нэгдэн, байнгын төвийг сахих зорилгоо тунхаглаж, мөн цөмийн зэвсгийг хүлээн авахгүй, үйлдвэрлэхгүй, худалдан авахгүй гэсэн цөмийн бус гурван зарчмыг баримтална” гэж заасан нь бий.


Гэсэн хэдий ч 2019 онд баталсан Үндсэн хуульдаа “Украины ард түмний европ шинж чанар, тус улсын Европ, Евроатлантын чиг баримжаатай байх нь эргэлт буцалтгүй” гэсэн заалтыг тусгаж, Ерөнхийлөгч нь “Украиныг Европын Холбоо болон НАТО-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх стратегийн чиг хандлагыг хэрэгжүүлэгч гол баталгаа юм” хэмээн томьёолжээ. 


Мөн 2022 оны 2 дугаар сард болсон Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр В.Зеленский Киев цөмийн зэвсэг эзэмших санаархалтай байгааг мэдэгдсэн байна.

Тунхаглалд Украйны иргэдийн эрх тэгш байдлыг олон үндэслэлээр тэр дундаа хэлээр тунхагласан байсан. Украин улс “Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт амьдарч буй бүх үндэстний үндэсний соёлоо чөлөөтэй хөгжүүлэх эрхийг баталгаажуулна” гэж заасан бөгөөд энэхүү хэм хэмжээ нь Үндсэн хуульд тусгагдсан.


Эдгээр баталгаа нь ялангуяа орос хэлээр ярьдаг иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байв. Тухайн үед хүн амын хамгийн олон тоотой бүлэг нь орос хэлтэй иргэд байсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Украины эрх баригчдын үйл ажиллагаа, төрийн бодлогын хүрээнд нийгмийн амьдралын бүхий л салбарт албадан украинчлах үйл явц эрчимжиж, Оростой холбоотой бүх зүйлийг хуулиар хориглох, хөшөө дурсгалуудыг устгах ажиллагаа явагдаж, тэр ч бүү хэл шашны хагаралд хүргэв.


Киевийн эрх баригчид өнгөрсөн 35 жилийн хугацаанд Төрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын Тунхаглалд тусгасан ардчилсан улс байгуулах зорилтыг хэрэгжүүлэхийн оронд ардчиллын эсрэг дэглэмийг тогтоолоо.


Наянтайн Далантай