
Даваа гарагт ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд хэдэн буудлууд хаагдсан байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүдэд метроны буудлууд усаар дүүрсэн байгааг харуулжээ.
Москвагийн Шереметьево, Домодедово, Внуково гэсэн гурван том нисэх онгоцны буудал үзэгдэх орчин, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн нислэг хойшлогдож, чиглэлээ өөрчилсөн ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Мосводосток хотын ус зайлуулах албаныхан шөнийн турш ажиллаж, ус зайлуулах торыг цэвэрлэж, үерт автсан явган хүний нүхэн гарцуудыг соруулжээ.
Цаг уурч Евгений Тишковец "Телеграмм" сайтад хотын баруун хойд дүүргүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа талаар анхааруулжээ. Москвагийн Тээврийн газраас иргэдийг автомашин жолоодохгүй байх, боломжтой бол нийтийн тээврээр зорчихыг уриалсан байна.
Москва болон ойр орчмын бүс нутагт шар өнгийн сэрэмжлүүлэг зарлаад байгаа аж. Цаг уурчид секундэд 15 метр хүртэл ширүүсэж хүчтэй салхи шуурга шуурч, мөндөртэй бороо орж, Москвагийн автомашины тойрог зам, гуравдугаар тойргийн зам зэрэг томоохон замуудын хөдөлгөөнд саад учруулж болзошгүйг анхааруулсаар байна. Даваа гарагт аадар бороо хоёр цаг хүрэхгүй хугацаанд хотын зарим хэсэгт нэг сард орох хэмжээний хур тунадас оржээ. ОХУ удаан үргэлжилсэн халуун, аадар бороо зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдэлд өртөмтгий болж байгааг уур амьсгал судлаачид эртнээс анхааруулсаар ирсэн.
https://www.themoscowtimes.com/2025/07/21/heavy-rains-flood-moscow-for-second-time-in-a-week-a89894
Сэтгэгдэл9
Зүгээрээ, хө. Ахын хөрөнгө ямар барагдах биш.
москвагийн бороо зүүдэнд алсаас шивэрнээ
Болж
БУРХАН ОРОСООС НҮҮР БУУРУУЛЖЭЭ. 11 САРД БОРОО ОРВОЛ ЭНЭ ХОТ ХОЙТ МӨСӨН ДАЛАЙ БОЛНО.
ene yer ch jiriin bis dee?......Moskbag yert orloo gej sonsoogyi 80 nas hyrchee?....................
Мооскаагийн бороогоо манайхан дуулаад байвал живүүлчих юм бишүүүү
Үйлийн үрээ эдлэнэ гэж энэ дээ.
Дэлхийн улс орнууд борооны усыг нөөцлөөд гүн цэвэршүүлээд 00-ын ус ванны ус, угаалтуурын ус, крантны ус, машин угаалгын ус, аж үйлдвэрийн ус, мод цэцэг жимс ногоо услахад ашигладаг болчихвол ундны усанд асар хэмнэлттэй.
Москвагийн бороо дууг Москвагийн үер гэж шинээр хийе. Харанга хамтлагт яах бол?