sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 25. /ТАСС/. Хиймэл дагуулын холбооны Starlink системийн үйл ажиллагаанд саатал гарсан нь программ хангамжтай холбоотой гэж тус компанийн дэд ерөнхийлөгч Майкл Николс мэдэгджээ. “Үндсэн сүлжээг удирддаг дотоод программ хангамжийн гол албадуудын үйл ажиллагаа түр зогссон нь 2 цаг 30 минутын хугацаанд доголдол гарах гол шалтгаан байсан” гэдгийг тэрбээр Х нийгмийн сүлжээний хуудсандаа дурдсан байна.


Энэ мэдэгдлийг хийхийн өмнөхөн зарим улсын хэрэглэгчид сүлжээ гацсан талаар гомдол мэдүүлжээ. Downdetector албаны мэдээлснээр, дээрх хэрэглэгчдийн 60 хувь нь сүлжээ доголдсон тухай мэдээлсэн бол 40 хувь нь сүлжээ бүрэн тасарсан гэжээ. Ялангуяа Их Британи, Австрали, Мексик, Аргентин, Чили, Бразил улсуудад томоохон хэмжээний саатал гарсан байна. Мөн Украины армийн ашиглаж буй Starlink-ийн сүлжээ фронтын нийт шугамын дагуу тасарчээ.


Starlink бол Америкийн тэрбумтан И.Маскийн 2002 онд үүсгэн байгуулсан SpaceX компанид зохион бүтээсэн, дэлхий дахиныг хамарсан хиймэл дагуулын холбооны систем юм. Энэ систем нь дэлхий орчмын тойрог замд 500 кг хүртэлх жинтэй олон тооны жижиг аппаратуудыг байрлуулж, дэлхий даяарх хэрэглэгчдийг интернэтийн сүлжээнд холбох зориулалттай. 



Б.Адъяахүү