Баруун бүсийн эрчим хүчний систем: /ББЭХС/ 2018.11.29-ний шөнийн 01:00 цагт С-457 буюу 35 кВ-ын Сагил агаарын шугамын тулгуур №18-22-д дамжуулагч утас татаж дуусав. Засварын бригадыг ажлын байрнаас буулгасан. С-458 агаарын шугамын схем шалгаж, хүчдэл авахад бэлдсэн.
ББЭХС: 2018.11.29-ний шөнийн 04:26 цагт ОХУ-ын Чадан Дэд Станцад С-458 агаарын шугамыг залгаж, хүчдэл өгөв. 04:38 цагт Дөргөн Усан Цахилгаан Станцыг зэрэгцээ ажиллагаанд оруулсан. Ингэснээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын иргэдийг тогтвортой эрчим хүчинд холболоо.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24,25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 метр секунд зарим үед 26-31 метр секунд хүртэл ширүүссэн. Энэхүү цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унаад байсан юм. Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан баг амжилттай ажиллаж 2018.11.28-29-нд шилжих шөнийн 04:26 цагт эрчим хүчийг бүрэн холбон ажиллалаа.




Сэтгэгдэл0
Баярлалаа.Сайхан мэдээ байна. Засгийн Газар шуурхай сайн ажиллажээ.
монгол орны өргөн уудам нутагт барилагажилт өргөжиж төвлөрсөн цахилгаан хангамжинд холбогдож байгаа өнөө үед байгал цаг уурын нөлөөлөлийг барилгад тооцох норм ба дүрэмийг яаралтай шинэчлэн хянах эрчм хүч, барилгын салбарын тулгамдсан асуудал болжээ мөн аймгийн төвүүдэд байрласан цаг уурын ажиглалтын 21 станц сумдын төвийн ойролцоох 330 гаруй ажиглалтын пунктын салхины хурд хэмжих багажийн хурд хэмжих чадварыг нэмэгдүүлэх хойшлуулашгүй шаардлага тулгарчээ. ажиглалтын станц 40м/с, ,ажиглалтын пункт 20м/с хурд хэмжих багажаар тоноглогдожээ монголд барилга,энэ хоёр газрын багажны дээд хязгаарыг тэнд болох салхины дээд хязгаар гэж тооцдог нь сүйрэлийн эх үүсвэр болж байна. салбар бүр хамгийн үр ашигтай ажиллах эдийн засагийн онцолгыг харгазалгүй либралчлсан нь гай болж байгааг анхаараасай.