АНУ-ын зэвсэгт хүчин Tesla Cybertruck цахилгаан пикап машиныг ер бусын зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна. Илон Маскийн мөрөөдсөн шиг армийн автомашины паркын нэг хэсэг болгохын оронд, хоёр ширхэг Cybertruck-ийг АНУ-ын Нью-Мексико муж дахь Уайт-Сэндс пуужингийн туршилтын талбайд өндөр нарийвчлалтай зэвсгийн бай болгон ашиглах аж. Энэ талаар Electrek мэдээлжээ.
АНУ-ын Агаарын хүчний туршилтын төв (AFTC) 33 ширхэг байны зориулалттай автомашин худалдан авах томоохон захиалгын хүрээнд хоёр Tesla Cybertruck авах төлөвтэй байна. Баримт бичгүүдэд дурдсанаар, жагсаалтад зөвхөн Tesla пикапын марк, загварыг тодорхой заажээ.
Цэргийн байгууллагын тайлбарласнаар, “байлдааны нөхцөлд дайсны ашиглаж болзошгүй тээврийн хэрэгслийн төрөл Tesla Cybertruck болж хувирч магадгүй, учир нь эдгээр нь хүчтэй цохилтод энгийн автомашинууд шиг гэмтдэггүй болох нь тогтоогдсон” гэжээ.
Мөн “туршилтууд бодит нөхцөл байдлыг тусгах ёстой” хэмээн онцолсон байна.
Үндсэндээ, цэргийнхэн өндөр гэмтэл даах чадвартай, боломжит өрсөлдөгчдийн гарт орж болзошгүй автомашинуудын эсрэг өөрсдийн өндөр нарийвчлалтай зэвсэг үр дүнтэй эсэхийг шалгахыг зорьж байна.
М.Чой
Эх сурвалж: minval.az
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл4
Энэ машиныг байлдааны машинд ашиглахад яг тохиромжтой байна.
Ёстой хэврэг эд бололтой дог Бөөн марзан сүртэй дизайн хурц ирмэг булан өнцөгтэй ямар ч наалдацгүй санагддаг Элэг авмаар эвдрэлүүд Ю Түүбээр зөндөөн бна дөө
Араатан болж
Энэ машины загвар хийц нь онцгүй байна. Цахилгаан машины давуу тал нь агаар бохирдуулахгүй утаа хүлэмжийн хий ялгаруулахгүй байгальд ээлтэй. Харин сул тал нь маш их соронзон долгион ялгаруулдаг энэ нь хүний эрүүл мэндэд муу.