sonin.mn

 

Байгаль ор­чин, хүнс, хө­дөө аж ахуйн байн­гын хорооны ху­рал­даанаар за­рим газар нут­гийг нөхөн сэр­гээх тухай асууд­лыг ярих зуур тус байнгын хо­роо­ны дарга Г.Баярсайхан “Г.Батхүү гишүүн Орхон голын нэрийг өөрчилье гэдэг зарчмын санал гаргасан. Тиймээс энэ асуудлаар санал хураалт явуулья” гэсэн юм. 
 
 
Гэтэл байнгын хорооны гишүүд үүнийг сонсоод мэл гайхаж, цөл хөхрөлдөв. Г.Баярсайхан гишүүн ч хүртэл “Хэдэн зуун мянган жил болсон нэрийг өөрчилж яах гэж байгаа юм бол” гэв. УИХ-ын гишүүн А.Бакей, Я.Содбаатар нар ч гэсэн “Г.Батхүү гишүүн зүгээр байгаа даа” хэмээн хошигнож байв. 
 
 
Харамсалтай нь Г.Батхүү гишүүн байнгын хорооны хурал дээр байгаагүй болохоор чухам ямар шалтгаанаар нэрийг нь өөрчлөхийг сонсох боломжгүй байлаа. 
 
 
Уг нь хуралдаа суугаад Орхон голын нэрийг өөрчлөх болсон шалтгаанаа тайл­барласан бол нэлээд сонирхолтой хэлэлцүүлэг болох байсан болов уу. УИХ-ын гишүүд ч заримдаа нэг их сайн хүн болж харагдахын тулд мөн ч инээдтэй зүйлүүдийг ч хийх юм даа, хөөрхийс. 
 
 
Эх сурвалж: