sonin.mn
3-р сарын 2-ны  21:00 цагт Эдинбургийн Их Сургуулиас Олон улсын тархвараас урьдчилан сэргийлэх, хянах шинжээчдийн семинарыг онлайнаар зохион байгуулж, БНХАУ, Их Британи, АНУ болон бусад орны мэргэжилтнүүд, судлаачид цар тахлын үр нөлөөний талаар хэлэлцжээ. Энэ үеэр БНХАУ-ын академич Жүн Наньшань, АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи нар дэлхийн тархварын эсрэг хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр ярилцсан нь судлаачдын анхаарлыг ихэд татлаа.
 
 
 
Цар тахлын эсрэг дэлхийн хамтын ажиллагааны тухайд БНХАУ-ын академич Жүн Наньшань: "Коронавирус бол бүх хүн төрөлхтний дайсан. Хэрэв коронавирус нь дэлхийн аль нэг улс орнуудад тархсаар байгаа бол дэлхий нийтээрээ КОВИД-19 цар тахлыг хянах боломжгүй болно. Хэрэв бид энэхүү тахлыг зогсоохыг хүсэж байгаа л бол улс орон бүрийн шийдвэр гаргагчид шинжлэх ухаан, нотолгоонд тулгуурлан зохих шийдвэрийг гаргах шаардлагатай байна. Хүн бүхэн чадах бүхнээ хийж байгаа тул дэлхий нийтийн эв нэгдэл хэрэгтэй байна" гэжээ.
 
 
 
Харин Фаучи хэлэхдээ: "Дэлхийн хамтын ажиллагаа чухал байгаагийн эхний шалтгаан нь ёс суртахууны хариуцлага, хоёр дахь шалтгаан нь вирусийн хувьсал юм. Зөвхөн нэг л улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, амжилтад хүрэх нь хангалттай биш бөгөөд хэрэв бид хил дамнасан хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй бол вирус нь үндэстэн дамнасан тархалтын  үйл явцад хурдан хувьсаж, улмаар уг өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан улс орнуудад нөлөөлөх болно.Өмнө нь яг иймэрхүү тохиолдолд дэлхийн хэмжээнд хамтран ажиллаж амжилтад хүрч байсан жишээнүүд бий. Тухайлбал : улаанбурхан, полиомиелит гэх мэт.Иймээс КОВИД-19 -ын тухайд ч амжилттай жишээ гаргахгүй байх шалтгаан байхгүй гэж би бодож байна."" гэв.
 
 
 
 
Олон нийтийн анхаарлын төвд байгаа "Сүргийн дархлаа" -ны тухайд Жүн Наньшань: “Олон нийтийн дархлааны үр дүнд хүрэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлгүй, хүнлэг бус "байгалийн дархлаа" аргыг ашиглах боломжгүй.Вакцин бүтээж, зах зээлд гаргасны дараа дэлхий даяар олон нийтийн дархлааг бий болгоход дор хаяж 2-3 жил шаардлагатай гэж бодож байна" гэж онцолжээ.
 
 
 
Эдийн засгийн хөгжил, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтыг тэнцвэржүүлэх тухай Фаучи хэлэхдээ: "Цар тахлын үед эдийн засгийн зогсонги байдал, сэргэлт нь заавал нийгмийн эрүүл мэнд, тархвараас урьдчилан сэргийлэх шаардлагад нийцэж байх ёстой. Эдийн засаг ба тархвараас урьдчилан сэргийлэх тэнцвэрийг хэрхэн олох талаар олон хүчин чармайлт, түүний дотор нийгмийн шинжлэх ухаан, улс төрийн шинжлэх ухаан нэгдмэл байх ёстой бөгөөд үнэхээр үр дүнд хүргэх зохицуулах аргийг олох хэрэгтэй" гэсэн байна.
Мөн тархалтын эсрэг хариу арга хэмжээ авах туршлага, сургамжийн талаар ярихдаа Фаучи: "Бид хэт яаран ажиллаж болохгүй. Хэрэв бид хэт яарч, "хэвийн амьдрал" гэгчийг сэргээвэл тахлын дайралтад дахин өртөх магадлалтай бөгөөд нэн их эрсдэлд тулгарч болзошгүй, гэхдээ хариу арга хэмжээ нь хэтэрхий удаан байвал бас л нэн их эрсдэлд учруулж болзошгүй" гэжээ.
БНХАУ-ын академич Жүн Наньшань "Эдийн засгийг дахин сэргээх ажлыг хэт яаран хийх боломжгүй" гэсэн Фаучийн үзэл бодолтой санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.
 
 
н.Сайн-Өлзий