Оросын Взгляд.ру /vz.ru/-д Евгений Крутиковын бичсэн Монголтой холбоотой нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Оростой хөрш Монголд тагнуулын дуулиан өндөрлөлөө. Монголын ТЕГ-ын ажилтнууд Оросын тусгай албанд ажилласан хэргээр удаан хугацаагаар шоронд хоригдохоор шүүхийн шийдвэр гарсан. Гэхдээ хамгийн том асуудал бол энэ бүгдийн ард Америкийн тусгай алба байгаа нь тод харагдаж байна.
ТЕГ-ын (гадаад тагнуулын) хоёр ажилтныг тус бүр 14 жил хорих ялыг Улаанбаатар хотын дүүргийн шүүх гаргасан шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүх баталжээ. Тэднийг Оросын тусгай албанд ажилласан хэмээн буруутгаж байгаа юм. Энэ бүгд Монголын ГХЯ-ны сайдын Москвад хийх айлчлалын өмнөхөн болсон. Орос, Монголын түүхэн харилцааны зүгээс харахад ч, яг юу болоод байгааг тунгааж үзье.
Б.Эрдэнэбат, Б.Эрдэнэбаяр нар нь ТЕГ ажилладаг ба тэд маш нууц зүйлийг Улаанбаатар дахь Оросын элчингийн нэгэн ажилтанд дамжуулсан гэж Монголын эх сурвалжууд мэдээлсэн. Эхэндээ нэг нь зохион байгуулагч хэмээн хоёр жилээр илүү ял авсан байсныг давж заалдан ялын хэмжээ багасаж адил болсон. Оросын дипломат ажилтнуудыг албадан гаргах тухай дурдаагүй байгаа юм. Энэ хоёр хүн аль эрт 2019 онд баривчлагдсан ба шүүх үйл ажиллагаа удаан үргэлжилсэн.
Дашрамд дурдахад, 2019 онд энэ баривчилгааны дараа ТЕГ-аас ард иргэддээ хандан гадаадын тагнуулын байгууллагуудтай холбоо барихгүй байхыг уриалжээ. Үүнээс дүгнэхэд зарим албан тушаалтнууд, тэр дундаа өндөр албан тушаалтнууд гадаадын тагнуулын албадтай хамтран ажиллах нь ихэссэн гэж харагдаж байна. Монголын ТЕГ-аас энэ бүгд ядууралтай холбоотой бөгөөд иргэдээ худалдагдахгүйгээр үл барам харин тэднийг хэрхэн элсүүлэх гэж оролдсон талаар мэдээлэл өгөхийг хүссэн байна. Энэ бүгд эвгүй сонсогдож байгаа ч, байдал ийм л байна.
Энэ түүх хачирхалтай, ойлгомжгүй л зүйл. ВЗГЛЯД сонины олж мэдсэнээр баригдсан хоёр хүний нэг нь Москвад ДХЯ-ны академид суралцаж байжээ. Дээрх хоёр ажилтны нэр Монголд ихээхэн түгээмэл нэрүүдийн нэг.
Стамбул дахь Монголын дэд консул Баттүшиг нь 2019 онд Германы Дрезден хотод дипломат дугаартай машинаар 70 кг гашиш тээвэрлэж яваад саатуулагдсан. Монгол Улс түүний дипломат халдашгүй эрхийг цуцалсан тул Дрездений шүүхээс 11 жилийн ял өгчээ. Уг машины жолоочоор 20 гаруй жил дипломат алба хашсан, урьд нь ГХЯ-ны сайдын хувийн жолооч байсан Эрдэнэбаяр явжээ. Дэд консул Баттүшиг Германы шүүхэд хачирхалтай түүх ярьсан нь, жолооч Эрдэнэбаяр нь тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан бөгөөд Баттүшиг түүний үүрэг даалгавраар “амьд өгөөш” болж хар тамхины наймаачдыг барих үүрэг гүйцэтгэж явсан гэжээ. Германы шүүгчид түүнд итгээгүй. Эрдэнэбаяр шийтгүүлэлгүй, нутаг буцсан.
“Монголын тагнуул” гэдэг үгийг сонсоод шоолох хэрэггүй. Тэд Оросын зааж сургасан уламжлалт аргаа дээрэмчдийн аргатай хослуулсан, их түрэмгий тусгай алба болсон. Жишээ нь, 2014-2017 онд Монголын тагнуулын албыг Батын Хурц гэж хүн тэргүүлж байсан. Түүнийг хүн хулгайлсан хэргээр Европод эрэн сурвалжилж байсан. 2003 онд Хурцын бүлгийхэн Францад цагаачилсан Дамирангийн Энхбатыг хулгайлжээ. Түүнийг Моссадын сонгомол арга, ЗХУ-ын ОГПУ 1920-1930 оны уламжлалт барилаар машины тээшинд хийн Бельги, Германаар дамжуулан Монголд авчирчээ. Монголд түүнийг удаан эрүүдэн шүүсэн бөгөөд тэрээр шоронд нас баржээ. Энхбатыг Монголын ардчиллын алтан хараацайн нэг С.Зоригийг 1998 онд хөнөөсөн хэргээр буруутгаж байсан юм. С.Зориг нь алуулахаасаа өмнө Монголын Дэд бүтцийн сайд байсан ба томоохон албан тушаалд өрсөлдөх боломжтой нэгэн байжээ. Тэрээр 1990 оноос эхлэн өөрчлөн байгуулалтын барууны талыг баримтлагч “ардчиллын манлайлагч” байсан юм.
Зарим монголчууд С.Зоригийн аллагыг Жон Кеннедигийн аллагатай зүйрлэдэг. Гэвч энэ үйл явдлыг Монголын тал нутгаас өөр газар мэдэхгүй.
2010 онд Батын Хурц MI6, MI5-тай хамтын ажиллагааны шугамаар Лондонд ирсэн боловч Хитроу онгоцны буудалд түүнийг баривчлан Герман руу хүргэсэн. Гэвч 2011 онд Ангела Меркель Монголд айлчлахын өмнө германчууд түүнийг суллан, тэрээр Монголын ТЕГ-ыг тэргүүлэх болжээ. Тиймээс Монголын тагнуулын албаар тоглоом хийх хэрэггүй. Хэн нэгэн Петров, Боширов биш шүү.
Хойд Солонгосын төлөөлөгчидтэй Япон, Өмнөд Солонгосчуудыг харьцахад Монголын ТЕГ зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг гэдэг мэдээ бий. Японы Шинзо Абэгийн Засгийн газрын үед тагнуул ба судалгааны албаны дарга байсан Сигэру Китамура нэг бус удаа Улаанбаатарт ирж байсан гэх баттай бус мэдээ байдаг. Китамура Улаанбаатарт ирээд Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчидтэй уулзан Шинзо Абэ, Кин Чен Унтэй уулзах боломжийн талаар болон Хойд Солонгосын тагнуулуудын хулгайлсан Японы иргэдийг хайх талаар ярилцсан. Бүр Ким Ир Сены үед ийм хэрэг гарч байсан. Энгийн Япон иргэдийг жишээ нь загасчдыг хулгайлан, Хойд Солонгосын тагнуулын алба, цэргийхэнд Япон хэл заалгаж байжээ. Зарим нэг нь зугтаж чадсан ч ихэнх нь Хойд Солонгост алга болсон ба энэ нь Японы хувьд эмзэг асуудал юм.
Монгол бол дамжин өнгөрөх газар. 2018 онд Туркууд Улаанбаатарт “Хурцын аргыг” хэрэглэх гэж оролдсон. Бүлэг туркууд Улаанбаатар дахь Турк-Монголын сургуулийн захирал Вексель Акчайг хулгайлан, Анкарагаас ирсэн тусгай онгоцоор авч явах гэж оролдсон. Акчайн буруу бол тэрээр Фетхулл Гюлены нийгэмлэгт хамааралтай ба уг сургууль нь өөрөө “Гюллены сектын” хэмээгддэг боловсролын сүлжээний нэг юм.
Европ царайтай хүн бас нэгэн европын толгойд уут углаад машинд хийж байгааг ажигч иргэд харсанаар монголчууд Акчайг онгоцны буудал дээр Туркийн тусгай албаныхнаас салгаж авч чадсан юм. Маш том дуулиан болсон. Гэхдээ энэ бол Монгол дахь гадаадын тусгай албадын үйл ажиллагааг маш тод харуулсан явдал юм.
Дээрх тохиолдол арай л өөр. Сүүлийн үед Монгол Улс АНУ-ын тусгай албаны сонирхлыг ихээхэн татаж байгаа гэсэн мэдээлэл бий. Америкийн бодлого бол Хятадыг ямар ч аргаар хамаагүй дотроос нь задлах. Тэд үндэстэн, ястаны хүчин зүйлд онцгой анхаарлаа хандуулж байгаа. АНУ үе шаттайгаар Уйгур, Түвдэд тусламж дэмжлэг үзүүлж, тэр дундаа зэвсэг, тусгай албаны аргаа хуваалцаж байгаа. Монголчуудыг ч ихээхэн дэмжих болсон.
Бүс нутаг дахь үндэстнүүдийн адил монголчууд ч ихээхэн үндсэрхэг үзэлтнүүд. Өвөр Монголын нутаг дэвсгэрийг монголчууд өөртөө хамааруулан авах хүслийг нь Зөвлөлт засгаас тас хорьж байжээ. Дэлхийн II дайн дуусахад энэ газар Хятадых биш, Манж-Го улсын нутаг байсан ч Монголд нэг метр ч газар олгогдоогүй юм. 1939 оны Халхын голын дайнаар Монголын арми хил давах гэж оролдсон бүх оролдлогыг Жуков үгүй хийж байжээ.
Одоо Америкчууд “Оросууд та нарыг олон жил хазаарласан, одоо бид туслахад бэлэн” хэлж байна.
Түвдүүдийн хувьд ариун газар болох Энэтхэгийн Дарамсалад түрүү жил Америкийн ТТГ болон ТББ зохион байгуулсан “Түвд, Өвөр Монголыг дэмжих” бага хурал болсон. Сигэру Китамурагийн оролцоотойгоор Японд анх үүсгэн байгуулагдсан “Өмнөд Монголын конгресс” гэх байгууллага уг арга хэмжээнд бас оролцжээ. Уг байгууллагыг Америкийн ТТГ ивээн тэтгэдэг...
Энэ бүгдийг удирдахын тулд Улаанбаатарыг зөв чиглүүлэх хэрэгтэй. Үүний тулд Улаанбаатарыг Хятадын сайн хөрш Москватай харьцах боломжийг нь үгүй хийх хэрэгтэй. Монголд өөр бодлоготой Америкийн ТББ үйл ажиллагаа явуулахыг оросууд хүсэхгүй, учир нь Буриадад нөлөөлж болзошгүй. Өөр бас Хятад болон Оросод амьдардаг манай үндэстэн ч бий.
Монголын тагнуулын албаны даргын албан тушаал нь хэт улстөржсөн нь байдлыг хүндрүүлж байна.
Монголын дотоод улс төрийн байдал ойлгомжгүй, шинээр гарч ирсэн Ерөнхий сайд бүр Цагдаа, Тагнуулын газрын даргыг сольдог. Энэ нь Монголын улс төрд тусай албадынхан нь нөлөөтэй болоход хүргэсэн. Харин Монголын цэргийнхэн аль эртнээс Хятадын дарамтад орж, улс төрөөс жийгдэж байгаа. Сүүлийн хэдэн арван жил Москвад төгссөн Монголын офицеруудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан, шоронд хийх зэргээр нэр хүндийг унагасан нь Хятадын нөлөөтэй гэж үздэг. Монголын Тагнуулын алба нь АНУ, Хятадын байнгын дарамтад байдаг.
Энэ байдлаас дүгнэхэд Оросын тусгай албатай хамтран ажилласан гэж дээрх ажилтнуудад ял өгч байгаа нь Америкийн тал амжилттай ажиллаж байгаа шинж юм. Монголд хятадуудын нөлөө хэр их байгаа нь улс төрийн ил харилцааны хөшгөөр хаагдаж байна. Гэвч анхаарахгүй орхиж болохгүй ноцтой баримт байдаг байна. Монголоос Москва руу таны санаснаас ойрхон. Монголоос Красноярск хүртэл далавчит пуужин 6 мин л ниснэ. Үүнийг зөгнөл гэж бодож ч болно.
www.vz.ru
З.Батцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Хятадын тагнуулууд Монголд нөлөөгөө тогтоож маш их хүчтэй болсон.МАН-ын дарга нар дотор ч хятадын нууц тагнуулууд болсон улс маш их байгаа.МАН-ын 60 тэрбумын албан тушаалын хэрэг бол яг үнэндээ Монголын төрийн албыг хятад угсааны улсаар дүүргэх улмаар Монгол улсыг Хятадад нэгтгэх далд зорилготой.МАН 60 тэрбумын шахаасуудаа зайлуулж чадахгүй байгаа нь Хятадын тусгай албадын дарамтанд барьцаанд байна гэсэн үг. МАН-ын маш олон дарга нар үндэслгүйгээр маш их баяжаад байгаа нь Хятадаас нууцаар санхүүжилт авдагийг нотолж байгаа..
ҮНЭН
mash unen. Bagabandi eronhiilogch Hyatadyn tusgai albadtai uullzsan gej Baatar general heleed shorond orson. Odoo Baatar amid baiigaa bolov uu??!!!
Азийн Монголчуудыг европ гэж хийрхдэг Оросууд л буриадуудтайгаа дотор нь хужаа хасаг дөрвөд увс гэж хагалаад,гадагшаагаа Америк Хужаа Казах гэж турхирч ганцаардуулж атган доороо байлгаж ирсэн.Хужаа гэж утга учиргүй үзэн ядагчдын цаанаас хавтгай буриад нүүр үргэлж цухалцаж байдаг. Гэтэл Оросууд л Монголд улаан цагаанаараа байлдаад ардын хувьсгал гэж жүжиг тавин Монголыг эзэлж Элбэгдорж Ренчино Монголыг мэддэг болсон. Дараа нь Чойбалсанг тавиад үнэн хэрэгтээ зөвлөх Разхов нь Монголыг захирч байсан.Дараа нь өөрийн эрхгүй байсан Монголтой харилцан туслалцах гэрээ гэгчийг байгуулсан жүжиг тавиад л 1936 онд цэргээ оруулж үнэн хэрэгтээ өөрийн хязгаар болгосон.Тэгээд Японыг өдөж өөрийн дорнод хилийг баталгаажуулчихаад бид та нарыг Японоос аварсан гэж тархи угаасан. Цэдэнбал биш Филатова нь дараа нь Монголыг мэддэг болсон.Монголд Хятадын биш Оросын 100 мянган цэрэг бүх орноор таран байрлаж байсан.
МАН доторх хятадын нууц тагнуулуудыг Америкийн тусгай албадаас тусламж хүсэж илрүүлэх хэрэгтэй.
Энэ бүхэн Монгол улс баян хүчирхэг болж байж л эцэс болно
ОРОСЫН ТАГНУУЛ МУУ. ДҮГНЭЛТ ХИЙСЭН ХҮРТЭЛ БУРУУ
harin ch mash sain dvgnej bichjee. manaid hyatadiin noloo asar ih gazar abch. soninoor orosiig muulagchid asar ih comment bichdeg bolson ilerhii bolood bna.yg orosiig bol niit mongolchuud neg ih muuldagui sh de.getel odoo news.mn, ikon.mn geh saitaar bol orosiig vzen ydsan boon aguu ardchilsan vzeltengvvd garaad irjee.ted bol yavch hyatadiin urt gariin l noloo doo.gazar uurhai barilga geh salbaruud hyatadiin noloog bol mash sain harj bolonoo.
ОРОСУУД МАНАЙД ГОМДООД БАЙНА
орос сайн мэдэхгүй тагнаж мөрдөөгүй нь байна одоо монголыг чинь украйн болгох гээд байна америк япон хятадын нөлөөний тэмцлийн талбар болоод байна Монголын үндсэрхэг нацист үзэлтнүүд маш их нэрмээс болж орсын ард түмнийг монголын ард түмнээс холдуулж байна МОНГОЛЫН ард түмэнээс ийм мэдээллийг тас нуудаг БИД Сонсоогүй юм их байна яагаад ил тод мэдээлэл өгдөггүй юм бэ
монголчууд орсыг гуйж хилээ хятадаас хамгаалуулж байгаад 24 цагийн дотор орсуудыг хөөж гаргасан одоо орсуудад все равно крым америкийнхаа гэж хятадаа дагаж кноп дараа бз дээ
Эргүү мал минь Оросын тагнуулын алба дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн хэдэн тагнуулын албадын толгойд үргэлж бичигддэг Монголын тагнуулын албад хятадуудад элссэн байх бүрэн боломжтой
МАН зугатаж орж орж ирсэн өвөр монголчуудыг яргалан тамалж шоронд хийж Хятадад тушааж мөн Монгол улсын газар нутаг дээр гэмт хэрэг үйлдсэн 800 хятадыг ямар ч ял шийтгэл оноохгүйгээр зүгээр зявуулж байсны ард МАН-ыг дохио зангаараа хөдөлгөдөг болсон хятадын тусгай алба байгаа.. МАН мөн хятад хүнийг визгүй оруулья гэж уриалга хүртэл гаргаад байсан.МАН-ын дарга нарт авлига өгөхөөр бэлдээд баригдсан цагдаагийн ажилтнуудын ар талд ч мөн хятадын тусгай алба байгаа.Тавантолгойгоос хулгайд алдагдсан 400 мянган тонн нүүрсний ард ч бас МАН болон хятадын тусгай албанынхан байгаа..
ОДОО ШАЛГАЖ БАЙНА
800 hyatad Hurelsuh-n uyed orj irluu?!! Hurelsuh--d itgej boloh uu??
Орос Женкогийн буриадууд МАН гэж балайтаад яахав дээ.Улс хоорондын харилцаа дэлхийд гэрээгээр зохицуулагддаг юм.Таван толгойн том нүүрсний хулгай АН болоод Миеэгийн МАН-н үед явагдсан.Ийм л байна.
хятад минь худлаа шоу битгий хийгээд бай
Энэ бичсэн зуйлд хумуусийн нэрийг зоож цаг хугацаа ,орон зайтай нь холбвол хэн ь хэн бэ гэдэг нь тодорхой шдээ !Тусгаар тогтнол алдагдаж суулийн уеийн терийн ендерлегуудийн хоердмол стандартын еех ч биш ,булчирхай ч биш арчаагуй хандлага бодлогын уршигаар Монгол гадаадын тусгай албадын тогломын талбар болсон !Энэ байдлыг Элбэгдорж ,Женко мэдэхгуй байгаагуй ,Хятадын емне бехелзсен Миеэ ч мэдэж байсан .Н. Энхбаярыг улс терийн тавцнаас гадны гар хел болсон этгээдуудийн хуйвалдаанаар зайлуулж улс терийн ухдэл болгох асуудал гадны эдгээр мелхее туршуулуудын хуйвалдаан байсан !Одоо тэгээд АНУ гийн туршуул Соросын гар хелийн этгээдийг шууд еренхийлегчийн сэнтийд дэвшуулж эрээ цээргуй авирлаж бна ! Хузуугуй хулгайч Монголын еренхийлегч байснаа одоо гадаадаар дэмийн тэнуучилж ирээд дэлхийн монголчуудын тэргуун гэж еерийгее зарлаад байгаа нь Монгол гэж улс биш дэлхийн монгол гэдэг нэр томьеог гаргаж ирж Монгол хэнийх биш ,эзэнгуй нийтийн юм гэдэг маш хортой ббодлогын эхлэл тавигдаж бна !
Европт 70кг хар тамхитай баригдсан тагнуулын ажилтны хар гайгаар Монгол хар данссанд ороод байхад энэ аюулын талаар хэн юу дугарав ? Женко заримыг нь ивээлдээ авч заримыг нь МАНАН гийн улдэгдлууд ивээлдээ авсан !Ийм эзэнгуй оронд гадны тагнуулууд дураараа тонгочино биз дээ ?Хар тамхины наймааны ард оу террористууд байдаг нь тодорхой болсон зуйл .Тэгвэл манай аюулгуй байдлын албан дотор гадаадын тагнуулуудаас гадна оу хар тамхины булэглэлууд бас уурэлсэн байгааг юу гэж узэх вэ ?УАБЗ ийн тэр нэг саарал толгойлсон юм буруу ,зеруу далчигнаад л бусад нь ус баалгасан аятай таг дуугуй байгаа биз дээ
Chi uynd ni emzegleed bn?! MAN-n bodit uneng bichiheer haa hamaagui humuus ruu dairaad aan???
Хар тамхины наймаачид Монголын Засгийн газрын даалгавраар явж байсан гэж мэдүүлсэн.Ард нь МАН,Хүрэлсүхийн засгийн газар байсан нь тодорхой..
103.111.68.3 Монголчууд тэнэг биш шүү дээ. Агуу тагнуулчийг авсан нь ХХБ-ы Хурц байсан.Хэрэг ч Эби Миеэ Монголд дураараа тонгочиж байхад гарсан.Женко Оросын бүтээгдэхүүн Хурцыг Солонгост элчингээр томилж байсан байхаа.Түүний хэлмэгдүүлэлтийг ч бас л Оросын Женко хаацайлж ирсэн.
пан монголын хаан хоёрдох чингэс хаан болох юм уу нармай монгол улсын хаан гэх мэт орос хятад улсын нутагт шунаж байгаа тул бусдын газар нутагт өнгөлзөн дайн гарна японоос болж порт артурт дайн эхэлж орсын алс дорнотын флотыг устгаж дэлхийн 1-р дайн эхэлсэн японоос болж орос монгол хоёр луу довтолж дэлхийн 2-р дайн эхэлсэн 3-р дайн монгол орос руу япон америк хятадаас болж эхлэх болтой
Энхбаяр гэдэг хүн чинь гаднынханд баялгаа өгөхийн эхийг тавьсан хүн дээ. Айвенхоу Майнз гэдгээс 250 сая доллар зээлж анх толгой дээрээ гаргаа биз дээ. Монголчууд бүгд мэднэ.
Сонирхолтой мэдээ байна.Гэхдээ ганцхан Оросод төгсөгчид Хүрэлсүхээс өмнө Монголын бүх өндөрлөгт байж ирсэн.Бямбасүрэн Да Ганболд,Энхбаяр Ми Энхболд,Баяр Баярцогт,Сайханбилэг Зоригт гээд зөвхөн ерөнхий сайдуудыг дурьдахад л хэн ямар хүмүүс гэдгийг Монголчууд мэднэ.Нүүрэн дээрээ муудалцаж цаагуураа хамтардаг улс төрчид гэвэл Женко Миеэ Батүүл Эби буян Жагаа нар ямар үндэстэн болох, хэний төлөө зүтгэцгээж ирснийг бас л бараг төсөөлцгөөдөг.Монголчуудад Оросод хардаж хандах бас нэг бүрэн шалтгаан байгаа нь энэ нь Оросын Азид дайсагнасан 400 жилийн түүхтэй улс төр,үндэстний бодлого юм.
ҮНЭ
Хүрэлсүх монгол хүнээ барьж эрүүгийн хариуцлага хүлээлгэх дуртай мөртөө харин гэмт хэрэг үйлдсэн 800 хятадыг яагаад толгойг нь илээд гаргаад явуулав гэдгийг сайн бодох хэрэгтэй.
1919 ond hyataduud orj irsen ni unen!!! 1960-1970 ony hoorond ovor mongolchuud-g yargalan ustgaj baisan ni bas 1 unen. 1990 ony eheer Monngol Uls-g gazryn zurgaas arilgan negtgesen zurag hyatadtn tsergyn setguul deer garch bsan. Ene ih notstoi!! 1990-2000 hoorond Dornod aimgyn tsever usny bguulamj ruu haldsan hereg garsan.
202.179.21.207 Гамин цэргийг Богд урьж Монголд оруулсан.Автономийг устгасан тэднийг Оросууд ардын хувьсгал гэж жүжиг тавиад Хиагтаар гаргаж Манжуураар нутагт нь оруулж өгч нэг сумаар 2 туулай буудсан. Өвөрмонголчуудыг Хятад яс үндсээр ялгаж устгаагүй.Бүгд соёлын хувьсгалд хэлмэгдсэн болхоос Оросуудын бидэнд зориулсан ухуулга худлаа. Харин Оросууд Азийн ард түмнүүдээ бүх түүхэндээ дарлаж устгаж ирсэн.Одоо нэг ч Кавказ Урал Сибирийн ази үндэстэн нутаг дээрээ өөрийн хэл дээр сурч ажиллах эрх байхгүй.17-р зууны Хятадын газрын зураг үнэн.Алс дорнод Оросын нутаг биш.Монгол Оросын хил ч тэр үед Нерчинскийн,Айгунийн Орос Манжийн шудрага бус гэрээгээр тодорхойлогдсон түүхтэй.Худлаа гэвэл та ар Монголын тусгаар тогтнолыг цаагуураа үгүйсгэж байна гэсэн үг.
монголчуудын дайсан эхлээд 400 жил зонховын шарын шашны өндөр гэгээн тэргүүтэй манж хятадтай нэгдэж мунхруулж яр тэмүү буддын шашнаар боолчилсон үргэлжлэн дундаасн нь 240 жил манж хятад гамин боолчилж баруун монгол галдан бошигт амар санаа тэмцээд дийлэхгүй халх андар гээгээн манж хятадт уравсанаар ялагдаж каспийн тэнгэс волго доны сав газар зугатан нүүсэн 1921 оны Ленин Сталин Сүхбаатар Чойбалсангийн ардын хувьсгал ялж ард түмний нуруу тэнийж тархины болон эрхтний яр тэмбүүгүй болж Сталины байгуулсан бага дунд сургууль МУИС сургууль университет төгсөж хүний өөдөөс нүүр бардам чих хардаг болж социализм байгуулж баян хоосонгүй хувийн өмч устаж хүн бүр тэгш хөрөнгөтэй нийгэм журамт коллективтэй хамт олон жаргалтай амьдарч 70 жил хамгийн сайхан амидрал байлаа 1990 оноос улсын ард түмний гэх хөрөнгө байхгүй болж цэнхэр ягаан тасалбар манажмент удирлагаар гэх нэрээр мөн концесс тендерээр дээрэм луйвар хийж хувьчлан хувьдаа авч хөдөөнөөс амины амчөө алдсан бүх хүн улаанбаатарт нүүдэллэн ирж утаагаар утуулан бизнесийн бүх шулаагаар шулуулж траншейны хүмүүс нэртэй үхэж үрэгдэв АЗИЙН ДАЙСАН ЯПОН ХЯТАД ХЭДЭН ЗУУН ЖИЛ ЦАГААН ХААНТ ОРСОДба ЗХУ-д ДАЙСАГНАЖ ИРЭВ
Монголд монголын тагнуул ажлахгуй бна гэж хэлсэн байна даа !
Монголд Азийн ард түмнүүдийг тэр тусмаа Монголчуудыг хамгийн доорд үздэг Оросын биш,Азид элэгсэг Америкийн тусгай албад Оросын эсрэг ажиллаж,Оросуудын доор үздэг Сибирь,Төв Азийн ард түмнүүд рүү чиглэсэн ухуулах,чөлөөлөх ажиллагаа явуулах бүрэн эрхтэй.Өвөр Монгол руу чиглэсэн ажиллагаа хэмжээндээ бол бас Монголд хэрэгтэй.Азийн Хятадын албад ч бас европ Оросын эсрэг Монголд ажиллах эрхтэй.Өөрийн эрхгүй Тувагаар өөртөө нэгдэх хүсэлт гаргуулж өөртөө нэгтгэсэн нь Оросууд.Буриад бол яахав Монголын хамгийн хүнд хэцүү үед Оросод нэгдэх хүсэлт гаргаад л Монголын нутгийг тасалж аваад нэгдчихсэн хүмүүс.Тэр байтугай бараг тэр үеэс Оросууд Буриадууд Монголчуудыг тусгаар үндэстэн гэж үздэг болсон.Оросдоо хамгийн ядуу хязгаар нь Монголчуудын тасарсан мах үсэрсэн цус өчнөөн тэдэнд хядуулсан Халимаг Тува Алтай гурав байдаг нь тохиолдол биш дүрэм.
монголын тагнуул япон хятад турк англи америкийн германы тагнуулан талд ажилладаг учраас монголын тагнуулуудыг тавьж явуулдаг юм байна Гадаадынхан өөрсдийн булхайг нуухын тулд монголын тагнуулуудтай хуйвалдан гэмт хэрэгтнүүдийг тагнаж медсэн жирийн монгол залуучуудыг хэргээ булзааруулан тэднийг золигт гаргадаг юм байна С ЗОРИГИЙН аллагын хэргээсч эрүүдэн шүүж худал ял тулгадаг юм байна
Монголын арми тагнуул оросын талыг баримталдаг. Хятадтай гэрээтэй тул өвөрмонголоо барьж өгдөг. Хойд солонгос дүрвэгчдийг өмнөдөд өгдөг. Америк нь тайванчуудаар монголд тагнадаг. Монголчууд элсвэл хятадууд монголд мэдээлж бариулдаг. Ганц нэг америк тагнуул монголд монгол тагнуулч хятадад эсвэл монголд алуулсан удаа бий. Зоригийг хятадууд алсан байх магадлалтай. Нямдорж үүнийг илрүүлэхгүй байх үүрэгтэй. Элбэгээ алуулахгүйн тулд хятадын тагнуул чдийг илчилж татан буулгаж байсан удаатай. Одоо хятадууд ганцаардаж түрэмгий бодлогоос татгалзаж эхэлсэн. Тэгэхгүй бол японы араас орж 30аас 40жил худалдааны дайнд нэрвэгдэж зогсонги байдалд орж 3 юмуу 4 эгнээ нд шилжих болно гэдгийг ойлгосон.
Zorigiin hereg deer Moron hurandaa, Niislelyn tsagdaa -n darga Ganbold 2 sejigtei. Ene 2 heregyn gazar hamgaalalt avaagui. Ene 2-d nolooloh 2 huchin zuil. MAXH... Bagabandi... Elbegdorj
Цаг нь ирсэн Монголчуудыг тэмцлийг дөрөөлсөн орос Зориг буриад Батүүл хоёрын харьцаа ямар байсныг Монголчууд мэддэг.Эндээс Зоригийн үхэл зүгээр ахуйн аллага байсан байх магадлал илүү байдаг.Булган амьд байхад үнэнийг хэлүүлэхийг хүсэхгүй байгаа нь харин улс төр.Хаанаас хэнийх гэдэг ч ойлгомжтой.Эрхүүгийн барилгын техникумын бүтээгдэхүүн Хурц Монголын тагнуулыг толгойлж Монголчуудыг Зоригийн хэрэгт ялласныг ганцхан Нямка зоригтой дуугарч ил гаргасан.
тайваны соёлын төв тэгвэл америкуудын тагнуулын тав байхнээ мөн нацаг доржийн орос номын дэлгүүрийг америкийн тагнуулын газар юм байна орос номын хагасыг япон аваад япон хөгжмийн хэрэгслийн 7 давхар дэлгүүр японы соёлын төв бариж байгаа нь барьж байгаа нь тагнуулын төв юм байна хүүхдийн номын сан орон сууцны дунд орсын эсрэг тагнуулын байгууллагууд байгаа юм байна
Shuluuhan helehed 2 horshteigoo ayataikhan zov hundetgesen haritsaatai baimaar. Orosyn Ulsyn esreg komment bicheed bgaa humuusiig neg shalgah heregtei l bgaam.
Оросууд чинь Монголчуудыг турхирдаг хужаа хасгуудаасаа ч доорд үзэж, дээрэнгүй доромж ханддагийг малчин Монголчууд мэднээ тариачин буриад гуай.
tanai huja naraas mongol sain saihan zvils neg udaa ireegui shuu.mongoliig mohooj uusgah bodolgiig ybuuldag aa. bid oros bgaagui bol odiid chi vei mongu geed gvij bgaa daa..
орос хүн анхнаасаа монгол хүнийг хайрлаж хамгаалж ирсэн ЛЕНИН европт байхдаа лениний 55ботиос монголд орчуулагдсан 36 боть дотор монгол тэргүүний орны тусламжтайгаар нийгмийн тодорхой шатаыг алгасан социализмд орж болно гэж халимаг ЛЕНИН бичиж байжээ ЭНЭ ОНОЛ МОНГЛД БҮРЭН ХЭРЭГЖСЭН ШҮҮ
мао цзедун октярийн баяр ой төрсөн өдрөөр урилгаар МОСКВА орох болгондоо СТАЛИНд хандан монголыг хятадт нэгтгэх тухай гуйж гувшин ухуулан дарамтлах зэргээр яридаг байсан ч СТАЛИН эрс татгалзсан сүүлдээ орсыг үзэн ядаж даманы арал кашгараар довтлож бут цохигдож байв тэгээд америктай эдийн засаг улс төрөөр нэгдэж ЗХУыг задлан хэдэн арван жил үйлдвэрлэж дарсан цоорсон жинсэн өмд цамцыг дэлхий даяар зарж хэд нугалан зарж их ашиг олж мөнгөөрөө цэргийн зэвсэг техникийг дууриалган хийж хүчирхэг болсон жишээ нь орсоос 200-аад миг авахаар тохироод цөөхнийг авч дууриалган хийгээд орсын цэргийн зэвсэгээ худалддаг улс орнуудад орсын үнээс хамаагүй доогуур зарж орсын ар нуруу луу хутга шааж байсан гэж бичжээ АМЕРИК хятад улсууд монголын нутаг дээр болон хилийн гадна цэргийн болон пуужингийн бааз байгуулж Москва руу харвахад үүсэх аюулыг сэрэмжлэх ёстой
Хужаа танкнаас эхлээд Монголд тараасан Орос үлгэрүүд дуусах уу?
cham shig hurliiz uud bayrlaj baih shigee.. gehdee udahgui tanai hyatad ch bvh delhiid vzen yadagdah ve ireed bna.. daanch ene vlger bish vnen l dee..hyataduud hezeeneese muu sanaati dandaa dalduur hor hutgaj baidag oilgui hvmvvs dee.ted nar ichih bulcharhai baihgui gedeg shuu..
Дэлхийн бүх улс өөр өөрийн эрх ашигтай. Өөрийн эрх ашгийн төлөө ил, нууц хэлбэрийг аль алийг нь ашиглан ажилладаг. Бүүр 1937 оны үед Коминтерний тагнуулууд Монгол улсаас Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудыг таслан тусгаарлах зорилгоор дамбийжаа,шижээ,лаасаг гэхчлэн урвагчдыг ашиглан үйл ажиллагаа явуулж байхад Монгол улсын Дотоодыг хамгаалах байгууллага илрүүлэн урвагчдыг устгасан түүх бий. Одоо тэдгээр урвагчдыг хэлмэгдсэн гэж АН нхан донгосдог. Монголын дайснуудын талд бат зогсдог жорлон бол Ан юм. Сүүлийн үед манай тагнуулууд яагаад ч юм оросын талд тагнуул хийсэн хэргээр олон хүн илрүүлсэн мөртлөө АН-р дүүрэн байгаа харийн тагнуул, хорлон сүйтгэгчдээс нэгийг ч илрүүлж чадахгүй байгаа нь хачирхалтай.Тэд үнэхээр тийм чадварлаг ажиллаад баригдахгүй байна уу,эсвэл хуулийг хүний эрх гэдгээр халхавчлан өөрсөддөө тааруулж батлуулаад түүнийхээ шүхэр доор ажиллаж байна уу. Зарим суурин тагнуулууд бүүр давраад ерөнхийлөгчид нэр дэвшихэд тултлаа ичгүүр сонжуургүй давилуун болж.
Za daa MAN-nhan buur ulaan tsagaandaa garsan bn!!!!!!!!!! Huajaagiin tal barisan hujaa ahaa omoorood suid ene MAN. Komintern gej baih ued Bayan Olgii gej bgaagui shu!!! Muu nertei Dambiijaa-n buyanaar Hovd Usyn hyazgaar Ih Mongoldoo uldsen shu!!! Saihan gutgeh ium aa. Uul ni MAXH heden gishuudiig sain hoolloson. Odoo olon tselmyyn ter nohod hyatad gazryn hoolond sain tsadsan bn. Udahgui hujaa ah chini arisiig chini boovtoi chini tsug amidaar chini huulahaar yaj gaslah bol doo.
Mongolchuud oros zairmagt durtai geed l baigaa daa manai said.
Яаж ч байсан,юу ч гэж доромжилсон анх удаа Москвад тархиа угаалгаагүй Монголын анхны гадаад хэргийн сайд даа.
социалист вьтнам улс одоо бас америкийн талд орчихсон уу энэтхэг корон тусаад хятадт хариу хийх чадалгүй болсон уу хятад орос монгол солонгос руу довтлоод байдаг япон нь яасан юм бол -------
Muu muuhai buhnii uurhai boochood baigaa gazar ugaasaa
монголыг хүүрийн газар болгосон мөнгөтэй тоотуудыг яах болж байнаа Улс ард түмний хөрөнгөө алдаж хөрөнгүй болсон монгол ард түмэн яах вэ
МАНЫ ЭНЭ ИХ МӨНГӨ ХААНААС ГАРЧ ИРЖ БАЙГААГ БҮГД ОЙЛГОЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ХЯТАДУУД ТҮҮХ САЙН МЭДНЭ ЭРТНЭЭС МОНГОЛИЙН БАЯЧУУД ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХГҮЙ ХАХУУЛЬД АВТАГДДАГ ГЭДГИЙГ .ОДОО МАНЫ ИХЭНХ АЛБАН ТУШААЛТАНГУУД НЬ ХЯТАД ҮЙЛЧИЛХЭЭС БУЦАХГҮЙ ШҮЛСЭЭ ДОЛООН ГОРЬДОЖ БАЙНА НҮДЭНД ИЛТ БАЙНА ШҮҮ ДЭЭ МАНЫХАН ЯААГААД ИМ ИХ ЦАЦАЖ ЧАДАЖ БАЙНА БҮГД УРЬДААС ОРОЖ ИРСЭН МӨНГӨ
ТАНСАГЛАЛ ТАГНУУЛТАЙ ТАГНУУЛГҮЙ Л ОЙЛГОМЖТОЙ
BI MASH BOLGOOMJTOI BAIMAAR BN!!!! HURELSUH TURGEN ZANTAI...ZORUUD.... ALBAN TUSHAALIIN TOLOO YAHAAS CH BUTSAHGUI BN................ MONGOLCHUUD BID ENE HURELSUHEES ERS TATGALZAH HEREGTEI GEJ BI HUVIDAA BODOJ BN..... 2--HON HORSHTEI ALI NEG HORSHOO INGEJ GOMDOOJ BOLOH UU??!!! HURELSUH SHIG ZORUUD TURGEN AASHTAI HUN MONGOL ULSAA ENE 2 HORSHIIN DUND AMGALAN TAIVAN EVIIG OLOOD BAIJ CHADAH UU!???? UNENDEE OROSUUDIIN DURGUIG HURGHER BID SHUUD L HYATADIIN ERHEND ORNO SHU DEE..... HURELSUH OORIIN 2 TAGNUULAA SHOROND HIIJ OROSYN DURGUIG HURGESEN BISH UU??!!! EHLEED EH ORONOO ZARSAN TER AVILGACHIDAA SHOROND HIIMEER L BN DAA!!! HURELSUHD BI HUVIDAA ITGEH ITGEL ALGA!!!
Баахан тагнуул энэ тэр гээд ямар санаатай ийм зүйл бичдэг юм. Улсаа мөхөөх санаа байдаг юм байх даа.
Оросууд бүх л улсад тагнуул хийж баригдаад бгаа Харин орос дипломатыг хөөгөөгүйд баярлах хэрэгтэй иван минь
оройтоогүй хөөчихээч дээ чадалчин ь хүрвэл хөөгөө ч дээ юундаа нэрэлхсэн юм хөөгөө ч дээ крым украйных гэж хятад монгол хоёр л кноп дараа биз дээ үүний цаана АМЕРИКЛ турк хятад байж байгааш дээ ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд бусад улсууд крым орсынх гэж кноп дарсан Орсод санкц тавиулсан улсын дотор монгол орно шүү
Гаднын тагнуулыг Монголд удаан ажиллуулахгүй илрүүлэх юмуу мэдсэ ч гэсэн мэдээгүй дүр үзүүлж олон жил "хоосон" ажиллуулсан бол Монголын тагнуулын албыг магтахаас өөр аргагүй. Харин мэдэхгүй нутагтаа олон жил ажиллуулсан бол эсрэг талыг магтахаас өөр аргагүй. Гаднын тагнуул Монголд баригдалгүй удаан ажиллах нь юу л бол. Манай тагнуулын алба бас ч гэж шаггүй ажилладаг гэж боддог. Тэр дундаа европоид царайтай баагийнууд тагнуул хийх ямар ч боломжгүй. Тийм учраас монголчуудыг л мөнгөөр татаж тагнуул хийлгэнэ. Монголчууд минь хэрэв гадныхан ийм санал тавьбал мөнгийг нь аваад монголынхоо талд л ажиллаарай! Зарим хүн сонгуульд орохдоо мөнгийг нь аваад санал өгөхдөө өөрийнхөө бодлоор өгдөг гээ биздээ? Хэрэв ингэж чадвал гадныхан юу хүсээд байгааг нь мэдэхэд дөхөмтэй,
монгол угаасаа малын хулгайчууд байсан гэхдээ арайч иймдээ тулж орсынхоо эсрэг явна гэдэг урвагчид л болж гүйцээд байнад
гадныхан орос монгол хоёрыг устгаж газар нутгийг нь авахаас биш малтайгаа адил үхэр монголоор юу хийхэв орос хүн бол ёвропоор дүүрэн олон орос орон байна ёвроп бол орсын хүчинд оршин тогтнож байдаг Орос нь ёвропийг бүх юмаараа тэжээж байдаг Америк атаархаад хэрэггүй ари аристан орсыг холимог саарал америк барахгүй
эсрэгээр Монголд оросын тагнуулууд бөөн бөөнөөр баригдаж ял авсан харин манай хуулийнхан оросын элчинг хөөхгүй тэвчиж соёлтой хандаж байгаа шүү орос троллууд Монголчуудын тархиар хамгийн их тоглож үймүүлж будлианд турхирсан Вакцинжуулалтын хөтөлбөрийг гацаах гэж орос троллууд хамгийн их довтолгоон дайралт бүллинг хийсэн
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага орсын спутник болон бусад вакциныг эрт бүртгэж өхгүй байсан үүнийг дэмб америкийн заавраар гүйцэтгэсэн
Оросын тагнуул сайн л ажилладаг юм байна. Харин манай тагнуулынхан Хятад, Америкийн тагнуулуудыг барьж чадаж байгаа болов уу??? Эсвэл улстөржөөд нүдээ аниад, чихээ бөглөөд сууж байгаа болов уу??? Ялсан намын ерөнхий сайд дарга нары нь улстөржүүлж солиод байвал зүгээр ямар тагнуул баригдах билээ. Тагнуулын ерөнхий газар Орос, Хятад, АНУ-ын тагнуулын өрсөлдөөний талбар болсон бололтой. Улстөрчид дураараа дургиж хээл хахууль авч МУ-д асар хохиролтой гэрээ хэлцэл хийж байхад тэд дүлий дүмбэ оргиж байгаа нь тэднийг улстөржүүлсний шууд нотолгоо.
Хөгийн иванууд гомдоллож байхаар мал мах ноос арис ширээ аваач . Дэлхийд байхгүй татварыг монголын худалдаачдад оноочихоод тэнэгтэх хэрэг б.а уу. Орос монгол 2 татваргүй байсан ч уг нь болох бусуу . Тупик иваануушкааа
крым америкийнх гэж кноп дарчихаад монгол юу гээд байна
Тагнуулууд хаа сайгүй ил далд ажиллаж байдаг , одоо мэдэж бгаа муу ! Монгол ингэж унтаж бгаа бол хохь ш дээ !!! Хятад орос бол хамгийн их тагнуултай !!!
Монголын тагнуулыг энд орос 23-р сургууль төгсөөд Эрхүүд барилгын тусгай дунд мэргэжил эзэмшсэн буриад толгойлж байсан гээд л бод доо.Бүгд ойлгомжтой юм биш үү?
Тагнуулын алба нь улс төрчдийн гар хөл болсон нь үнэн, Гадаадынхны гар хөл болсонд гайхаад хэрэггүй. Монголд гадаадын тагнуулууд дураараа дургих нь ойлгомжтой!
энэ орос сэтгүүлчийн бичсэн нийтлэлийг орос хэл дээр уншсан. шал худлаа, өөрийнхөө бодлоо тулгасан нийтлэл бсн.
БАЛАЙ СЭТГҮҮЛЧ
Далдыг мэддэг лалай ламтнууд шиг л хөглөж явнаа
За ингээд монголчууд бараг бүгдээрээ тагнуулчид болчихлоо байна.
Нүүрэн дээрээ инээж араас нь матахыг Орос Монголд тагнуулч гэдэг.Харин дэлхий бол хуулийн дагуу хийж болохгүй юмыг хуулийн гадуур хийдэг төрийн албан хаагчдыг хэлдэг.
Өөр нэрийн дор бүгж тагнах явдал хожмын үеийн гэгээнтний сүм мэтийн баыгууллага цөөнгүй гэж цуурдаг ортой байхоо
Оросуудын Үнэн алдартны шашин Азийнхныг хүн ч гэж үздэггүй болхоор алсан ч нүгэлд тооцогддоггүй расист шашин.
Orosiin tagnuul mongold bgaa hyutadiinh ch bgaa er ni asnig sonirholtoi ch bai sonirholhgui ch bai buh tagnuuliin baiguulguud dehiigeer duuren baigaa sndee iim sonin yum bichehee boli dotood hereg uruu husnuu dureh zohisgui asduudal buduuleg medlegui hunii bichilt bna
ЯГ ЮУ ЧУХАЛ ЮМ БЭ ГЭДЭГЭЭ ЭРЭМБЭЛЖ БАЙЖ ҮЗЭЛ БАРИМТАЛ ТОДОРХОЙЛОХ ЁСТОЙ АТАЛ ЗӨВХӨН ХУВЬ ХҮНИЙ ӨС САНАХ ХЭМЖЭЭНИЙ АЖИЛЛАГАА Л БОЛООД БГАА БОЛТОЙ БУРУУ ОЙЛГОЖ БСАН БОЛ БУРУУГАА ХҮЛЭЭГЭЭД ТОГЛООМЫН ДҮРЭМЭЭ ТОДОРХОЙЛОХ ЁСТОЙ БОЛОВУУ ҮГҮЙ Ч МАГАД
Тагнуулын байгууллага бол утгаа алдсан.Хятадын эрх баригчдын өмнө сөгдөөд архи хундагалан улсын нууц цүнх алтаар өгдөг нь үнэн шүү.
Ерөнхийлөгч нь нарийн царигаар танк оруулж ирэх Хятадын төлөвлөгөөг мэдээд байдаг мундаг тагнуулч улсууд шүү монголчууд.
yasan hutsdag hutsdag um bucheevee neg goojuuraasn hudlaa medeelel avchihaad shaaj pgoh ums
aimaar ymaa