sonin.mn
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлал маш амжилттай болж өндөрлөлөө. Сайд болсонооноо хойшхи, цар тахалын үед хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.  Айлчлалын хүрээнд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож,  эдийн засаг, худалдааны чиглэлийг эрчимжүүлэх, Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг маш олон чухал ажлыг амжуулжээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд тушаал нь гарсан ч эзэндээ хүрч амжаагүй байсан Александр Невскийн одон энэхүү айлчлын үеэр Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад олгогдсон байдаг. 
 
 
Айлчлалын хамгийн онцлууштай нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн эх хэлний мэдлэг байлаа. Албаны үйл ажиллагаанд дипломат ёс жаягийн дагуу орчуулагч, хэлмэрчтэй оролцсон ч бусад арга хэмжээнд орчуулагчгүй унаган орос хэлээрээ ярьж, тухайн улсын сэтгүүлчтэй шууд ярилцлагад нь орсон нь олны анхаарлыг ихэд татсан юм. 
 
 
Гадаад харилцааны сайд гэдэг бол Монголыг төлөөлж буй нүүр царай. Тухайн хүний дипломат ёс зүй, хувцаслалт, зан характер, эх хэлний мэдлэг зэргээс Монгол Улсыг дүгнэх анхны дүгнэлт эхэлнэ. Харин энэ бүхэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шингэсэн, дахин нэг "Төмөр хатагтай" төрөн гарч байна гэхэд хилсдэхээргүй байлаа. Өмнө нь Гадаад харилцааны дэд сайдаар дөрвөн жил ажилласан нь "жинхэнэ дипломатч" болоход маш сайн туршлага болсон бололтой. 
 
 
Ингээд түүний Орос сурвалжлагчийг гайхшруулсан ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.