sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн удирдагч Николас Мадурог өршөөх тухай зарлигт гарын үсэг зурах төлөвлөгөөгүй байгаа талаар The New York Times (NYT) сонин мэдээлжээ.


Сонины мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлагын үеэр сэтгүүлчид АНУ-д эрүүгийн хэрэгт татагдсан хэд хэдэн хүнийг, тэдний дотор Мадурог, өршөөх боломжийн талаар асуусан байна. Үүнд Трамп тодорхой хариу өгч, дурьдсан этгээдүүдийг өршөөх ямар ч бодолгүй байгаагаа илэрхийлсэн гэж NYT онцолжээ.


Нэгдүгээр сарын 5-нд Мадуро болон түүний эхнэр Нью-Йоркийн Өмнөд дүүргийн холбооны шүүхэд анх удаа шүүх хуралд оролцсон байна. АНУ-ын эрх баригчид тэднийг мансууруулах бодисын хууль бус наймаанд оролцсон хэрэгт буруутгаж байгаа бөгөөд шүүгдэгчид өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, бүх хэргийг үгүйсгэжээ.



Н.Отгончимэг



Эх сурвалж: tass.com