Гренландыг Дани улсаас салгаж, АНУ-д нэгтгэх тухай яригдаж буй энэ үед Америкийн албаны хүмүүс тус арлын оршин суугчдад нэг удаагийн нөхөн төлбөр олгох асуудлыг хэлэлцжээ.
Энэ тухай нөхцөл байдлыг сайн мэдэх дөрвөн эх сурвалж ярьсан байна. Нэрээ нууцалсан хоёр эх сурвалжийн мэдээллээр, нэг хүнд 10-100 мянган ам.доллар олгох асуудлыг хэлэлцсэн боловч тодорхой хэмжээ, олгох механизмыг тохиролцоогүй ажээ. Хэлэлцүүлэгт Цагаан ордны туслахууд оролцсон байна.
Дани улсад харьяалагддаг өөртөө засах эрх бүхий Гренландын оршин суугчдад шууд төлбөр олгох нь 57 мянган хүн амтай тус арал дээр хяналтаа тогтоох гэсэн АНУ-ын оролдлогуудын нэг хувилбар юм. Гренландыг худалдахгүй гэж Копенгаген, Нүүкийн эрх баригчид мэдэгдэж буй энэ үед уг асуудлыг хэлэлцжээ. Харин Даниас улс төр, эдийн засгийн хувьд хамааралт байдлаас ангижирч, тусгаар тогтнох талаар удаан хугацаанд ярилцаж буй гренландчуудын хувьд мөнгө олгох хувилбарыг “басамжлан доромжилсон хэрэг” хэмээн хүлээн авч магадгүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус арлыг АНУ-д хавсарган нэгтгэх шаардлагатай гэдгийг хэдэнтээ мэдэгдэж байсан билээ.
Эхний бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа тэрбээр арлыг худалдан авах санал тавьж байсан бол өнгөрсөн оны 3 дугаар сард түүнийг АНУ-д нэгтгэх боломжтой хэмээн мэдэгдээд, татгалзсан тохиолдолд Данийн бараанд худалдааны өндөр татвар ногдуулна гэж сүрдүүлж байв.
Харин Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен үүнийг эсэргүүцэж, Гренланд бол Данийн хаант улсын нэг хэсэг хэмээн мэдэгджээ. Сануулан дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Конгресст мэдэгдэл хийхдээ “Трамп Гренландыг эзлэх авах бус харин худалдан авахаар төлөвлөж байна” гэсэн юм. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч К.Ливитт мэдэгдэхдээ, Гренландад довтлон орох хувилбарыг Трамп үгүйсгэхгүй байна гэсэн байна. Ирэх долоо хоногт М.Рубио Данийн албаны хүмүүстэй уулзаж, нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Б.Адъяахүү
Бямба - 01 сарын 10,
2026

Сэтгэгдэл19
Илон Маск Сибирийг худалдан аваасай.
Монголыг гээч !
Гринландыг худалдаж авах тухай Америкийн яриа саналыг Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен "Хэтэрхий дээрэнгүй доромжлол!" гэж нэрлэсэн байна.
Мөнгөтэй мөнгөгүй Монголыг улстөр эдийн засгийн хувьд Хятад улс намтай юутэй хээтэй нь аль хэдийн худалдаж аваад эзэлчихээд байна.Мантуу гамин Хүрэлсүх Баярцогт хужааг АН-ын дарга болгохгүй бол ална шүү гэж заналхийлдэг.. Зөвхөн Бээжингээс гамин цэрэг албан есоор орж ирж баталгаажуулах л үлдсэн.
Монголын хүн бүрд 10 мянган доллар өгөөд улсыг нь худалдаад авчих хувилбарыг Хятад улс хэлэлцэж байгаа гэсэн ! Дийлэнх нь зөвшөөрсөн тохиолдолд хүчинтэй болох юм гэсээн !
ха ха ха тэгж байснаас тээглэж үхсэн нь дээр шүү өмхий луухааны шээс ээ
Мөнгө хаана байна тэнд эх орон гэж орилолддог либераль уяа хуяанууд магадгүй шүү
Тэр бол доромжлол.
Мөнгө хаана байна тэнд эх орон гэж орилолддог либераль уяа хуяанууд магадгүй шүү
Мөнгө хаана байна тэнд эх орон гэж орилолддог либераль уяа хуяанууд магадгүй шүү
Мөнгө хаана байна тэнд эх орон гэж орилолддог либераль уяа хуяанууд магадгүй шүү
Мөнгө хаана байна тэнд эх орон гэж орилолддог либераль уяа хуяанууд магадгүй шүү
Мөнгө хаана байна тэнд эх орон гэж орилолддог либераль уяа хуяанууд магадгүй шүү
Монголд МАН-ын маш олон хятадын эрлийз хурлийз сайд дарга нар зэвсэгт бослого гаргах тушаал зааврыг Бээжингээс болон удирдагч нам МАН-саа хүлээж байгаа..Мөн Нян Бао ,День Хуар тэргүүтэй Хэнтийн хятадын хунхуузуудын бүлэглэл хүч хавсарна.
Монголчуудад ингэж өгье гэвэл яах бол залуучууд ба улныхан авч магадгүй шүү нөгөө ад үзэгдээд байдаг ахмхдууд харин салаавч өгөөд нулмина
Ан балайгууд алгаа тосоод гүйх биз
Монголчуудад ингэж өгье гэвэл яах бол залуучууд ба улныхан авч магадгүй шүү нөгөө ад үзэгдээд байдаг ахмхдууд харин салаавч өгөөд нулмина
Би Аляск Канадыг худалдан авч уугуул индианчуудад бэлэглэх болно.
Хятадын эсрэг цэрэг хөдөлгөж Хятадыг ялж хятадын банкинд байгаа олон их наяд долларын авч тэр мөнгөөр Сибирь Канадыг худалдан авч өөрийн хүчирхэг улсаа байгуулна.