Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн "3-4 удаа хүн хутгалсан" гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шалгахад 25-30 насны эмэгтэйчүүд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнээ хутгаар 3-4 удаа хатгаж, гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Хамт архи уусан хүн толгой хагалсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагад 2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 буюу 7659 хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байх тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Бямба - 01 сарын 10,
2026

Сэтгэгдэл5
Дахиж нахих гэсэн чинь мөнгөа харамласан болохоор нь хатгаа биз !
Архичин мөн урт хумстай хүүхнүүдээс хол явдаг доо
Yg yg
Соелын сайд Ундрамтай барьцаж их сургуулийн багш нарын боовыг хөхсөн эмс олон болж байна.Эднийг яах вэ?
Ундрамыг буулгаж ав.