Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй тогтоосон сайн хувийн харилцаагаа цаашид хадгална гэж мэдэгдлээ. Тэрээр энэхүү байр суурийг Венесуэлтэй холбоотой АНУ-ын хатуу арга хэмжээний талаар тайлбар өгөх үеэр илэрхийлсэн байна.
«Ерөнхийлөгч Трамп Путин ерөнхийлөгч, мөн БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй нээлттэй, илэн далангүй бөгөөд ажил хэрэгч харилцаатай. Тэрээр албан тушаалдаа орсноос хойш ойролцоогоор нэг жилийн хугацаанд тэдэнтэй олон удаа холбоо барьж, ярилцсан. Эдгээр хувийн харилцаа цаашид ч хадгалагдана гэдэгт би итгэлтэй байна" хэмээн Ливитт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Ливитт ерөнхийлөгч Трамп “Хүчээр дамжсан энх тайван” зарчимд тулгуурласан, илүү шийдэмгий гадаад бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо. "Ерөнхийлөгч АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн бодлогыг тууштай баримтална. Уг хөлөг онгоцыг саатуулсан явдал нь Венесуэлийн нефтийг хууль бусаар тээвэрлэж буй сүүдрийн флотын эсрэг хэрэгжүүлж буй эмбаргог хангах зорилготой. Зөвхөн хууль ёсны худалдааг зөвшөөрөх бөгөөд энэ талаархи шийдвэрийг АНУ гаргана" гэж тэрээр нэмж хэлжээ.
Н.Отгон
Эх сурвалж: minval.az
Баасан - 01 сарын 09,
2026

Сэтгэгдэл6
Орон гаран
Путиныг их дэмждэг хүн дэ.
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
Тагнуулчны өмхий санааны явуулагануудаас наймаачны сэргэлэн зальжин гүйх ухаан хүн төрөлхтөнд илүү тустай даа !!!
Венесуэл улсад саяхан цэргийн хүчээр дайрч ороод 100 хүн алчихсан алуурчин Трамп болсон шүү.
Путин долоо хоногт 6000-7000 хүн алж бна