“...Улсын үндэс бол газар” гэж, энэ үгийг Хүннүгийн шанью Модун МЭӨ 209 оны үед тунхаглажээ. Түүхийг нь үзэх нээ, Модуныг шаньюйн суудалд суусан тухай дорнод Ху нар сонсоод шинэ шаньюйд улс төрийн дарамт үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, Хүннүг өдөөн атгаж байгаад дайн гаргаж, бут цохин доройтуулахыг зорьсон байгаа юм. Ингээд элч илгээж, эцэг Түмэн шаньюйгийнх нь мянган газрын гүйдэлтэй сайн морийг гуйжээ. Модун морийг өгчээ. Дорнод Ху нар дахин элч илгээж, хатныг нь гуйхад Модун бас л өгөв.
Дараа нь дахиад л элч илгээж, Хүннү, Дорнод Ху хоёрын хилийн дагуу байсан хүн амьтангүй, үржил шим муутай газар нутгийг өг гэж гуйжээ.
Үүнийг сонссон зарим түшмэл нь “Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно” гэцгээсэн байна. Харин Модун маш ихээр хилэгнэж Газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно” гэжээ. Ингээд “Газраа өг” гэж ирсэн түшмэдийн толгойг аваад, мориндоо мордон, дорно зүг хөдөлж, Дорнод Ху нарыг гэнэт довтолжээ. Ингэж Модун цэрэг толгойлж довтлон очоод, Дорнод Ху нарыг хөнөөж, тэдний хүмүүс, мал хөрөнгийг олзлон авсан гэдэг.
Мөн тэртээ XVII зуунд Монголын улс төр, нийгэм, шашны нэрт зүтгэлтэн Галдан бошигт нь Зүүнгарыг хаанчилж байв. Түүнийг зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх Монгол үндэстнийг нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байсан гэж түүхчид дүгнэсэн байдаг. Галдан бошигт нэгэнтээ цээж дэлдэн байж
“Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий.
Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох буй.
Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэлсэн домогтой.
Сүүлд нийтлэлч Баабарын “Ял, гавьяа хоёроо хойч үедээ үлдээсэн” хэмээн тодорхойлсонд илүү ойртох Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсангийн хэлсэн алдарт үг бий. Тэрбээр “Эх орон тусгаар тогтнолын төлөө эрсдэхгүй амь, урсахгүй цус гэж үгүй. Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв” гэсэн нь бидэнд үлдсэн. Х.Чойбалсанг 1952 оны нэгдүгээр сарын 26-нд таалал төгсөхөд тухайн үеийн Намын төв хороо, АИХ-ын Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн эмгэнэлийн бичигт “Манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм” гэж тэмдэглэсэн байдаг.
Үнэндээ Х.Чойбалсангийн гараар хийгдсэн их хэлмэгдүүлэлт хэмээх “ял” байдаг бол түүнд өнөө бидэнд ирсэн Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал гэсэн “гавьяа” үлдсэн юм.
Гэтэл түүний дараа Монголыг бүтэн 30 жилийн турш удирдсан агуу Ю.Цэдэнбалыг харлуулдаг нэг л факт яригдсаар байдаг. Тэр нь Увс аймгийн Давст уулын ар хэсгийг тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлсэн өгсөн гэж буруутгагддаг юм.
Өнөөгийн НҮБ-д бүртгэлтэй, тусгаар Монгол Улсын хэдэн зууны турш дахь түүхэнд гагцхүү “Улс оршин тогтнохын үндэс бол газар” хэмээх “зарлиг” дагаж иржээ.
Товчхондоо, хоёр их гүрний дундах Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн том баталгаа нь 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг юм.
Тэгвэл энэ зарлигийг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалаас хойш, ялангуяа 1990-ээд оноос хойшх 30-аад жилд Монгол төрийн удирдагчид хэр зэрэг дагаж байгаа вэ?
Лав л 2019 оны “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол” болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын А/19-1206 ноот бичиг гэж бий. Хавсралтад нь мөн ч олон газар, обьект бичигдэж ОХУ-д шилжсэн дээ. Тэр жилийн сүүлчээр манай Ерөнхий сайд ОХУ-д айлчлах болж “бэлтгэл”-ийг нь ингэж хангасан гэдэг юм. Үүнийг “Төрийн мэдээлэл сэтгүүл”-ийн 2019 оны аравдугаар сарын 7-ны 38/1091 дугаараас олж үзэх боломжтой. Бид энэ талаар дараа дэлгэрүүлнэ.
Өнөөдөр бас л нэгэн төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын багагүй тоо, хэмжээтэй газар нутаг ОХУ-ын мэдэлд шилжихээр болоод байна. Энэ удаад төмөр зам дагуух болон өөр бусад зориулалт, хэрэгцээний газрууд багтжээ.
Тэр дотор бараг л “бонус” маягтай явчих гэж байгаа нэг газрын талаар товчхон онцолъё. Бүгд мэднэ дээ, Чойжин ламын сүм гэж... Энэ сүм хийгээд Төрийн ордон хоёр их сонин огтолцолтой. Холбоотой гэх нь илүү оновчтой байж мэднэ.
Нэг үгээр хэлбэл, Төрийн ордны орой, Чойжин ламын сүмийн ганжир хоёр бие биеэ харж байдаг учиртай санж. Хэдийгээр өнөө цагийн монголчууд бид түүний цаадах илбэ увидасын талаар төдийлөн мэдэхгүй ч 1930-аад оны үед Монголын бүхий л сүм хийдийг нурааж сүйтгэхэд Чойжин ламын сүм л үлдсэнийг мэднэ.
Төрийн хүмүүс, түүхчид энэ сүмийг ихэд хүндэтгэдгийг бас мэдэх юм. Ямартай ч, Монгол төрийн сахиусын өргөө байсан Чойжин ламын сүмд монголчуудын итгэл, сүсэг оршиж ирсэн нь үнэн юм даг. Тиймдээ ч уг сүмийн орой нь Төрийн ордныг хараалж байдаг гэх утгаараа өнөөг хүртэл дундах харууцыг хаасан өндөр барилга баригдаагүй л байна. Харин тэхий дунд нь “Ленин клуб” байдаг аж. Гэтэл “Ленин клуб” болон тэр орчмын 1.0 га орчим газрыг ОХУ-ын тал мэдэлдээ авахаар манай талд хандаад байгаа юм байна. Ингэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэрхүү газрыг улсынхаа мэдэлд авахыг хүсч байгаа гэх мэдээллийг манай талд өгчээ. Дунд нь зуучилж гүйгээд байгаа орос, монгол нөхдүүд, тэрдунд улсаа төлөөлөн сууж байгаа эрхмүүд ч байгааг дуулгая. Угтаа энэ бол тун эргэлзээтэй мэдээлэл бөгөөд худлаа байх магадлал маш өндөр. Яагаад вэ гэж үү. Дэлхийн хамгийн том газар нутагтай ОХУ-ын ерөнхийлөгч манай “жижигхэн” Монголын ганцхан га газрыг авахыг улайрна гэж байх уу. Тэгээд ч бид адилхан л НҮБ-д данстай улсууд. Бид Кремлийнх нь өмнө байшин баримаар байна, газраа өг гэвэл ОХУ юу гэх бол?!
Ийм л үйл явдлууд өрнөж байна. Одоо эдгээр газрыг “бүртгэх”-ээр манай улсад ОХУ-аас зочид ирчихээд байгаа аж. Тэд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд байлцах бололтой юм.
Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид анхааралтай ажиглаж, олсон мэдээллээ уншигчидтайгаа хуваалцах болно.
Эцэст нь хэлэхэд, Монгол чинь тусгаар тогтносон улс шүү дээ. Тэгэхээр бидэнд өгч болдог бэлэг, болдоггүй бэлэг гэж бий. Тэгэхээр газар нутгаа “бэлэглэж” сайжруулдаг гадаад харилцаа гэж байдаг юм уу гэж асууж байна.
МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ НЭГДЭЛ ТББ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хэнд ч хэрэг болдоггүй зөвхөн хувиа борлуулж довоо шарлуулж амьдардаг нэг муу үндэсний олигарх тэр газрыг авлаа эзэмшлээ гээд монголчууд бидэнд тустай юу байгаам?? Орос монголын харилцаанд хэрэг болдог юм бол тэр зорилгод нь зарцуулахад огт буруугүй! Газрыг таслаж аваад зөөгөөд явж болдоггүй биз дээ??
Teneg mal ve chi
Оросын шээс буриадууд их гуцнаа.
Ямар аймээр үзэл бодол вэ. Энэ дээр хүний хэлснийг сайн ухаж бод. Нэг муу олигархид өгч байхаар Оросд нь өгий гэнэ. Нэг муу хэдэн монгол, монголын түшмэд л авилга хийх нүх болно, тэрний оронд Оюу Толгойг канад нь зөөвөл ч зөөг. маньд хүртэхгүй бол Дарга нарт ч бүү хүртээ, гадаад нь аваад яваг гэж.
Amar said yvsiinx bish sh ds. Torson gazar yvs gej bichsen bn
Оросууд хэзээч түрэмгий зан гаргахгүй дээ бүү санаа зов бүү мушгиад бай л даа
Tvremgiildeggvi Oros Uls manai Tuva,Buriad 2- iig tuuchihsan baih uu? Malaa !
1600км кв газар оросуудад бэлэглэсэн Цэдэнбалын гэмт хэргийг дахин хнлалцэж Урвасан Бузар нохойд эчнээ ЯЛ өгөх эь Монголын ард түмнмй хүсэл зоригт нийцэх төдийгүй Урвагч ХУЛГАЙЧ нарт сургамж
122.201.31.62 Монголчуудыг социализмын үеэс хужаа хасаг дөрвөд гэж турхирч ирсэн удам сударгүй буриадууд та нарын солиорох Монголчуудад хэдийн сонин биш. Монгол үндэстнээс 1958 онд албан ёсоор татгалзсан та нарыг Оросууд чинь 1630 онд албан ёсоор боолууд гэж Манж төрд тодорхойлсон байдаг. Та нарын санаа зовж 100 жил дөрвөд Цэдэнбалыг цаазалж байгаа Давст уул зүгээр л тосгоны Орос буриадууд та нарын үлгэр. Яагаад гэвэл Оросуудын 1944 онд дээрэмдсэн Тува Монгол хоёрын хооронд ерөөс хил байгаагүй.Харин Зөвлөлт Монголын хилийг 1958 онд тогтоосон.Хил тогтооход Цэдэнбал ах дүү Урайнхайчуудыг гомдоож болохгүй гэж байсан нь алсаа харсан зарчим байсан.Тэгээд ч баруун Монголд Оросуудын боол та нарын хөл хэзээ ч гишгиж байгаагүй,та нарын нутаг ч биш.Саяны уулаар Буриад Оросууд та нарыг давах л юм бол Тувачууд та нарыг зүгээр л баастай чинь хольдог Монголыг гэсэн сэтгэлтэй зоригтой ард түмэн шүү дээ.
5. Олон үеийнхний эх оронч тэмцэл, эх болсон газар шорооныхоо сөөм бүрийг хайрлан хамгаалах монгол ухааны ачаар эзэн Богд Чингис хааны үед байснаар сэтгэх аргагүй ч, Ю.Цэдэнбалын үед, түүний үр сад бид газар нутгийн хэмжээгээр дэлхийн 17 дахь том орон байж, нэг талаар 130 сая хүнтэй Японоос 4 дахин их, нөгөө талаар Англи, Герман, Франц, Итали, Австри, Бельги улсуудын нутагтай тэнцэх, бүр сонирхуулбал: Баян-Өлгий- Данитай ойролцоо, Увс-Гүржтэй, Ховд-Панамтай, Говь-Алтай-Тажикстантай, Завхан-Австритай, Хөвсгөл- Кубатай, Архангай- Хорваттай, Баянхонгор- Хойт Солонгостой, Булган- Словак, Сингапурыг нийлүүлсэнтэй , Өвөрхангай- Латвитай, Өмнөговь- Тунистай, Сэлэнгэ- Швейцарь, Люксембургыг нийлүүлсэннтэй , Төв- Ирландтай, Дундговь- Чех шиг, Дорноговь- Болгартай, Говьсүмбэр- Брунейтэй, Хэнтий- Арабын Нэгдсэн Эмираттай, Сүхбаатар- Азербайжантай, Дорнот- Никарагуатай тэнцэх, олон зуун сая хүн амьдардаг газар нутагтай тэнцэхүйц, байгалийн яндашгүй баялагтай, уул, ус, хангай, говь, тал хээр, цөл хослон жигдэрсэн, үзэсгэлэнт сайхан нутгийг эзэгнэнхэн амьдарч байгаагаа хаяа бид бодох хэрэгтэй. Ахмад үе маань, түүний дотор улсынхаа бүхий л хилийг тогтоож, хөрш гүрнүүд, олон улсаар баталгаажуулж өгсөн Ю.Цэдэнбалын багийнхан бидэнд хэнийг ч царайчлалгүй, хэнтэй ч хэрүүл маргаан хийлгүй, эрин цагийн эрхээр, түүхэн хувь тавилангаар үеийн үед хаяа нийлсэн заяаны хөрш, ер бусын аварга том гүрнүүдтэй энх амар аж төрөх хувь тавиланг бидэнд өвлүүлжээ. Үүнээс илүү ач буян гэж юу байхсан билээ. Энэ бол Тусгаар тогтнолын нэг гол багана босгосон юутай ч зүйрлэшгүй том гавьяа билээ.
4. Хилийн хэлэлцээр 1976 оны 7 сард эхэлж нилээд нухацтайгаар харьцангуй удаан үргэлжлэн 10 сарын 19-нд Москва хотноо 2 улсын төрийн тэргүүнүүд: Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нар гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийн явцад санал зөрүүтэй байсан 822 км2 газрын 702 км2 буюу 85%-г Монголын нутагт, 15% буюу 120 км2 нутаг Зөвлөлтийн талд орсон ажээ. (Б.Цэдэн-Ишийн номонд). Үүнээс үзэхэд Дэлхийн их гүрэн ЗХУ найрсаг “жижиг” хөрш Монголын саналыг ямар боловч харгалзсан уян хатан бодлого баримталж байсан юм байна гэж ойлгогддог юм. Энэ үед Давст уулын асуудал 1932 оны Монгол, Тувагийн хэлэлцээр, Засгийн газрын шийдвэр, улмаар 1958 оны хилийн гэрээний дагуу дахин баталгаажсан байх бөгөөд 1976 оны Монгол, Зөвлөлтийн хилийн гэрээнд оролцсон нилээн нухацтай, эх оронч нөхдүүд ч Давст уулын асуудлыг дахин хөндөөгүй байна.
4. Монгол, Тува болон Монгол, ЗХУ-ын хилийг тогтоохдоо мэдээж хоёр талын эрх ашгийг харгалзахыг хичээцгээжээ. Домогт Давст уулыг нөгөө талтай авах өгөхдөө Монголын талд давсны их нөөцтэй Шүдэн уул бурхны авралаар үлдсэн юм. Давст, Шүдэн уул хоорондоо Торхилогын голоор зааглагдах бөгөөд угтаа ариун чандмань эрдэнэ болох давсны нэг л том орд газар ажээ. Энэ асар том ордын Давст уул нь Тувагийн талд, Шүдэн уул нь Монголын талд л байгаа хэрэг юм. Интернетийн “Шүдэн уулын давс” сайтаар ороход, энэ хавийн давс нь онцгой чанартай аж. Ахуйн хэрэглээ, хүнсний үйлдвэр, эмчилгээ сувилгаа (дуслын шингэн), гоо сайхан, арьс шир боловсруулалт, эрчим хүчний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариаланд нэн хэрэгтэй түүхий эд ажээ. Шүдэн уулын уурхайн гүн 900-1500м байх боломжтой, нөөцийн хэмжээ нь 73,2 сая тонн том. Жилд 60000т олзворлоно гэж үзэхэд 1214 жилийн нөөцтэй гэсэн үг юм. Монголын нэгэн компани 300 г-р савлаж Японд гаргадаг бөгөөд энэ жижиг ууттай давс 10 гаруй $ болдог гээд тооцоолоход Давст сумын Шүдэнгийн ордыг зөв зүйтэй менежментээр ашиглавал Эрдэнэт, Оюу-Толгой, Таван-Толгой биш юмаа гэхэд дөхөж очихоор л их баялаг тэнд байгаа юм. ( 108 suvraga.mn. content 7 )
3. Түүхийн энэ зурвас үеийн баримтаас үзэхэд Давст уулыг Ю.Цэдэнбал Орост бэлэглэсэн гэх нь гүтгэлэг болох нь харагдаж байна. Монголын дээдэс Давст уулыг Тувад “өгч” байх үед Ю.Цэдэнбал 16 настай хүүхэд Эрхүүгийн бэлтгэлд сурагч байжээ. Түүгээр ч барахгүй Орос, Монголын одоогийн хилийн шугамаас урьд зүгт 10 гаруй км-ийн наана байгаа түүний төрсөн газар- Цагаанбурааг хилийн цаана оруулж өгсөн мэтээр хүмүүс ярьж бичиж байсан нь үндэслэлгүй юм. Давст уул нь Цагаанбураагаас 30 км-т байдаг. Ю.Цэдэнбалын үеийн томоохон сэхээтэн, түүнд магтагдан шагнагдаж, бас донгодуулан чичлүүлж явсан, ерээд оны олон ярилцлагадаа Ю.Цэдэнбалын зарим сул талыг ил тод шүүмжилж байсан, нэрт хил судлаач ХөдөлмөрийнБаатар, Гавьяат хуульч Б.Цэдэн-Иш гуай: “Увсын Давст уулыг Орост Цэдэнбал өгчихсөн гэдэг яриа байдаг. Та л үнэнийг хэлнэ дээ?” гэсэн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа: ”Давст уул Цэдэнбалд огт хамаагүй зүйл. Бүр өмнө Увс аймгийн дарга Санжмятав, Тагна Тувад элчин сайд байсан Магсар Хурцын Дугаржав нар Урианхайчуудын хүсэлтээр өгчихсөн юм билээ” хэмээн 1932 оны хэлэлцээрийн үеийг хэлсэн бололтой дүгнэжээ.
2. 1932 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын хуралдааны протоколд дээрхи нэгдүгээр тогтоолын заалтуудыг дурьдсан байх /мөн тэнд, т. 451/ юм. Харин энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн оны 8 дугаар сар ажээ. БНМАУ-ын Засгийн газрын 1932 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолд тэмдэглэхдээ: Үүний урьд Засгийн газраас Дыва улс лугаа хил хязгаар холбогдсон хэргийг нэгэн тийш болгон гүйцэтгүүлэхээр томилогдсон тусгай комиссын дарга Цэенрэгзэнгээс тус хоёр улсын Засгийн газраас томилогдсон комиссууд нийлж энэ тухай тогтоосон тогтоолыг илтгэв. Үүнийг хэлэлцээд: “Тус Монгол улс ба Дыва хоёр улсаас тусгай томилогдсон хязгаарын газар нутгийн зөрөлдөөн бүхий асуудлыг таслан шийдвэрлэсэн нэг, хоёр, гуравдугаар хурлын тогтоолууд нь үндсэндээ зүйтэй болсон тул ёсоор болгон баталж, зохих газар явуулж гүйцэлдүүлэхийг Гадаад яамнаа даалгахаас гадна орон нутгийн захиргааны газруудад зарлаж, мөнхүү шинэчлэн хуваасан хил хязгаарын овоо тэмдгийг босгож тодорхой болгон гүйцэтгүүлэх явдлыг Захирах байгуулах газар /Хэрэг эрхлэх газар болов уу. Ц.Ж,/ даалгаж гүйцэтгүүлсүгэй.” /УТТА. ф, данс. 2, хн. 460, т. 32/ гэж заасан нь Давст уулын хувь заяаг Монголын тал үндсэнд нь шийдсэн хэрэг мөн байлаа. Энэ шийдвэрээ манай Засгийн газар /Ерөнхий сайд П.Гэндэн байв./ Тувагийн талд албан ёсоор мэдэгдчихжээ. БНТуваАУ-ын СнЗ-ийн 1932 оны 81 тоот тогтоолоор тус хэлэлцээрийг баталснаар тухайн үеийн журмаар хоёр талаасаа хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болжээ.
1. Чухам хаанахын нутаг болохыг сүүлийн үед шүүн хэлэлцэх болсон Давст уулын ар, өврийг тэр л үеэс ах дүү дөрвөд, урианхайчууд тойрон амьдарсаар аль аль нь өөрсдийн нутаг гэж үздэг байв. Энэ уулыг манайх, танайх гэсэн яриа 1920-иод оны дунд үеэс буюу Тагна Тува тусгаар тогтносноос хойш гарч энэ асуудлаар Монгол-Тува, Монгол-Зөвлөлтийн хооронд 1930-1958 онуудад 5 удаа хилийн хэлэлцээр хийгдэж байжээ. БНМАУ-ын Засгийн газрын комисс ба БНТагна Тува Ард Улсын Засгийн газрын комисс лугаа 2 улсын хил хязгаарыг тогтоох тухай хамтран хуралдаж зөвшөөрөлцсөн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн нэгдүгээр тогтоолд : “Тогтоосон нь: Хувьсгалт 2 улсын Засгийн газраас тус улсын комисст олгосон зааврын гол бодлогыг баримталж үзээд, тус тусын комиссын санал бодлоготой сайтар танилцаад, Монгол улсын комиссын санал бодлогыг үндсэндээ зүйтэй хэмээн зөвшөөрөн хэлэлцсэн нь: 1.Давст уул болбаас Тагна Тува Ард Улсын давсны асуудлыг хангах гагц газар болох тул Тагна Тува Ард улсын дэвсгэр нутагт оруулав. 2.Монгол улсын хил хязгаарын орчим суугаа ардуудад Давст уулын давсыг үнэ түрээсгүйгээр авч өөрийн хэрэглэгдэхүүнийг хангах эрхийг олгов. 6.Энэхүү тогтоолыг 2 улсын Засгийн газраас баталсны дараа хуулийн хүчин бүхий болмой “ гэж шийдвэрлэжээ.* /УТТА.ф.1, д.2, хн. 451, т 48/ Хилийн хэлэлцээрийн 1932 оны VI 3-ний өдрийн 2 дугаар хурлын 2 дугаар тогтоолоор Давст уулын урьд, зүүн, зүүн хойт талаар улсын хил татах тухай тохиролцож */УТТА, ф.1, д: 2, хн. 451, т. 50/, мөн өдрийн 3 дугаар хурлын 3 дугаар тогтоолоор: “хил хязгаар тогтооход Монгол ба Тагна Тува Улсын дэвсгэр нутагт оролцсон ардуудад аль улсын харъяат болж нэгдэлтэй явдгийг өөрсдийн чухамхүү саналаар гүйцэтгүүлэн, хэрэв тийнхүү дагаар орохгүй ахул энэхүү тогтоолыг 2 улсын Засгийн газраас 33 оны 5 дугаар сарын 1-нээс өнгөрүүлэхгүйгээр баталсны дараа нүүдэллэмүй” / Мөн тэнд, т. 52/ хэмээжээ.
Tr gazrig Jasrai guain zasgin gazrin ued orosoos butsagaad avsan mongold huuli bdgin bol orosuudad en manai gazar geed uzuulchih tsaas bhgui er tegeed orosuud bish tsadaj hanadagui Jonhuugin orosuudin nerig barij heij bgaa gazrin deerem barilgin Choijilsuren barij mungin jungaa holomtin Bayasgalan gargaj bgaa gej sonsson
засгийн газрын өмнөх хоёр иртэй заазуур шиг өндөр байшин засгийн газрыг хоёр хуваагаад заазуурдаад хаясан түвд ламын сүмч монголыг бүр оргүй болголоо ЛЕНИН КЛУБ СТАЛИНЫ НОМЫН САН орсынх юм
Оросуудын гавьяаг харлуулах гэсэн ч Монголчууд бид амьдрал дээр бүгдийг харсан.Худлаа ярих хэрэггүй.Жунгаа минь
Хужаа мангасаар Монголчуудыг европ гэж балаьтдаг Орос буриадууд та нар үргэлж айлгаж ганцаардуулж өөрийнхөө манкуртууд байлгаж ирсэн.
Орос улс яахаараа тэр хэсэгхэн газрыг мэдэлдээ авах гээд байдаг билээ. Цаад далд бодлого нь юунд байх вэ?Та нар сайн ухаарч бодож, дүгнэлт хийнэ биз!
тэр ленин клуб сталины номын сан чинь угаасаа орсууд л байсан ш дээ сталины номын санд байсан орос дунд сургуулийн сурах бичиг байхгүй орос номын дэлгүүр байсан нацагдоржийн номын сангийн хажууд их монгол архи тамхи янхан цугладаг газар болгосон лениний музей мавзолей хаа байна
1600км кв газар оросуудад бэлэглэсэн Цэдэнбалын гэмт хэргийг дахин хэлэлцэж Урвасан Бузар нохойд эчнээ ЯЛ өгөх эь Монголын ард түмнмй хүсэл зоригт нийцэх төдийгүй Урвагч ХУЛГАЙЧ нарт нэн санууштөй сургамж бллно.
тэр орсын тувагийн газрыг монголын баруун хязгаарыг тайваны газар гэж хуцдаг хужаа манж гамин та тайвань руугаа яв Увс урианхай манж гаминтай тэмцсээр халхаас хэзээ хойно дагаар орсон юм орсон биш гай болж хядуулаад орсын волго дон астрахаан каспийд одоо хүртэл амьдарч байна зарим нь буцаж ирээд амьдарч байна Харин ч увс нуурын урд тэс нутагт монгол тува холилдон амьдарч байсан тувачууд хойшоо хөөгдөөд нуурын ард тэсийн голын ард гарчихаад байна худлаа бүү мушги баруун урианхайн нутаг гамин манж тайванд хамаагүй
Тэр га газрыг өгж л орхино биз дэ сүртэй гэдэг нь бүхэл бүтэн урианхайн хязгаарыг бэлэглэсэн байж сүртэй гэдэг нь
Урианхайн хязгаарыг бэлэглээгүй. Хүчинд автагдаж алдсан.
Хаант Ороос, Богдын засгийн газар хоёр 1912 онд гэрээ байгуулж "Монгол нь өөртөө засах, автономит" орон гэж тохирсонд гутсан Тувагийн удирдагчид автономитын хязгаар байснаас Оросын империйн хязгаар байя гэж өргөдлөө гаргаж Оросын хааны ивээлд орсон байдаг юм.
Эрэн сурвалжлах нэгдэл гэж худалчуудын нэгдэл монгол оросын харилцаанд атаархагчид байдаг юм.
Монголын ноёд түшмэд угаас урваач, шарваач, авилгач байсан түүхтэй, одоо ч тэр хэвээр!! Тэр тусмаа Орос гэхээр бүгд айж долигонож зусардаж гүйдэг зан бүр цусанд нь шингээстэй, заримд нь удамшдаг бололтой! Эд нар газраа өгнө шүү, сайн л харж байхгүй бол яаж ч мэднэ!!!
энэ угаасаа орсууд байсан орсуудын газар шүү ленин сталины газрууд шүү
ОРОС УЛАМ БҮР ГАНЦААРДАЖ БАЙГАА. НААД ГАЗАР ДЭЭР ЧИНЬ ОРОСУУД БАРИЛГА БАРИАД МОНГОЛЫГ ТЭР ЧИГТ НЬ ХЯНАНА. МОНГОЛЫГ ТӨВ ТАЛБАЙ ГААС 1 КМ ДОТОРХИ БҮХ Л ЗҮЙЛ АЛГАН ДЭЭР ТАВЬСАН МЭТ БОЛНО ДОО.
түрүүн чойжин ламын түвдүүд хянаж байсан болж таарлаа
Оросууд энэ алга дарам газар шунах нь юу л бол. Наана чинь хэн нэгэн олигархи л байгаа байх. Зэрэгцээ байгаа Өндөр байшин шиг нь цементэн ширэнгэ үүсгэх сонирхол унтуулахгүй байгаалдаа
Худал мэдээ тараахаа зогсоо.
ЗХУ-ын хөрөнгөөр барьсан байгуулсан тоотыг АН засгийн эрхийг авангуутаа цэнхэр ягаан хуурамч цаасаар хувьдаа үнэгүй хувичлан хувьдаа авч олигарх капиталист болсон ба банк санхүүгийн байгуулагуудыг хувьчлан авч мөнгө санхүүгийн мөлжлөг манжийн үеийнхээс ч хэдэн зуу дахин давлаа үүнд ЗХУ-ын хөрөнгө хүртэл өртөв Зөвлөлтийн өрийг тэглэх ёсгүй байлаа З өвлөлтийн өрийг тэглэнгүүт бид өргүй боллоо гээд л дэлхийн банк оувс чингэс самуурай мазаалай бонд гм төрийн бус санхүүгийн байгууллагууд бурзайн мөөг шиг ургав Одоо орос монголоос өрөө нэхэх хэрэгтэй орсын нэртэй барилга байшингуудыг олигархууд авсан Улаанбаатар хот дотор бүх газрыг зарж идээд автобусны буудал гараашуудын газрыг зарж идэж байна Цэдэнбалын үед ийм юм байсангүй Орсуудын бензиний колонкийг зэрэгцүүлэн барих хэрэгтэй байна роснефть колонкуудаараа бензинээ зарах хэрэгтэй ард түмэн хүсч байна орсын соёлын төв хот дотор баримуулах хэрэгтэй тайвань гэх мэт соёлын төв хотын төв дотор байна асуудал их бий
Одоо засаг барьж байгаа нөхөдүүд алага дарм газарыг ч аль нэг улсын мэдэлд үйл ажилагаа явуулахаар өгч болохгүй гэдэгийг онцгой анхаараарай .!Гүйэ бас юу гэнэ үү ?төмөр зам дагуух газарыг бас оросууд мэдэлдээ авах гэнэ үү ?Газарыг нь Дэлхийд данстай Монгол улс 1000% мэднэ .Харин төмөр зам дагуух газарын аюулгүй байдалыг хүсвэл оросууд сахин хамгаалаж болно.
Чойжин ламын музейн оройн ганжир гэх юм ерөөлөөр биш хараалаар Монгол улсын төрийг хараалж байсан.Чойжин ламын сүм музей тийм ч сайн энеригтэй музей ч биш ,газар ч биш тордох гэж хөрөнгө зарах хэрэггүй үйл нь дуусаад нураад унах юм аа.
Монголчууд ийм чухал асуудалд анхаарал хандуулдаг болж байгаа нь сайн хэрэг. Зөвлөлт нурхад Орос ганцхан Монголд Эрдэнэт,төмөр зам, өч төчнөөн барилгуудыг өөрийн өмч гэж авч үлдсэн.Энд буриад Бямбасүрэн хужаа Да Ганболд, дараа нь буриад Энхбаяр хужаа Миеэ нар их үүрэг гүйцэтгэсэн. Казахстанд хүртэл Оросууд бидэнд шиг ингэж хандаагүй. Гэтэл Оросын гар хөл буриадууд одоо Оросууд Монголд Эрдэнэт төмөр зам барьж өгч тусалсан гээд л орилолддог. Гэтэл Орос Монголд 10 тэрбум долларын өр(жишиг ёсоор ганц ч олон улсын банк санхүүгийн байгууллага зөвшөөрөөгүй) тавиад болоогүй Эрдэнэтийн хагасыг саяхан 300 сая доллараар бидэнд зарсан.Нэг пэнни авсан бол тусламж гэж дэлхий нэрэлдэггүй.
Муусайн дөрвөдүүд Монголын газрыг Оросод өгсөн.Баатарлаг ажилсаг буриадуудын хүчинд л залхуу аймхай та нар амьд байгаа.Нэгэнт өгчихсөн газрыг одоо манайх гэж битгий солиорцгоо өмхий сданууд. Цэдэнпилтэйгээ таарчихсан.Оросуудын өмнөөс хуцаж байж чацгаа тавьтлаа алгадуулав даа.Үндэстнээр чинь уйлалдтал чинь шаана шүү хазгай хэлтэй пиздануудаа.
дөрвөдүүд тувачууд алтайчууд цагаан хаант орсын үес нэг ойрд төртэй улс байсан бидний нутаг енисей мөрний эхнээс үргэлжлэн байж байна одоо ч баруун монгол халимгууд шигээ орос руугаа нэгдэн ороход бэлэн байгаа биз дээ манж гамин хужаад л лав нэгдэхгүй юм гэнэлээ
Тэжээвэр 122 201-д гэснийг сайн уншиж нягтална уу.
Тэжээвэр 122 201-д гэснийг сайн уншиж нягтална уу.
Lenin clubiig odoo gazriig n sungahgui nuraalga. Tegeed tend park baiguul
ленин клубынхаа га газрыг номын санг аваад юм байгуулахаа мэднэ хотыг сайхан болгоно нацагдоржийн номын сангийн газрыг японууд аваад япон хөгжимийн зургаан давхар бариж л байна америк судлал гээд хажууд нь байна
Одоо юун Оросуудын Ленин клуб,ДСНК вэ? Нөгөө 15-н өч төчнөөн ашиглалтын хугацаа нь 60 жил байдаг угсармал орон сууцууд саяхан хугацаа нь өнгөрсөн учраас манайх болсон.Зика Оросуудтайгаа дундуур нь баахан луйвар хийсэн. УБТЗ-н газар гэж том асуудал заавал босно.Хийн хоолой төмөр зам дагуулж барихад газар нь Монголын нутаг биш 50 % Оросынх байх болно.Эрдэнэт Төмөр замыг Оросуудад бэлэглэсэн буриад Энхбаярыг Орос руу нь тэмбүү Баяр,мафи Женко,хужаа Дэлгэрмаа нартай нь хөөх хэрэгтэй.