АН-ын дарга Х.Баттулга танаа!
Юуны өмнө АН-ын төдийгүй Монголын ардчиллын өмнө аюул нүүрлэсэн эгзэгтэй үед АН-ын даргад нэрээ дэвшүүлэн АН-ын гишүүдийн дийлэнхийн халуун итгэлийг хүлээж сонгогдсон эрхэм Танд баяр хүргэж, амжилт хүсье.
БНМАУ-д МАХН-ын ТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, олон намын систем тогтсон 1990 оныг бид Ардчилсан хувьсгал ялсан хэмээн бахархаж ирсэн. Энэ бол Эзэн богд Чингисийн айлдсанаар “Мориноосоо буулгүй улсыг эзэлсэн” төдий хэрэг байлаа. Их Чингис бас нэмж “Мориноосоо бууж төрийг тохинуулах хэцүү “, ...-г эзлэх гэвэл сэтгэлийг нь эзэл. Сэтгэлийг эзэлсэн байхад бие нь хаачив л гэж” гэсэн...
Чухам үүн дээр ардчиллынхан алдсан. “Сэтгэлийг нь эзэмдэх” ажил хийгээгүй. Юуг халав, юуг зорив гэдгээ сайтар ойлгуулаагүй. Ардчилсан хувьсгалын мөн чанар хүмүүст хүрээгүй...
МЭӨ 495 онд Грек-Персийн дайнд ялсан грекчүүд ялалтын мэдээ хүргүүлэхээр 42 км замд гаргасан цэрэг даалгавраа биелүүлж, мэдээ дуулгаад нүд аньсан тухай түүхэн домогт өгүүлдэг. Мэдээг дуулаад хэвтрийн олон өтөл настан, өвчтөн өндийж, илааршсан гэдэг... Сайн мэдээ ийм хүчтэй ажгуу.
ХХ зууны “хүрэн тахал – фашизм”, “улаан тахал – коммунизм” хоёрын аль аль нь арьсны үзэл, үзэл суртал гэгч “хэмжүүрээр“ (“Прокрустын ор”) хүмүүсийг үй олноор нь хядаж, хэлмэгдүүлсэн. Хэлмэгдүүлэлтийн хэлбэр олон. Мэдээллээр төөрөлдүүлэх, худал амлах.
Энэ нүгэл ардчиллынхан дээр ч буух ёстой...
Социализм улс орны хөгжил, эдийн засгийг чөдөрлөдөг төдийгүй хамгийн аймшигтай нь хүмүүсийн сэтгэхүйг эвддэг. Социализмд 6-хан жил болсон Анголыг социологчид судлаад, энэхэн зуур хүн ард нь хичнээн эвдэрснийг үзээд гайхсан байдаг. Ямартаа хоёр Герман нэгдэх үеэр эдийн засгийн доройтлыг гэхээсээ хүмүүсийг нь яаж хүн болгоно оо гэдэг дээр барууныхан аргаа барахав. Зүүн Европын соц орнууд КН-уудаа татан буулгасан. Тийм үзэл суртлыг хүлээн гутарсан, халагласан, эгээ л хүн төрөлхтний өмнө үйлдсэн нүгэл, ичгүүрт явдал гэж үзсэн. Бушуу түргэн салахын түүс болсон. Нийгмийн ухааны багш нарт нөхвөр өгөөд бүгдийг нь халсан. Коммунизмын үнэр шингэсэн кино, ном зохиолыг шинэчлэх, эсвэл зөвхөн судалгааны зориулалтаар, тусгай зөвшөөрлөөр ашиглуулах болсон. Үзэл суртлын эрдэмтдийн цол хэргэмийг төрөөс цуцалсан... Ихэнх нь өөрсдөө татгалзсан.
Манай улс худал сайрхан, хүн ардаа ч, НҮБ, ЮНЭСКО, ДЭМБ-ыг ч хуурсан. Энэ бол нэгэн төрлийн хэлмэгдүүлэлт. Яагаад гэвэл, хэлмэгдүүлэлт гэж үзэл суртал, анги давхарга, угсаа гарал, шашин шүтлэгээр нь ялгаварлан алж хядах, хөөх, цөлөх, хорихыг төдийгүй буруу номлол тулгах, мэдээллээр төөрөлдүүлэх, худал амлах, айлгах юм. Тэр ч бүү хэл, бурууг мэдсэн хэрнээ дуугүй байх, “төвийг сахих”, “эс мэдээчин болох”, “надад хамаагүй” гэсэн царайлах, бүр “буруу – зөв”-ийг ялгахгүй байхыг ч бусдыг хэлмэгдүүлэгч, тэрхүү бурууд оролцогч гэж үзэх болсон. Бүр цаагуураа эх орон, ард түмнийхээ эрх ашгаас урвагч гэж үзэх болсон. Хүн ардаа төр засаг нь гэгээрүүлэх биш зөнд нь орхих ч хэлмэгдүүлэлтийн нэгэн хэлбэр. Эргээд бодоход соц үед “эсэргүү” гэгдэж хөнөөгдсөн хүмүүс харин ч халуун эх орончид байсан бус уу? Манай түүх зохиомол.
Төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар “Бид ТОМ байснаа л давтаж, барддаг, харин яагаад ЖИЖГЭРСНЭЭ боддоггүй гэсэн. Бас нэг “эх оронч биш этгээд” XX, XXI зуунд нүүдэлчнээрээ шахам үлдсэндээ бид ичих ёстой. Яагаад гэвэл хүмүүс суурин амьдралд шилжсэнээр хууль журам, нийгмийн ёсзүй, хариуцлага, нийтийн эрх ашиг, нэр төр, үлгэр дууриал... гэх ойлголт бий болсон. Хөгжил дэвшил ч суурин амьдралаас эхлэлтэй. Аугаа их сэтгэгч Аристотель хэдэн мянганы тэртээ, суурин амьдралтай хүнийг л ИРГЭН гэж болно... гэсэн. Хэдхэн өдрийн өмнө “Сүлд” сувгаар Австралид суралцсан, ГЯ-ны сайд Д.Цогтбаатар тэргүүтнүүд Австрали асар их хөгжсөн, цэгцэрсэн, амьдрахад нэн таатай, хүчирхэг эзийн засагтай, манайд их тусалсан орон атлаа “манай эдийн засаг маш жижиг” гэдэг, гэтэл тэдний дэргэд юу ч биш манайх их том дуугардаг гэхчлэн ярьж харагдсан За, хадуурах нь. Гэхдээ хүн хөгжиж, хүн болж байж улс хөгжинө гэсэндээ ийн дуугарав. Нээлттэй нийгмийн үед шинэ технологи, шинэ шинэ “гайхамшгийг” ертөнцийн хаанаас ч олоод ирж байна. Харин шинэ, XXI зууны монгол хүнийг төлөвшүүлэх хэцүү дээ... Хүн хүмүүсийн дунд л хүн болдог. Ядахнаа “нийгмийн инженер” зохиолчид дуугаа хураачих юм.
1990 оноос өмнөх монголчуудын амьдрал одоо мартагджээ гэж болно. Маш аймшигтай, хүний санаанд багтамгүй гаж тогтолцоо байсан юм шүү. 1990 оны Ардчилсан хувьсгал түүнийг халсан. Бид өөрөө өөртөө эзэн болсон.
Манжийн “дарлал”, “социалист жаргал”-ын үед бид бусдын хараат байсан утгаар нь авч үзвэл монголчууд бид 1990 онд бүрэн чөлөөрсөн. Уяа хүлээсээ тас татсан. “Хүний эрхэнд жаргахаар, өөрийн эрхэнд зовох нь дээр” гэдгийн үлгэр болсон. “Хүн хаана хүрэхээ мэдэхгүйдээ биш, хаана байснаа, хаанаас яваагаа мэдэхгүйдээ төөрдөг” гэж үг бий. Ийнхүү урьд их сайхан байсныг ардчиллынхан гарч ирээд баллаад хаячихсан мэтээр төөрөлдүүлж, төөрөлдөх явдал их болж. Гэтэл үнэн байдал 1990 онд ямар байсан, Ардчиллынхан ямар орныг “өвлөн” авсныг мэдэж, өнөөгийнхөө байдалтай жишсэнээр ихээ уужим амьсгалж, хариуцлагажна, зовхи дээшилнэ гэж бодох юм. Өнөөгийн монголчууд бид төдийгүй, мал, зээр гөрөөс, үнэг, чоно,тарвага зурам, хэрэм, ятуу, туулай ч “албанаас чөлөөлөгдсөн” гэж болох. Сайхан аа!
Увсын Бөхмөрөн сумын, нялх хүүхдээ угжих гэж 5 ямаатай болсон багшийг (тооны багш Цэдэнбал) аймгийн МАХН |МАН|-ын хорооны дарга Б: ...”Ц” мэтийн 5 ямаатай “ялзарсан” багш манай аймагт ажиллахгүй шүү” гэж хурал дээр олны өмнө нэр цохон занаж байсан түүх саяхан. Энэ бол нийтлэг дүр зураг. Өнөөгийн хүмүүс ойлгоход бэрх л.
1980-аад оны дундуур Москва байгаа юмыг байгаагаар нь хэлж бичихийг зөвшөөрснөөр гоёчилж, мэдээллээр төөрөлдүүлдэг социализм -коммунизмын тар танигдсан хүн төрөлхтөн коммунизмаас жигшсэн. Харин ч бидэнд олон жил хараалгаж, доромжлуулж зүхүүлсэн АНУ, Япон тэргүүтэй хөрөнгөтөн орнууд бидэнд өл залгуулж тусалсан. Оросыг ч өндийлгөж өгсөн. Эргээд тэдэнд тус болдоггүй юмаа гэхэд мартдаггүй л юм шүү.
Эрхэм Таныг ард түмнээ гэгээрүүлж, гашуун ч болтугай үнэнийг сэргээх, ард түмнээ хатуужуулах их үйлст эргэлт гаргаасай хэмээн ёслов. Гашуун үнэнийг ойлгосноор ард түмэн хатууждаг гэдэг юм билээ.

ЧД.17 дугаар хороо, Ядамын Дүгэр
Сэтгэгдэл0
Америкийн ардчилал ч тийм ариухан биш. Америкийн ардчилал зөөлөн хүчний бодлогоор дарангуйлдаг түрэмгийлдэг гэдгийг энэ өвгөн харахгүй байх шиг байна. Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй шиг төгс төгөлдөр ардчилал төгс төгөлдөр коммунизм гэж байдаггүй юм үхэрүүдээ.
орос троллууд оросын баатар женкогоо өмөөрч хуцаад ...соц үед хөдөөнөөс хотод хотоос хөдөө явахад заавал виз шиг бичиг авах ёстой гажиг хуультай байсан юм шүү хүн бүр ажилтай байсан гэх шиг тэр ажиллуулсан үйлдвэрүүдийн 90 хувь татаасаар ажилладаг өөрөөр хэлбэл дампуурсан шүү Тухайн үед Зөвлөлт гүрэн ч ялгаагүй Монгол шиг татаасаар ажилладаг хэдэн мянган үйлдвэрүүд байсан Шалтгаан нь үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг дэлхийн үнээр нийлүүлж олсон ашгаар өөрийгөө санхүүжүүлж улсад татвар төлөх байтал эсрэгээр улсаас татаас авдаг байсан Жишээ нь талхыг 100 төгрөгөөр хийдэг гэж үзье Тэгвэл талхыг 150 төгрөгөөр зарах байтал эсрэгээр 50 төгрөгөөр зардаг байсан Энэ нь нийтээрээ ядуу улсад хэрэгтэй ч төрт улсаа хорлож байв Татаасны 100 төгрөг олох гэж зүдэрсэн Зөвлөлт гүрэн ачаалалаа даалгүй задарсан түүхтэй
Юм хэлбэл, оросын тролл гээл хөөс сахруулаал ороод ирдэг болж. Санхүүжилт нь урд зүгээс л бол уу. Оросыг шүтээд бгаа юм бишээ. Монголын эрх ашгаа хамгаалж бна... үхэрээ.
Хулгайч АНы өмхийнүүд л ажилгүйгээрээ Социйн үед хүндхэн амьдарч байсан байх. Ажилтай хөдөлмөрч улсууд нь улс ороноо орон гэрээ өөднө татаад сайхан амьдардаг үе байлаа Соцод
Социализмын үед хамаг үйлдвэр, цахилгаан станц,, эмнэлэг, сургуулийг барьсан. Харин 90 ноос хойш түүнийг нь ардчилагчид луйвардаж авах гэж дайрцгааж байна. Сүүлийн 30 жилд ганц цахилгаан станц нэмж барьсангүй. Өнөөдөр улс орон авилгалд идэгдэж, ард түмэн ядуурч, тадлхыг таллаж авч, залуус гадагшаа боол болохоор зүтгэдэг боллоо. Хавдар өвчлөлөөр дэлхийд тэргүүлж, архидалтаар ах нарын урд орсон. Манжийн дарлалаас гараад 100 жил бололгүй буцаад Хятадын хараат болсон. Одоо л харин Монгол улс аймшигтай гаж тогтолцоотой байна. Хууль шүүх нь шударга ажилладаггүй, ард иргэд нь байнгын ажилгүй, орлогогүй.
1990 онд шилжилт хувьсгал хийсэн бүх орон коммунизмээ татан буулгажээ .Тэд биднээс түрүүлээд явчихжээ . Өснөд солонгос коммунистуудаа устгаснаар хойд коммунистуудаа 60 дахин илүү хөгжсөн байх юм. 1990 оноос өмнө ЗСБНХУ аар тэжээлгэж байгаад 1989 онд ЗСБНХУ задарч манайд тусламж орж ирэхгүй болоход манай улс яаж муугаа үзсэн билээ . Коммунизм бол ядуурал , залхуурал ,нэг намын үзэл сурталын боол нь юм даа .
1990 оноос өмнө ард иргэд нь ажилласан нэртэй өлөн зэлмэн ,ажиллуулдаг үйлдвэр бүхэн нь алдагдалтай ,төсвөөс татаас авдаг үе ард хоцорчээ хүвүүд минь .Одоо хэн сайхан ажиллана тэр сайхан амьдарах нөхцөл бололцоо бүрджээ . Бүр та хувийн үйлдвэр бариад хэдэн ажил орлоготой болгоод улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой болжээ .Одоо энэ нийгэм сайхан , сайхан .Энийг муу хэлж болохгүй ээ хүүхдүүд минь
1990 оноос өмнө Хүн бүр ажилтай байлаа Энэ гаж юмуу Стрес Сэтгэлийн бухимдал гэж бараг байхгүй Сургууль үнэгүй Эмчилгээ үнэгүй хүнийхээ төлөө нийгэм байлааЭнэ гаж муу гэжүү Төрд нь авилгал хулгай гэж байсангүй Хогийн цэг дээр хүн амьдардаггүй байсан шүү энэ аймшиг гаж гэж үү Хорт хавлар бараг байхгүй Сарахын өвчин Харшил гэж мэддэг ч үгүй хүмүүс бие биеэ үзэн ядахгүй талцаж хуваагдаагүй хагарч бутраагүй нэг зүг харсан энэ муу гэж үү 1990 оноос хойш муу муухай болгон үүсч хөгживЁстой хулгай нүүрэлсэн гаж нийгэм бол одоо л бна
Харин тийм.
ОРКУУДАД БОЛОМЖ ОЛГОХООР ИЙМ АЙМШИГТ ХҮРЧ БАЙГАА ЮМ ҮНЭНДЭЭ НЭГ ТООСГО БАРЬЖ ҮЗЭЭГҮЙ НЭГ МОРОЖН ДОЛООЖ ҮЗЭЭГҮЙ ОРКУУД Л ИЙМ БОЛГОСОН АНЫ ГӨЛӨГНҮҮД ЯМАР ИХ ИТГЭЛ ӨГЛӨӨ ДӨӨ
Худлаа одоог бодвол гаж юм байгаагүй одоо юу нь сайхан байна. Луйвардаж хөрөнгөжсөн нь сайхан байгаа юм уу
Япон өмнөд солонгос сингапур улсууд ардчиллын замаар хөгжөөгүй гэдгээ хэлж байсан. Өмнөд солонгос япон сингапур улсууд барууны орнуудын санхүүгийн тусламж дэмжлэгээр хөгжсөн болохоос ардчиллын замаар хөгжөөгүй. Харанхуй гэнэн монголчууд ардчиллын замаар хөгжинө гээд байх юм.
ишш чааваас, юугаа ч ялгаж салгахгүй хөгшин өвгөн. насаараа хөдөө байсан дутуугийн комплекстой зөнөг бна. манайхан ардчилал, чөлөөт зах зээл, капитализм бол нэг, дарангуйлал, төлөвлөгөөт эдийн засаг, социализм бол нөгөө тал гэж андуураад байна. хоорондоо тэс хамаагүй ойлголтууд - зүүн өмнөд азийн орнуудыг хар, дан чөлөөт эдийн засаг, гэсэн ч ардчилал үндсэндээ байхгүй. дарангуйлалтаа гээд байгаа хятад чөлөөт эдийн засагтай, социалист орон г.м. саяхан өмнөд солонгос 60-аад оноос хөгжөөд 60 жил өнөөдрийн өндөрлөгт хүрсэн тухай нийтлэл байсан. тэгвэл монгол улс 60-аад оноос хөгжөөд 90-н он хүртэл 30 жил мундаг хөгжсөн байсан, харин үлдсэн 30 жил нь үндсэндээ хөгжил нь саарсанд л учир байгааг яагаад ойлгохгүй байна
Арчаагүй амьтан бна даа. Наад дарга нарынхаа нэрийг бүтнээр нь бичээч. Худлаа ардчилагч.
Орос ахыг дагасан орнуудын хөгжлийг харахад хангалттай бид яалтчгүй буруу замаар будаа тээсээн
Үзэн яддаг Орос чинь гарч зайлаад 30 илүү жил боллоо... Алтан дээрээ сандайлж суусан өнөөх муу навсгар гуйлгачин монгол байдгаа ухуулж алтаа зараад ч гуйлгачингаараа үлдлээ... Баяжих байтугай байдгаа өр тавьж бүгдийг ухуулсан байтал хэдэн үедээ төлж дийлэхгүй өрөнд уналаа... Өрөндөө баригдаж өтөнд идэгдсэн өдөр хоногийг гуйлгаар өнгөрөөдөг навгар монгол гуйлгачин хэн нь яаж ч пялдаганаж бялдуучлаад байдаг байрандаа , 100 жил, 500 жилийн өмнө байсан өнөөх гуйлгачлалаас хоцорч хавь ойрын улс гүрэн хүн ардыг муулж доромжилсон түүхийн хог дээр хоцорлоо
Яаг үнэн. Хүн бүр ажил хийх ёстой гэж захиргааддаг, архи ууж, авгай хүүхэн эргүүллээ гэх ялихгүй шалтгаар ажлаас халдаг, пепси кола, брэндийн хувцас ч гэж мэдэхгүй, эх орон ард түмэн гээд хувь хүний эрх чөлөөг хязгаарласан, дарга нар нь машин унаж, тусгай хангамж эдэлдэг, юу хүссэнээ ярьж, хийж болохгүй, охид хүүхнүүд нь аборт хийлгэх нь хүртэл хориотой, идэж уудаг голцуу дотоодын нэр төрөл цөөхөн, ахмад настангууд нь дуртай хүнээ загнаж зандардаг, улсын хөрөнгө идэж уусан гээд шоронд хийсэн аймаар нийгэм байсан даа. Ардчилалын буянаар бүгдээрээ өмчтэй болж, юу дуртайгаа ярьж идэж ууж, наргиж цэнгэж, шоудах, хаа дуртай газраа зугаалах эрх чөлөө олдсон.
Улсын хөрөнгө идэж уусан гээд шоронд хийсэн гэлүү одоо улсын хөрөнгө идэж уусан нь шоронд хоригдохгүй байна. Хүн бүр ажил хийх ёстой гэж захиргаадсан гэл үү одоо нийтээрээ ажилгүй архичин болцгоосон байна. Архи ууж авгай хүүхэн эргүүлэх эрхгүй гэл үү одоо авгай хүүхэн эр эргүүлээд гэр бүл салалт ихэсч байна. Пепси кола уух эрхгүй байсан гэлүү одоо кола уугаад хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна. Охид хүүхнүүд аборт хийлгэх эрхгүй байсан гэл үү одоо охид хүүхнүүд хүсээгүй жирэмслэлт бэлгийн замын халдварт өвчин ихэсч байна. Энэ ардчилал эрх чөлөө юу оркоо ккккк
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГ ОРНЫ ТҮҮХИЙ ЭДИЙН БААЗ БОЛСОН БОЛГОЖ ЧАДСАН ХҮМҮҮС НЬ АРДЧИЛАЛЫГ ГУТААСАН ШООХУУЗУУД
..тиймээ ялихгүй шалтгаан..гэж ярьдаг+хулгайлдаг +дутагдалаа хэлхэд дургүй та нар.эрх чөлөөтэй +нуун дарагдуулах+ далимдуулж идэж зусалдагуудтай нийлж сахилга бат+ёс журамгүй иддэгийг л "ардчилал" гэж та нар бодосн гэвч тийм биш...та нарggv хариугаа авах л болно...энэ тэнэгийн сүүлчийн үг "өгөөж" өгөхгүй та нар харах болно..нэг зүйл ойлго ямар ч улс "ёс зүй+сахилга бат+ боловсролгүйгээр" явахгүй..ардчиллалын нэр барьж луйвардсан нь тэгээд "шудрага" уу залуусаа....
Хулгайч АНы өмхийнүүд л ажилгүйгээрээ Социйн үед хүндхэн амьдарч байсан байх. Ажилтай хөдөлмөрч улсууд нь улс ороноо орон гэрээ өөднө татаад сайхан амьдардаг үе байлаа Соцод
СОЦ ҮЕД ЭХ ОРНЫ ХҮНС ХУВЦАС ӨМСДӨГ БАЙСАН ОДОО ТЭР ҮЙЛДВЭРЭЭЭ ХААГААД ЭДИЙН ЗАСГЫН ГАДНААС 100% ХАРААТ ЭНЭ ДЭВШИЛ ҮҮ
Одоо ч социалист чиг баримжаатай Скандинавын орнууд нийгмийн хүнлэг ардчилсан системийг бий болгоод барууны орнуудаас илүү хүндээ ээлтэй улсууд болсон шүү. Социалист гэдэг нь social гэх үгнээс үүдэлтэй буюу хүнлэг нийгмийн тогтолцоо, харин коммунист гэх намууд буруу диктатур хэрэглэж байснаас гол чиг шугамаасаа хазайсан байдаг. 90 оноос хойш дээрдсэн юм байхгүй, Энэтхэгийн кастын систем рүү л дөхөж явах шиг байна, дээр нь хүний наймаа, хар тамхи, хорт өвчлөлүүд л ихсэх шив дээ
1990 оноос өмнө монгол улс үйлдвэртэй цэрэг армитай хүн ард нь хүнлэг энрэнгүй шудрга хүний сэтгэл цагаан цайлган өрөвч эрүүл саруул байсан битгий худалаа шаа ардчилал гэсэн нэр зүүсэн хүмүүс бүх үйлдвэрийг хятад улруу зөөсөн хятад хөгжил муутай ядуу улс байлаа бүх хүн бичиг үсэгтэй боловсрол нь өндөр их сургууль үнэгүй байсан үэн бол үнэн одоо эргээд хархад монголд байсан хятад цустай хүмүүс л төрийн эргэлт хийжээ гэдэг нь нүдэн дээр харагдаж байна тэрийг ээ ардчилал гэж халхавчилж байна
Үүнийг бичигч ньдамын Дүгэр гэдэг хүн бололтой. Юун үнэн бэ гэвэл одооны бид 1921оны үед амьдарч байгаагүй ч тэр үед Монгол орон юуны ирмэг дээр ирж зогсож байсан хүн ард нь блон ахуй амьдрал ямар байсныг түүх болон тэр үеийн гадны хүмүүсийн авсан фото зурагнаас сайн мэднэ. Харин 1940-45 оны үеийг баг балчир ахуйдаа мэдэрч 50-д оны дундаас суралцаж 60 70-д оноос эх орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч явсаны хувьд бүрэн мэдэх юм. Харин сүүлийн 10 20 жил тэтгэвэрт гарч улсын хайр халамж хүртэж үр хүүхдүүдийнхээ буянд санаа амар амьдарцагааж байна.Хүний хорвоо алаг юм болхоор сайнтай муутай л байх. Тэхдээ улс орныхоо хөгжлийн зургыг томоор харвал бид хөгжсөн хөгжсөөн бүр 21 оноос өмнөх үеэс үсрэнгүй гэхээр хөгжсөн энд тоо баримт дурьдвал хэмжээлшгүй их бий. Дүгрээ өөрөө яаж амьдраад одоо яаж маадгар явааг бол мэдэхгүй. Бидний туулсан зам бол түүх гэхдээ Дүгрээгийн боддогтой яавч санал нийлэхгүй яаж улс хөгжсөн нь манай эрдэмтэдийн бичсэн түүхийн номонд бэлэн бий, уншцагаа. Дүгрээ бол х
Франц Итали гэж биширдэг Орос буриадууд олон жил Монголчуудын тархийг Хужаа Хасаг Дөрвөд Америк Япон дайснууд гэж угааж байгаа.
Битгий дэмийр харин ч дэг журамтай баян хоосны ялгаа үгүй бүгд жигд орлоготой ажилтай өвөг дээдсээ хүндэлдэг багачууд нь хүмүүжилтэй их захаа мэддэг одооных шиг шуналтай хүн гэж үгүй сайхан нийгэм байлаа
Дүгэр өвөө дүнхүүрчиж, ээж аав нь мэдээд нэр хайрласан бх. "1990 оноос өмнө Монголд маш аймшигтай, гаж тогтолцоо байсан юм шүү" гэнээ хуцваа, би өнчин өссөн ганц ээж ажил хийдэг бсан, бага эмч би өлсөж үзээгүй өссөн энэ тэр нийгмийг гавьяа, одоо хөгшин төгцөг минь Баянхошууны захад бдаг дэлгүүрийн худалдагчаас асуу, тос граммладаг, Атар талх хуваагаад зарчих гэж гуйдаг гээд хэлээд өгнө. Хүн зөнөж болно , ингэж зөнөснөөс хурдан үхэж далд ор. Үр хүүхэд чинь горыг нь амснаа мал минь.....
Америкч нутгийн индианчуудийг хүйгээр нь хүыс тэмтэрсэн улс одоос аллөга байнга гардаг сургуулийн сурагид нь аллөга үйлдээл ардачлал иймл бна , цаана ньбидний мэлэхгүй арьс өнгөөөр ялгаврлах гээл цар тахлийн үед ардачилсан орний тар нь танигдаа биз дээ соц нийгэмд сайхөн байждээ
ЗАЙЛУУЛ ЧААВААС АЖИЛ АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ДАНДАА ГОЛЖ ШИЛСЭН ШУНАЛТАЙ ЭДИЙН ХОМСДОЛД ӨССӨН ДУТУУГИЙН КОМПЛЕКСТОЙ ХЭДЭН ШУНЛЫН ТУЛАМНУУД АНХ ЭД ХОГШЛЫН ТӨЛӨӨ ЖАГССАН НЬ ҮНЭН! ЭДИЙН ТӨЛӨӨ УЛСАА ХОРЛОЖ ЧӨТГӨРТ СҮНСЭЭ АРИЛЖСАН АМЬТНЫ ХЭРЭГЦЭЭНЭЭС ДАВЖ СЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БАРУУНЫ БООЛУУД! АРДЧИЛАЛ ГЭХ ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ МОНГОЛЫН ДАЙСНУУД МӨН ДӨӨ!!!
1000%
Новшын новшын юм бичээд солиороод байгаарай.Үйлдвэржсэн орон болох даваан дээр танай ардчилал гарч ирж хамаг юм самууруулж хаясан.Үнэг чоно тарвага зурам яс амарсан ч гэх шиг харин ч ясаа тавьсан бусуу.Одоо чи тэгвэл тэр үеийнх шиг тарвагатай газар олоод орхи харья чамайг. Зөв зөнөөрөй.
Сайн ч тал, муу ч тал аль ч нийгэмд байдаг юм. Зевийг авч хэрэглэх нь л чухал!
Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг
Төгс нийгэм одоогоор алга л байна, гэхдээ 90 онд хувьчлал нэрийн доор хэдэн үеэрээ босгосон бүхнийг хурган дарга нар нь хувьчилж аваад өөд нь татсан үйлдвэр байхгүйтэй адил. Арьс ширний нэгдэл, гутлын үйлдвэрээс авахуулаад. Архины, хүнсний хэдэн үйлдвэр л цааш тухайн салбартаа ажиллаад явснаас биш. Арай ч УИХ-ын гишүүд нь хулгай, цавчаа хийдэг, газар нутгаа лицензээр зардаг, хэдхэн гэр бүл хагартлаа баяжиж бусад нь өрнөөс өрний хооронд амь зогоодог нийгмийг бид хүсээгүй л юм сан.
70.80 д онд хүүхэд нас маань өнгөрсөн тийм ч айхтар хойд солонгос шиг өлсгөлөн болж хүн амьдрахын аргагүй байсныг санахгүй бна.магад бараа таваар ховор мах.талханд очэрлодогл байсан байх.дандаа сайхан дурсамж толгойд байх үм.байгаль дэлхий цэвэр онгон дагшин байсан.даа
Монголыг аварч авч үлдсэн тогтолцоо юм шүү хятадын эрлийзүүдээ
Хятад хүн залхуу аймхай нүүдэлчин гэж Монголчуудыг доромжилдог Бурятуудаас бүх талаараа илүү.
Ардчилсан намын тархинд гарсан хятадын эрлийзүүдээ 800000 мянгаадхан хүн амтай устаж байсан монголыг хятад болон гадны булаан эзлэгчдээс болон манжуудаас аварч үлдсэн тогтолцоо юм шүү түүхээ эргээд харчих бүгд лам болцон хүүхнүүд нь бүгд хятадын өвөрт орцон тэмбүүндээ баригдсан улсыг энэ тогтолцоо аварч тусгаар тогтнолыг нь заралсан ю түүхээ уландаа гишгих хэргүй танай ардчилал хэдэн хулгайчил төрүүлсэн
Соц нийгэмд хулгайч байгаагүй юм шүү ард түмний өмчийг хулгайлж баяжсан ардчилсан намын адгийн хулгайчууд минээ
Уг нь социализмын тухай үнэнийг бичжээ. Харамсалтай нь Баттулга чинь ардчилал биш дарангуйлал хүсдэг хүн л дээ. АН-ынхан та нар дахиад андуурч байна. Баттулга ардчилагч биш болохоор санаа нь байлаа ч сачий дутна. Монголыг дахиад оросын хараат болгохын төлөө чамгүй ажил амжуулж яваа байх шүү цаадах чинь.
Ардчилал гэж цээжээ дэлдсэн хулгайчуудаа төмрийн сэгээр дүүрсэн стрес бухимдал өлсөглөн гууримчлал болсон энэ нийгмийг байгуулчаад яаж ичихгүй миний ээж аавын амьдарч байсан тэр тайван амаглан нийгмийг доромжилж чадаж бна ичээж та нар
Би туйлшрахгүй. Ердөө чин үнэнийг 3 үгээр хэлэе. Одоотой харьцуулбал Өдөр шөнө шиг ялгаатай
Ардчилалыг гуйвуулж устгах зорилготой улс төрийн хүчинээ 30 жил эрх бариулчихаад юундаа маргах вэ дээ
Odoo tegred yugaaraa gaihuulaad baigaa yum hogiin tseg uhsan hvmvvsee yahaw hen ni ch heniigee berteej alj baigaag yu gehew turiin udirdlaga namiin idirdlaguud ni bie bienee alaach hulgaich luiwarchnaar ni duudaj baigaag yu gehew
1981 он гэхэд Монгол улс аж үйлдвэрийн орон болсон, бүх боловсролтой, бүгд эрүүл, сансарт хүнээ нисэгсэн бие даасанулс байсан юм бишүү? Бүх хүн ажилтай, гуйлагчин, хог дээр авьдардаг хүн лав байгаагүй. Өнөөдөр энэ улс орон ард түмэг чинь юу болж байна аа. Байглийн баялаг, төрөөс дээрэмдэж баяжсан хагарталаа баяжсан хэдхэн өрх айлаас бусад нь хэрэггүй юм бишүү.
Одоо сансарт монголоос хүн нисгэнэ гэвэл гишүүд сайдууд нь тойрог салбар бүрээсээ авилгадсан нөхдөө дагуулан ирж хөгөө хөлдөө чирнэ дээ ха ха ха
Чи 1990 оноос өмнөх амьдралыг биднийг мэдэхгүй гэж дураараа гүжирдэн муучлах хэрэггүй, хүүхдүүд л үнэмшиж мэднэ. Их дээд сургууль төлбөргүй, стипент буюу оюутны цалин авдаг, төгсөөд ажлын байр баталгаатай, хэдэн жил ажиллахаар орон байр өгдөг, архичингүй, ажилгүй хүнгүй, хамтач, гэр бүл салалт байхгүйтэй ижил , хэрүүл заргагүй, хоол унд хөдөлгөөнөө тохируулдаг бүдүүн хүнгүй, хүүхдүүд нь хүмүүжилтэй, ном уншдаг, өвчин зовлон бага, хавдар гэж мэдахгүй хаа нэг рак гэж аюулт өвчин туссан гэнэ л гэж дуулддаг нийгмээрээ эрүүл стресгүй байлаа. Энэ нийгэмд сайн зүйлс олон ч саар нь их баына, өнгөрсөн үеэ их буугаар буудаад яахав, дараа үе өнөөгийн бидний үеийг атом цөмийн зэвсгээр буудна шүү
hudalaa yriad bna. harin sotsialist niigemiin ved hvmvvs aj jargaltai ovchin zoblongui yduu zvdvv guilagchin hvmvvs baihgui amidaral az jargaltai ail bvr l 6-9 hvvhedtei baij bilee dee.hvn bvr ajil hiij ajilgui hvn baidagui tiim ve bailaa. odoo shig ingej ger bvl salalt ynhandalt bie vnelelt geed l zvils baisangui de. getel er ni em bolj hubtsalj bie vnelij teriigee erh choloo gej oilgoj solioroh zaluu vetei bolood bna. es surtahuunii hubid bol unaltand orood bna.
Бид коммунизм гэж юу байсан, яагаад бүтэлгүйтсэн тухай дүгнэж ярихгүйгээр хол явахгүй, удаан төөрөлднө, шилжилтийн үе тодорхойгүй хугацаагаар үргэлжилнэ. Таны дурьдсан 1990 онд л энэ тухай ярилцаж, нэг талдаа асуудлаа багтаах ёстой байсан юм. Тэгж чадаагүйгээс одоо хүртэл олон хүмүүс коммунизм- социализмаа санагалзаж, эргэж сэргээх тухай мөрөөдөцгөөж байна. Таны дурьдсан нийгмийн инженерүүд тодийгүй улс төр, нийгэм судлаачид, түүхчид, монголын ирээдүйн төлөө санаа зовогч хүн бүхэн дүгнэлтээ хэлцгээж, цаашид яахыгаа хэлэлцмээр санагддаг. Сошиалаар хичнээн сэвээд ч нэмэргүй. Ядаж л ард нийтийн өргөн хэлэлцүүлэг, э/ш- ны бага хурал зэрэг бодит ажлыг албан ёсоор з/б-- аар санагдна. Таны нийтлэлийн санааг ойлгож, дэмжиж байгаа хүмүүс олон байгаа гэдэгт итгэж байна. Хэн нэг нь барьж аваад ямар нэг алхам хийгээсэй гэж хүснэ.
Хахаха жинхэнэ хуцдаг хулгайч байна шдээ.Яг одооны төөрөлдсөн юм бүхэн утгаа алдсан,хүн бүхэн хамгийн адгийн аминч хувиа хичээсэн,өөрөөсөө өөр хэнийг ч хайрладаггүй болсон,болж л өгвөл хүний мууг үзэх гэсэн адгийн араншинтай гээд муу бүхний туйлын тодорхой тамын энэ цаг үетэй харьцуулахад жинхэнэ жаргалын диваажин байжээ бурхан минь.Буцаагаад аваад ирэх юмсан.
500 жил сохор дүлий яр тэмбүүт Түвд шар хувалзуудын бөгс долоож, 250 жил Манж хар хувалзуудын боолын боол босгоны шороо болж, хоорондоо 1 нэгийгээ 800 жил үзэн ядаж алалцсан монгол манкуур зөвлөлтийн ачаар баас шээс бөөс хуурс, яр тэмбүү, өр зээл гуйлгачлалаас салсан... Сургууль эмнэлэг цэцэрлэг, цалин хөлс гэх мэтийг түүхэндээ үзэж мэдээгүй навсгар тэмбүүт гуйлгачид анх удаа зөвлөлтийн ачаар хөмөрсөн тогооноосоо өнгийсөн.... Монгол манкуур гуйлгачин урд нь Ямар байсныг нь ямар болгоод : баасаа арчдаг, бөөсөө иддэггүй, биеэ угаадаг, тэмбүүгээрээ гайхуулдаг гүй, сургууль эмнэлэг цэцэрлэг гэж юу байдгийг мэдүүлж, монгол гуйлгачин анх удаа цалин гээч юмтай зөвлөлтийн ач нөлөө, зөвлөлтийн тусламжаар болсон гэдгийг дагаж далдганаад байгаа барууныхан чинь хүртэл мэдэж ойлгодог... Өөрөөр нь мөхүүлээд хоосон болсон газар шороог нь хувааж авах гээд хүлээж байсан Манж түвдүүд хагартлаа уурлаж, монголыг бие даасан улс болохын эсрэг мөн ч их тэмцсэн... Үэнэийг үгүйсгэж болохгүй
ter aimshigiin jiluuded lav Duger gej aimaar guilgachin yduu amitan hambiin ovoonii hog tuuj ami zogooj bn gej lav sonsogdoogui ym bn shuu! ,harin suuliin ued engeriin tsoolj ugsun hundee pyldga doldoilj chadaj bgaa uchuuhen amitan ym uu daa zailuul , ter ued yduu ch gesen jigd ajil amidraltai ygshtal dargaj bieluuleh tsegts huulitai ,1 n niitiin tuluu ,niit n 1 niihee tuluu uls oronoo hugjuuleh chin unench zurhuud tsohilj bsn ue baisan ym shuu!
Газар сайгүй гуйлгачид Богдын хүрээг эзэлж, бөөсөө түүж идэн, Хятад хоолны гуанзны үүдэнд золбин нохойтой уралдаж хоолны шавхруун дээр алалцана. Манжийн хар хувалзуудаас отго жинс, луутай торго хэргэм пүнлүү горьдсон монгол хар хувалзууд монголыгоо барьж зоосны нүхээр махыг нь огтлон тамалж Манж эзэндээ үнэнчээ гайхуулна... Сохор дүлий бөөс хуурст, яр тэмбүүтэй түвд монгол шар хувалзууд юм үзээгүй, хүний бараа хараагүй цэвэр ариун монгол охид бүсгүйчүүдийг хүчирхийлж бузарлан яр тэмбүүгээ тархааж гомдол мэдүүлбэл хамтарч байгаад ална... Хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй боолын нийгмийг Монголд цэцэглэн хөгжүүлсэн гадаад дотоод хар шар хувалзууд алба гувчуур төлөөгүй ард иргэдийг таслахыг дээдээр тамалж оргож боссон зүрх зоригтой эр эм залуусыг барьж хорин: ингээд чи оргоорой гээд гар хөлийг нь огтолж таашаал авна.... Монгол түвд шар хувалзууд монголчуудын гавлаар алтан аяга хийж 1 нэгэндээ гайхуулна...... 800 жил хоорондоо алалцсан шуналт манкуур монгол гуйлгачинг өөрөөр нь үхүүлж үлдсэн газар шороог нь авахаар манж хар хувалз түвд шар хувалзтай тохиролцоогоо хийнэ. Өнөөх муу манкуур навсгар монгол гуйлгачид тэмбүүт түвдийн баасан дээр булаацалдаж алалцаж, Шамбалын орон гэж солиорцгооно... Орос ах Хятад ах гэж баахан навсганав. Одоо 3 дахь ах дөрөвдөх ах 5 дахь ах гэж пялдаганан гүйцгээнэ... Хэнд нь ч яаж ч бялдуучилж бөгсийг нь гялайтал долоогоод хүний тоонд багтаж ордоггүй монгол манкуур гуйлгачин хавь ойрын улс орон хүн ардыг муулж доромжилсон түүхийн хог дээр хаягдлаа
одоо байгаа нийгмээс хамаагүй сайн амар амаглан сайхан амьдраж байсан шүү….
Энэ Баттулга тийм их барьцтай хүн мөн үү?! Хоргодох газар хайж аргаа барсан хүн шиг. Гаднын нөлөөлөлтэй ч гэж хардах хүн байнаа...
Хүүр үхдэл сэг зэм идэж өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин-хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж аллага ярга хулгай луйвар рекэт дээрмийн мөнгөнөөсөө манкуур боолуудынхаа ялгадас угаадас шавхрууг тарааж баадууг нь чангалжээ... Цаад Цуст Алуурчин элбэгдоржийнхоо Цуст аллагуудаар олсон Цуст мөнгөнөөс нь ахиухан цуслаад аваарай
одооных 90-оны омнохоос ч аймшигтай
Tiim ih aimaar baigaagui baihaa ternees urdah bees , tembuundee barigdsan saaliin 7 ymaanii ulgertei manjiin darlalaas hytadiin menge huulegchidiin meljleg ,har shar peodluudiin darlsld ard tumen tarchilj baisaniig sanadaggui ebgen zeneg uu tereed tsots niigem bugdeeree saihan amidrahiig l hicheesen Odoo hudlas helj hulgai hiij srd tumneen doromjlon tohuurhaj bgaa
Ene yostoi hutsdag ardchilagch nertei anarhist bna 90 onii umnu hunii sanaand bagtamgui gaj niigemd amidarch baisan gej hutsaj bna ter uy chini jargaltai niigemd amidarch baisiin hun hunee hairlaj hundlej hudalch hulgaichuud tur zasgaar duurdeggui yos zuitei hun chanartai hulgaich aluurchi ni shorondoo irged hudulmurchid nj ajliinhaa talbart eh orniihoo ireedui hoichiin tuluu gesen bodloor ajildag baisiin odoo haraldaa shorongiin hulgaichuud ni darga boss zahiral boltson mungu erh medliin tuluu ehner ohidoo ugdug boltson yostoi gaj niigmiig AN battulga elbegdorj enhbolduud baiguulah gej zutgej tarhi tolgoi ugaaj bna ardchilal chini zorig asantai buhsun zorig baisan bol arai iim baidald hurehgui baisiin iim baidald oruulhiin tuld 1998 ond zorigiig ardchilaltai hamt alsiin elbegdorj batuul
Унэнийг нуугаад яахав маш аймшигтай тогтолцоо байсан би 1975 онд Архангай аймагт 8-р ангиа бараг онц тогсоод 9-доо орох гэж байтал аймгийн Еронхий прокурор Зонгорой чуутай айтай дунд сурч байсан охиноо миний оронд чихээд, энэ шилжууллэггуй суурьшиж байгаа овгоний хуухдийг (намайг) мал дээр гаргаад нутаг руу нь явуул гэж команд сургуулийн захиргаанд огсон байсан, ангийн багш Орос хэлний Цэрмаа хуйвалдад, бултсан, Тэгтэл захирал, хичээлийн эрхлэгч нар энэ хуухдийн амьдрал баларлаа гээд хуухдууд явах сонирхолгуй байсан ЗХУ-ын техникумын хувиарт сэмхэн томилолт огоод бид ингэж чадах юм байна сэмхэн яваад ог гэж намайг аварч билээ.Тэхлээр тэр уеийн намын гишууд, том дарга нар хун оровддоггуй улаан алуурчид, луйварчид байсанюм шуу, миний амьдрал тооролдсонд одоо хуртэл гомдож яавдаг!
Одоо дээрдсэн нь юу байна... Гадаад дотоод эздийнхээ бөгсийг гялайтал долоож монголын баялгийг гадагш зөөсөн нам нэртэй манан мафийн алуурчид хулгайчид луйварчид бүх хамаатан садан найз нөхөд үр хүүхдээ чиний төлсөн татвараар Америк, Япон Германд сургаж байна... Сүүлийн 30 жилд төрд гарсан манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын гадаадад тавьсан 30 тэрбум доллорыг манкуур боол чи, чиний үр хүүхдүүд төлнө.... Дээрх өрнөөс гадна боол чи зөвхөн оюу толгой дээр гэхэд л дахиад 30 тэрбум доллорын өр төлнө... Боол чи бүх баялгаа өдөржин шөнөжин ухуулчихаад баяжих нь бүү хэл 30 тэрбум доллорын өр төлнө.... Өрөндөө чи газар шороогоо өгнө....
Ямар байсан талаар маргаад яахав дээ. Бодит үнэн бол тэр үед арай гайгүй Хойт Солонгос л байсан шүү дээ, үүнийг 80 оноос хойш төрсөн хүмүүс огт мндэхгүй, харин түүнээс урд төрсөн улс бие сэтгэлээрээ үзээд туулаад ирсэн л юм даа хөөрхий
90 onoos umnu medrel muutai 1 hun 2hun l muu muuhai baisan baih tuunii 1 uuruu yum ba l da hog shaaruud 10 hurehgui l baisan odoo bol an 200000 bolj
90 оноос өмнө ьа нар шиг гадныхантай нийлж ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭСЭЭ урваж газар нутаг баялагаа зарж идээгүйл юм даа тусгай хангамжийн эсрэг тэмцэл гээд байлуу одоо та нар бирд хулгайч луйварчид дээрэмчид халдашгүй гэмт хэрэгтэнгүүд болсон шүү дээ
1990 оноос хойш маш олон янхантай луйварчинтай эрүүгийн хэрэгтэнтэй аоолчлогч дарлагч баяд ноёд түшмэл хөлсөөр хүн авч маш бага мөнгө төлдөг капиталист хулгайч улсын хөрөнгийг ЗХУ-ын хөрөнгийг хувьдаа хувьчлан авсан хулгайчдаар дүүрлээ үүнийг путинд хэлж украйны дараа монголд аж ахуйг шинэчлэн өөрчлөх хүсэлтийг ард түмэн ПУТИНД Мессеж илгэээж хүсэлт өргөдлөө гаргана
Битгий шаагаарай 5 ямаатай гэнэ үү. Би хөдөө суманд өссөн багшийн хүүхэд. 17 бог. үхэр 4 адуутай 2 байдаг байсан. тооноос нь илүү гарвал мах тушаадаг, тех тос тушаадаг байлаа
Худлаа одоог бодвол гаж юм байгаагүй. Одоо юу нь сайхан байна эх оронгүй болох,эсвэл ядуучууд олшрох, өрөнд баригдах, цалин нь амьдралд нь хүрэхгүй удахгүй боол болгож авах нь сайхан байгаа юм уу. Луйвардаж хөрөнгөжсөн нь сайхан байгаа юм уу
90 оноос өмнө сурч ажиллаж амьдарч байсан хүн байна.Юу нь тийм аймшигтай байсан юм.Зарим талаар дутагдалтай зарим талаар одоотой харьцуулахын аргагүй дэвшилттэй байсан.Тэр үед бидний үеийнхэн биднээс дээш үеийнхэн бүгд амьдарч байсан юм.Хүний ухамсар , ёс зүй , шудрага тэгш байдал,хуулийн хэрэгжилт маш сайн байсан.Одоогийх шиг албхн тушаалтай нь хулгай хийдэг байгаагүй.Сольжир үхэр шиг нэг тал руугаа дандаа сэждэг, өрөөсөн нүд нь сохор тэмээ шиг нэг талаа харж чаддаггүй өвгөд их болж.
өмнөх үеэ мэдэхгүй байж бүү дэмий ярь. Иргэд тайван амьдарч идэх хоолтой, өмсөх хувцастай, элдэв дарамтгүй байсан нь үнэнд ойртно шүү
Ардчилал гараад бүх юм самарсан юу ч үгүй болж ажилгүйчүүд нэмэгдэж арчаагүй хулгайчууд бий болсон
Социализмын үед арга хэмжээ авахуулж байсан хүмүүс АН-д орсон шүү дээ
1990 оноос хойш хар дарсан зүүд шиг гаж тогтолцоо бүрэлдсэн юм шүү. Ёс суртахуун хүн чанар байхгүй болж, зөвхөн хувиа хичээсэн хөрөнгөтөний үзэл ноёрхсон нийгэм бий болов. Мөнгө байвал улс эх орон хэрэггүй болжээ. Үүнийг засах цаг болсон
Малчид 150.сумын төвийн албан хаагч 75.аймгын төвийн албан хаахч 50 толгой малтай байж болдог байсан.ял шийтгэл шагнал урамшуулал нь үнэ цэнэтэй .архичин янхан тонуулчин гуйлгачингүй байлаа
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болгон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан.
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов. Одоо том үйлдвэрүүдээ Монголын төр мэдэлдээ авах нь маш зөв.
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлж, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, орчин үеийн одоогийн туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг.
Ардчилалыг үгүйсгэ хүн байхгүй.Рар н ардчилалыг хувьдаа ашиглаж түмний хөрөнгөөр баяжсан төрд хумсаа нууж муу юм хийсэн.Элбэгдорж Баттулга.Энтхболд Алт дилер ганболд Хулхибаатар.сөнөтүгэй
Тонилж үз ккк гүй мөн үлээх юм аа ккк
хамар дор ам байна гэж их л ёжтойхон өгүүлж гэхдээ бурууг ухааруулах биш буруу зүйлд нүд дасах ёстой гэсэн агуулга наад үгнүүдээс ханхийж байна.Мордохын хазгай болсон зүйлийг Баттулга үргэлжлүүлэх ёстой юм байна л даа энэ өвгөний яриагаар бол.Манайх юм л бол Америк гэж хэлэх ишлэл авах дуртай,өвчтэй болчихсон,гэтэл тэр Амехикийн эрдэмтэд чинь бидний капитализм нөөцөө шавхаж дууссан гэдгээ хүлээн зөвшөөрөөд нийгмийн өөр гаргалгаа хайж байгаа шүү дээ.Үүнийг энэ өвгөн олж хараагүй,уншаагүй байх л даа,хөөрхий,түүнийгээ мэдэхгүй сайхан бурж.
Улсын мөнгийг улайм цайм гэгээн цагаан өдөр хулгайлах биш бүр ах дүү төрөл садан найз нөхдөөрөө хувайлдаж дээрэмддэг ардчилсан ах нарын бүлэг дээрэмчид гарч ирсэн.улсад байсан бүх үйлдвэр комбинатийг бүгдийг нь үгүй хийж олон хүнийг гудамжинд гаргасан даа ан-хан.хэдэн жилийн өмнө төмөр зам тавиараа гээд төсөв баталсан тэрийг баттулга залгичаад одоо ичихгүй ан-ын дарга гээд байж байдаг ийм хөгийн новшнууд л байхгүй юу
Өнгөрсөнөө аль муухайгаар нь дуудаж, ард түмний тарихийг 30 гаруй жил угааж ханаагүй чөтгөрүүд. Одоо бас юу болов. Тэгээд Шинэ нийгэм эрх чөлөө чинь ард иргэдэд юу авчирав. Ядуурал, архидалт, хоосон чалчигсад, ард түмний баялагыг хуваан дээрэмдэгсэдийг төрүүлснээс өөр юу бий болов. Энэ өгүүллийг бичигч чи өөрөө юу олж долоосон вэ
90оноос өмнө харин ч Улс шиг Улс бсан,ардчилал з.з гэгчийг овжиноор Эби Үүл мэтийн үл бүтэхүүд ашиглаж 70жил-н бүтээн бгуулалтыг бодлогоор устгаж МУ-д жинхэнэ анаркизм тогтсондоо!Одоо хүртэл тэр завхарлаасай гарч чадахгүй тамтагаа алдаж яваа Улс шүү! Мэдлэг муутай долигнуур долоогч нар Улсын хөрөнгөгийг бауун солгойгүй завшиж ухаантай мэргэжилтэйд нь ажиллах боломж олдохгүй лам, бөө нь иргэдээ мөнгөний хэрэгсэл болгосон ийм л нийгэмд иргэд ганц чадуулж явна даа!
1990 оноос хойш маш америк англи герман маягийн гаж тогтолцоо үүсч неонацист нацист националист хас тэмдэгтэй фашизмыг турхирсан гаж тогтолцоо хүмүүс бай болсон ЗХУ-ын хөрөнгийг хувьчилж үнэгүй авч ард түмнийг дарлан мөлжих болсон эх орны баялгийг гадаадынханд үнэгүй өгч шууд гадаадын банк руу орох болсон монголын банкаар дамжуулаад монгол мөнгөөр хийдэггүй гадаад мөнгөөр зараад гадаадын хүн монголын уургалж өгдөг хулгайчийн гадаад данс руу ордог энэ ёстой гаж тогтолцоо биш үү
Iim gomo nart hetsuu baisan baih shu urgelj nuugdaj busdad bol hamgiin saihan niigem uls baisan
..unen sh dee.! Unen.! Tukhain uyd ch MAXH.ter uyeer bol komunist sotsialist togtoltsootoi baisan ..! Bas khatuu baisan.! Namiin uzel surtal.! Tagnan turshikh murdekh. Khelmegduulelt bugd baisaan..! Tegekhdee teriig mash nuutsaar zokhion baiguulj guitsetgedeg baisan.! Muu muukhai yumaa il bolgoj khamaagui kheldeggui dandaa nuuj dardag baisan.! Khunsnii baraa khovor oldots muutai.! Tiim neg khugii uy baisaan.! Mungetei khun khovor baisaan..!
Америк бидний хөрш бус тул тэд биднийг өөрийн эрхээр байгалын баялагийг цөлмөхөөс өөр тус дэм болохгүй Америкид суралцсан хүмүүс ихэнх нь баяжих донтой шунхай сэтгэлтэй улс орноо зархаас буцахгүй нөхөд болсон байгааг бидний амьдрал бэлээхэн харуулж байгаа шүү дээ Америкийн ардчилал зөөлөн хүчний бодлогоор дарангуйлдаг түрэмгийлдэг гэдгийг энэ өвгөн харахгүй байх шиг байна. Хөдөөгийн нэг хэнээтэй даргын үзэлийг улсын хэмжээнд үзэл бодол мэт гэгээрээгүй ойлголтоор булаж болохгүй Хөдөө амьдралыг хот тосгон болгоход их л бэрхшээл саад байсан нь тодорхой Социализм бол ганц нэг хүний иөлөө явдаггүй нийт ард иргэдийн сайн сайханы төлөө чиглэгддэг тул ганц нэг аминч хүмүүс гомдож өшөрхөх нь нийгмийн хууль тэрхүү өштөн бол улс орноо сүйрүүлэх хорон санаа гарах гол хөшүүрэг болсон шүү
Энэ ямар шаадаг гар бичээд бнаа. Дэлхийгээр тойрч үзчихээд дараа мэдэмхийрмээр юм. Тархины тураалууд