Орос Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Монголын хэвлэлд оросын талын мэдээллүүд түлхүү тавигдсаар байна. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс британийн тагнуулын “Latest Defence Intelligence update on the situation in Ukraine” гэх эх сурвалж, мөн оросын шинжээч Игорь Эйдман, Марк Фейгин, украины блогер Владимир Бучко, цэргийн тагнуулч Вадим Скибицкий нарын ярьснаас түүвэрлэн хүргэе. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 112 хоногоо үдэж байна. Дөрөв дэх сардаа үргэлжилдэг тусгай ажиллагааг дэлхийд Орос л үзүүлж байна. Энэ нь тусгай ажиллагаа гэхээсээ утга учиргүй сунжирсан дайн болж хувирчээ. Одоогоор хэн ялах нь тодорхойгүй.
Гэхдээ Зеленскийн хэлжээ:
-Фронтын бүх шугамын дагуу Украины зэвсэгт хүчин стратегийн санаачилгыг авч байна.
-Гэхдээ энэхүү 110 гаруй хоногт Украин батлан хамгаалах их зам туулжээ. Дайснаа Житомир, Киев, Чернигов, Сум мужаас хөөн гаргаж, Харьков мужийн үлэмж хэсгийг чөлөөлжээ.
-Нийтдээ 1000 гаруй тосгон сууринг чөлөөлж Украины өмнөд хэсэгт эзлэн түрэмгийлэгчдийн давшилтыг зогсоожээ.
-Гэвч оросууд Николаев, Запорож, мөн Днепропетровск мужийн хотуудыг эвдэн сүйтгэх хүслээ үргэлжлүүлсээр байна.
-Тэдэнд Зеленодольск, Гуляйполыг их буугаар галлах хүч хүрэлцээтэй байна.
-Одесс хот оросын флотын буудлагын бай болсоор байна.
-Гэхдээ л өмнөдөд оросын армийн давшилтын олон арван оролдлогыг таслан зогсоож чадлаа. Херсон мужид бид сөрөг давшилт хийсний дүнд мужийн нэлээд хэсгийг чөлөөллөө.
-Донбасс дахь энэ байлдаан Европт, Европын төлөө хийсэн хамгийн харгис тулааны нэг болж цэргийн түүхэнд бичигдэх нь гарцаагүй боллоо.
-Украины хувьд энэ тулааны үнэ цэнэ маш өндөр, аймшигтай.
-Оросууд техник, ялангуяа артиллерийн систем хэт давуутай ч украины арми, тагнуул сайн ажиллаж тактикийн ялалт угсруулан хангаж байна гэжээ.
Английн “The Independent” сонинд тагнуулын мэдээ тавихдаа, их бууны хэт давуу оросын галын цохилтод украины цэрэг ихээхэн хохирч буй тухай мэдээлж, их бууны тооны харьцаа 20:1, их бууны сумны харьцаа 40:1 буюу оросуудад хэт давуу байгааг онцолжээ. Энэ харьцаа нь фронтын тэргүүн шугамд тун баргар харагдаж байна. Оросууд 15.5 бээр радиус дотор галын хүчээр украины цэргээс 12 дахин их цохилт өгөх бололцоотой. Түүнийгээ ч саяхан олоод харчихсан бололтой, цэрэг давшуулж украины отолтод орохгүй, алсаас өдөр шөнөгүй, их буу, град-катюшаар тасралтгүй галлаж Украины фронт орчмын хотуудыг газрын хөрстэй нь тэгшлэх, үнс нурам, балгас болсных нь дараа хотын туурийг эзлэн авах тактик сонгожээ. Гэвч украины цэрэг ажралгүй хамгаалан байлдсаар. Старая Збурьевка, Херсон мужид эзлэн түрэмгийлэгчдийн үхдэл шарил хөглөрч, хэдэн арван танк, хуягт шатаж, их бууны галын цэгүүд устгагдсан байдалтай байна.
Их бууны их тавуу талаа ашиглаж ялж чадахгүй байгаагаас оросын армийн дотор эмх журам алдагдаж, оргон зайлах, зэвсэг техникээ хэргээр гэмтээх, ротациар цэргээ сольж чадахгүй, ротациар очих гэрээт цэрэг олдохгүй, очсон нь эр зориг, байлдах дуршил байхгүй, галын шугамыг хаяж явахыг ямагт хүсдэг болсон байна. Ийм эмх журамгүй, сахилга батгүй байдлаас болж командлагч захирагч нараа тоохгүй, тэд нь галын шугам руу дөхөж очиж амиа золих явдал их байна. Херсон мужид саяхан хоёр орос генерал алагдсаны нэг нь цэрэг командлагч, нөгөө нь тус мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд элсүүлэх референдум зохион байгуулахаар Херсонд Москвагаас очсон ФСБ-гийн генерал байв. Тэр хоёртой хамт 200 орчим цэрэг алагдсаны дотор сирийн хөлсний араб цэргүүд хэдэн арваараа байжээ.
Украин дахь оросын цэргийн тусгай ажиллагаа утга учраа алдаж, Орос өөрөө барьц алдаж байгаа нь Оросоос Хятад, Хойд Солонгос, Кубаас пуужин гуйсан явдал харууллаа. Нэн орчин үеийн гэгдэх “Кинжал”, “Калибр” гэх мэт цэц тусгал сайтай пуужингаар цохилт өгдөг нь багасч, харин ойр тусгалын болхидуу “Х-22” пуужин дайнд хэрэглэж байгаа нь цэргийн шинжээчдийн анхааралд өртжээ. “Х-22” пуужин бол 1970-аад онд үйлдвэрлэсэн зөвлөлтийн хуучин пуужингууд бөгөөд пуужингийн эрэлд гарч холбоотон гэж өөрсдөө үздэг Хятад, Хойд Солонгос, Куба руу гуйлга гуйх цэргийн төлөөлөгчдөө илгээсэн ажээ. Орост цэц тусгал сайтай пуужин дуусч байгаа, эсвэл Оросын бусад нутагт нөөцөлж байгаагаас зайлахгүй хэмээн үзэж байна.
Оросын арми Украинд сулраад ирмэгц хамгийн ойрын дайсан “Талибан” нь Тажикистан, Төв Ази руу гэнэт халдан довтлоод бүр Оросын нутагт орж ирж магадгүй гэсэн таамаг Оросын БХЯ-нд хийж байгаа мэдээ байна. Оросын цэргийн зүтгэлтнүүд хүн хүчний ба зэвсэг техникийн асар их хохирол Украинд амссаныг гүнээ ойлгож байлдааныг зогсоохыг ОХУ-ын эрх баригчид олон аргаар ойлгуулж байгаа ч Дорнод Украинд ямар ч үнээр хамаагүй, ямар нэгэн ялалт авчрахыг хатуу шаардаж буй Путиныг яаж ч чадахгүй байна. Дайныг зогсоогоод ямар нэгэн амсхийлт авч, цэргээ дахин бүлэглэж, дахин шинээр тактикийн батальонуудаа эмхлэн байгуулаад дахин байлдая гэсэн ятгалга ч Путинд очсоныг хэрэгсэхгүй байна. Дайнаа зогсоогоод, эсвэл дайн зогсоосон болж харагдаад энэ их санкцуудаа суллуулахыг оросын олигархиуд Путинд бас ятгаж байгаа ажээ.
Путины хувьд Донбасс нэн чухал, учир нь тусгай ажиллагаа эхлүүлэхдээ Донбассыг хамгаална гээд ам алдчихсан, дайны 2-р шат нь Донбассын хоёр мужийг бүрэн эзлэн авч ДНР, ЛНР гэх тоглоомын хоёр улсдаа нэтгэх явдал байсан, гэтэл энэ зорилт бүрэн дампуурах зам руу оржээ. Эхлээд “5-р сарын 9” гэхэд энэ зорилт биелнэ гэсэн тооцоо байсан ба Москвад ялалтын парад дээр зарлах байсан нь хойшлоод “6-р сарын 1” болгосон, дахин сунгаад “6-р сарын 12” буюу ОХУ-ын үндэсний баярын өдрөөр зарлана гэсэн нь бүтэлгүйтээд одоо “6-р сарын 22” буюу Эх орны дайн дэгдсэн өдрөөр “deadline” болгох хатуу үүрэг өгөөд цэргээ байлдуулж байна.
Хэрэв энэ 22-нд Северодонецкийг бүрэн эзэлбэл Луганск мужаасаа Украин салж байгаа нь тэр болж, Орост анхны том ялалт ирнэ. Харин Славянск, Краматорск мэтийн Донбассын том хотуудыг эзэлнэ гэвэл Орост дахиад 2-3 шаардагдана.
Украинд ялж чадахгүй байгаад оросын суртал нэвтрүүлэг цөхөрчээ. Аргаа бараад “60 минут” ТВ шоугаар “Орос хэлтэн украинчууд бидний эсрэг бас байна. Яасан хачин хэрэг вэ?” хэмээн анх удаа таагүй үнэнийг хүлээн зөвшөөрч байна.
Мариуполь, Мелитополь гээд орос хэлтэй, орос гаралтай хүн ам олонхи болсон хотуудыг чөлөөлчөөд байхад ОХУ-д сэтгэлээ өгөхгүй, украиныхаа төлөө байсаар байгаад оросын эзэгнэлийн засаг захиргаа гайхшаа барж гүйцжээ. Төв талбайг нь Лениний нэрэмжит болгоод, Зөвлөлт улсын алх хадуурт улаан далбаа мандуулаад, дунд сургуулиудыг нь дэлхийн тэргүүний гэж өөрсдөө үздэг оросын сургуулийн хөтөлбөрөөр хичээллүүлж, ОХУ-ын иргэний паспорт гардуулж өгөх гээд байхад орос хэлтэй украинчууд хөдөлж өгдөггүй! Оросын түүхэнд анхдугаар Петр хаантай өөрийгөө зүйрлүүлж байгаа их чөлөөлөгч Путины сүр хүч алдрыг хүндэлж байгаа ганц ч украин хүн харагдахгүй, үүнд л оросууд цөхрөхдөө их бууны галаар хотуудыг нь шүршээд байхаас аргагүй болж байна.
Тиймдээ ч нэгэнтээ оросынх болохгүй нь тодорхой болсон Мелитополь хотоос блокпостуудаа татаж, цэргээ аажмаар гаргаж байна. Харин тэгж гарахдаа Эх орны дайны үед Вермахтын цэрэг Зөвлөлтийн хотуудыг орхихдоо галан нурам болгоод гарч байсны жишээ давтагдаж магадгүй гэдэг дээр Украин зоригоо чангалж бэлтгэлээ хангаж байна.
Бас нэг түвэгтэй асуудал бол орост олзонд байгаа украины 4500 цэргийн олзлогсдын хувь заяа юм. Солилцоогоор сольж авна гэхэд Украинд олзлогдсон орос цэрэг 1000 гаруйхан байгаа, тэгээд ч тэр 1000-ыг байтугай гучин хэдэн мянган цэргээ алуулж, 100 мянгыг эрэмдэг тахир дутуу болгосондоо Оросын эрх баригчид огт санаа зовохгүй байхад солилцоо хийнэ гэхэд бүтэхгүй. Тэгэхлээр украины 4500 цэргийн олзлогсдоор Орос маш том наймаа хийхээр бэлтгэж байж магадгүй.
Тэр нь Украины дотоод байдлыг тогтворгүй болгох ямар нэгэн шаардлага, эсвэл Оросын эсрэг барууныхны тавьсан их хоригийг цуцлуулах, эсвэл ерөөсөө Оросын шоронгуудад хатаах, өөр ямар ч хорон санаа байж болно. Тийм хорон санааг төсөөлөх төлөвлөх боломжгүй гэж украины шинжээчид үзэж байна. Ерөөсөө ялалт чухал болохоос хүний амь чухал биш гэдэг нь Орост нэн тодорхой болсон. Эх орны дайны үед байлдааны техникээ гамнаад цэргүүдийн халуун амиар бамбай хийж, дэвсгэр болгож байсан Жуковын тактикийг сонгон авчээ. Дөнгөж саяхнаас “Байлдааны техникээ сүйтгүүлж болохгүй, харин цэрэг нөхөгдөнө, араас ирнэ!” гэсэн тушаал очжээ. 140 сая хүн амтай Орос оронд цэрэг дутахгүй, харин байлдааны техник дутна гэсэн зарчим үйлчилж эхэлжээ.
Англи, Орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь
Сэтгэгдэл0
Британы тагнуулын хэлсэнчилэн Оросууд их бууны хэт давуу гэлээ. Хэт давуу байхад яахаараа Оросууд ялагдах билээ. Логикгүй хэт зөрүүтэй мэдээллийг хооронд нь хольж нэг мэдээ болгож логик ялгааг гаргаж ирээгүйгээс утга учиргүй мэдээлэл болж дээ. Орчуулсан нөхөр маань өөрөө нийтэлж буй мэдээллийнхээ учрыг олоогүй бололтой. Зүгээр л орчуулчихаж.
1. Зүгээр л орчуулаад хүргэж байна гэдгээ хэлсэн байна. Англиар нь уншаад ойлгочхож чадахгүй чам мэтийн хүмүүст зориулж. 2. Алсаас буудсаар байгаад ялна гэж байхгүй. Заавал цэрэг оруулж эзлэх шаардлагатай. Оросууд унагаагаагүй ч унтуулаагүй дээ гэдэг шиг буудаад л байгаа гэнэ. Ха ха.
Teneg oizd ve orchuulsan gd bhd zugeer orchuulchij gd bhin. Daranguilaldaa odo chi jargah ch ireedui chn zovoh l bh daa yargachjn kommunistuuda
Дээр хэдэн цөмийн бөмбөгдөөд Зеленский байхгүй болбол Украйнууд Оростоо чигтэйхэн хайртай болно. Япон 1945 онд цөмийн бөмбөгдүүлээд одоо Америкт хачин их хайртай.
Одоо зүгээр Киев дээр нь Зеленскийгийн дээр цөмийн бөмбөг унагааж өгөөд Америкийг зэвсэг нийлүүлэх нь ямар үр дүнд хүрдэг болохыг нүдэнд нь ортол харуулах цаг болжээ. Америк 1945 яг тэгэж японы дээр цөмийн бөмбөг унагаасан. Ямарч ялгаагүй Америк яах юм.
орос их буу нь 16 км радиусд тусгалттайв. Украйнд Барууны өгч байгаа зэвсэг 50км тусгалтай эд дээ
Эсрэгээрээ хө
Орос задрана олон ард тумнууд челеелегдне Татар Чичэн Башгер Сибир БуриадМонгол ОйрдМонгол/тува алтай/ Саха гэсэн олон улсууд биеэ даах болно
300 000-500 000 hun tusdaa garch chadahuu. chadaad hogjihuu
Mash zuv alsyn bodoltoi hun bn Ta uuniigee uher mongolchuudad oilguulan uhuulah shaardlagatai manai tor zasag uuniig demziz hil hyazgaar negtei ulstai holboo togtooz tuslah demzih heregtei
Монгол нь Хятадын колони улс болчихсон хойно наад мөрөөдөл чинь биелэнэ. Тэгээд ч манжийн дарлалд ар халхыг харж байсан тува, буриадууд юу гэж ахиж Монголд нэгдэж ахин хятадын дарлалд зовох гэж зүтгэх вэ дээ. Улам бүр монголчууд олон хуваагдана уу гэхээс өөр үр дүн авчрахгүй. Би тувад амьдардаг байсан бол ахиж хэзээч Монголд нэгдэхгүй. Орос задарсан ч монголоос тусдаа байна. Монгол хятадын дарлалд тарчилж байхад яах юм. Тэнэг таамаглал байна.
Uneniig l bichsen bna. Ali aliniix ni davuu bolon sul tal. Gexdee rashizm yalagdaj dain duusax ni todorxoi.
яргачин Путин Зандалчин Орос орон Хэзээ ч эд дэлхийд сайн юм авчраагүй Оросууд яргачинаа буулгаж өөрсдөө засрах хэрэгтэй
Орос хэлтэй ухаантай юм бол нөгөө талын мэдээллийг нь бас харьцуулаад тавь л даа. Мэдээллийн дайн явж байхад нэг талыг нь хэт барьж болохгүй шүү дээ.
Бусад хотууд хэрэггүй ээ ганцхан Киёвийг л бөмбөгдөөд үнс нурам болгоод өгөөчээ гэж бадарч би дайн эхэлсэн өдөр л гуйсан да ! Тэгсэн бол өдийд укриан нь буучихсан зёлинский нь нурчихсан ёрөнхийлөгчийн ордоны балгасандаа дарагдаад ухаад олж чадахгүй байх ёстой байсан юм !! Путин тэнэг киёвийн хажуугаас цэргээ татна гэдэг чинь маш тэнэг гэмт хэрэг бөгөөд Гитлёрийн тэнэглэлийг давтах гээд байна !! Тэгэж тэгэж цөмийн чёмондандаа гар хүрэхээс өөр аргагүй байдалд орно до Путин тэнэг !!
Оросын арми дампуурсан эгдгээ харууллаа. тэнэг Иванууд.
Нөгөө хүүхэн нөгөөл улиг болсон барууны худал хуурмаг суртал нэвтрүүлэг,бас бус зүйлээ эрээчсээр одоо чиний наад тархи угаалтыг уншдаг,дэмждэг хүн үлдээгүй,хайран цагийн гарз.
ukrainuud mash ih hohirch daind ylaggdaj nutagiinhaa 20 hubiig aldaad bgaa.yun sorog davshilt hiih be dee. herson mujiig 100 hubi orosuud hynaj bhad ihenhiig choloolj ablaa gej burah yumaa. deer oros helt ukrainuud orosd negdej orj pastortiig iheer abch bna.tend orosiin rubbelier tsaling tabij delgvvr vren holboo shuudan bvgd orosiih neegdej ajillaj bna.
Орос Украйн слав угсааныхан Азийн ард түмнүүдийг тэрэн дундаа өөрийнхөө иргэдийг хүртэл арьс өнгө,шашин шүтлэгээр ялгарлаж доорд үздэг. Хямдхан шоучин сэтгэлгээтэй тэд шүтдэг өмнөд Европын католик шашинт латин угсааны Франц Испани Италичууд шигээ Хар халтаруудад сүжирдэг. Монголчуудыг хүртэл Орос Буриадууд л дотор нь хужаа хасаг дөрвөд,гадагшаагаа Хятад Япон Америк гэж турхирдаг.
Манай нэг зохиолч Цоодол гуайд хандаж,-Галсансүх гэж нэг залуу яруу найраг гэхэд яруу найраг биш хэдэн үг хэллэж биччихээд тэрнийгээ сюрреалист яруу найраг гээд уншаад явах юм гэж хэлсэнд өөдөөс нь -За яах вэ, яах вэ. Гадаадаас нэг ийм тийм урсгал гэсэн юмнууд ирээд сюрреалист шүлэгч байна уу гэвэл тэрнийг заачихгүй юу гэсэн гэдэг юм.Бодоод байх нь ээ манай улсад польш мэтийн золбин цөөврүүд ирээд танай мэдээллийн хэрэгслүүд оросын талд ороод байна гэвэл, үгүй ээ, манайд украйныг дэмждэг Сонин гэдэг мэдээллийн хэрэгсэл бий гээд заачихад зүгээр юм биш үү. Энэ мэдээ бол шал худлаа, хүн итгэхийн эцэсгүй юм байгаа ч хэдүүлээ тэгээд л тоохгүй орхичихъё. Яаж ч бодсон украйн ялангаа ухраад, оросууд ялагдангаа давшаад байгаагүй нь хэнд ч ойлгомжтой.
Орос Монголчууд л шүлэг найраг гэж шүлэнгэтдэг. Баруунд бол 20 зуунд бүх хүн ам нь бичиг үсэгт тайлагдахад л толгой холбож титэм үг айлдах сонин биш болчихсон юм.Та тэгэхээр эсвэл оросжсон архичин өвөө эсвэл удам сударгүй буриад.
Сайхан хэллээ хэ хэ
Оросууд хүсвэл хэдэн пуужин харваад л дуусгана. Дайн зарлаад л Укр.ыг арчаад хаяж чадна л даа.
Тэгвэл Орос задрах биз. Төлөөсийг нь дийлэхгүй.
Анусын himers өгөгдөл пуужин харвах төхөөрөмж :алсын тусгал харвах пуужингийн өгөгдлөөс хамаарч 45-300 км, 10ш өгнө гэж тохирсон,болзол нь оросын нутгийн гүн рүү харвахгүй,орост байхгүй зэвсэг оросынх холын тусгал 120км,м777 их буу 155мм,холын тусгал 30км,(оросын мста холын тусгал 24,6 км ) одоо нийлүүлэгдээд укрууд донецкийг өдөр бүр будаа болгож бна.Бодит байдал ийм байгаа,фронтын байдал аль аль талдаа туйлын хүнд,агаарт оросууд ноёлж байгаа,укрт бүү хэл ануст байхгүй кинжал,солнцепек зэрэг зэвсгүүдээ байлдааны бодит байдал дээр туршиж байгаа тул укрын тал амьд хүчний асар их хохирол амсаж байгааг ногооноо хэлээд барууныг зэвсэг нийлүүлэхийг түргэвчлэхийг гуйж байгаа байдалтай бна.
erguu novshiin site
Ккк. Таны уншдаг Оросын төрийн мэдээллийн хэрэгсэлүүд Трамптай хоолойгоо нийлүүлээд "Китайская зараза" гэж сурталчилдаг байсан.
Өнөө цагийн Гитлер бол Путлер билээ
Мэдлэгийн дайн болж бнаа. Орос хучтэй энэ салбарт.
Orosuud.ukrainaas.savraa.tat. Lavrov.siri.ulsad.donshuuchilj.yavna.baga.baihad. iim.medee.unshdag.baij.bilee.he.he
Газар нутагт нь таарсан цөмийн цохилт хийж украйн болон түүний тэжээгч нарыг нэн даруй хашираах хэрэгтэй
Энэ хөлсний бичээч больчихмоор юм,ямарч үндэслэлгүй,сөрөг сурталчилгааны материал авч тавиад хүмүүсийн тархи угаах ямар шаардлаг,зорилго энэ нөхөрт байгаа юм бол? Нөгөөх нь Сүхбаатар нь буруугаа ойлгож нам болсон бололтой ийм нөхдийн постыг нийтлүүлмээргүй юм хайран цаг,цаасны гарз.
Түрэмгий оросод хэн ч газар нутгаа дээрэмдүүлж , хүүхдээ алуулахгүй!! Алж дээрэмдэж хилсдүүлж л чадна
Д.Номиндарьд баярлалаа, энэ хүн зүгээр л үнэнийг мэдээлэх юм