sonin.mn
МОСКВА. /Anadolu/. Украины Лисичанск хотыг Оросын цэргүүд бүрэн хяналтдаа авсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсанаар, С.Шойгу энэ тухай Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдсэн байна. Тэрбээр Оросын цэргүүд Украины Луганск муж руу давшиж байгааг онцлон тэмдэглэжээ. 
 
С.Шойгугийн хэлснээр, "Лисичанск болон ойролцоох зарим суурин газарт бүрэн хяналтаа тогтоосон бөгөөд хамгийн том нь Белогоровка, Белая Гора, Новодружеск, Малорязанцево суурингууд аж".
 
Украины цэргүүд Лисичанск хот дахь байрлалаа орхин гарсан болохыг тус улсын Зэвсэгт Хүчний Ерөнхий штаб баталсан байна. 
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг