Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд ОХУ-ын Буриад улсын Халимаг үхэр үржүүлэх үндэсний нийгэмлэг, Халимагийн үндэсний их сургууль, хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Буриад улстай хамтран ажиллах талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг эрхлэн хөтлөх чиглэлээр холбогдох хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бодлого зохицуулалтын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбар 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг үйлдвэрлэн гаргаж байгаагийн дотор мал аж ахуйн салбараас 87,3 хувийг үйлдвэрлэж байна. Нийт 188,6 мянган малчин өрх 2021 оны жилийн эцсийн байдлаар 67,3 мянган том мал үржүүлж байна. Энэ онд улсын хэмжээгээр нийт 24 сая төл хүлээн авч 90 гаруй сая малтай болсон.
Манай улсын зарим томоохон аж ахуйн нэгжүүд Франц, Герман, Чех, ОХУ, БНХАУ зэрэг улс орноос цэвэр үүлдрийн мах ноосны хонь, сүү, махны чиглэлийн үхэр, сүүний ямаа, хурдан удмын адуу зэргийг импортлон авч малынхаа чанар, ашиг шимийг сайжруулах ажлыг хийж байна. Үүний нэг нь халимаг үүлдрийн үхэр юм. Халимаг үүлдрийн үхэр нь Монгол орны эрс тэс уур амьсгалд илүү дасан зохицох чадвартай, тэсвэр сайтай нь батлагдсан төдийгүй үхрийн махны үйлдвэрлэлийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой болох нь тогтоогдсон.

Сүүлийн жилүүдэд манай махны үхэр үржүүлэх сонирхолтой, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуйн нэгжүүд халимаг үхрийг илүү сонирхох болж ОХУ-ын Буриад улсаас үржлийн халимаг үхрийг импортлон ашиглаж байна. Тухайлбал, Монгол Улсын “Батган-Агро” компани үхрийн махны чанар, гарцыг нэмэгдүүлж, мах, махан бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх зорилгоор ОХУ-аас 2019 онд цэвэр халимаг үүлдрийн 171 толгой үхрийг импортлон авч Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд үржүүлж байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын Удмын сангийн үндэсний төв улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд Буриад Улсын үржлийн аж ахуйгаас цэвэр Халимаг үүлдрийн 4 толгой өсвөр бух, 6 толгой өсвөр үнээг худалдан авч тэдгээрээс үржлийн бүтээгдэхүүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэн энэ үхэр үржүүлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн ажил, үйлчилгээг үзүүлж эхлээд байна.

Цаашдаа Халимаг үүлдрийн үхэр цэврээр нь үржүүлж байгаа ОХУ-ын зарим аж ахуйн нэгжтэй харилцаа, холбоогоо улам бэхжүүлж, дотоодын аж ахуйн нэгж болон Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг холбон өгч хамтын ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй явуулах хүсэлтэй байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илэрхийллээ.
Сэтгэгдэл0
Энэ бол төрийн бодлого биш .халимаг үхэр тэсвэртэй .гэхдээ зэрлэг догшин .хүн морьтой хүн руу шууд л дайрдаг хурц эвэртэй үхэр . Дэлхийн махны үхэр ангусаас өөр монголд таарах үхэр одоогоор алга бна .1тн хүрдэг гэдэг . Халимаг үхэр тн хүрэхгүй шүү
medehgui baij bitgii hutsaad bai za.. ter muuhai frans vheriig bol dahij mongold bitgii abaarai daa. mah ni amt muutai muuhai yum bnlee. halimag vher bol tesvertei sain mal shuu.dogshin bol bish za. mah amtai saihan shuu.
Женкогийн явуулсан Даваа Монголтой Халимагийн харьцааг зориуд ихэрхэж доромжилж тасалсан. Халимагууд харьцахаа больсон.Халимаг үхэрийг Буриадууд авчирдаг нь бас санаатай.Буриадууд Монголчуудыг социализмын үеэс Хужаа Хасаг Дөрвөд гэж турхирдаг хэвээрээ байгаа. Энэ бол Орос буриадуудын прокси дайн.
Энэ бол сэтгэцийн өвчин.
Женкогийн явуулсан Даваа гэдэг хүн халимагуудтай зориуд буруу харьцаж хамтын ажиллагааг зогсоосон гэж үнэн юмуу?
Оросод тархиа угаалгасан генерал Даваа элчин болонгуутаа Халимагийн төлөөлөгчид ирж уулзахад нь урдаас нь ярвайж ихэрхэн Манжийн хаан шиг хүлээж авсныг Халимагууд их дургүйцэж хүлээж авсан.Түүнээс хойш бараг 6 жил Монголтой Халимаг харьцахгүй байгаа.Халимагаас үхэрээ авахгүй байгаа нь үүнтэй холбоотой байх.
ХААЯ бол малын үүлдэр сайжируулах дээр ямарч бодлого шинэ ажил хийж чадахгүй бгаа . Хувь компаниуд л өөрийн үзлээр мал оруулдагийг ХААЯ өөр хийсэн мэт ярьдаг .харин бүр мал оруулахыг авилага болгож тусгай зөвшөөрөл гэрчилгээ олгож саад хийдэг . З Г мал ба алт оруулахад бол шагнахаар гэтэл хорьж татвар гааль болгож өна
Халимаг үхэрийг Халимагаас авах нь зөв.Яагаад ар Монголын зоон дээр зуухан жил байхдаа хэл соёлоо бүгдийг хаясан,Оросуудын эрх гөлөг архичин буриадуудаас авах ёстой гэж? Халимагууд гэтэл Оросын 400 гаруй дайнд орж сүйрсэн. 20-р зуунд гэхэд Кавказын дайн,иргэний дайн,2-р дайн гээд 3 дайнд үндэстнээрээ Оросуудад аймаглуулан устгуулсан, санаа нь наашаагаа Буриадууд шиг жүжигчин шоучин биш жинхэнэ эрэлхэг, зовлон үзсэн ард түмэн.
medehgui baij bitgii haa baisan halimagaas zooson hajuud bgaa buriadaas absan hyamd bas ashigtai shuu malaa..
Хурдан үүлдрийн адуу оруулж ирж байгааг анх удаа дуугарлаа. Асуудал зөв гольдролд орж байгаа нь энэ дээ !
Ккк.Социализм бас сайхан шүү. Буриадууд Оросуудын баасыг долоогоод л. Монголчууд Буриадуудын баасыг долоогоод л.
Халимаг үхрийг аль социализмын үед авч ашиглаж байсан. Монголд зохицоогүй юмуу ямарч сураг гараагүй. Харин казакын цагаан толгойт үүлдэртэй эрлийзжүүлээд Сэлэнгэ үүлдрийн махны үхэр бий болсон.
Хосолмол ашиг шимт Алатау симменталь үүлдэр манайд илүү зохицдог
Талын улаан гэдэг ухэр Халимагын эрлийз ухэр шуудээ